Бид монгол хоол цайгаа бариад л эргэж очлоо. Монголоороо, хэхэ. Түүнээс энд хүн эргэхдээ хоол цай гэдэггүй болохоор.
Жаал ярьж суулаа. Монголдоо жил тойрон эмнэлгээр явсан улсуудын яриа.
- Монголд эмч нарын, сувилагч нарын, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа улсуудад сэтгэл гээч юм их дутагддаг. Их ааштай, ууртай. Хүн ялгаж харьцана. Мөнгө их харна. Эмнэлгийн үйлчилгээ авах гэж дугтуйтай мөнгийг байнга л бэлэн байлгахгүй бол үнэндээ өвчтөнгүүд бол хүн биш.
- Тоног төхөөрөмж нь муу, хагас зуун жилээр хоцроод байх шиг. Худалч хүнд ганц бүтэн төхөөрөмж байхгүй.
- Ядуу иргэд бол үнэн өрөвдөлтэй, эмч нарынхаа аясаар, тэдний өөдөөс юм ч хэлж чадахгүй, олигтойхон шаардлага ч тавьж чадахгүй. Ар гэрийнхэн нь жаахан цор цор гэчихвэл эсрэгээсээ өвчтэй хүнийг нь дарамтлаад эхлэнэ.
- Сахиурын өрөөнд хулгай их гарна. Зайлуул хөдөөнөөс ирсэн улс юм аа их алдана. Хулгайчид хүний анхаарал жаахан зүйл дээр сарнихыг андахгүй. Маш сурмаг авна.
Хааяа ээж аавыгаа эмнэлгээр яваад үзүүлж харуулаачээ гэхээр өөдөөс завгүй байна аа, оо дараалал нь дийлдэхгүй хэцүү гээд л их олон шалтаг тоочдог байхгүй юу.
Дээрх яриаг чангаж суухдаа, зайлуул хөгшид минь насаараа л улсдаа зүтгэчихээд, эмнэлэгт сэтгэл санаа тайван үзүүлээд гарчихаж ч чадахгүй. Эсрэгээрээ эмнэлгийнхний ааш араншинд гомдоод, зүрх л савлаад, бие муудчих гээд л явдаггүй байхдаа гэж бодов.
Бидний хэдэн монголчууд зөндөө л сайн муухайгаа ярилцсөөн. Мууллаа гэж загнах хүн байж магадгүй л дээ. Муулах биш, бодит байдал л ийм байна гэсэн.
Ер нь монголд өвдөж болохгүй, тэгвэл тэгээд хамаг байдгаа барна, эдгэх биш улам хүндрээд л дуусах байх гэсэн.
Эрүүл л байх минь...
Цалин нь бага юм чинь авахаас яадаг юм гэх хүн бий л байх. Гэхдээ л та нар чинь тангараг өргөсөн улс шүү дээ, эмч нар минь, сувилагч нар минь, эмнэлгийнхэн минь ээ...
Хэлээд юухэв ээ, их л олон жил яригдаж байгаа асуудал үнэхээр л дээрдэж болдоггүй юм байх даа гээд гайхахын. Нэг дорвитой арга хэмжээ авмаар л асуудал гээд мөддөө шийдэгдэхгүй биз дээ. (санаа алдав)
ReplyDeleteheleed yuhev ee, olon emch nar tanina, olon uvchtun tanina, dund ni bi hetsuu bgaa hehe.
Deletehurdan shiidegdeesei tiim ee...