Tuesday, April 29, 2008

Хyрлын тэмдэглэл

2008 оны 4 сарын 28-ны 20 цаг (Монголын цагаар)

Oролцогчдын тоо 22 (Yvнээс ганц нэг нь ажлын шаардлагаар тvрvvлж явсан, ганц нэг нь ажлын шаардлагаар хоцорч ирсэн болно)

Хэлэлцсэн асуудлууд
1. Эхлvvлж буй vйл ажиллагаандаа нэр єгєх
2. Ерєнхий зохицуулагчийг сонгох (Yvнд монгол дахь болон online гэсэн 2 зохицуулагч байх. Мєн зохицуулагчийн тоо 3 хvртэл байж болно. Учир нь нэг нь ажилтай vед нэгнийгээ орлох, ажлаа хувааж хийх гэх мэт шалтгаан бий)
3. Хэд хэдэн баг бий болгох. Yvнд: уран зохиол, нийгэм, тvvх соёл урлаг, ёс заншил, блог, шинжлэх ухаан, хvvхэд, байгаль орчин, эрvvл мэнд спорт гэсэн багуудыг бий болгож, цаашид явуулах vйл ажиллагаагаа тєрєлжvvлэхээр болов.
4. Оролцогчдыг багуудад хуваарьлах
5. Багийн ахлагчийг сонгох
6. Дараагийн конфэрэнцийн хугацааг шийдэх

Шийдэлд хvрсэн асуудлууд
1. Гишvvд єєрийн орох сонирхолтой, хvсэлтэй багуудад хуваагдсан. Багийн ахлагч гишvvдээ бvртгээд, нэгтгээд, нэмж гишvvн элсvvлж болно.
2. Багуудын ахлагчийг сонгосон. Ахлагч нь 1 сарын хугацаатай байна. Дараагийн ахлагчийг багийн гишvvд дотроосоо сонгоно. Энэ удаад хvvхэд багийн ахлагчаар Тэлмэн, байгаль орчин багийн ахлагчаар Мєнх-Эрдэнэ (Meesh), тvvх соёл урлаг, ёс заншил багийн ахлагчаар Тvвшин, нийгэм багийн ахлагчаар Сэгсгэр, эрvvл мэнд спорт багийн ахлагчаар Ганаа, шинжлэх ухаан багийн ахлагчаар Destiny, уран зохиол багийн ахлагчийг шийдээгvй. Учир нь гишvvд цєєхєн, мєн ахлагчаар сонгоё гэсэн хvн нь энэ удаагийн хуралд оролцож амжаагvй, орчуулга багийн ахлагчаар Ганга
3. Нэг хvн хэдэн ч багийн гишvvн байж болно.
4. Ерєнхий зохицуулагчаaр Тэлмэн, тvvний зєвлєхєєр Ганга, Саарал нар сонгогдов.
5. Хvмvvс орох хvсэлтэй багийнхаа ахлагчтай шууд холбоо барьж багийн гишvvн болох хvсэлтээ илэрхийлэх.

Шийдэлд хvрч чадаагvй асуудлууд
1. Yйл ажиллагаандаа нэр сонгох
2. Блог багийн ахлагчийг тодруулаагvй
3. Уран зохиол багийн ахлагчийг тодруулаагvй.
4. Монгол дахь зохицуулагчийг тодруулах, хэд хэдэн гишvvдийн нэрсийг дэвшvvлсэн боловч тодорхой шийдэлд хvрч чадсангvй. Yvнд Арсун, Идэа, Заяа (тэрхийн цагаан нуур), Амарсайхан, Обод, Хvv гэсэн блогчид маань нэр дэвшигдсэн боловч тухайн хуралд оролцож чадаагvй тул єєрсдєєс нь асууж байж шийдэхээр тохиролцов.

Дараагийн conference ирэх долоо хоногийн даваа гарагт монголын цагаaр 20 цагт болно. Тэрнээс наана багууд тусдаа conference хийж дотоод асуудлаа хэлэлцэж болно. За бvгдэд нь амжилт хvсье .

PS: За жаахан оройтож хурлын тэмдэглэлийг нийтэлж байгаадаа хvлцэл єчье.Yнэнийг хэлэхэд анх удаагаа хурлын тэмдэглэл хєтєлж байна. Цахим хурлын тэмдэглэл ч амар л байлаа. Гараараа бичнэ энэ тэр гэхгvй хадгалаад л болно. Хэхэ. Харин эмхтгэж бичнэ гэдэг нь туршлага дутаж магад юм. Дутмаг санагдвал уучлаарай. Шvvмжилж сэтгэгдэл vлдээнэ биз дээ. Шvvмжийг найрсгаар хvлээж авна...

Monday, April 28, 2008

МАЛЧИНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

Танил залуугаас маань ирсэн юм. Блогтоо тавиад хэлэлцvvлээд єгєєчээ гэсэн юм. Блогчидоо санаа хэлж туслана уу?

МАЛЧИНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ
/Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” пост панк шүлгээр амилуулав/

Чи баталсан хууль бүхэнд нижгээд
“Мал” гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
“Мал” гэдэг үгтэй хуулийг хүмүүс
Машид чандлан мөрдөж байна
Чи цас орох бүрт нижгээд уут
“Гурил”-ыг надад хүргүүл гэж чанга дуугаар хэлсэн
“Гурил” хэмээх хүнсийг бид чамд
Гучин живаа уутаар нь тээсээр улсын сангаа дундруулсан
Чи аймаг бүрт нижгээд
Аюулаас хамгаалах сан байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Аюулаас хамгаалах сангийн өвсөнд аймгууд
Арав биш зуун тэрбумыг агаарт хийсгэх мэт цацаж байна
Чи “Цэцэрлэгийн хүүхдийн тоогоор элгэвч явуул” гэж надад
Чихний хэнгэрэг цоортол бархирсан
Чиний лаа чүдэнзийг бэлдэж өгөх дуулианд цэцэрлэгийн бяцхан үрс
Чихэртэй зайрмагны мөнгөө доголон нулимстай хуу хамуулсан
Чи миний хүүгийн найранд хоосон гуяа ганзагалж ирэхдээ
“Халзан цагаан хонь аваарай” гэж чанга дуугаар хэлсэн
“Халзан цагаан хонь” гэхүйд чинь хотол олон дуу алдан биширсэн
Харин тэр хонь гуайн уураг сүүл урт шийрийг хазсан хүн хаа ч үгүй
Чи хаврын хаварт нижгээдээр
Улаан махны үнэ өсөх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Улсын төсвийн ажилчид нүдээ анин
Улаан махыг чинь дөрвөн мянга таван зуугаар авч байна
“Малчин миний хүүхдийг үнэ төлбөргүй сурга” гэж чи
Мянган үхрийн эвэр доргитол машид чангаар хашгирсан
Малчин бүрийн нэг хүүхдийг үнэгүй сургахад
Монгол улсын их сургуулиуд ширээ сандлаа элээж байна
“Малаас татвар авах ёсгүй” гэж чи
Матадаас Толбо хүртэл цуурай хадаасан
Арьсаа язартал таргалсан майхан шиг шарын чинь хөлөөс
Аяга самрын үнийг аргадаж тойлон хурааж байна
Малчин гуай,Таны хэлсэн бүгдийг чинь бид
Бүгдий нь биелүүлдэг
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна
Чи битгий давар!

Thursday, April 17, 2008

Сакvра




Цаг хугацаа ч харвасан сум шиг хурдан єнгєрч байна шvv. Энд ирээд 4 дэх хавартайгаа золгож байна. Сакvра цэцэг ч сэтгэл нэг л гэгэлзvvлээд, хайрын тухай кино, ном, сонин сэтгvvл vзмээр, бvр болoхгvй бол дурлачмаар ч юм шиг нэг л сонин байна шvv.
Энэ бичлэгийг нэлээд дээхэн оруулъя гэсэн завдалгvй явсаар, одоо энд сакvра унаад ногоорчихсон л доо.

Ойр зуурын сонин



Халаасны єрєє гээд нэг бичлэг оруулж байх хооронд охин минь 6 нас хvрлээ. Би ээж болоод 6 жил єнгєрчихєж. Цаг хугацаа ч гэж хурдан юм дєє. Тєрсєн єдєр нь тvрvvчийн долоо хоногийн 5 дахид болсон юм. Тэр єдєр бид ажилтай байдаг учраас хагас сайнд нь эндэх монголчуудаа уриад нэг их сvртэй биш ч цуглаад тэмдэглэхээр болсон юм. Тэгсэн охин минь 5 дахь єдрийг 12 болгоод хагас сайныг 11 болоод, миний тєрсєн єдєр 11-ний хагас сайнд гээд л яриад байсан. Охиныхоо толгойны эргээг гаргаж тайлбарлах гэж тэрvvхэндээ бас л хєєрхєн бажигадлаа ш дээ. Хагас сайнд нь томчууд бид нар далимдуулж ууж идэж, дуулж хуурдаж нэг єдрийг єнгєрєєлєє. Манай энд охинтой минь чацуу хvvхэд байхгvй нь жаахан онцгvй юмаа. Томчууд нийлээд суухаар ганцаардаад, уур нь хvрээд...

За тэр ч яахав ганц зураг орууллаа.

