Монголоос ирсэн зочдын минь ачаар хоёр зулзагын монгол хэл ихэд сайжирч байна. Бага зулзага монголоор хэрэлдээд эхэлж байвал яах уу? Муу зүйлийг хурдан ч сурах юм, энэ хүүхдүүд. Хэ хэ.
Жаахаан маамаатай барьцаж гүйгээд, бага зэрэг нялхраад байна энэ
Нэг мэргэн арга олоод оо. Гэр бүлээрээ монгол явах гэж зөвхөн онгоцны тийзэнд арваад сая төгрөг үрж байхаар, монголоос зочид урьж авчираад л, монголоор шаагилдаад байх нь зүгээр юм гэж бодоод. Хэ хэ. Сайхан дайлж цайлаад явуулахаар тийм их мөнгө болохгүй шдээ тэ?
Хүн гээч муухай ч амьтан бол доо тэ? Өөрийнхөө мөнгийг үрэхгүй, хүний мөнгийг үрчих санаатай. Хи хи.
За миний энэ нээлт мээлт ч яахав, бага зулзагын монгол хэлний аялгыг хүмүүс жаахан шоолсхийгээд л, хамаагүй шоолчихвол өнөөх нь уурлачих гээд л, хөгжилтэй.
Гадаад хэл сурна гэдэг, эх хэлээ сурна гэдэг ер нь нэлээд ярвигтай асуудал байна шүү. Эргэн тойрондоо шоолуулна, шантарна, уйлна, дуулна.
Гэснээс бага сургуулийн 3-р ангиас эхлээд англи хэл бага цагаар орж эхлэнэ. Ингээд гурван хэлний дунд эргэлдэж өгөх нь бага зулзага.
Том зулзага ч бас гурван хэлний дунд эргэлдэж байгаа л даа. Монгол хэл нь гэхдээ идэвхитэй биш, нэг их сонирхохгүй байгаа. Ярихын хувьд бага зэрэг ярина, бичиж чадахгүй, үсэглэж уншина. Яваандаа болох биз гэж бодоод хүчлэхгүй л байна. Загнаад унана аа, уншигч олон. Хэ хэ.
Одоо ч блог уншдаг хүн ховордсон болохоор гайгүй ч юм уу, учиргүй загнаад унах нь, хи хи.
Монголоор амьсгалаад сайхан байна. Харихаар нь санацгаана даа, биесээ...
Боломжийг ашиглаад более байна шд. Манайх бас бүгд буцахаар хэт их мөнгө зарцуулах гээд нэг мөсөн харих минь гээд бөөндөө амралтаар буцах талаар бодохоо байсан. Харин хүмүүсийг ирүүлээд л, манай бага гэхэд төрсөнөөс хойш өвөө эмээ нартайгаа уулзаад авсан, гэхдээ энд хэхэ. Тэр нь хэн хэндээ ашигтай юм. Аав ээж нар газар үзэнгээ хүүхдүүдээ яаж амьдарч байгааг хараад авчихна, бас шинэ хүнтэйгээ уулзчихна. Бид нар буцахгүйгээр уулзалдаад авчихна хэхэ.
ReplyDeleteЯвсаных нь дара нэг хэсэгтээ 2 талаасаа санацгаана л даа угаасаа хэхэ.
хариин хэн хэндээ ашигтайгаар л шийдэцгээвэл тэ хэхэ. ганбаримашёо.
DeleteНэлээн өмнөөс л монгол хэлээрээ ярьж чаддаггүй талаар бичиж байсан хэвээрээ л.
ReplyDeleteХасэгава Жүн-ий хүүхдүүд ээжтэйгээ японоор, аавтайгаа хятадаар, бусад хүмүүстэй англиар ярьдаг гэсэн. Бага насны хүүхэд хэдэн ч хэл сурах чадвартай байдаг гэж мэднэ биз дээ. Том хүмүүс өөр шигээ бодоод олон хэл зэрэг сурахаар хольж солиод хэцүү гэж боддог юм шиг байгаа юм. Алтай язгуурын Монгол, Япон хэл бол тэр тусмаа амархан.
Ямар ч хэл байсан гадаад хэл сурах нь хүнд нэг шинэ "identity" нэмж өгдөг тээ.
Эх хэл маань хятад юмуу англи хэл байсан бол өөрөө аль хэдийнэ хүүхдүүддээ заагаад, чөлөөтэй ярьдаг болчихсон байгаа даа! Зайлуул монгол хэл маань ирээдүйд нь хэрэггүй болохоор ингэж заах гэж чармайхгүй байх нь аргагүй ч юмаа даа тээ хэхэ. Монголд байдаг зарим "лаг" аав ээж нар хүүхэдтэйгээ зөвхөн англиар ярьж байнашд.
Өө хэлээд юүхэв, олон жилийн өмнөөс л бичиж байна. Хойшид ч бичих байх өө. Нэг их уурлалгүй уншаад явчихаарай.
DeleteМонгол хэл болохооор нь чаомайхгүй байгаа юм биш ээ, харин ч эсрэгээрээ монгол хэл болохоор нь заачихмаар, сургачихмаар байна л даа. Англи хэлнээс илүү ч хэрэг болж мэднэ шүү дээ.
Би лаг ээж биш болохоороо бас чадахгүй байгаагаа үгүйсгэхгүй ээ.
Баярлалаа. Хичээнэ ээ.