Saturday, January 05, 2019

Ажил эхэлсээн

Хэд хоног сайхан амарлаа. Ажил эхлээд, эвшээлгээд сууна. Ядаж байхад баасан гарагт ажил эхэлж энэ тэр.

Хагас, бүтэнд дахин хоёр хоног амраад, ажил, хичээл албан ёсоор эхэлнэ дээ. Дараагийн урт амралт хэзээ билээ гэж яриастай. Үнэн даврааск. Хүний шуналаа гэж.

Амралтаараа хажуугийн мужийн сүм орж мөргөл үйлдэв. Их хол явж мөргөл үйлдсэн байна уу? Шиманэ мужийн Изүмо хотын Изүмо гэдэг сүм. Нетээс хайвал гараад ирнэ шүү. Сонирхож байвал уншиж үзээрэй.

Наана нь ганц нэг хүмүүстэй уулзсан. Охид л их баяртай байсан. Учир нь цагаан сарын бэлгээ авна. Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө. Урд жилүүдийн бичлэгт оруулж байсан даа. Жижигхэн дугтуйнд хийж өгдөг гээд. Том хүүхдэд ариа ахиухан, бага насны хүүхдэд арай багахан тоотойг өгнө.

Аниа нь шууд л хэрэгтэй гэсэн ганц нэг зүйлээ худалдаж авч харагдана лээ. Бага зулзага хав дараастай. Одоохондоо нас нь ч бага, элдэв шунал нь ч бага байна л даа. Түрүү жилийнхээ цагаан сарын мөнгийг бас хав дараастай байгаа тул нийлүүлээд овоо хэдэн цаас болсон. Түүгээр хавар болохоор дугуй авч унана гэж яриад байгаа.

Хангалттай авч хүрнэ. Үлдсэнийг нь бас л хадгалах байх даа. Нэг ахицтай нь мөнгийг нь бүхэлдээд өгье гэхийг ойлгодог болсон. Урд нь задгай мөнгийг нь бүхэл болгоод өгөх үү гэхээр уурлаад, миний мөнгийг цөөхөн болгочихлоо гээд байсан юм.

Энэ жил шууд л бүхэлдээд өг гэдэг болсон байна лээ. Гэр орноор минь нэг иймэрхүү сонинтой.

Ажлаар гэвэл онц сонингүй. Гэхдээ шинэ жилийн нийллэгт оролцоогүй хүмүүс явсан газрынхаа бэлэг гээд авчирч өгсөн.
Африкийн нэг орон явсан хүүхэн өгсөн бэлэг. Орных нь нэрийг би тогтоосонгүй. Нэлээд өвөрмөц нэр байсан. Амт таалагдсан. 
Ногоон цаастай нь Киотогийнх, хүрэн ууттай нь Ёкохамагийнх гэсэн. Хүрэн ууттайг нь идсэн. Амт таалагдсан. Ногооныг нь идээгүй. Нэг их дуртай биш болохоор. 

Нэг иймэрхүү идэж уусан амралт байсан тул хэдэн кг нэмснийг хэлж мэдэхгүй байна. Жин дээр зогсохоос айгаад, жингийнхээ хажуугаар нүдээ аниад өнгөрч байна. 

Та нар бас л миний адил жингээ үзэхээс халшраад гүйнэ үү? Болохгүй шүү, хавар айсуй айн...

3 comments:

  1. би ойрдоо стрессдээд байгаа юмуу (өөрийгөө өмөөрч байгаан) идэж уухын дон тусаад, харваас нүдэн дээр л гэдэс сунайгаад л байгаа. Уг нь өнжөөд нэг дасгал хиймэр аядаад байгаа хэрнээ элдэв юм идэх нь ихдээд нэмэр байгаа ч юмуу гүй ч юмуу л байна даа, аз болоход манайд жин байхгүй юм байна ккк

    ReplyDelete
    Replies
    1. шинэ оны мэнд ээ, тийм байхаа, би бас стресдэхээрээ идэх гээд байдаг юм.

      дасгал хийж байгаа юм чинь гээд идэх гээд байдаг юм билээ шүү. болгоомжтой байгаарай хэхэ.

      жин авч тавих нь зүгээр шүү. нэг их стресдэлгүйгээр л жингээ үзээд байх хэрэгтэй.

      Delete
  2. Hi nice reading youur post

    ReplyDelete