Өнгөрдөг хагас сайнд бага зулзага бид хоёр ээлжит жүжгээ үзсэн. Энэ удаад хятад найзтайгаа үзсэн.
Ойрд уулзаагүй охид уулзаад сайхан байсан. Ээжүүд бас буу халаад сайхан байлаа.
Жүжгийн агуулга их хөөрхөн санагдсан. 2 эмээ гарч ирээд л элдэв дүрд хувилаад л тоглочихсон. Мундаг.
Жүжгээ тараад номын сангаараа орсон. Номоо зээлсэн. Зузаан зузаан Харри Поттерын номноос зээлсэн. Одоо уншаад салахгүй л байна.
Мөн үдээс хойш төгөлдөр хуурандаа явсан.
Гэртээ харьж ирээд хэсэг амарсан. Уран бүтээлээ туурвисан. Ээж ном уншсан.
Нэг ийм киноны баатрын зураг зураад, түүндээ дурлаад л явна. Ха ха. Бас болоогүй ээ дууг нь дуулаастай.
Бүгдэд нь амжилт шүү...
Номыг үнэхээр урамтай сайхан уншина шүү, та хэд! Proud!
ReplyDeleteӨө ганц чаддаг зүйл нь хө. Түүгээрээ миний энэ толгой гэж алт болбол болохоор. Тэгсгээд мартдаг бололтой...
ReplyDelete