Ажил эхлээд, хичээл эхлээд, цайныхаа цагийг өөртөө зориулж эхлэснийх, номнуудаа уншиж дуусгах санаатай, эхнээс нь барьж аваад явж л байна. Цаана нь одоо зөндөө ном бий. Дөнгөж саяхан бас нэг номыг бэлгэнд авсан. Баярлалаа.
Гэх мэт миний ном ихсээд л, түүнийг унших би ганцаардаад л. Хи хи. Гайхуулчихсан уу? Өршөөгтий.
За энэ номыг шавиасаа зээлж авсан юм. Ямартай ч хүнээс зээлсэн номоо түрүүлж уншихгүй бол тийм ээ.
Номны минь зураг жижигхэн гарчихжээ. Идэх юмных нь зураг юун ч том гараа вэ дээ. муу хүн идсэн ээ гэж. Энэ гэхдээ амьдарч буй газрын минь нэг онцлог. Эд нар чинь идсэн ууснаа л их ярьдаг улс шүү дээ.
Тэр газрын тэр нь амттай, энэ нь ч амттай гээд л.
Үг олдож үхэр холдох нь, ном маань гурван туужаас бүрдэнэ. Бүгд л тусгаар тогтнолтой холбоотой сэдэв.
Уншиж байх явцад нэлээд хэдэн сонин содон үгтэй таарсан. Сонсож байгаагүй ч гэх юм уу? Нэг их хэрэглээд байдаггүй ч гэх юм уу? Ганц нэгийг нь толилуулах уу?
Олны үг далайг ч ширгээдэг.
Өрмөөр занчихад уурлаж, үгээр зүлгэхэд уйлна.
Зааны хүзүү богино
Заргын хүзүү урт.
Тэнэг зориг тэнэсэн сумтай адил.
Нүүр холдовч нүнжиг холдохгүй.
Шавир? Утгыг нь сайн мэдсэнгүй. Бодвол муу хүн, тагнуул гэдэг утгаар болов уу гэж таасан.
...Эртнээс нааш эвлэж сураагүй , мөр мөрөө цавчиж ирсэн монголчуудыг хооронд нь зогсоо зайгүй бух шиг мөргөлдүүлж байх учиртай...
Энэ их зэвүүн үг байгаа биз?
Олны үг далайг ч ширгээдэг.
Өрмөөр занчихад уурлаж, үгээр зүлгэхэд уйлна.
Зааны хүзүү богино
Заргын хүзүү урт.
Тэнэг зориг тэнэсэн сумтай адил.
Нүүр холдовч нүнжиг холдохгүй.
Шавир? Утгыг нь сайн мэдсэнгүй. Бодвол муу хүн, тагнуул гэдэг утгаар болов уу гэж таасан.
...Эртнээс нааш эвлэж сураагүй , мөр мөрөө цавчиж ирсэн монголчуудыг хооронд нь зогсоо зайгүй бух шиг мөргөлдүүлж байх учиртай...
Энэ их зэвүүн үг байгаа биз?
No comments:
Post a Comment