Гэснээс би энд ирснээр есөн жорын ангийн мах иддэг болсон шд.
Монголд байхад ээж аав минь надад тарваганы мах идүүлдэггүй байлаа. Шарласан энэ тэр гэдэг шалтгаанаар.
Харин 5 хошуу малынхаа махыг бол голохгүй иднэ ээ. Тэмээний мах идэж байснаа бол огт санадаггүй юм өө.
Тэгэхэд зарим нэг хүмүүс ялангуяа хүүхнүүд дунд адууны мах иддэггүй, цувдаа иддэггүй, хярамцаг иддэггүй гээд л маягтай хүмүүс байх юм билээ.
Хамгийн сонирхолтой нь хэлэхгүй өгөхөөр идчихдэг явдал нь. Ха ха.
За тэр яахав. Суугуул нутагт, биш ээ суугуул мужид сүүлийн хэдэн жил ангийн мах моодонд орж байгаа. Үүнд бугын мах, зэрлэг гахайн мах.
Бид сайхан улсуудын буянд зэрлэг гахайн махыг өвөлдөө идэш болгоод идчихээд байгаа. Сүүлийн үед бас бугын махыг ч ангийн юм гэсэндээ амттай байна гээд л зооглоод байгаа.
Янз бүрийн амт, үнэр байхгүй л юм билээ. Аятайхан амтлаад, тэр дундаа монгол бууз хуушуур гэсэн хоолонд тохироод байгаа юм шиг санагддаг.
Юу билээ энэ зургийг оруулсан ч билүү? Хэ хэ..
Бас нэг онцлог нь энэ жилээс хань ижил өөрөө ан агнадаг болсоон. Ямартай ч энэ жил хавханд нь хоёр тоорой, нэг буга орсон. Бид монголд байгаа юм шиг л идэш хийв шд. Одоо түүгээрээ цагаан сарынхаа буузыг хийх гээд л сууж байна. Хи хи.
Би л мэддэггүй болохоос монголд энэ зэрлэг гахайн мах чинь бас л овоо хийморотой андаа ордог гэнэ үү. Ангийн хорхойтнууд хэлэх юм билээ.
Нүүр номд бас тийм эрчүүд цугласан бүлэг байна, тэд нар аймар аймар зураг хөрөг оруулаад, хутга шөвөг, буу зууны зураг оруулаад хэлэлцээд байдаг юм билээ. Мэддэггүй хүнд эрээн цоохор л зураг голцуу байсан.
Манайд ирвэл ан-гийн махаар дайлна шүү. Хи хи.
Гэснээс би нэг хэсэг их махсаад, адууны хошного л идмээр санагдаад байж билээ. Дараа нэг монгол харьж ирэхээрээ гэдэс чануулаад, умс идэж, айраг уусаар байгаад л ирэх юм шүү.
Зэрлэг гахайн мах сайхан шуу. Манай ийшээ бас ан их агнанаа. Манай ажлын хуухэн хаа нэг бас огно. Гэхдээ нэг оройн хоол хийх хэмжээний. Танай тэнд бараг идэш бэлдээд гэхээр сайхан огдог юм байна. Харин буганы махыг бол дэлгуурээс авчина ихэнхдээ стэйк маягаар л идчдийн. Бууз хуушуур харин хийж байгаагуй юм байна.
ReplyDeleteЭнд бас бугын махан стейк эсвэл гуляш их иддэг шдээ. Эмээ маань энд нэг ирсэн байхдаа бугын мах сэрүүн чанарын мах болохоор хүйтэн сэрүүний улиралд дэмий гэж байсан.
ReplyDelete