Wednesday, April 16, 2008

Халаасны єрєє 4

Энэ мэтээр хар элгийн хvнийг царайчлан амьдарч байгаа олон хvн хажуу дэргэд нь юу ч болж байсан нvдэн балай чихэн дvлий царайлж, хvн ёсноос гадуур бvхнийг тэвчин єнгєрєєх хэрэг гардаг бололтой. Угаасаа Улаанбаатар барилга, орон сууц багатай, байрны vнэ гэж тэнгэрт хадсан байдгаас л хvмvvс халаасны єрєє дамжин амьдардаг. Социализмын vед бол нэг ажилд ороод тэргvvний ажилтан нь болох гэж хичээсээр арай гэж хэдэн жилийн дараа итгэл олж байрны дугаарт бичvvлнэ. Нэг байгууллагад 2 жил болж байж нэг байрны хуваарь ирэх. Тvvнийг хvлээсээр аягvй л бол тэтгэвэрт гарсан хойноо байртай болж магад, эсвэл хэзээ ч vгvй байж ч мэдэх. Арай гэж байртай боллоо гэхэд vр хvvхэд єсєж том болоод, хослон амьдрах нэг хvн дагуулаад ирнэ. Тусад нь гаргах хэцvv, vгvй хэцvv. Удалгvй шинэ хvн тєрнє. Амьдрал vргэлжилж, арай гэж олсон ганц байр бєгс эргэх зайгvй болж, хэн нэгэн зоригтой нь шинэ амьдралын эрэлд хажуу єрєє, тvрээсийн байр хєлслєн гарахаас аргагvй. Ийм л нэг дvр зураг хотын, тэгэхдээ орон сууцтай айл бvрд шахам социализмын гэх тэр vеэс эхлэн уламжлагдсаар ирсэн. Єнєєдєр Монгол улсын нийт айл єрхийн дєнгєж 21 хувь нь орчин vеийн орон сууцанд, vлдсэн 80 хувь нь гэр, модон амбаарт амьдарч байна гэсэн албан ёсны мэдээ байдаг. Харин Улаанбаатарын айл єрхийн 51 хувь нь иж бvрэн инженерийн шугам сvлжээ бухий орчин vеийн орон сууцанд амьдарч байна гэсэн тоо 2002 онд гарч байсан бол энэ тоо 2006 онд 41 хувь болж буурсан байна. Энэ нь хєдєє орон нутгаас нийслэл рvv чиглэсэн их нvvдэлтэй шууд холбоотой. Сvлийн 10 сарын дотор Улаанбаатарын хvн амын тоо 30 мянгаар нэмэгдсэн байна. Гэтэл бидэнд бэлэн ороод амьдрах орон сууц алга. Байлаа гэхэд хэдэн малаа зараад гарсан тэдэнд доод тал нь 15 саяар байр авчих бэл бэнчин тэр бvр байхгvй. Хєдєєнєєс хотод шилжин ирсэн 30 мянган хvний дєнгєж 500 нь орон сууцанд амьдарч, vлдсэн нь нийслэлийн гэр хорооллыг єргєжvvлсэн гэх мэдээлэл байна. Тэдний чухам хэд нь єєрєєн гэсэн орон сууцтай болж, хэд нь айлын хаяа бараадсаныг бvv мэд. Улаанбаатарт єнєєдєр хэдэн хvн халаасны єрєєнд амьдарч байгааг хэн ч, хэзээ ч vнэн бодитойгоор гаргаж чадахгvй, тийм боломж ч байхгvй. Мoнгoл улсын засгийн газар "40 мянган орон сууц" гэсэн сайхан нэртэй хєтєлбєр хэрэгжvvлж эхлэхээ сvр дуулиантай мэдэгдэж эхэлснээс хойш бvтэн 3 жил ард єнгєрчихєєд байхад энэ хєтєлбєрийн буянаар цалингаараа, ийм сайхан байранд орчихоод ая тухтай сайхан амьдарч байна гэх нэг ч иргэн гарч ирсэнгvй. Уг нь нийслэл хотоо харахнаа хаа сайгvй газар сэндийчиж, хэтрvvлж хэлэхэд нэг єглєє босоход л нэг шинэ барилга босчихсон байх юм. Харин єнєє "байртай л болох юмсан, ганц єрєє байр ч болов цалингийн зээлээр аваад насаараа тєлєх юмсан" гэж мєрєєдсєн иргэдийн чин хvсэл биелэх найдвар тун бvрхэг хэвээр. "Монгол хvн байртай болох гэж насаараа мєрєєдсєєр єтєлсєн хойноо арай гэж байртай болоод маргааш нь єєд болдог" гэх явган шoг ч гарчээ. Энэ ч байртай болохыг мєрєєдєж чадсан хvний тухайд байх л даа. Харин байртай болно гэж мєрєєдєхєєс ч айдаг олон мянган хvн бий шvv дээ. Сэтгvvлч би энэхvv нийтлэлийг бичихийн тулд байрны vнэ сонирхох хэрэг гарсан юм. Зартай сонин авч утасдлаа. Ганц хоёр хvнтэй яриад золтой л ухаан алдаад уначихсангvй. Барилга баригдах тутам байрны vнэ хямдарч, зvгээр л цалингаа жаахан хямгадаад шинэ байранд орчихно гэж хєєргєєд байсан Засгын газрын амлалт хаачив аа. Гэр хорооллын харанхуй гудманд амьдарч, худгийн усанд дугаарлангаа хэзээ нэгэн цагт паартай байшинд сууж, хананаасаа халуун ус авчихаад хєл жийн жаргах хvсэл тээж яваа монгол иргэдийн олонхийн хvсэл мєрєєдєл ингээд vгvй болов уу. Халаглахын учир нь єдєр ирэх тутам буурах ёстой (Засгийн газрын амласнаар бол) байрны vнэ тэнгэрт хадаж, Нисэхэд л гэхэд нэг єрєє байр 16 саы, харин хотын тєвд бол 45 саяд хvрчээ. Тємєр зам, 1 дvгээр хороололд 2 єжєє байр 40-45 саяд, 13 дугаар хороололд 43 саятай байна. 3 єрєє байрны хувьд бvр ярилтгvй, 55-65 сая гэж дуугарч байна. Айгаад цааш нь асууж чадсангvй. Хуучин байрны хувьд ийм vнэтэй байна шvv дээ. Харин шинэ баригдаж байгаа байрны тухайд эгэл жирийн, vнэнч шудрага хєдєлмєрчин иргэн бодоод ч хэрэггvй.
...(жаахан товчиллоо, залхуу хvрээд байнаа ккк)
"Миний vе ч єнгєрлєє, хvv минь чи л нэг орон сууцанд амьдарч vзээрэй" гэж захиад єнгєрєх болох нээ. Єєрийн гэсэн орон гэргvй, хvний юманд толгой хоргодсон монгол хvн хэзээ ч єєриймсєг байж чаддаггvй. "Хvний юм" гэсэн ойлголт vvрэг, хариуцлагаас чєлєєлж байдаг бололтой. Єєрийн гэсэн баялаггvй, цалингаас цалингийн хооронд урд хормойгоo авч хойд хормойгоо нєхєж амьдарсаар ирсэн монголчууд бид бvх юманд халаасны єрєєний амьдралын сэтгэхvйгээр, гэтсэн, мяраасан, бас хаширласан, царайчилсан, зєвхєн єєрийгєє бодсон, дээр нь хvнийрхсэн сэтгэхvйгээр хандаад сурчихсан юм биш байгаа. Тав тухтай амьдралын орчин иргэдийг наад тал нь соёлтой, ёс суртахуунтай болгож, эх орны хєгжилд хувь нэмрээ єгєх нь дамжиггvй.

