Энд тэнд явахадаа байгалийнх нь үзэсгэлэнг бас магтан сайшаахаа мартахгүй ээ. Мөн эх орноороо ингээд нэг сайхан аялах юмсан гэж бодогдоно. Гэхдээ хайртай хүмүүстэйгээ, ажлаар бол дэмий. Сэтгэл санаа тогтож өгдөггүй юм.
Токүшима мужийн Нарүто хот Хёого мужийн Аважи хотын заагт байдаг гүүрэн дээрээс авсан зураг.
Гүүрнээс буугаад онгоцоор явж байх үедээ дарсан зураг. Угтаа эргүүлгийг нь харах гэж байсан боловч дэргэдээсээ сайн харагддаггүй юм билээ. Номхон далай, Сэто дотоод? тэнгис хоёр уулзахаараа ингэж эргүүлэг үүсгэдэг гэсэн.
Хэсэг газар цайраад байна аа даа. Тэр чинь угтаа бол эргүүлэг. Зураг дарах гэхээр л хоцорчихоод байсан. Мэргэжлийн хүн л эгзгийг нь тааруулж дарах байх.
Мөн энэ эргүүлэг нь цаг нартай үзэгдэнэ. Цагийг нь тааруулж очихгүй бол харж чадахгүй.
Буянтай хүмүүсийн буянаар үзэх юмсан гэж бодож байсан газраа үзлээ. Энэ жилийн үзэх ёстой шинэ газрын минь нэг. Далай багшийнхаа сургаалийг биелүүлж байгаа юм л даа амьхандаа. Хэ хэ.
Ажил минь харин ид дундаа явж байсан үе. Үүнийг үзчихээд 2 хэсэгт хуваагдаад, би өөр муж руу хүмүүсээ аваад явсан даа.
Очсон газрынхаа сонинг дараагийн бичлэгт.
No comments:
Post a Comment