Явсан газрынхаа амттангаас бас сонирхоод амжиж байна өө өнөөх чинь.
Энэ Starbucks coffee гайхлын амттан. Цаг их орой байсан тул коофий уусангүй. Хаах цаг нь болчихоод, хөөгдөж гараад, буудалдаа ирж үргэлжлүүлсэн гэж байгаа, буу халалтаа. Маргаашийн ажил хальт толгойд бодогдоостой. Хи хи
За энэ бол Эхимэ гэдэг мужийн томоохон худалдааны төвд. Шикокү гэдэг бүсдээ хамгийн томд ордог гэсэн. Нээрээ л их том юм билээ. Дан хүүхнүүд явж байсныг хэлэх үү, нэг иймэрхүү амттангаар өөрсдийгөө дайлж аваад, тал тал тийшээ бутраад алга болсон.
Би ганц нэг хүүхнүүдийг нь бараадаад явж байснаа тэд нарыгаа ч алдаад, бага зулзагатаа бэлэг болгож хоёр гага л авах шив дээ. Ажлын нэг хэсэг болохоор юун худалдаа мудалдаа. Бас л маргаашийнхаа ажлыг бодон бодон явав.
Энэ дээрх амттаныг идэхээр суухад ширээн дээр байсан элсэн чихэр. Савлагаа нь хөөрхөн санагдаад зургийг нь дарсан. Түүнээс би элсэн чихэр иддэггүй юм. Идэхээ болиод удаж байна өө. Харин хоолонд, элдэв амттанд хольчихсоныг бол идчихэж байна гэсэн үг.
Аминдаа элсэн чихэрний орцгүй зүйлийг л худалдаж авах сонирхолтой ч, тиймэрхүү зүйл ер нь л ховор шүү.
Толгойгоо хааяа ингэж цэнэглэхэд яахав даа тэ. Хи хи. Бүгдэд нь амжилт хүсье.
No comments:
Post a Comment