Хааяа хоол нь чухал уу? Ном нь чухал уу? Гэж бодоод явчихна өө.
Гэхдээ хоол нь илүү чухал тийм үү? Хоол идэхдээ удаан зажилж, өөр зүйлд анхаарлаа сарниулахгүй, хоолоо амталж, талархаж идэх ёстой л доо.
Саяхан уншиж дууссан ном. Хардалтаа гэж.
Нэгэн нөхөр хардалтаас болоод эхнэрээ алчихдаг юм. Гэхдээ л эхнэр ч өөрөө зүгээр байгаагүй л дээ.
Эхнэр нөхөр хоорондын харилцаа угийн жаахан хөрчихсөн байсан. Тэгсэн нэг хар юм гарч ирээд эхнэрт нь хандраад байхаар нөхөр ч юу зүгээр хараад байж байхав. Хардалт эхлэнэ.
Энэ тухайгаа эргэн дурсаж, харуусах хэлбэрээр, тухайн үеийнхээ нийгмийг шүүмжилсэн, эр эм хүмүүсийн харилцааны тухай нэлээд сөрөг бодолтой нөхөр өө тэр. Бодолтой ч гэж дээ, амьдрал түүнийг тийм болгочихсон.
Миний бодлоор дээхэн үеийн орос, европын нийгэм гэж тэр аяараа завхайрал байсан юм шиг байгаа юм. Урдны нэг ном дээр ч бас л нэг тиймэрхүү зүйл гараад байдаг юм. Дайны хажуугаар энэ садар самуун үргэлж л дагаж байдаг бололтой...
За тэгээд уншмаар байгаа хүн худалдаж аваад уншина биз дээ.
Энэ барианы шилэн дотор уг нь жараахай? байгаа. Яг зурах авах үеэр нуугдсан байсан. Сайн харагдахгүй л байх шиг...
Үзэгний савыг харж байгаа биз дээ. Ийм зүйл хийдэг болж. Оюутнууд харьж ирэхдээ найз нөхөддөө бэлгэнд өгвөл хөөрхөн байж магад.
Ирэх долоо хоногт нь амжилт, За бараг ирэх сард нь болчихож байгаа байх шүү...
Saturday, June 30, 2018
Friday, June 29, 2018
Ажлын эргэн тойрон
Ажлын газар нүүж ирсэн ойр орчим их цэвэрхээн. Цэлмэг сайхан өдөр бол ажилдаа оролгүй зугаалаад явчихмаар. Нэг модны сүүдэрт суугаад номоо уншмаар.
Хотын вокзал ойрхон байна. Мөн хотын захиргаа хажууханд нь. Хаа нэгтээ хүүхдүүд тоглож харагдана. Өдөр цайны цагаар хүмүүс энэ шатнууд дээр суугаад бэнтогоо идэж харагдана. Хааяадаа өвөө эмээ нар суугаад буу халж харагдана.
Голын нөгөө тал. Би өөрөө жижигхээн гүүрэн дээр зогсож байгаа. Нэг зүйлийг ажиглаж байгаа биз дээ? Худалч хүнд нэг ч хог байхгүй. Сайн харвал хааяадаа лааз энэ тэр хаясан байдаг л дээ. Нэг их удаахгүй түүчихнэ ээ.
Хотын захиргааны гадаах цэцэг. Өглөө бүр мэндлээд л угтана шүү дээ.
Намар, өвөл, хавар бас зургийг нь авч тавина аа. Арай өөр дүр зураг буух байх. Бүгдэд нь амжилт хүсье...
Арбус
Энд арбусны улирал эхэлчихсэн. Зуны анхны тарвас аа идэв.
Эмээ эртээд уулзахдаа өгсөн юм. Бага зулзагаар зургийг нь зуруулах гэж албаар ийм иштэйг нь сонгож авсан гэсэн шүү. Айхтар.
Орой нь багахан зулзага чадахым чинь гээд зураад тавьчихсан байдал. Усан будгаар зурсан.
Маргааш нь тарвасанд нугасгүй зочид ирэх байсан тул амжиж зуруулсандаа баяртай байгаа. Дараа эмээдээ бэлэглэчихнэ, зургаа. Гарын үсгийг нь зуруулъя байз, мартаагүй байгаа дээрээ. Хи хи.
Энэ халуун өдрүүдийг тарвастай нөхөрлөж давна даа...
Thursday, June 28, 2018
Нээлттэй хичээл
Ээлжит хичээл. Уламжлалт бичлэг.
Ангийн гадаа сурагчдын тамирын хувцас өлгөөтэй байгаа нь.
Халуун орон юм болохоор цонх, хаалга сайтай. Онгорхой л байж байна, ихэнх анги танхим.
Ийм тавчиктай очно. Хэрэв тавчиггүй бол сургуулийнхыг зээлж болно. Тэр нь гэхдээ их эвгүй, шатаар өгсөхөөр сугарч уначих гээд байдаг юм. Тийм болохоор гэрээсээ өөрсдийнхөө өмсөж дадсан тавчигтай очсон нь дээр байдаг юм.
