Monday, February 18, 2019

Хятад хоолны баяр

Цагаан ногоон сар чинь Хятадын ч бас баяр тийм ээ? Хэ хэ. 

Тэгсэн ажлын хоёр хүүхэн чухам чанасан банш идмээр байна гээд, гэнэт л бид цуглаж банш чанаж идэхээр болцгоов. 
2-хон цагийн дотор ихээ хоол хийсэн байсан. Би хувийн ажил давхцаад бага зэрэг оройтсон. Гэхдээ баншны гурил элдсэн. Од болсон. Ха ха. Япончуудын хажууд гурил элдэхдээ мастер гэж. Хи хи.

Хятадууд онгирохоороо бас их чанга ярих юм аа тэ? Бүр чих өвдсчихсөн сүүлдээ. Хүмүүст зааварлаад, тэг ингэ гэж заагаад. Хоолойных нь чанга гэж юүхэв. Хи хи.

Ямартай ч санаандгүй байж байгаад амттай гэгчийн хятад хоол идээд авсан. Цай нь хүртэл хятад амттай. Яг юуны цайг мэдсэнгүй. Жасмин билүү? тэр лав биш.

Монгол гэхдээ хятад хоолны газраар бага ороорой гэж зөндөө сонссон. Үнэн үү?

Гэртээ л лавшаагаа хийж идээд л суух шиг жаргал хаана байна дөө гэж...

2 comments:

  1. Хятад хоол гоё шдээ. Би ер нь бүх л хоолонд дуртай хаха.
    Хятад найзыгаа хоол хийж байгааг харахаар манай монгол хоол шиг сайн махаар зодохгүй. Хямд төсөр ногоо могоохноор гоё амттай хоол хийчихээд байх шиг харагддаг аа. Бас хурдан, ажил багатай, дараа нь шингэц сайтай.

    ReplyDelete
    Replies
    1. Тийм тэ. Тэгээд л энэ хятадууд хөнгөн шингэн байгаад байдаг байх, ногоо цагаа ч их идэх юм. Ногоонудыг бол төрөл төрлөөр нь гялалзуулаад гялс нэг хоол хийчих юм. Сармисны үнэр танар ч гэж... Гэхдээ би өөрөө сармисанд дуртай болохоор тоохгүй л дээ. Хи хи

      Delete