PS: Байрны vнэний хyвьд энэ сэтгvvл тvрvv жилийн дyгаар учраас хуучин мэдээлэл болно . Одоо ч бvр єссєн сурагтай.

PS: Зvлгэн дээр гэрээ бариад зvгээр л нэг амьдрах юм саан, Засгийн газраа ккк
Сонгууль ч дєхєж байна, юу гэж амлах болдоо энэ Засгийн газар... Сонгуулийн сурталчилгааны ажил эхэлцэн сурагтай, гvзээтнvvд сvрхий сайн хvмvvс болцгоогоод л гvйгээд байгаа сурагтай...

Sunday, April 13, 2008

Халаасны єрєє 3

Эгч маань нэг єдєр надад хэллээ. "Энэ айлын нєхєр аймаар хvvхэмсэг, эхнэрээ эзгvй хойгуур хажуу єрєєнийхєє охидыг зvгээр байлгадаггvй гэнэ. Энэ охидтой бараг бvгдтэй нь унтсан гэсэн. Миний бvv болгоомжтой байгаарай". Би ч тvvний хvvхэмсэгийг гадарлаж хэрэндээ л болгоомжилдог болчихоод байсан юм. Гэтэл нэг єдєр гэрийнхэн эзгvй хойгуур эгчийн хэлсэн юм болсон доо. Дуу аялан шал угааж байсан намайг тэр залуу vг дуугvй бариад авсан...
Халаасны єрєєний тухай бичих гэж байгааг минь сонсоод ойр дэргэд минь байсан нэг бvсгvй єєрт тохиолдсон дээрхи тvvхийг ярьсан юм. Хажуу єрєє хєлслєн амьдрахын зовлон бэрхшээлийн тухай сонсохоор хайгаад гvйх хэрэг ч гарсангvй. Ер нь тэгээд халаасны єрєє дамжиж амьдралаа эхлээгvй "хотын" хvн алга бололтой. Оюутны байранд болон таньдаг айлдаа амьдрахаас татгалзсан, эсвэл эгч дvv олуулаа зэрэг суралцаж байгаа оюутан, нєхрєєсєє салсан эмэгтэйчvvд, шинэхэн хос, эцэг эхийн хараанаас хол, эрх чєлєєг мэдрэх хvсэлтэй залуус, гэр хорооллын элдэв бэрхшээлтэй амьдралаас холдож нийгэмд эзлэх байр сууриа нэг ч болов алхам дээшлvvлэх хvсэлтэй залуу иргэн, хєдєєнєєс хотод суурьшихаар зоригсод... гээд халаасны єрєєний эрэлчид дуусахгvй. Цалин багатай тєрийн албан хаaгчид, ганц бие хєгшид, vр хvvхэд нь гадаадад гарч хvний мєрєєсєл болсон эцэг эхчvvд, хэдэн тєгрєг олж амьжиргаандаа нэмэрлэх гэж хvссэн хэн ч халаасны єрєєгєє тvрээсэлж мэднэ.