Энэ удаагийн эцэг эхүүдэд зориулсан сургалтаар хүүхдээ хэрхэн интернетээс хол байлгах тухай байсан. Гэртээ дүрэм журам тогтоох. Томчууд өөрсдөө ухаалаг утсаа бага ородох гэх мэт зөвлөгөө өгсөн.
Ганц монголд ч биш, дэлхий нийтээр л тулгамдаж байх шиг тийм ээ? Энэ асуудал.
За ээж аав нартаа амжилт...
Wednesday, June 27, 2018
Өдрийн хоол
Цуг монгол явж байсан нэг эмээгийн тухай бичдэг дэ. Тэр эмээтэйгээ ойрдоо холбоо сүлбээ ихтэй байгаа.
Байсгээд л утас цохино. Уулзмаар байна, учирмаар байна гээд л. Хоёр ч удаа жаахан завгүй үеэр ажил дээр минь ирээд, хальт уулзаад явсан.
3 дахь удаагаа эртнээс төлөвлөж байгаад, би цайныхаа цагийг нэгээр илүү эдлэн байж хамт хоолонд оров.
Мэдээж эмээ намайгаа дайлсан.

Хоолны даруулга. Даршилсан ногоонууд. Иймэрхүү ногоонд дуртай гэж юүхэв.
Дараахан ирсэн сашими. Монгол хүмүүс тэр бүр шинэ загас иддэггүй юм чинь заавал идүүлнэ гээд нэмж захиалсан. Дуртай дуртай.
Үндсэн хоол загас. Яс ихтэй, идэхэд жаахан төвөгтэй байсан ч амттай байсан. Загасныхаа нэрийг хоолтойгоо холиод идчихэж. Уучилна биз дээ.
Үүний хажуугаар будаа, мисо шөл дагалдаж ирнэ. Тоож зураг дараагүй байна, дахин уучлаарай. Хи хи.
Энэ эмээтэйгээ, бас бус хэдэн нөхдүүд нэг бүтэн сайнд манайд цуглаж ууж идсэн нээрээ. Тэрнийхээ зургийг нэг завандаа оруулна аа.
Дэлхийг өөрчилсөн 10 эмэгтэй
Гого номоо уншаад дууссан. Сонирхолтой байсан тул харьцангуй бага хугацаанд дууслаа. Мундаг уу? Хи хи.
Ихэвчлэн өдрийн цайны цагаараа, 00 орохдоо, эмнэлэгт хүлээлгийн танхимд гэх мэтээр багахаан цаг гарвал л уншаад байлаа. Тэгсэн болдог юм байна шүү дээ. Гол нь агуулгаасаа болдог юм байна. Бас нэг нээлт. Хэ хэ.
Энэ удаад тэр бүр монголоор яригдаад бичигдээд байдаггүй япон "эмээ"-ийн тухай бичнэ ээ.
Огата Садако. Би энэ хүнийг хэзээ анх мэддэг болсон гэвэл хэдэн жилийн өмнө ЖАЙКА-ийн ерөнхийлөгч болох үеэс. Японы болон ЖАЙКА-гийн тусламжийн чиг хандлагыг Африк тив рүү чиглүүлсэн хүн гэдгээс өөрийг мэдэхгүй, хэвлүүлсэн номноос нь авч уншина даа гэж бодоод л яваа юм.
1927 оны 9 сарын 16-нд төрсөн гэнэ. Одоо тэгэхээр 90 гарчихсан хүн байх нь. 2003 оноос 2012 хүртэл ЖАЙКА-н ерөнхийлөгчөөр ажилласан. 85 нас хүртлээ. Түүнээс өмнө нэрийг нь сонсоод л сүрдэхээр газруудад ажиллаж ирсэн.
Элэнц өвөө нь улс төрч дипломатч, өвөө нь улс төрч дипломатч, аав нь дипломатч гээд л элит гаралтай гэнэ. Аавыгаа дагаж 10 нас хүртлээ америк, хятад зэрэг оронд байсан.
63 насанд UNHCR буюу НҮБ -н дэргэдэх Цагаачлалын Агентлагын даргаар томилогдож очсон. Нэлээд асуудалтай байсан уг агентлагийг нэр хүндтэй болгож чадсан. Анхны хийсэн ажил нь гэвэл Курд хүмүүсийн цагаачлалын талаарх бодлого.
Энэ Курдууд чинь өөрсдийн гэсэн газар нутаггүй, нэг ёсондоо улсгүй үндэстний дотроос хамгийн их хүн амтайд нь тооцогддог гэнэ. 20 сая гаран Курд хүн байдаг гэнэ. Англи Франц зэрэг улс дур зогоор хил татсанаас болоод Турк, Иран, Ирак, Азербайжен гэх мэт улсуудад Курд хүмүүс тархай бутархай орчих болсон байна. Тэгээд л ад үзэгдээд, дайсагналцаад байгаан байна шүү дээ. Сайн мэддэггүй байж. Тухайн байгаа газраа л Курд улс байгуулчих гээд л үзээд байдаг гэнэ. Нэгдмэл бус...
