Хайртай ээж аавын минь сэтгэлээ шингээж тарьсан шар доктор. Чацаргана жимс маань ийм шинэхэн нэртэй болчихсон юм байна лээ шд тэ. Хэ хэ.
Ээж минь жимсээ миксэрдэж байгаад халуун буцалсан усанд хийгээд ууж болно гэж шинэ арга зааж өгөв.
Жимсэндээ юу ч холихгүй. Аягалаад уухдаа зөгийн бал хийж уусан. Зөгийн бал минь бас монголоос ирсэн зөгийн бал.
Үр нь доороо тунаад үлддэг юм билээ, тун аятайхан. Хэ хэ. Жимсээ ганцыг ч үлдээлгүй уух юм билээ. Миксердэлгүй буцалгаж уухаар хааяадаа жимсийг нь идэхгүй хаячих гээд байдаг талтай байлаа.
Ямартай ч ханиад хүрэх гээд байгаа ч юм шиг хамаг бие сонин болоод байсан чинь шар доктороо буцалгаад уусан, санаа дагаад ханиад минь эдгэчих шиг болсон шүү.
Хайраа шингээж тариад, өргөсөнд нь хатгуулан байж түүгээд бидэндээ жил бүр өгч явуулдагт маш их баярладаг шүү. Хайртай шүү.
No comments:
Post a Comment