Friday, February 22, 2019

Хувь

Цагаан сарын идээний дээж, хувь амсуулсан найздаа баярлалаа.
Хаа нэгтээ бага шигийг идвэл зүгээр тийм ээ? Энэ хэвийн боов гээч эдийг. Зөөлөн, амттай байсан, баярлалаа.

Сүүлийн үед энэ гадаадад байгаа монголчууд минь хүртэл ихээхэн сүртэй тэмдэглэдэг болжээ. Ууц тавих нь холгүй л байна. Мэр сэр ууц тавьсан айл ч байх шиг байна лээ.

Ёс уламжлалаа алдалгүй тэмдэглэж байгаа нь сайхан ч, сүр болдог, бие биенээсээ илүү гарах гэсэн, харуулах өвчтэй, хэлбэрдэх дуртайг нь дуурайгаад байгаа нь бас жаахан бодууштай.

Эсвэл би ганцаараа тэгж бодоод байна уу? Айдас хүйдэс төрөөд байна л даа. Сүүлийн үед ийм хэллэг моодонд ороод байгаа юм шиг байна лээ тэ. Айдас хүйдэс...

Ул боов энэ тэр захиж авчруулаад, сүр бадруулдаг болж. Хамгийн гол нь тэр захиасыг нь авчирч байгаа хүмүүстээ их л төвөг болоод байна гэж бодохгүйд байна л даа.

Бас хамаг мөнгөн аягаа өрж тавьж ирээд л зургаа оруулдаг айл ихсэж тэ? Эд хөрөнгөө гайхуулаад байгаа юм уу? Хэн ч тэгж өрж тавьж чадна шдээ, хаха. За за хүмүүс лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү хамаа байж уу? тэ.

Баяр дууссаны дараагаар өнөөх сүр болгож бэлдсэн зүйлсээ идэж барахгүй хаяхыг нь хаяад, хүнд өгөхийг нь өгч байснаас сүүлд нь ингээд л идээний дээжээс, хувиас амсчихаж байгаадаа сүсэглээд л иддэг шд.

За за элдэв юм бичиж байгаад загнуулж мэднэ шүү. Молор-Эрдэнэ доктор шиг. Ккк. Хятадын эрлийз, хурлийзаараа дуудуулна шүү. Донгосоо болихоос. Шодоргос чухал шүү...

Ямартай ч гахай жил гарав уу үгүй жин нэмсэн хүмүүс их байгаа сурагтай шүү. Бага шиг идээрэй. Гэснээс эх орноос минь дуртай зүйл минь ирж яваа, хоног тоолоод л сууна даа.

Олон олон баяр давхцдаг 3 дугаар сар айсуй гэж. Бид бас бага зулзагын төрсөн өдөр гэж сүрхий баяртай, тэр олон баяр дээр нэмээд. Гэхдээ энд тийм сүртэй тэмдэглэхгүй л дээ, бусад баярыг.

Хань ижилдаа цуйван сэгсэрч өгнө. өөрөө дуртай хоолоо хийж иднэ. Хань ижил ажилтай оройтож тардаг тул, хоолгүй сууж байлтай биш, нэг бол тарж ирэхээр нь хийлгэж унтхынхаа өмнө идэлтэй биш өөрөө л өөртөө дуртай хоолоо хийж иднэ дээ гэж. Хэ хэ.

Бүгдэд нь ажлын болон сурлагын амжилт, олон олон баяраа амжилттай давж гарахыг хүсэн ерөөе өө.

4 comments:

  1. Би өөрөө энд хэвийн боовоо хийгээд, буузаа чимхээд, гадаад дотоод найзуудаа уриад цагаан сар сайхан хийж байсан. Өвөөгийнхөө хуучин хэвийг захиж авчруулж хийсэн болохоор аав минь их л баярлаж байж билээ.

    Хүн хүний чадал сэтгэл гээд олон юмнаас л хамаардаг байхдаа бодоход. Ойрын хоёр гурван жил бол яг хоёр сард хийх юм ихтэй, стресс ч ихтэй байгаад болохоор тэгж баярлаж чадаагүй. Одоо харин ирэх жил яг цагаан сар тааруулж харих юм шүү гээд бодоод байгаа. Утаатай ч гэсэн яахав.

    ReplyDelete
    Replies
    1. Яасан мундаг юм бэ? Даруухан, ёс заншлаа хэт их дөвийлгөлгүй тэмдэглэж бол болно л доо. Гол нь манайхан хэрээс хэтрүүлээд байгаа нь л дэндүү санагдаад, шүүмжлэлтэй хандаад байгаа.

      Яг дунд ороод тэмдэглэвэл бас догдлоод, дутахгүй л сүржин бадруулах байх даа гэж хааяа бас бодно оо. хэхэ

      Яг аль талаа бариад байгаагаа мэдэхгүй, айдас хүйдэс төрөөд хахаха.

      Delete
  2. энд бас учиргүй тэмдэглэдэг сурагтай байна лээ кк

    ReplyDelete
    Replies
    1. тийм үү? Эндэх хүмүүсийн зураг хөргийг харахаар япон биш монголдуу гэмээр л харагдаж байна лээ.

      Сонирхол сонирхол өөр юм дөө гэж...

      Delete