Том зулзага минь эмээ өвөө хоёроо тэвэрч аваад уйлав. Бидний томчууд дагаж уйлав. Хамгийн сүүлд багыгаа ой 5 сартайд нэг эх орондоо очиж байж, гэр бүлээрээ. Тэрнээс хойш гэрээрээ яваагүй, хань ижил бид хоёр л ээлжлээд ажлаар явсан байх юм.
Энэ МИАТ-н онгоцны тийзийн знэ бага зэрэг хямд байсан бол гэж хааяа миат-нхныг
Эмээ өвөө зээ нарыг ингэж бэтгэртэл нь уулзуулахгүй, уулзуулж чадахгүй байгаа минь ердөөсөө л МИАТын буруу. Мэдэв үү? Хи хи.
Бага зулзага жаахандаа л нэг уулзсан болохоор, жаахан бишүүрхээстэй.
Хэдий харилцаа холбоо сайжраад өдөр бүр шахуу л дүрсээ харж ярьдаг ч, амьд харилцаа гэж цаанаа л ондоо юм. Тийм үү?
Ямартай ч хэд хоног бужигнаад сайхан л байх нь.
Агаарынх нь сайхныг гайхсан, жимснийх нь амттайг гайхсан хоёр л байна даа. Арга ч үгүй дээ, утааны голомтноос ирсэн. Мөн урдаас орж ирсэн элдэв жимснээс айгаад авч идэж чаддаггүй хөгшин хүмүүс.
За энэ би хөгшин гэдэг тодотголд угтаа их дургүй. Бид чинь тэтгэвэрт гарсан бол хөгшин гэдэг тодорхойлолт өгөөд, тэднийг сэтгэл санаагаар навс унагаад, нэг тийм нийгмийн идэвхи муутай болгоод орхичихдог болохоор. Тийм ээ.
Ойрдоо монгол амт, монгол үнэр, монголын сонин сайхан дуулаастай сайхан байна өө, жаргаж байна өө...
Shn yum unshchihlaa. Udur shn ehelj bh chini.
ReplyDeleteАав ээждээ сайхан эрхлээд аваарай. Сайн охин шуу
ReplyDelete