Сургалт болсон газар нь мужийн нэгдсэн эмнэлэг. Энэ эмнэлэг маань шинээр баригдаад, шил толь болжээ.
Амбульторын хүлээн авах. Ийм хүлэээн авах нь 2 болон 3 давхарт байрлана. Мөн баруун зүүн жигүүр лүүгээ их урт, нөгөө талынх нь цонхоор япон тэнгис харагдана.
Энд чинь нэг их айхтайр хүнд төрлийн өвчин биш л бол ийм том, 3-р шатлалын эмнэлэгтээ тэр бүр үзүүлээд байдаггүй юм. Аль болох хувийн жижиг жижиг эмнэлгүүдэд үзүүлнэ.
Нарийн шинжилгээ энэ тэр хэрэгтэй бол төв нэгдсэн эмнэлэг рүүгээ эмчийн бичиг хийлгээд очно. Хэрэв бичиггүй бол нэмэлт төлбөр төлөхөөс гадна, их удаан хүлээлгэнэ ээ. Учир нь захиалгат өвчтөнөө үзэж байж урилгагүй өвчтнөө үзнэ гэсэн бичигдээгүй дүрэмтэй. Яаралтай биш бол шүү дээ.
Тийм болохоор шил толь болсоных нь дараагаар гаднаас нь л хараад яваад байсан болохоос дотогш орж үзээгүй л байлаа.
Дам яриагаар эмч, сувилагч ажилтнууд нь одоохондоо төөрөөд байгаа сурагтай. Хи хи. Тэгж бодохоор бас л хэр том нь ойлгомжтой.
Автомат төлбөр төлөгч. Ирээдүйд олон л зүйлийг автомат төхөөрөмжүүд, роботууд хийдэг болно гэж үнэн шүү тийм ээ. Ажилгүй хүмүүс олшрох байх даа, нэг бол өөр төрлийн ажил гарч ирэх байх даа.
Сургалтын агуулга нь гадаад хүмүүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад нь хэл усны бэрхшээл гарвал манай ажлын газраас дэмжлэг үзүүлдэг тогтолцоо байдаг юм. Бүртгэлтэй хүмүүсийнхээ цаг завыг асууж байгаад л явуулна. Мэдээж тэр бүртгэлтэй хүмүүс нь цалин энэ тэр авахгүй, сайн дурын хүмүүс байдаг. Яахав огт хоосон байхгүй, унааных нь зардлыг гаргаж өгдөг юм.
Тэдгээр орчуулагч хүмүүстээ зориулж сургалт зохион байгуулна. Учир нь мэргэжлийн орчуулагч нар биш тул. Мэргэжлийн үг хэллэгээс авахуулаад мэдэхгүй зүйл их гарна шүү дээ. Тэр талыг нь сайжруулах, хөгжүүлэх зорилготой сургалт.
Энд тэр бүр монгол хүн ирээд үзүүлж харуулаад яваад байхгүй ч би бас бүртгүүлээд амжчихсан. Хааяадаа шинээр ирсэн оюутан хүмүүсийн ар гэрийнхний орчуулганд явдаг болохоороо сургалтанд нь алгасахгүй суухыг эрмэлзэнэ гэж байгаа.
Үнэ төлбөргүй ч юм байгаа юм. Үнэгүй зүйлд нугасгүй хүн чинь, хэхэ.
Хаана ч байсан хогны асуудлыг маш сайн зохицуулж чаддаг нь эдний томоохон соёлын нэг. Ойлгомжтой, цэвэрхэн, үйлчлүүлэгчид нь ч соёлтой гээд л эх орондээ нэвтрүүлмээр зүйлийн нэг тийм ээ?
За нэг иймэрхүү л амралтын өдрийг өнгөрөөж байна.
Та нартаа ч бас амжилт хүсье. Цагаан сараараа их олон бэлэг цуглуулсан биз дээ?
Тохь тухтай сайхан газар харагдаж байна. Өөр олон шинэ төрлийн ажлууд бий болно гэсээн :)
ReplyDeleteХарин тухтай суугаад хүлээхээр болсон байх шиг байсан.
DeleteХэлээд юүхэв, зөндөө ажил мэргэжил устаж, оронд нь зөндөө шинэ ажил мэргэжил? гарч ирнэ л гэж яриад байх юм даа...