Халааслуулсан амьдрал
"Ганц бие залуу эмэгтэйг хажуу єрєєндєє суулгана" гэх зар цєєн биш сонсогддог. Зарын дагуу утасдаад сонирхвол ганц бие, хижээл насны эрэгтэй байх нь бий. Тийм эрэгтэй хажуу єрєєндєє vнэ хєлс гэхгvйгээр суулгана гэж хэлдэг юм билээ. Ойлгомжтой. Хажуу єрєєндєє суулгасны тєлбєрийг "биет байдлаар" авах гэж байгаа нь нууц биш. Ийм байдлаар нэгэн євєєгийн гэрт амьдарч эр эмийн харьцаанд орсон залуу бvсгvйг эцэст нь єнєє євгєн хардсандаа болж боож алсан хэрэг гарч байсан.
Найз бvсгvй маань халаасны єрєє дамжин амьдардаг. Бага насны охинтойгоо олон ч айлын бєєрєнд наалдан амьдарч байгаа тvvний гэрийг би тэр болгон мэддэггvй. Учир нь тэднийх байсгээд л нvvж байдаг. Саяхны нэг амралтын єглєє найз маань утасдаж байнаа.
-Энэ айлын аав 2 жаахан хvvхдээ зодоод байна. Дандаа тэгдэг юм. Бvр сураар ороолгодог гээч. Сурных нь дуу дуулдаад л. Би бvр айгаад унтаж чаддаггvй. Хvvхдvvд нь уйлаад л байна.
-Ээж нь байхгvй юм уу?
-Ээжгvй л юм шиг байна лээ.
-Яагаад зодоод байгаа юм бол?
-Мэдэхгvй ээ, єдєр болгон зоддог юм.
-Чи тэгээд болиулж болохгvй байна уу?
-Юу гэж дээ. Айгаад єрєєнєєсєє гарч чаддаггvй юм чинь...
Ийм яриа болсны дараа хэдий амралтын єглєє байсан ч би дахин унтаж часдсангvй. Бvлтгэр 2 охины сураар ороолгуулж байгаа нvдэнд харагдаад, яаж тэдэнд туслах вэ гэж баахан бодлоо. Найз бvсгvй рvvгээ залгаж, би танайд очоод тэр аавтай ярилцаад vзье. гэж хэллээ. Тэр халгаасангvй. "Чамайг дуугаргах ч vгvй. Хvний нvvр рvv эгцэлж ч хардаггvй хvн. Харин чамайг ингэж дєвчигнєсний тєлєє охин бид 2 орох оронгvй хєєгдєх болно. Болъёо, євєл болж байхад єєрсдийгєє тэгж золиослоод яах вэ". Хариулт нь ердєє л энэ. Яаж ч хичээгээд гэрийг нь заалгаж чадсангvй. Тэр гэрт хvчирхийлэл болж, євчтэй солиотой нь мэдэгдэхгvй эцэг харж хамгаалах хvнгvй 2 балчир охиноор єдєр бvр гарын чилээгээ гаргасаар. Харин халаасны амьдралд хvлээслvvлсэн найз маань нvдээ аньж, чихээ бєглєєд, єєрийнхєє хаалгатай хамт сэтгэлийнхээ хаалгыг тас хаачихаад амьдарч байна.

PS: Энэ нийтлэлийг "Цаг Тєр" долоо хоногийн сэтгvvлийн 2007 оны 10 сард хэвлэгдсэн хэсгээс авав... Нийтлэлийн vргэлжлэлийг дараагийн бичлэгт...

