Thursday, May 03, 2018

Зугаалга

Том зулзагын шалгалт шүүлэг гээд бид хэд уул руугаа явж чадаагүй уджээ.

Энэ амралтаар явж ирэв. Ёстой сайхан байлаа. Гэртээ ээж аав дээрээ очоод, эрхлээд ирсэн шигээ л сайхан.

Хоол цай юу хийх билээ? Хоолны ямар материал дутуу билээ? гэж сэтгэлээ чилээхгүй, дуртай зүйлээ хийгээд, өмхийрч ногоорч байгаад л ирэв. Хэ хэ. Ганц нэг номын ард гарав.

Мөн хаврын улиралаар иддэг уулын ногооны тэнпүра-г захиалж байгаад л идэж идэж ирэв.

Уулаасаа ингээд өвс, цэцэг түүж ирээд л тэнпүра хийгээд идчихээд байна. Манайхны хаврын яргуй энэ тэр иддэг шиг. Амттай гэж юүхэв. Гэртээ хийж иддэгүй юм.
Яаж зүгээр байхав, тэднийхээ дуртай монгол хоолийг хийж өгөв. Амттай байсөөн. Монгол хүн юм болохоороо монгол хоол цаанаа л нэг өег. 
Зугаалга гэсэн гарчигтай тул ядаж ийм нэг зураг оруулая даа. Шиманэ муж. Хурдны зам дээр түр буудаллаж зайрмаг идэх үедээ дарсан юм. Би ч яахав зайрмагнаас гарчихсан хүн. Тараг уусан. Хэ хэ.

Одоо алтан долоо хоног нь эхэлчихсэн, хүмүүс ийш тийшээ аялаад сайхан л байх шиг байна. Бид том зулзагынхаа аясаар гэр  зуур. Гэхдээ огт зүгээр байхгүй ээ, ганц нэг хүн гэртээ уриастай. 

Та нар минь долоо хоногоо амжилттай өнгөрөөгөөрэй. Битгий туйлширч нисэж мисээрэй. Энд тэнд л хогийн шүүр бариад ниссэн улс, нэг бол хөөрсөн улс. Хэ хэ. 

4 comments:

  1. Anonymous11:02 AM

    Blogiig chine ehnees n duustal unshlaa tsaashid ene irchee aldalgui ulam ihiig bicheerei unheer sonirhiltoi bailaa olon zuil medlee bayrlaa

    ReplyDelete
    Replies
    1. Маш их хөдөлмөр гаргажээ. Баярлалаа.
      За энэ эрчээ алдахгүй бичихийг хичээнэ ээ.

      Унших ажилд нь амжилт хүсье ээ. Хэ хэ.

      Delete
  2. Тэр хуушуур бол үнэхээр сайхан харагджээнөө. Ёстой гэртээ харьж хуушуур хийж идмээр сэтгэгдэл төрж байна.
    Амжилт.

    ReplyDelete
    Replies
    1. bayrlalaa. blogoor ni shagaidag shu, setgegdel bichij amjihgui ch. amjilt.

      Delete