Өө тэгээд л 60 хол гарчихсан байж газар дээр нь очиж байдалтай танилцах гээд л ер нь их бодитой ажил хийдэг байж. Түүнийх нь ачаар UNHCR буюу НҮБ -н дэргэдэх Цагаачлалын Агентлагын нэр хүнд асар өссөн гэж байгаа.
Мөн ЖАЙКА-н ерөнхийлөгчөөр томилогдсоны дараагаар ЖАЙКА-н үйл ажиллагаа ч Афрки руу их чиглэгдсэн. Би тухайн үед асар ихээр мэдэрч байлаа. Хэ хэ.
За цааш нь бичих гэсэн нэг чухал ажил гарав. Та хэд өөрсдөө нет гуйгаас хайгаад уншаарай...
Амжилт хүсье.

Tuesday, June 26, 2018
Дуртай юу?
Арвайн гуриланд дуртай юу? Би дуртай.
Тэгсэн дэргэдэх хань ижил дургүй юм байна. Саяхнаас олж мэдэв. Мөн хагас сайнд ирсэн зочид маань ч нэг дурлаад байдаггүй гэнэ. Сонин болов уу? гэж бодоод зуураад бөмбөлөг хийгээд тавьсан чинь. Өөрөө л бүгдийг нь идсэн. Хэ хэ.
Хааяадаа өглөөний цайндаа зуурч идэж байгаа. Шар тостой. Ээжийнхээ хэлснээр хааяадаа монгол гэсэн амтаа мэдэрч кайф авч, ядаргаагаа тайлж бай гэсэн сургаалийг нь биелүүлж. Хэ хэ.
Эртээд эмээд зориулж хийсэн арвайн гурилан бөмбөлөг. Миний урмыг бодоод амсаж байна лээ. Хэ хэ.
Дуусах дөхөж байгаа, дараа монгол явах хүн байгаа билүү? Захина даа...

Ном
Өнөөх шавийн уншаад байсан том хүний ном. Ккк
Ажлаа дуусгаад харих замдаа галт тэргэнд уншаад дуусгачихсан. Гэхдээ та нарт санал болгохгүй ээ. Таалагдахгүй гэж бодож байна. Огт ном уншдаггүй хүмүүс дөнгөж ном уншиж эхлэх бол яахав уншиж болох юм.
Мөн өсвөр насныхан л уншвал унших байх.
Тэгж айхтар том хүний зүйл гараагүй л дээ. Яахав жаахан ууж идсэн, мэморигоо алдсан охид гэх мэт тухай бол гарна.
Энэ алимаа идэж чадаагүй гэртээ хүрчихсэн. Энд алимыг бүтнээр нь хазаад л идэх нь ховор. Гэр орондоо бол иддэг байж магад. Гадуур бол тэгж идэхгүй. Тэгээд би бас дуурайгаад, идэж чадсангүй. Хэ хэ.
Хальслаад, зүсэж тавиад бага багаар нь л хазаж иддэг юм аа. Дээрх өгүүлбэр хазаж иддэггүй гэж ойлгогдохоор болчихож. Хэ хэ. Хэлэх гээд байгаа санаа минь бүтнээр нь, бөөрөнхий чигээр нь томоо гэгч нь ангайж ирээд л хаздаггүй л гэж...
Заримдаа энэ япон хүмүүсийн сүр бадруулдаг занг ойлгохгүй ээ. Ойлгох гэж их оролдоно оо бас.
Тун айхтар халаад эхэлсэн...
Monday, June 18, 2018
Уул усны ойр нь 2
Дараагийнх нь хагас сайнд. Том жимс түүхээр явав. Бага зулзагатайгаа. Захирал өвөө, түүний самган, самганы дүү гээд нэг эмээтэй хамт.
Замд таарсан үхэр. Бага зулзага өмбүү гэж орилсон монголоор. Япон үхэрнүүд "моо моо" гэж мөөрдөг юм. Хэ хэ. Өнөөдүүл нь багыг минь цаашлуулаад л, наадах чинь монгол хэл мэдэхгүй ээ гээд л.
Уулан дахь цэцэг. Яг хажууд найгаад байсан тул зураг дарав. Нэр мэдэхгүй ээ.
Яг жимсний зураг дараагүй байна. Түрүү жилийн бичлэг зэрэгт нэлээд дэлгэрэнгүй байж магад. Байнгын уншигчид минь бол андахгүй дээ. Өнөөхөө л бичиж гээд, хэхэ.
Дарс болон ундаа минь амттай болог ээ...
Дарс болон ундаа минь амттай болог ээ...
