Sunday, July 23, 2017

Шавь минь уу зэ

Ид халаад, шинэхэн ирсэн шавь минь хэцүүдэж байна.

Ямар халуун юм бэ? гэсээр л угтана шүү дээ.

Аргагүй аргагүй, эхний нэг хоёр жил хэцүүднэ. Туршлагатай хүний үг. Яваандаа дасаад, кондешнд даардаг болно, ханиад хүрдэг болно. Хэ хэ.

Хэл ус нь овоо зүгшрэх хандлагатай байгаа. Ичээд, санаа зовоод амнаасаа бага унагадаг байсан япон үг нь нэмэгдээд л байна. Ганц нэг багш нь өгүүлбэрээр ярьдаг болж байгаа гэж хэлсэн.

Урд нь яахав ганц нэгхэн цээжилсэн үгээ ганц ганцаар нь хэлээд байдаг байсан байх нь.

Бассейныхаа хичээлээр сэлж сурч байгаа гэсэн. Огт сэлж чаддаггүй байлаа шүү дээ.

Зуны амралт нь эхлээд, бид хоёр хэсэгтээ уулзаж амжихгүй. Гэхдээ наана нь яаж ийгээд ганц нэг уулзах байх өө.

Өөртөө болон шавьдаа халууныг амжилттай давахыг хүсье ээ.

2 comments:

  1. ганц нэг гэлтгүй би энд одоо болтол дасахгүй муужрах гээд сууж байна өө ккк жил ирэх тусам улам халаад байх шиг санагдаад л

    ReplyDelete
  2. hehe, gaigui seruu orov uu. namaig hariu bichih geseer baital zun duuschih shig bolloo. sorry

    ReplyDelete