Юутай ч зорилтоо орууллаа.
- Уншаагүй олон номоо унших. Монголоос захиж авчруулаад, номын тавуир дээрээ зүгээр л тавиад байгаа номнуудаа уншиж дуусгах. Ер нь маш эрч хүчгүй болсон байна. Ном унших тал дээр.
- Ухаалаг утсаа бага маажих гэдэг зорилтыг өнгөрдөг жилийн сүүлийн хагаст тавьсан минь 50 хувьтай байсан. Энэ жил 70 хувьтай болгоно оо. 100 гээд хэлчихэж бас болохгүй юм. Учир нь яаж ийгээд л тэр утсыг маажих хэрэг гараад байх юм тэ.
- Аливаа ажлыг хойшлуулахгүй байх. Би их ажил төлөвлөчихөөд түүнийгээ их хойшлуулна. Жижиг ч бай, том ч бай, хувийн ч бай, хувьсгалын ажлуудаа хойш тавилгүй хийж байх.
- Хөдөлгөөнтөй байх. Ахлах ч юм уу нэг тийм биед нэг их ачаалал өгөөд байхааргүй, хэрэгжүүлж болоод байхаар хөдөлгөөнийг сонгох. Цагаан гурилан хүнсээ багасгах. Мөн амттан идэхээ багасгах. Ажлын газрынхны авчирч өгсэн бэлгийг ганцаараа идэлгүй, гэрийнхэнтэйгээ хувааж идэж байх. Хи хи.
No comments:
Post a Comment