Tuesday, April 08, 2008

Халаасны єрєє 2

Хэрэгцээ юм чинь яая гэхэв. Зартай сонин худалдаж аваад "хажуу єрєє хєлслvvлнэ" гэсэн болгон руу утасдаж vзлээ. Зарим нь хєлслvvлчихсээн гэх юм, зарим нь тєлбєрєє заавал бvтэн жилээр нь авна гэж байна. Эгч бид хоёр хоюулаа оюутан, бас дээр нь дvv ирчихээд байдаг. Бєєн єгєх мєнгє яаж байхав, нэмэр дээр нэрмээс гэж хажуу єрєєндєє гурвын гурван хvнийг амьдруулах аятайхан айл олно гэдэг ёстой л євсєн дотроос зvv эрэхтэй адил. Уг нь ч сонины хэдэн нvvр дvvрэн "хажуу єрєє хєлслvvлнэ" гэсэн зар байх юм аа. Єдєржингєє гар утсандаа авч хийсэн хамаг нэгжээ дуустал ярьж байж арай гэж нэг айл оллоо. Хоёр єрєє байртай євєє эмээ хоёр. Хожуу гарсан ганц охин нь саажилттай юм. Эгч бид хоёр эрэгтэй дvvгээ нууж, хэд хоног найзындаа байж байгаад ир гэж явууллаа. Хоёр гудас, хувцас хийдэг хулдаасан шvvгээ, гурван аяга, нэжгээд халбага, хоёр цvнх, нvдvvлж байж гарахчаа аяддаг хятад зурагт. Эгч бид хоёрын vндсэн хєрєнгє энэ. Тэднийгээ аваад очлоо доо. Євгєн эмгэн хоёр том єрєєндєє охинтойгоо, жижиг єрєєнд нь жаахан охинтой хvvхэн, харин эгч бид хоёр галын єрєєнд нь амьдрахаар боллоо. Хэд хоногийн дараа дvvгээ дуудаж, мэдэн будилсхийн "Дvv хєдєєнєєс гэнэт хvрээд ирлээ. Бид 3 чимээ шуугиан гаргалгvй, цэвэрхэн сууна" гэж мєргєх нь холгvй гуйж байж арай гэж зєвшєєрvvлэв. За ингээд айдаггvйгээ авдрандаа хийлээ гээд хичээлдээ анхааръя гэтэл бас болдоггvй ээ. Тэр айл хачин чимээгvй. хоорондоо ч бараг ярьдаггvйгээс бид 3 хаалгаа нээж єрєєндєє орохоос эхлээд байнга гэтэж, мяраасан байдалтай амьдрах боллоо. Хажуу єрєєний ээж охин хоёр ч чимээ анир гаргахаас зvрхшээдэг бололтой, хоорондоо шивнэлдэхнь хаа нэг анзаарагдана. Гурван айл нэг галын єрєєнд ээлжлэн хоол хийхээс эхлээд, яхир эмээгийн муухай харахаас эмээсэн амьдрал сар гаруй vргэлжилсний эцэст бид гурав хєєгдлєє. Шалтгаан нь ердєє дуу чимээ ихтэйгээс. 3 сараар єгсєн мєнгєний маань vлдэгдлийг єгсєнгvй. Дуу чимээ гаргаж, амьдрах ая тух алдуулсний тєлєєс болгож суутгасан гэнэ. Дахиад л хажуу єрєє хайх боллоо. Дараагийн очсон айлын маань цагдаа нєхєр эхнэрээ байнга зодно. Эхнэр нь уйлж орилж бид 3-ын єрєєнд орж ирж хононо. Маргааш нь хvvхдээ дагуулаад хаашаа ч юм алга болж гурав дєрєв хоносны дараа єнєє боевик нєхєр очоод дагуулаад ирнэ. Бид 3 тvрээсийн мєнгєн дээрээ сар бvр тогны мєнгє, лифтний мєнгє, за бас цэвэрлэгээ хийх угаалгын нунтагны мєнгє гэх зэргээр нэмж тєлнє. 6 дугаар бичил хорооллын тэр байр халаалт муутай, даарч хєрєхєєс эхлээд байнгын уйлаан орилооны дунд залхаж, бас хэзээ юу гээд мєнгє нэхэх бол гэж хавталзсаар дахиад байр хайх болсон. 15 дугаар хорооллын айлд очлоо. Гурван єрєє байрны єрєє бvрийг хєлсєлжээ. Бидэнд тvрээсэлсэн эхнэр нєхрийн цаана жинхэнэ тvрээслэгч байгаа бололтой. Мухрын жижиг єрєєнд 4 ч оюутан охин амьдрах юм. Энд харин чєлєєтэй инээж, ярьж болж байсаан. Бас бид єрєє єрєєндєє хоолоо хийх зєвшєєрєлтэй байсан нь хичнээн єлсєж байсан ч айлын хоол болохыг хvлээн гэдсээ базалж суусан vеэс дээр байв.
vргэлжлэнэ ...

