Би очиж үзэж чадаагүй ээ. Их чухал ажилтай байсан тул. Тэр тухайгаа удахгүй бичнэ ээ.
Харин монголоос эмээ өвөө хоёр нь ирсэн байж таараад, очиж үзсэн. Өвөө нь нулимс унагасан гэсэн. Зээ нар нь л хамгийн мундаг байсан гэсэн.
Бага зулзага давтахгүй яваад л байсан хүн чинь яг тоглохдоо ёстой мундаг дараад, багш нь өхөөрдөөд инээгээд байсан гэсэн.
Харин эгч нь нэг газар алдаа гаргасан юмдаг уу даа. Хэ хэ.
За тоглолт нь дуусаад, орой нь бид бага зулзагынхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглэлээ. Өвөөгөөрөө бялуу авахуулаад, маш баяртай орж ирсэн.
Оройд нь ээж ааваасаа бэлгээ аваад бүр хөөрөөд давхицан. Ихэд таалагдсан гэсэн.
Яг ийм биш л дээ. Голоороо арай нарийхан байсан шиг санаад байна. Би зураг авч амжилгүй, өнөөх маань бэлгээ аваад гараад алга болжээ.
Нэтээс хайгаад ийм зураг олж ирэв. Сүүлийн үед энэ их моодонд орж байгаа сурагтай. Найзууд нь бүгд ийм юмтай юм байх өө. Авч өгөхгүй бол гээд аав нь зулзагаа өрөвдөөстэй. Хи хи.
Гэх мэтчилэн үр зулзагуудаа тойронхон, эргэлдэнхэн байж байна даа гэж...
Удахгүй том сонин дуулгана аа...
Xoorxon umaa, ugaasaa eej aavdaa ur n l xamgiin xoorxon, xamgiin egduutei, emee ovoogiin tuvshind bol bur xamgiin xamgiin bolood yavchxidag bxaa
ReplyDeleteTom sonin gesen chn tolgoid shuud l 3rd baby sanaand orjiin :)
хэхэ. харин тийм бололтой, ээж аавдаа хамгийн хамгийн нь байх юм даа...
Deleteтомоос том сонинг минь таачих юм даа чи минь кккк
Тэр чухал ажилд нь баяр хүргэе!
ReplyDeleteбаярлалаа, чухал ажлаа амжилттай биелүүлж байгаа шөө.хэхэ
Delete