Дунд сургуулийн 2-р ангийн сурагчид бөөнөөрөө сургалт аялалд гарав.
Анх 2-р ангид дэвшиж ороход нь л энэ тухай ярьж эхэлсэн. Зунаас зардлыг нь бага багаар та бүхний данснаас татах болно, уучлаарай бла бла гээд л.
Нээрээ ингэж нэмэлт мөнгө татахад гэрийн санхүүд эрс мэдэгдэж байгаа юм чинь. Заримдаа картаараа худалдаа их хийсэн байвал бүр ч. Би чинь угтаа хэрэглээ багатай, хэмнэлттэй хүүхэн шд. Кккк. Тэгсэн мөртлөө л энэ мөнгө гайхал чинь гарахдаа их хурдан юм аа.
Хадуурах нь.
2 хоног 3 өдрийн аялал. Сурагчдын ганц хүсэн хүлээж байгаа зүйл нь Диснейн оройн аялал.
Том зулзага минь догдлоод л байсан.
-Ямар бэлэг авах уу ээж ээ танд?
- Иш, үр минь. Тэр Токио гэдэг гайхал чинь хөдөлбөл л зоос болдог газар. Миний охины гарын мөнгө нь дорхноо л дуусна.
-Өө, тийм үү?
-Биднийг байнга л дэмжиж байдаг зургийн дугуйлангийн багш, уулынхаа эмээ өвөөдөө л бэлэг ав, ээж аав нь зүгээр.
Онгоцоор явдаг юм ихэвчлэн. Харин энэ удаад хурдан галт тэргээр явсан. Манай мужид тэр хурдан галт тэрэг нь тоож ирэхгүй л дээ. Хэ хэ.
Автобусаар эхэлж яваад, хурдан галт тэрэг явдаг Хёого мужийн Химэжи хот хүртэл явна. Тэндээсээ Токио хүртэл галт тэргээр.
Том зулзагын хувьд онгоцонд сууж байсан болохоор хурдан галт тэргэнд сууж үзэхээр болсондоо баяртай байсан. Гэм нь ачаагаа аваад л бууж суухад төвөгтэй юм даа.
Ачаа гэснээс хоёр л хонох учраас нэг их ачаа байхгүй л дээ. Сургуульдаа байнга авч явдаг нэг жижигхээн цүнх, ганц нэг солих лотуур хувцсаа хийх бас нэг цүнхтэй л явсан.
Авч явах зүйлсийг бараг а б-гүй бичиж өгсөн байсан. Гар утас угаасаа барьдгүй болохоор авч яваагүй. Айпод авч явахгүй, зургийн аппарат авч явахгүй. Элдэв гоо сайхны зүйлс авч явахгүй.
Харин хөзөр авч явж болно гэсэн гээд том зулзага гэрт байдаг цоо шинээрээ шахуу хөзрийг авч явсан.
Хариуцаж яваа багш нарын зургийн аппаратаар л зураг дарна. Нэг бодлын их зүгээр байгаа биз.
Монголоос ирсэн иймэрхүү олон тооны сурагчтай танилцах аялал хариуцаж явж байхад жаахан замбараагүй, хүүхэд болгон өөр өөрсдийн гар утас, зургийн аппараттай явна. Нэг зураг авах болохоор бүгдийнх нь тоогоор авна, цаг их авдаг юм. Бүх зүйл цагтай уралддаг, цагаа чандлан баримталдаг Япон улсад хариуцаж яваа багш нар нь л зүдэрдэг юм.
Эрх чөлөөгүй юм шиг санагдаж магад л юм. Ардчилалд чинь дэг журам их чухал юм байна гэдгийг одоо ч бид яс махандаа шингэтэл ойлгож байгаа байх тийм ээ. Ялангуяа хүүхэд багачууд, залууст.
За үглэх ч яахав? 3 өдрийн хөтөлбөрийг нь танилцуулна аа дараагийнхаа бичлэгт.
Жич: Нэг матрсан зүйлийг минь нэгэн уншигч маань сануулаад.
Дүрэмт хувцастайгаа л явна. Их амар. Мэдээж солих дотуур хувцсыг хонох өдрийнхөө тоогоор авч явна. Эцэг эхэд ч тухайн хүүхэддээ ч их зүгээр. Юу өмсөж хуйхаа маажихуу? Юу өмсүүлэ хүү гэж санаа зовохгүй. Өмсөх, зүүхийнхээ тарчигаас болоод сургуульдаа явж чадахгүй, явах дургүй байх гэдэг асуудлыг дээрээс нь ингээд хүчээр зохицуулаад өгөх их чухал.
Deer ni bas syrgyyliinhaa duremt hyvtsastai l yavtsgaaj baigaa haragddag um Disnei-d,huurhun degtei.
ReplyDeletetiishdee neeree. huvtssiig ni bichihee martchihaj, ih amar, yutai yavuulah uu, yu umsuuleh uu gej sanaa zovku.
ReplyDelete