Sunday, March 03, 2019

Нэг чухал ном

Нэлээд дээхэн захиж авчруулсан ном. Унших зав гардаггүй. 2 дахь хэвлэл гарчихсан байх юм. Одоо яая гэхэв, энийгээ л уншихаас. Хи хи. Уг нь хоёр дахь хэвлэл нь илүү сайн байх ёстой болохоор, дахин авах тухайгаа бодно оо...

Таргалалтын тухай. Уншиж эхлээд хоол хоолойгоор давахгүй ээ. Хэ хэ.

Унших тусам л юу идэхээ мэдэхгүй, бүх л хүнсний бүтээгдэхүүн сэжигтэй харагдана.

Сүүл хэсэгтээ бол аан за иймэрхүү зүйлийг идээд байж болох юм байна гэж бодогдоно. Тэр нь байгалийн гаралтай жимс, ногоог аль болох тэр чигээр нь, тэр хэлбэрээр нь, агуулгаар нь идэх. Жимсний жүүс энэ тэр бол худлаа шүү хүмүүс ээ.

Мөн химийн аграар гаргаж авсан эм бэлдмэлүүд чинь хүний биед нэг их нөлөөгүй гэж байна шүү, миний монголын ард иргэд ээ. Хэ хэ.

Дэлгэрэнгүй унших хүсэлтэй бол худалдаж аваад уншаарай, нэг бол нүүр номоос Таргалалтын анатоми гээд хайхаар бүхэл бүтэн бүлэг байгаа шүү. Уншиж танилцаарай.

Хажууд нь байгаа жигнэмэгийг заримдаа үдийнхээ цайнд авч иддэг юм. Үүнийгээ ч идэж чадахгүй болох шиг...

Эцэст нь хэтрүүлэлгүйхэн шиг идээд, тохирсон дасгал хөдөлгөөн хийгээд л явах?...

Еэвэнгээ идээд дууссан, дахин гурилан бүтээгдэхүүнд шунахгүй юм шүү гэж бодсоор номоо төгсгөв.

Та бүгдэдээ ч амжилт хүсье...

3 comments:

  1. Би бас анх гарахад нь л захиж авахуулж уншсан шдээ. Миний хувьд бол сайн шим тэжээл ихтэй хооллох хэрэгтэй санагдсан. Тэгээд арвайн гурил, шар тос чирж ирлээ. Ноднин монгол явахад МИАТ-ийн сэтгvvл дээр зохиолчийнх нь ярилцлага гарсан байсныг бас уншсан. Маш мундаг эмэгтэй байналээ, их бахархсан.

    ReplyDelete
  2. Өө их мунщаг юм аа, зохиолч нь. Блогоо бичээд явбал гэж бас бодоод л...
    Би бас арвайн гурил, шар тос зөөхий идээд байгаа. Тос хольж шар тосоо өөрөө гаргаж авч энэ тэр. Хэ хэ.

    ReplyDelete
  3. Хөөх, Бямбаагаар сонин юу байна гээд ороод ирсэн номыг маань уншчихсан байна шд. Уншаад санал бодлоо түгээсэнд талархлаа.

    ReplyDelete