Нэг дэх өдөр: Өглөө эртлэн сургуулийнхаа ойрхон цуглана. Автобусандаа суугаад хөдлөнө.Токиогийн Асакүса хавиар эргэлдэнэ.Үдээс хойшдоо Парисын Дарь эхийн сүмийн мюзикл үзнэ. Энэ л ээжид сайхан санагдсан. Анх сонсоод л гоё м аа гэж том зулзагатайгаа ярилцсан. Үзэхээсээ өмнө номыг нь олоод уншчихвал бүр л амттай даа гэж захьсан. Даанч уншиж амжилгүй л явсан даа.
Хоёр дахь өдөр: Үдээс өмнө Скай цамхагт гарна. Үдээс хойшдоо Диснейлэнд орно. Оройн цагаар орсон. Хүн багатайг нь бодолцож.
Гурав дахь өдөр: Үйлдвэртэй танилцана. Моринага сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр орсон. Ингэхдээ бас хэд хэдэн бүлэгт хуваагдаж өөр өөр үйлдвэрээр ордог юм билээ. Бусад нь ямар ч гэлээ дээ, санадаггүй.
Томчууд бол Асахи пийвоны үйлдвэр их орж танилцдаг юм билээ. Далимд нь шар айраг уудаг гэсэн шүү.
Миний хамгийн их атаархаж байгаа нь "Парисын Дарь эхийн сүм"-н мюзиклийг үзэх. Багадаа хүүхэлдэйн театрт ангиараа жүжиг үзсэн, кино театрт хятадын? ээжийн тухай кино үзээд асгартал уйлж байсан гээд л дурсамжууд сэдрээд гоё байлаа. Ангиараа үзэх үзмэр сэтгэлийн гүнд тодоос тод үлддэг юм байна шд.
Тийм болохоор том зулзагын сэтгэлд ч энэхүү аялал сэтгэлд нь тодоос тод үлдэх байх даа.
За ийм аялалынхаа үйл явцыг дор бүр нь мэдээллэж байсан. Бүгд сэргэлэн цовоогоор галт тэргэндээ суулаа, буудалдаа ирлээ, Скай цамхагт ирсэн ч салхи хүчтэй байгаа тул цахилгаан шат дээшээ гарах эсэхийг хүлээж байна, чөлөөт зугаалгаа хийж байна, Диснейлэнд дээ орцгоов, сурагчид бүгд сайн байгаа тул санаа зоволтгүй гээд л мэйл ирж байсан.
Тийм болохоор их санаа амар байлаа. Арга хэмжээгээ нэг нэгээр нь гүйцэлдүүлээд л яваа юм байна, яаж хөглөж байгаа бол доо? гэж үе үе инээмсэглэл тодруулсан шиг л сууна би.
Бага зулзагаасаа
-Аниа нь эзгүй, уйтгартай байна уу?
-Үгүэ, ерөөсөө ч уйтгартай биш байна.
-Аниа нь сонсвол жаахан гонсойх л байх даа?
-Буцаад л ирчихнэ биз дээ?
Бага зулзага минь аниагаасаа жаахан айдаг юм. Хэ хэ. Аниа нь дүүгээ жаахан базна аа. Хи хи.
Энэ бичлэгийг оруулах гэсээр байтал том зулзага минь хариад ирэх өдөр нь болчихлоо дөө. Орой тосно. Ээждээ ямар бэлэгтэй ирэх бол? Ккк. Бэлэгний юүхэв ээ гэсэн мөртлөө хараад байна уу үгүй юу. Хэ хэ.
Тэр яахав цагаан сар болох гээд эх оронд минь цагаан сараар амьсгалж байна гэнэ. Энд ямар ч уур амьсгал алга. Би л тийм уур амьсгал оруулахаас...
No comments:
Post a Comment