Дандаа хүний паян бичдэг, хүний мууд дуртай золиг шүү би.
Энэ удаад өөрийнхөө паянг бичих үү. Инээдтэй, хүнд ч хэлэмгүй л золиг л доо. Гэхдээ яахав, хожим дурсаж суухад хөгжилтэй.
Энэ зураг дээрх гайхлыг авах гэж зогсож байгаад галт тэрэгнээсээ хоцорчихсон. Хэ хэ. Цагаа андуурсан байна лээ. 5-хан минутын хойно гэж андуураад, билетээ шалгуулсан чинь
-Хөдлөх гэж байна шдээ, хурдлаач.
-Болоогүй шдээ.
-Хурдал хурдал.
Гүйгээд гарсан чинь байхгүй ээ, дөнгөж сая хөдөллөө гэдэг юм даа.
Тэгээд л шууд дараагийн арга хэмжээнд орсон. Яаж хурдан харих? Яагаад хурдан харих хэрэгтэй байсан бэ гэхээр нэг мужик хятад найзтай юм. Тэрний маань ээж нь ирчихсэн овоо хэд хоночихсон. Нутаг буцахаасаа өмнө намайг дайлна гээд, бидний цаг боломж тэгж таараад, би галт тэрэгнээс буунгуутаа л тэднийд очихоор төлөвлөсөн байлаа.
Ийм хүндэтгэх шалтгаантай байсан тул одоо яана аа? хоцорчихлоо гэж паанигтаад, гуниглах цаг огтхон ч гараагүй, гаргаагүй гэх юм уу даа. Одоо бодоод байсан чинь бас л сүрхий түргэн шуурхай хөдөлж шүү гэж өөрийгөө үнэлээд байгаа. Ха ха.
Хань ижил шоолоод, хоцорчихоод бас өөрийгөө үнэлээд байдаг гээд. Дээрх гайхлаас болсон гэвэл бүр татаад унах байх даа.
Мэдээж яг товлосон цагтаа бол амжаагүй л дээ. Гэхдээ хамгийн хурдан хүрч болохоор цагт амжсан. Ингэхийн тулд хэд хэдэн дамжлага дамжсан. Нэмэлт төлбөр төлсөн.
Сургамж: Хойшид дамжин өнгөрөх үедээ ямар ч дуртай зүйл минь байсан хараагүй юм шиг өнгөрөх. Цагаа яг таг сайн харж байх.
Олон дамжлаганыхаа сүүлийн галт тэргэнд явж байхдаа мэдээж өөрийнхөө мангарыг жаал гайхав. Хэ хэ. Гэхдээ нэг хүнээс нэг жижиг ном бэлгэнд авсан байсныгаа уншаад, сэтгэлээр уналт харьцангуй бага.
Дээрээс нь галт тэрэгнээс буунгуутаа л айлд уригдаад, сайхан амттай хоолоор дайлуулсан хүн чинь паянгаа мартах шахсан байна.
Гэснээс гэрийнхнээсээ айгаад дуртай гайхлыгаа ганцаараа бага багаар нь идэж дуусгасан. Хи хи
hehe. ongotsnii buudal deer delguur orood "essential oil" dund uhaanaa aldchihsan olon ulsiin nislegiig 10-aad minut hoishluulchihsan baij bilee. Minii neriig zaalaar neg duudaad l (aaviin min nereer "Ms..... guai ter haalgan deer irne uu" geed baisan yum chin yaj ch anzaarah ve dee.). Ongotsondoo orood neg ih ichij suudaldaa baahan nugdaij suusan daa. Daraa ni naiz zaluudaa helj baahan shooluulsan.
ReplyDeletehehe, bas l goy dursamj bna. kkk
ReplyDeletebi ch odoo hashirsaan, say mgl yavahdaa ih tomoootoi yavsan hihi.