Sunday, February 25, 2018

Хэлбэрээ өөрчилсөөн

Аяга угаагч маань ингэж хэлбэрээ өөрчилсөөн. Байнгын хэрэглэгчдийнхээ хүсэлтийг хүлээн авч, чанарыг нь сайжруулсан ухаантай.

Ингэхдээ хэлбэр, болон нэхэлтийнхээ чанарыг засав.

Зураг дээрх шиг. Нэхээд л нэхээд л, бэлэглээд л бэлэглээд л яваа. Эхнээсээ хэрэглэж үзсэн хүмүүс сэтгэгдлээ хэлэх байх аа. Хүлээгээд л байна би.

Урдны өгсөн дугуй хэлбэртэйгээ хэрэглэж дуусаад, муудахаар нь хаясныхаа дараагаар хэрэглэнэ гээд хадгалчихсан гэх юм, байнгын хэрэглэгч ээж минь.

Охин нь нэхэж өгдөг гэсэн шиг 5 ширхэгийг гал тогооныхоо хананд өнгө алаглуулаад өлгөчихөж. Хөөрхөн гэдэг нь. Бас болоогүй ээ
-Алтан нарны өнгө "шаргал" өнгө нь гоё шүү, миний охин энэ өнгөнөөс ахиухан нэхэж өгөөрэй гэчихэж ээ. Хи хи.
-Шуналтай шдээ, тэгж байгаад нэхэж өгөмз.

Шинэ бүтээлийг минь хүлээн авсан хэрэглэгч та нар минь санал сэтгэгдлээ харамгүй хэлээрэй. Хэрэглэгч та хаан шүү.

Амралтын өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Түр баяртай.

4 comments:

  1. Anonymous10:55 PM

    huurhun yum. eniig yamar utsaar nehdeg ve? tanii pos-uudiig unshaad ene blog-d "like" baidag ch boloosoi gej zarimdaa bodogdoh yum

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, харин лайк дардаг болгочих уу? хэхэ.
      Гадуур зарагддаг Acrylic утсаар л нэхдэг.
      Хүмүүс их ам сайтай байдаг шүү, нэхдэг бол нэхэж үзээрэй, амжилт хүсье.

      Delete
  2. Дотор нь савангаа хийдэг юм уу онгорхой харагдаж байгаа нь сайжруулалтын үр дүн үү? Мундаг эко санаачлага байна шүү

    ReplyDelete
    Replies
    1. Үгүй ээ, шингэн савангаасаа дусааж байгаад л угаана. Нэг их тостой зүйл биш бол заавал саван гээд байхгүй, үүнийгээ норгож байгаад усаар л угаачихна.
      Сайжруулалтын үр дүн нь гэвэл урд нь дугуй хэлбэртэй, жаахан чанга нэхдэг байсан юм. Энэ удаад хэлбэр нь ийм дөрвөлжин болж өөрчлөгдөөд, сул нэхэж байгаа юм.
      Экогийн хувьд маш эко шүү. Нэхдэг бол ингэж нэхэж хэрэглэж үзээрэй, хэмнэлттэй шүү бас.

      Delete