Хагас сайнд нэг хороон дээр очиж эх орныхоо тухай танилцуулж, сүүлийн 2 цагт нь хамтдаа цуйван хийж идсэн.
Үгүй ээ мөн идэвхитэй хүн ээ би. Зарим орны хүмүүс чинь их зантай гэж юүхэв байдаг юм. Ядардаг, завгүй, хоол хийж чаддагүй гээд шууд татгалзаж харагддаг юм. Мэдээж бүгд биш л дээ. Хувь хүнээсээ шалтгаална. Нийгмийн идэвхи сайтай хүн бол яг л над шиг. Манай энд нэг орос хүүхэн байна, Үнэн идэвхитэй. Дээрээс нь шар үстэй, цэнхэр нүдтэй болохоор япон хүмүүс ч их сонирхоно.
Би яахав, гаднаасаа эд нараас нэг их ялгараад байхгүй тул тэр бүр сонирхлыг нь татаж чадахгүй.
Би үнэхээр ажил давхцаагүй л бол өө тэгье өө тэгье гээд гар хөлөө зэрэг өргөх нь холгүй шүү дээ. Миний муу эх орныг тоогоод, өчүүхэн надад хандаж байхад нь юу гэж татгалзхав. Тийм үү.
Цуйван хийнэ гэдэг чинь бас ажиллагаа ихтэйг та нар минь хэлүүлэлтгүй биз дээ. Урд өдөр нь 2 гк гурил худалдан авч, зуурч, элдэж, тос түрхэж, хөлдөөж тавьсан. Ядарсөөн ядарсан. Хэ хэ.
Ядарснаа огтхон ч нүүрэн дээрээ гаргалгүй маргааш өглөө нь хороон дээрээ очсон. Авч очсон хантааз, далбаа, зураг хөрөгөө өлгөв. Дарж чадахгүй ч байнга авч очдог морин хууртайгаа. Мөн үндэсний хувцастай сувенир хүүхэлдэйнүүд. Нэлээд хэдэн зурагт ном.
Иймэрхүү маягаар орчноо сайхан монгол гэсэн зүйлээр чимнэ. Энд чинь жижигхээн хороо ч байсан дэлгэцэн дээр зураг хөрөг үзүүлэнгээ яриа хийх боломжтой, их зүгээр. Повер пойнтоо аваад л явна.
Урд өдөр нь эртээ гэгч нь гурилаа зуурч амраасан. Гурилаа амарч байх хооронд бага зулзагатайгаа баг сургууль дээр хичээлд сууж, хэрэгтэй гэсэн ганц нэг хэрэгслээ худалдаж авсан. Энэ талаар дараа бичнэ ээ.
Санаа зовомтгой юм болохоороо 2 кг гурил хүрэх болов уу? яах бол? гээд л санаа зовов. Хүүхэд, том хүн нийлсэн 20 хүнд. Санаа зовоод болохгүй дахин нэг гурил худалдаж авчраад тавьсан. Хань ижил болохоор эд чинь бидэн шиг монгол хоолыг тэгж их идэхгүй ээ, хүрнэ гэж намайгаа тайвшруулаад. Нэмж зуураагүй. Хань ижлийн зөв байсан. Хэ хэ.
5 хэсэгт хуваагдаад цуйвангаа хийсэн. Гахайн махтай цуйван. Үхрийн мах гэж хэлсэн л дээ, даанч үнэтэй тул гахайн мах бэлдсэн байсан. Ганц нэг бүлэг нь бага зэрэг түлснийг эс тооцвол сулавтар амттай, наддаа л сайхан болсон байсан. Хажуугаар нь кимчи таваглаж тавьсан.
Бүтэнгийх нь ажлаа дараагийн бичлэгт. Тэгэхгүй бол урт бичлэг болох гээд байна. Түр баяртай.
Yasan ch idevhtei yum be dee? Haanaas ene ih energi ni undarch baidag baina aa?
ReplyDeleteAriuka san; harin tiim ee, zarimdaa uuruu ch gaihah yum. gehdee gertee ireheereee hamar huch sulraad yadarsnaa gaihsan hun l bdiin. kkk
ReplyDeleteIim ih erch huch energi haanaasaa gardag yum bol doo...geed bichih getel hun bichtsen bnashde. za za yaadiin iim ih erch huch haanaasaa gardag yum bol doo.,,,;)
ReplyDeleteхэхэ, харин би өөрөө ч гайхаад бгаа, гэхдээ яахав, түр зуурынх биш бгаасай гэж л бодном...
Delete