Нүүж сууна гэж нээрээ ямар том ухаан бэ? Нүүдэлчин ард түмний энэ ухааныг бишрэхийн аргагүй.
Яасан гэхээр ажлын минь газар нүүх гээд их ажил өрнөж байна. 4 сарын нэгнээс шинэ ажлын байранд ажлын гараагаа эхлэх нь дээ. Барилга бол шинэ биш л дээ. Мужийн харъяа хуучин байшин. Дотор нь хэд хэдэн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Олоон олон ном актлах гээд ялгаж байна. Мөн сэтгүүл, сд, двд гээд л сүүлийн 10-д жил тэр бүр ашиглагдаагүй зүйлсээ хаяна.
Ингэж хаяхдаа шууд хогийн саванд хийчихгүй ээ. Иргэдийнхээ татварын мөнгөөр худалдаж авсан тул, буцаагаад иргэддээ тарааж өгөх хэлбэрээр арга хэмжээ авна. Би ялгаж салгаад сууж байхдаа энийг ч авчих юмсан, тэрийг ч авчих юмсан гэсэн гого гого ном, двд зөндөө байна аа. Хэ хэ. Гэхдээ би ажилтан нь учраас авах эрхгүй л дээ. Хи хи.
Нүүдэл суудлынхаа ачаар ажлын газрынхан маань их хэмжээний цаас болон бас бус хогноосоо салах нь.
Тэгээд л бодож сууна, нүүдэлчин ард түмний энэ нүүж суух ухаан чинь асар том ухаан байжээ л гэж. Нүүхийнхээ тоолонгоор элдэв хэрэггүй зүйлсээсээ сална, мөн хэрэггүй зүйл худалдаж авахгүй, байгаль орчинд ээлтэй үйлдэлтэй, буянтай улс юм аа тийм ээ.
Байрны айлууд ч өөр л дөө, тийм ээ. Сүүлийн үед манайхан их л олон зүйл ханандаа өлгөх болж дээ. Мөн элдэв зүйлс шкафандаа өрж тавиад л. Том зулзага харчихаад музей шиг гэсэн. За тэгээд хүн хүний сонирхол өөр тул, лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү хамаа алга дөө гэж.
Тэртээх 2 жилийн өмнө гэр минь бас нүүхэд их зүйлээсээ салж билээ. Одаа харин бас нэмэгдээд байх хандлагатай, нүүдэг ч юм билүү хэхэ.
No comments:
Post a Comment