Sunday, April 06, 2008

Эх оронд минь єрєвдєх юм бас бий

Тєрийн шагналт зохиолч Дамбын Тєрбат 1986 онд "Халаасны єрєє" шvлгээ бичиж, 1989 онд "Болор цом" яруу найргийн тэмцээнд уншиж гуравдугаар байранд шалгарч байсан юм. Халаасны єрєєний амьдралыг нvдэнд харагдтал бичсэн тvvнтэй уулзаж хєєрєлдлєє.
-Таны "Халаасны єрєє" шvлгийг уншихад яг л єєрєє халаасны єрєєнд амьдарч байсан vедээ бичсэн байх гэж бодогдлоо?
-Манай Монголын ард тvмэн, ялангуяа залуу гэр бvл, тэр тусмаа миний насныхны амьдрал голдуу халаасны єрєєгєєр дамжин цэцэглэж дэлгэрч байдаг шиг байна. Миний хyвьд гэрт амьдарч байгаад хотын тєв рvv шилжин ирж, халаасны єрєєнд, айлын хажуу бєєрєнд 1981-1989 онд хvртэл найман жил амьдарсан. Тэгэхэд миний гэргий Шvрэнцэцэг бид хоёр залуухан, 2 хvvхэдтэй байлаа. Шvлгэн дээр хvv гэж гарч байгаа дvр бол Зєнбилэг гэж миний дунд хvv. Тэр vед хvv маань цэцэрлэгт байсан, айлын хvvхдvvдтэй байлдаж тоглож єссєн дєє. Гэхдээ бид хоёрыг хажуу бєєрєндєє амьдруулж байсан тэр айл муу айл байгаагvй юм шvv.
-Ганцхан айлдаа найман жил амьдарсан юм уу?
-Нэг айлд 8 жил болсон. Одоо энэ Туул рестoраны хажуу талд Yйлдвэр хоршооллын 96 гэж байрны наран талын 2 цонхтой єрєєнд 8 жил айлын хажуу талд амьдарсан даа. Тэр айлын эзэн Цэрэндoрж гэж настай хvн байлаа. Нэг хvv нь гэр бvлтэйгээ нєгєє єрєєнд, vндсэндээ нэг байранд гурван айл 8 жил болсон юм. Тэр айл манай гэр бvлд єлзийгєє єгсєєн. Шvлгийн сэдлийг єгсєн Зєнбилэг хvv маань одоо том эр болж, найрагч болоод "Сvмийн шувуу" анхны номоо гаргаад, "Эрхин тарни" хоёр дахь номоо хэвлэлд шилжvvлээд байна. "Халаасны єрєє" шvлгээ бичих vедээ єєр шигээ халаасны єрєєнд амьдарсан олон хvн, найз нєхдийгєє харж, тэр бvгдийн дундаас шvvрдэн байж энэ шvлгийг бичсэн хэрэг.
-Шvлгийн тань тєгсгєл хэсэг нэлээд єргєтгєлтэй шvv?
-"Халаасны єрєє"шvлгийг уншаад эх оронд минь бахархахаас гадна бас єрєвдєх юм байдаг гэдгийг миний хойч vе минь санаж сэдэж яваасай гэж боддог юм. Нєгєє талаар улс эх орноо ухаж идэх амархан, оюун ухаанаа ухаж идэх их баялаг бас миний ард тvмэнд бий шvv гэдгийг хэлж, нєгєєтэйгvvр бид халаасны єрєє шиг биш, vнэхээрийн тусгаар тогтносон улсын иргэд шиг амьдарч аж тєрж, ажиллаж болох байхаа гэж боддог юм. Хvн болгон ухаантай, сэхээтэй, санаатай байгаасай гэж бодож явна даа.

PS: Єнєєгийн vеийн халаасны єрєєний тухай зовлон бэрхшээлийг дараагийн бичлэгт...

Халаасны єрєє

Айлын бєєрєнд амь зууна гэдэг
Амаргvй даваа, хvvгээ л єрєвдєх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хvvхдээ л бодох юм
Гэрийн эзний хvvхдийг аргадаж
Гэмгvй мєртлєє гэмшилд автаж
Цэцэрлэгийн чихрээ идэхгvй єгнє
Цэцэг нас гундаж єснє
Тyрьхан нуруундаа гутамшиг vvрч
Тyних эрхлэхийг бvр мартаж
Тоглохдоо хvртэл хvн харна
Толгой гудгархан бараадаж гvйнэ
Банди нар л болсон хойно доо
Байлдаж тоглох дуртай байх юм
Хvvхэд л болсон газар даа
Хvv минь хvртэл дагаж гvйх юм
Дайтаж тоглох жаалууд дунд
Дайсан болох нь алга атал
Чимээгvй хvv минь л оногдох юм
Чихээ бєглєвч гуниг нь сонстох юм
Халаасны єрєєнд амь зууна гэдэг
Хатyy даваа, хvvгээ л єрєвдєх юм
Хар элгийн хvнийг царайчлана гэдэг
Хэцvv заяа хvvхдээ л бодох юм
Ялах дон жаалуудыг олзолж
Ялагдах дайсан олдохгvй болоход
Дуугvйхэн миний хvv л сєгдєх юм
Дусал нулимсаа аниргvй залгих юм
Удаан дайны золио болгон
Урван тоглох хvн олдохоо болиход
Тоглоомон буугаа ганцаараа хураалгаж
Тоодойтол туугдаад явах юм
Yймж дарвих хvvхдvvдйин хэн нь ч
Yхэж тоглох дургvй байхад
Аниргvйхэн миний хvv л сєгдєх юм
Аавынхаа нvдэн дээр толгойгоо авахуулах юм
Болохгvй гэх газар байх биш дээ
Бoлзoшгvй дайн нvvрлэдэг юм гэхэд
Ялагдаж тоглоод сурсан хvv минь
Яаж байлдах юм болдоо хэн мэдэхэв
Хаяа нийлсэн их гvрнvvдйин бєєрєнд
Халаасны єрєє шиг эх орон минь ээ
Цадиг тvvхтэй дээдсийн vрсийг
Царайчилж сургахгvй юмсан, яадаг билээ.