Sunday, June 17, 2018
Олоорой
Эхний удаагийн жимс түүлтээр бага зулзага өвөөгийн амьжиргаа цагааны тэвшин дээр гарч мод хүртлээ явсан. Их л хөгжилтэй байх шиг байсан. Арзайтлаа инээгээд л...
Жимс түүж нэг их гийгүүлээгүй ээ. Ээж л шуналтаж зөндөө түүсэн. Бага зулгага юу хийж өөрийгөө баясгасан бэ гэхээр
Олоон жилийн өмнө энэ өвөөгийнд том зулзагатайгаа бас жимс түүхээр ирж байсан юм. Тэр үед том зулзага бас яг л дүү шигээ элдэв хорхой шавьж барьж гүйгээд л, амьжиргаа цагааны дэвшин дээр гарч суучихаад л баясаад л хөөрхөн байж билээ. Хүүхдүүдийн үйлдэл бас ижил байх юм тэ.
Бодоод байх нь ээ хүүхдүүдтэйгээ цуг л том болж байна даа. Хи хи.
Бүгдэд нь амжилт хүсье...
Жимс түүж нэг их гийгүүлээгүй ээ. Ээж л шуналтаж зөндөө түүсэн. Бага зулгага юу хийж өөрийгөө баясгасан бэ гэхээр
Барьж гүйгээд, авч харина гэж гайхуулсан зүйлийг нь энэ зурагнаас олоорой.
-Хошуун дээр нь нэг үнсчих. Тэгвэл цайралаг хан хүү гарч ирээд л
-Но шүү дээ, юу гэж тийм юм байдаг юм?
Ямар амьтан олохоо мэдсэн биз? Манайхаан.
Хөөрхий минь уул уснаа холдоод хот газар оччихвол удахгүй л үхчихнэ шдээ, буцаагаад тавьчихаа гэж байж горхи луу чулуудууллаа. Энэ хүүхдүүдийн гар хөл заримдаа их ширүүн байх юм аа тэ. Хэ хэ.
Олоон жилийн өмнө энэ өвөөгийнд том зулзагатайгаа бас жимс түүхээр ирж байсан юм. Тэр үед том зулзага бас яг л дүү шигээ элдэв хорхой шавьж барьж гүйгээд л, амьжиргаа цагааны дэвшин дээр гарч суучихаад л баясаад л хөөрхөн байж билээ. Хүүхдүүдийн үйлдэл бас ижил байх юм тэ.
Бодоод байх нь ээ хүүхдүүдтэйгээ цуг л том болж байна даа. Хи хи.
Бүгдэд нь амжилт хүсье...
Friday, June 15, 2018
Уул усны ойр нь
Бичиг цаасанд дарагдсан их ажлын дараагаар тархиа амраахаар шууд л уул ус руугаа тэмүүллээ шд.
Худлаа, уг нь сайхан унтана даа гэж бодож байсан юм аа. Тэгсэн найз өвөө залгаад
-Ирж жимсээ түү, маргааш бороотой гэсэн.
-За, нисээд очлоо, хүлээж байгаарай.
Худлаа, уг нь сайхан унтана даа гэж бодож байсан юм аа. Тэгсэн найз өвөө залгаад
-Ирж жимсээ түү, маргааш бороотой гэсэн.
-За, нисээд очлоо, хүлээж байгаарай.
Очих замдаа. Наана харагдаж байгаа нь будаа гэж бодож байна. Хааяа буудай тариалсан байдаг л даа. Энэ гэхдээ будаа байх.
Жимсний маань мод. Энэ жижиг жимстэй. Сүүлд жимсийг нь идэхэд гого байдаг юм. Чавганы мод шүү. Чояаны дарс гээд манайхан их уудаг болсон сураг байсан. Сая ажлаар явахдаа ч нэлээд уусан. Хи хи.
Тарьсан болгон нь ургаад байдаг энд. Ээж аавын минь атаархлыг их хүргэнэ ээ.
Энэ том жимстэй мод. 2 кг-г л түүсэн. Шуналтай гар чинь яахав, дахиад өөр хүнээс авна л гэчихсэн байгаа.
Ийм дарс, ундаа болно шүү дээ. Энэ түрүү жилийнх. Хурдан ууж дуусган шилээ султгах гэж байна гээд, орой бүр гэрээрээ ундаа, дарс уугаастай.
Сүмо агаа нар ирвэл уг нь дорхноо л дуусна л даа. Дор бүрнээ завгүй л байх шиг, тэмцээн уралдаан гээд...
Нэг сайхан 9 болтол унтах юм сан...
Tuesday, June 12, 2018
Hydrangea буюу Гарьхан цэцэг
Гарьхан цэцэг гэдэг үгийг болор толиос олсон юм. 6 сарынхаа цэцгийг оруулж байна. Ажилдаа ирэхдээ, ийшээ тийшээ явахад тааралдсан цэцэг. Сэтгэл санаа таагүй үед бол цэцэгс гунигийг минь тайлдаг аа гэж...
