Thursday, February 22, 2018

Нэгийг бодогдуулам ном

Ажил дээр минь шинээр орж ирсэн ном. Албан тушаалаа ашиглаад хамгийн түрүүнд уншив. хэ хэ. Дараагаар нь охиддоо уншуулав.

Дэлхий дээр сургуульдаа явах гэж ямар их бартаатай зам, эрсдэлтэй зам туулдаг хүүхдүүд хэр олон байдаг бол?

Үе үе хэвлэл мэдээллээр гардаг юм энд.

Тэдгээр хүүхдүүдийн хажууд энэ японы  хүүхдүүд, хөгжингүй орны хүүхдүүд ямар их аз жарглатай гээч.

Монголын хүүхдүүд ч азтай. Мэдээж дунд нь хол зам туулдаг, саад тотгортой зам туулдаг хүүхдүүд бий.

Эдгээр хүүхдүүд хэзээ ч гомдоллодоггүй. Тэдний цагаахан инээмсэглэл дэлхийн олон олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг.

Туслах юмсан гэдэг сэтгэл, зоригийг төрүүлдэг.

Байгаа зүйлдээ талархах, сэтгэл ханамжтай байх л хэрэгтэй юм шиг.

Гэх мэтээр их зүйл бодогдож байна даа...

2 comments:

  1. Germanii kino nairuulagch yag ene sedeveer barimtat kino hiisen bdag, mongol hodooniihon bna bas l ersdeltei zam tuuldag, ovol morior tsasan shuurganaar harij yavaa huugiin tuhai garch bsan sanagdaj bna. Zug ni medegdehgui morindoo itgeed l joloo tavij bsan...

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү? Энд бас үе үе зурагтаар гардаг юм. Хэцүү хэцүү зам туулдаг хүүхдүүдийн тухай гарна аа. Монголын алслагдсан хөдөөд бас их бэрхшээлтэй юм билээ. Тиймээ?

      Delete