Thursday, February 14, 2019

Хайрын баяр

Хайрын баяр болох гээд энд тэнд нил чоко.

Бидний томчууд нэг их тоохоо байсан шд. Энд тэндхийн албан газрууд ч тоохоо байж байх шиг байна. Их олзуурхаад байгаа. Хэ хэ. Хань ижлийн компанийн хүүхнүүд ямартай ч энэ болсон болоогүй чоко тараадаг уламжлалаа больмоор байна гэж санал гаргасан гэсэн.

Би ч гэртээ ийм зүйлийг хэрэгжүүлээд эхэлчихсэн шүү дээ. Чихэр амттан ихдээд байна л даа. Өөрсдөө нэг их авахгүй ч хүмүүсийн өгсөн амттанг идчихээд байгаа учраас.

Гэхдээ хамгийн их догдлоод байгаа нэг хүн байна л даа. Тэр нь бага зулзага. Ангийнхаа 4 хөвгүүнийг харж явдаг гэнэ. Нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт, дөрөвдүгээрт гээд дугаарлачихсан. Ха ха.

Нэгдүгээрт харж явдаг хөвгүүнд арай үнэтэй чоко авав. Нөгөөдүүлд нь адилхан чоко авсан. Хи хи. Өөрийнхөө цуглуулсан мөнгөөр.

Хань ижил, бид хоёрын хооронд ийм яриа болж байгаа юм.
-Нэг их мөнгө биш биз дээ? Аваад л өгчихөөч дээ, миний үрээс харамлаад байх юм.(хань ижил)
-Юу боллоо гэж би авч өгдөгийн, ядаж байхад юун олон хар юм бэ? Ийм багаасаа яасан ч олон хар юм харж явдагийн. Дуртайгаараа өөрөө л авч өгнө биз? Би яахаараа ...-ны хар юмнуудад мөнгөө үрээд л чоко авч өгөхөв дээ. (ээж)

Хо хо. Тийм биз дээ? Дөнгөж 7 настайгаасаа шүү, хайр дурлал яриад, тэрэнд нь би мөнгөө үрэх юм гэнэ ээ. Ккк

Гэхдээ байна шдээ, сургууль дээр тараах хориотой тул яаж өгч авалцах нь одоогоор мэдэгдэхгүй л байна.

За яахав, хүүхэд томорч, өсөж байгаагийн нэг илрэл юм даа гээд бага зулзагаа нэг их хорьж барьсангүй. Томроод ирэхээрээ угаасаа ичих булчирхай нь ажиллаад өгч барина гэхээ больчих байх. Том зулзага ч тийм байсан.

Эхэндээ хийнэ гээд л байсан чинь жилийн эцсийн шалгалт нь лавхцаад том зулзага худалдаж авна гэсэн, бага зулзага ч худалдаад авчихсан.
Үүнийг хань ижил Токио дахь нэгэн хөөрхөн хүүхнээс ирсэн юм. Бид газар дээр нь идээд дуусгасан. Баярласан шүү. 

За та бүхэн хайрынхаа баярыг сайхан тэмдэглээрэй. Бид нэгэн ой давхацдаг тул түүнийгээ тэмдэглэх үү? Байх уу? гэж ярилцаад л байж байна. Түр баяртай...

2 comments:

  1. Манай монголын залуучууд энэ баярыг их тэмдэглээд сураад байгаа юм шиг байгаан. Би нээх тоогоод байдаггүй шд болж л байдын гэсэн шигээ л зарим нь баяр болжаахад чи ингээд сууж байх гээд л. Баярлаж дуусдаггүй улсууд шүү дээ

    ReplyDelete
    Replies
    1. Би ч бас нэг их тоодоггүй л дээ.Тоогоод ч яах билээ гэж боддогын, баяр нь олдоод байхад. Залуучууд зөв тэмдэглэж сурвал тийм ээ?

      Delete