Ажлын байрны гадаах цэцэг. Гоёмсог байгаа биз? Энд аливаа албан газар гадаах тохижилтондоо их анхаарна аа.
Монголд ажилладаг нэг япон хүн монгол япон хүний ялгааг хэлэхдээ "монголчууд гэр доторхоо л гоёод элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүргээд байдаг, япончууд гадаах орчноо л их тордоно, гэр доторх нэг их сонин биш." Үнэний ортой тийм ээ?
Гэрээсээ нэг алхам холдоод л хогоо хаяна, шээнэ баана, нус цэрээ хаяна гээд л. Гэртээ бол тэгэхгүй шд. Өнөөх цонхоороо хогоо гаргаж шиддэг нь хэвээрээ болов уу? Бүгд биш л дээ.
Ойроос бол ийм. Бороотой байсныг хэлэх үү, борооны дусал бөнжигнөөд тансаг байгаа биз? Оригамигаар нугалж хийж болдог шүү, нэлээд дөхөж очдог. Жижиг оригами цаасаар хийвэл бүр хөөрхөн болдог юм билээ.
Нэгэн байгууллагын хүлээн авахын тавцан дээрх цэцэг. Гарьхан цэцэг нь хөрснийхөө хүчиллэг чанараас шалтгаалаад ингэж өнгөө хувиргадаг. гэсэн.
Энэ зурган дээрх доод талын цэцэг нь цайвар ягаан өнгөтэй. Өөр мужид явж байхдаа дарсан зураг.
6 болон 7 сард ургадаг Гарьхан цэцэг нэг иймэрхүү. Цэцгийнхээ нэрийг марталгүй цээжлэх юм шүү. өөр нэршил байдаг бол хэлж өгөөрэй...

Monday, June 11, 2018
Орчноо мэдрэх
Энд тэнд явахдаа орчноо жаахан мэдрэхэд болохгүй зүйл гэж үгүй мэт санагдана.
Жишээ нь энэ японд бүх зүйл цаг минут, секундээр тоологдоно. Эд нар өөрсдөө гүйх нь холгүй л шогшицгооно.
Японд ирчихээд учиргүй шогшоод унах нь хаашаа юм? Гэхдээ л жаахан яарч байгаа дүр эсгэж болно. Уучлаарай гэсэн байртай, яарсан байртай царайлж болно оо доо.
Гэтэл манайхан яаж байна? Өөрийг нь хүлээгээд, цагаа байн байн хараад л хүлээгээд байж байхад, гарч ирснээ юу ч болоогүй юм шиг хажуугаар гараад л алхах жишээтэй.
Япончуудтай хамтарч ажиллах гэж байгаа бол аливаа зүйл эхлэхээс өмнө 5-15 минутын өмнө бэлэн байх ёстой гэдэг үзлийг баримтлах хэрэгтэй шүү.
Ахимаг насны хүмүүс бас айж эмээх хүнтэй, ах захаа дээдэлж өссөн юм болохоороо чих зөөлөн байна. Гэтэл 90-д оны, 2000-д оны хүүхдүүд өөдөөс бол цор цор гэх янзтай юм билээ. Би өөрөө бүдүүлэгт тооцогдоод л дууссан даа. Юм хэлснээрээ. Ккк.
Мөн инээж ханиах, утсаа маажих орчноо мэдэрмээр юм өө. Зураг авч болно оо. Тэрийгээ шалгаж байна гээд л оролдоод нам болчихно. Хэлэхээр тоохгүй ээ. Би өөрөө л буруутан болно.
Уг нь монголоос гарахдаа их л том сануулгатай гардаг гэсээн. Ингэв? тэгэв? гээд л. Сурсан юмыг сураар боож болох биш гэгч нь болдог байх даа. Тийм ээ.
Өөр чинь юу билээ? За ер нь хаана байна тэр орчноо л мэдрээд л явчих нь чухал юм шиг ээ.
Бүгдэд нь амжилт болон эрүүл энхийг хүсье өө.

Sunday, June 10, 2018
Ажил дууссан ба feedback
2 долоо хоногийн хугацаатай ажил маань амжилттай дуусав. Олон сайхан, мундаг хүмүүсийн ачаар дажгүй л даван гарлаа. Дунд нь гацах, ээрэх, муурах зүйл гарвал янзага шиг тормолзоод аврал эрдэг гэж байгаа. Янзага шиг том алаг нүдгүй л дээ. Өөрийнхөө хэмжээнд л тормолзоно.
Feedback гээч зүйл их чухал гэж байна шүү дээ. Багш нараараа, мундаг мундаг дээд курсынхнээсээ гээд л заавал зөвлөгөө, шүүмж энээ тэрээ авах чухал гэнэ дээ.
Би өөрөө өөрийгөө л шүүхээс. Гэхдээ энэ маань нэг их амжилт олдоггүй юм өө. Хэ хэ. баахан цаасаа, галзуу хүний өдрийн тэмдэглэлээ нэг сайхан эмхлээд, цэгцлээд явчихъя гэхээр, гэр орны минь ажил тийм боломж олгохгүй, нэг бол би өөрөө залхуураад тэгс ингэсгээд л өнгөрнө дөө гэж.
За тэр ч яахав. Надаас шалтгаалах зүйл.
Хамгийн гол санаа зовоож байсан зүйл маань, ирсэн хүмүүс маань санамсартай санамсаргүйгээр янзан бүрийн хэрэгт төвөг тарьчихалгүйхэн шиг л байгаасай гэж залбирч байлаа шүү дээ. Хи хи.
Буцсан хүмүүс маань өөрсдөө сонсвол муухай л даа. Гэхдээ л энд тэнд чих дэлсээд байхаар өөрийн эрхгүй санаа зовох л юм.
Хэрэг төвөгт орооцолдсон улсаас болоод тухайн байгууллага, бүр нутаг орноороо боловсрох их завшаанаас хасагдчихаад байна. Дор бүрнээ л бодолтой байцгаая аа.
Өөр чинь юу билээ? Аан тийм, идэж уухаа хянахгүй бол хэд хоног ч сайхан л байлаа. Уухыг ч үзүүлж өглөө. Олуулаа уух чинь бас хөгжилтэй байдаг юм байна шүү дээ. Хэ хэ. Харин би монголчуудын аяыг бол даахгүй юм билээ. Хо хо. Угтаа япон хүмүүсийн хажууд уучихдаг гэж өөрийгөө үнэлдэг байхгүй юу.
Явсан газрынхаа алдартай гэсэн гоймонг нь идэж чадсангүй. Өглөө нэг байшинд ороод л оройд гарч ирнэ, тэгээд галт тэргээр хагас цаг хэртэй явж ирэхээр тэр гоймонгийн газрыг хайж явах зав ч гарсангүй. Дараа заавал иднэ гэсэн бодол тээгээстэй л ирлээ.
Нэг магтуулсан зүйлээ хэлэх үү? Олон жил болж байгаа гэхэд монгол хэлний чинь үгийн баялаг дажгүй хэвээрээ байна гэсэн. Хэ хэ. Гэхдээ л явцын дунд оносон үг гарч ирэхгүй, тормолзож ирээд асууж байгаад л хэлчихдэг гэж байгаа. Хамгийн гол нь инээмсэглээд л үнэнээ хэлэх. Хи хи.
За бүгдэд нь амжилт хүсье ээ.

Thursday, June 07, 2018
Ээжийн эзгүйд
Ээжийн эзгүйд манайхан их дажгүй байгаа гэсэн.
-Номын сангийн ном өгсөн үү? Би сануулахаа мартчихаж.
-Юун тийм илүү дутуу юманд санаа тавьж, гүйж харайх гэж. Тун завгүй байхад
гэсэн. Ээж л сануулахгүй бол гэрт болж байгаа илүү дутуу зүйлийг ер санахгүй юм аа энэ улсууд. Харьж байгаад л буцааж өгөхөөс. Загнуулна аа, одоо яанам билээ.
Нэг иймэрхүү л байна гэнэ цаана чинь. Маргаашийнхаа хувцсыг ингэж бэлдээд хонодог гэнэ шүү. Хэ хэ.
Хоёр дахь өдөр нь. Хи хи.
Гагаагаа ингээд дээр нь тавьчихсан байх юм аа. Хо хо.
Гэх мэтчилэн 14 хоногийн зураг ирсэн. Мэдээж давхардана. Ккк. Түүнээс 14 өөр хувцас байна гэж юу байхав. Ээж бол хэмнэлтийн мастер тул тэгж олон хувцас авахгүй ээ. Сайхан угаагаад л өмсгөөд байна шүү дээ.
Ингэж зураг харахаараа л гэрээ санаад, хөөрхөнийгөө барьж аваад үнсээд үлгэмээр санагдаад явчихна өө. Түүнийгээ ил гаргахгүй ээ.
-Номын сангийн ном өгсөн үү? Би сануулахаа мартчихаж.
-Юун тийм илүү дутуу юманд санаа тавьж, гүйж харайх гэж. Тун завгүй байхад
гэсэн. Ээж л сануулахгүй бол гэрт болж байгаа илүү дутуу зүйлийг ер санахгүй юм аа энэ улсууд. Харьж байгаад л буцааж өгөхөөс. Загнуулна аа, одоо яанам билээ.
Үүнийг бичих гэсээр байтал харих минь дөхсөөн. Тун удахгүй...
Ажлын сүүлийн өдрийг амжилттайгаар даван туулах болтугай.
Wednesday, June 06, 2018
Даллагатай шүү
Монгол бэлэгний даллагатай байгаа, ойрдоо. Хэ хэ.
Монголд энэ Ялгуун моодонд ороод, би бэлгэнд аваад аа. Хөөрхөн жижигхэн алчуур.
Ааруул чихэр бас байгаа. Гоё. Гэхдээ гэртээ харьж идэх гээд хадгалаад л яваа. Энэ удаад зураг авахгүй ээ.
Гайхуулахдаа гол нь бус, олоон жилийн дараа эдгээр бүтээгдэхүүнүүд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн байх бол? Оршсоор байх нь уу? гэдэг нь сонин. Тийм болохоор л зураг хөрөгтэйг нь нотлоод үлдээх нь чухал тийм үү?
Ажил маань дундаа орсон, хугацааны хувьд. Чих нүд ам хамар бүгд алт болж байгаа, хихи. Аан бас нас яваад, харьцангуй алт болох нь багассан шиг билээ, зарим нэг садвээр. Хо хо. Жоохон жоохон залуучууд ирж байна, эгчээ гээд л гүйж байна. Яана дөө...
Монголд энэ Ялгуун моодонд ороод, би бэлгэнд аваад аа. Хөөрхөн жижигхэн алчуур.
Ааруул чихэр бас байгаа. Гоё. Гэхдээ гэртээ харьж идэх гээд хадгалаад л яваа. Энэ удаад зураг авахгүй ээ.
За энэ Алтан Говь чинь юм юм хийдэг болж, идээгүй л байна. Харьж байж олуулаа идэх санаатай. Тэгэхгүй бол ганцаараа гөвж хаячихаад, бондойсноо гайхах гэж тийм ээ.
Намар бэлгэнд авсан саван минь дуусчихсан байсан юм. Баярлалөө.
Гэх мэтчилэн үе үе ийм даллагатай байдаг шүү. Сайхан. Хүн гээч амьтан нээрээ авч л байвал л баярладаг бололтой. Ха ха. Угтаа өгч байж л баярладаг байх хэрэгтэй гэсэн. Хэрэв та тэгж чадвал гэгээрсэн байна аа гэсэн үг.
Ажил маань дундаа орсон, хугацааны хувьд. Чих нүд ам хамар бүгд алт болж байгаа, хихи. Аан бас нас яваад, харьцангуй алт болох нь багассан шиг билээ, зарим нэг садвээр. Хо хо. Жоохон жоохон залуучууд ирж байна, эгчээ гээд л гүйж байна. Яана дөө...
Tuesday, June 05, 2018
Цэцэгс
6 сарын цэцэг. Борооны улиралд ургадаг цэцэгс намайг бас хүлээгээд л байгаа. Зураг аваад эндээ оруулна аа.
Борооны улирал ургадаг Ажисай гэдэг цэцгийн зургийг дараа оруулна аа. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Миний ажил дуусах гээд л. Одоо 3 өдрийн давчихвал ч...
Гудамжинд явахдаа иймэрхүү цэцэг харж явдаг болсон байна лээ. Нэгэн хоолны газрын гадаах цэцэг. Цэцэгт дуртай хүн бол цэцгэнд нь дурлаад шууд л үйлчлүүлчихмээр тохижуулсан газар их байх юм өө.
Айлын үүдэн дэх цэцэг. Шууд л ажилсаг гэгчийн бөгтгөр эмээ нүдэнд харагдана.
Өнгө нь гого санагдсан. Нэрийг нь даанч мэдэхгүй. Харамсалтай...
Нэгэн албан газрын ойн арга хэмжээнд хальт очихдоо дарсан юм. Томоос том ваартай байсан. Ваартай нь авалгүй, цэцгийг нь л авсан байв.Борооны улирал ургадаг Ажисай гэдэг цэцгийн зургийг дараа оруулна аа. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Миний ажил дуусах гээд л. Одоо 3 өдрийн давчихвал ч...
Monday, June 04, 2018
Шар айраг даруулгатайгаа
Оройд л шахуу нэг шар айрагны ард гарч байна. Ажил дуусаад харин харьтлаа л уух янзтай.
Манго жимстэй коктэйл. Буудалдаа харьж ирээд эх үрсийн баярыг нөхөж тэмдэглэсэн. Чавганы дарсаар дагнасан. Хэ хэ.
Буга согоотой уулзах гээд явахдаа уусан герман шар айраг. Нара мужийн цэцэрлэгт хүрээлэнд герман шар айрагны баяр болж байсан. Бид доргиод авч уулаашд.
Шар айрагны даруулга. Шарсан загас.
Шар айраг уухын өмнөх оршил. Сашими гэдэг нь. Заавал идэж үзээрэй гэж захьсан гээд монголчууд маань сонирхоод. Дажгүй идчихэж байна лээ. Би ч амаа олохгүй л иднэ. Дуртай...
Одоо хөргөгчинд байгаа асахи шар айргаа уугаад унтлаа. Ачааны нэмэр, ярьшиг.
Одоо хөргөгчинд байгаа асахи шар айргаа уугаад унтлаа. Ачааны нэмэр, ярьшиг.
Sunday, June 03, 2018
Идэж ууна гэдэг ч...
Энд тэнд явахдаа идсэн зурагаа их авч байна дөө. Үгүй ээ яахав, муу хүн идсэн ээ гэдэг ч энд бол ходоодоор нь жуулчдыг татаад байна л даа.
Нэг буудлын оройн хоол. Олон орны хоолыг үе үе ингэж туршиж хийдэг юм. Энэ хаанах хоол гэчихлээ дээ, мартчихсан байх юм аа. Толгой гэж улгуй болчих юм заримдаа.
Нэг буудлын оройн хоол. Олон орны хоолыг үе үе ингэж туршиж хийдэг юм. Энэ хаанах хоол гэчихлээ дээ, мартчихсан байх юм аа. Толгой гэж улгуй болчих юм заримдаа.
Ажлаар явахдаа идсэн, суугуул нутгийн минь хоол өө. Япон хоол. Нэг л хүний поорцоороо. Эрчүүд цадах нь хэр л бол доо. Хэ хэ.
Нара муж дахь нэгэн зочид буудлын хоол.Ногоог маш сайн идэж байгаа. Дээхэн бол "би ямар ямаа юу?" гэж хэлэхээр л. Хи хи. Одоо бол овоолоод л идээд байх хэрэгтэй тийм үү?
Шарсан баншинд дуртай гэж юүхэв. Амттай шүү. Японд ирэх бол заавал идэж үзээрэй. Раамэн гээд шөлний газар бол байж л байдаг.
Ингэж идэж уудаг цагаар бүгд л их хаппи байгаад, алжаалаа тайлцгааж байна даа. Бүгдэд нь амжилт...
Ингэж идэж уудаг цагаар бүгд л их хаппи байгаад, алжаалаа тайлцгааж байна даа. Бүгдэд нь амжилт...
Saturday, June 02, 2018
Буга согоо
Ойрын хэдэн өдөр Японы Нара гэдэг мужаар яваад аа. Нара муж гэхээр буга согоо л нүдэнд харагддаг юм. Тийм болтол нь эд орон нутгаа сайн сурталчилж чадах юм.
Буга гэж яриад байгаа ч хөөрхөн жижигхээн. Хүнээс айхаа больчихсон, эсрэгээрээ гараас нь идэх юм иднэ шүү дээ.
Буга гэж яриад байгаа ч хөөрхөн жижигхээн. Хүнээс айхаа больчихсон, эсрэгээрээ гараас нь идэх юм иднэ шүү дээ.
Мужийнхаа захиргааны цэцэрлэгт хүрээлэнд зүгээр л нэг бэлчиж байдаг юм билээ.
Манайхаар бол Гандан шиг л том сүм байх шиг байгаа юм. Гадаах цэцэрлэгжүүлэлт нь. Тохижилт нь гэх юм ууд аа. Ийм гоё. Лам нар гэх юм уу, ажилчид нь шүтэн бишрэгчдээсээ олсон, жуулчдаас авсан орлогоороо ингэж хөдөлмөрлөдөг юм байна аа.
Түрүү жил Гандан ороход миний жааханд ямар байсан яг тэр хэвээрээ байна лээ. Хөөх ямар сайхан өөрчлөгдөө вэ гэж уулга алдахаар сэтгэл сэргэм зүйл нэмэгдээгүй л байсан.
Түрүү жил Гандан ороход миний жааханд ямар байсан яг тэр хэвээрээ байна лээ. Хөөх ямар сайхан өөрчлөгдөө вэ гэж уулга алдахаар сэтгэл сэргэм зүйл нэмэгдээгүй л байсан.
Нэлээд том газрыг хамраад цэцэрлэгт хүрээлэн нь байна. Түүндээ ингээд буга согоо нь бэлчээд, жуулчид бас олноороо бэлчинэ. Хи хи.
http://www.todaiji.or.jp/english/index.html Ийшээ ороод үзчихээрэй. Англи хэл дээр дэлгэрэнгүй байгаа шүү. Нэг бол Нара мужийн аялал жуулчлал гээд ороод үзэхээр зөндөө л зүйл бичээстэй бий.
Би гарч ажлынхандаа, хөрш эмээ нартаа нутгийн боов олж авахаар гарлаа. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье өө. Гэртээ хөргөгчний наалт авсан. Уламжлал. Охиддоо харин очоод дуртай зүйлийг нь авч өгөхөөр тохиролцсон. Үнэтэй зүйл нэхээд унана аа өнөө хоёр нь. Уг нь эндээс нэг зүйл аваал очвол хямд л тусах юм. Ээж яахав олон хоногоор орхиж явах гэж байгаадаа бантаад ам алдчихсан юм. Хэ хэ.
Мартсанаас баяраа сайхан тэмдэглэсэн биз дээ? Би ч ойрдоо орой бүр л баяр. Ажил дуустал үргэлжлэх байх. Ккк
Subscribe to:
Posts (Atom)