Тєрийн шагналт зохиолч Д.Тєрбат

PS: Зохиолчтой уг шvлгийнх талаар хийсэн ярилцлагыг дараагийн бичлэгт...

Friday, April 04, 2008

Санаж явахад илvvдэхгvй

Амласан ёсоороо номын хэсгээс бага сага зvйл бичье.
Эхний удаад єнєєгийн хvн тєрєлхтєн та бидэнд хэрэг болохуйц хэсгээс иш татав.

...Бид зєвхєн сониуч зандаа хєтлєгдєн нэгнийхээ нvд рvv ширтдэггvй. Ярилцагчийнхаа нvднээс тухайн хvний сэрэл мэдрэмжийг тусган хором тутамд єєрчлєгдєн хувирч байдаг нvдний орчмын офтальмогеoметрийн vзvvлэлтээс мэдээлэл авч байдаг. Бид дотоод ухамсарынхаа тvвшинд уг мэдээллийн геoметрийн дvрсvvдэд шинжилгээ хийснээр ярилцагчийнхаа эрvvл мэнд, бодол санаа, сэрэл мэдрэмжийн тухай єєрийнх нь ярианаас хамааралгvй нэгэн сэтгэгдэлтэй vлддэг. Ийм учраас хэрвээ та нууц бодолгvй нээлттэй хvн баймаар байвал хар нvдний шил зvvлгvйгээр vргэлж ярилцагчийнхаа нvд рvv нь харж байгаарай. Тэгвэл та хvнд хvчтэй, шударга гэсэн сэтгэгдэл тєрvvлэх болно...

...Хорт муу санаа асар их хvчтэй. Хорт муу санаа нь техникийн хvчин чадлыг нуралт устгал руу эргvvлж соёл иргэншлийг мєхєлд хvргэх хvчтэй. Одоохондоо бид сайн муу санааны мєн чанарыг тєдийлєн сайн мэдэхгvй байгаа ч vvнд асар их хvч чадал оршдог нь маргаангvй. Сайн санааг шvтэх нь хєгжил дэвшилд, муу санаа, эрх мэдлийг шvтэх нь дайн дажинд хvргэдэг нь цаанаа учиртай. Тийм учир хvний нийгмийн оюун ухаан, шашны хєгжил нь бvхэлдээ маш их утга учиртай бєгєєд бvр бодит байдалд шилжих чадвартай...


...Тав дахь иргэншлийн хvмvvс биднийг физик биеийнхээ боол гэж vзэж болно...

...Цэвэр ариун сэтгэл гэдэг нь хvний сvнсний болон сэтгэлийн чанарын єєр тєлєв байдал бєгєєд энэ тєлєв байдлын vед торсын орны эерэг энерги нь (хайр энэрэл, нигvvлсэнгvй сэтгэл) муу муухайтай тэмцэхэд бус харин бvхлээрээ бvтээлч vйлсэд зарцуулагддаг. Цэвэр ариун сэтгэлд тэмцлээр мэдлэг, хєгжлийг vгvйсгэдэг муу муухай санаа бодол байдаггvй. Цэвэр ариун сэтгэлтэнд муу муухай санаа бодлыг идэвхижvvлэгч нєлєє нь байнга хєгжих шаардлагатайг гvн гvнзгий ухамсарлахуйгаар солигддог. Цэвэр ариун сэтгэлийн гол дайсан нь назгайрал юм...


...Єглєє гадаа гарахдаа таарсан нэгнээ дулаахан харцаар шагнаж, таатай vг хэлэхийг хичээгээрэй. Хvмvvс тан руу зовлон жаргалаа ярин ирдэг болоход та єєрийгєє аз жаргалтайг мэдрэх болно. Yл ойлголцол болон муу муухайтай таарахдаа битгий бухимдаж, мууг муугаар хариулаарай. Ингэхгvй байх нь таны эрхэмсэг, бардам чанарыг илтгэх болно. Битгий хий хоосон номлогч болоорой. Ингэх нь утгагvй зvйл юм. Хєдєлмєр vйл ажиллагаагаараа сайн сайхан тэртэй тэргvй муу муухайг ялан дийлнэ гэдгийг харуулаарай! Муу муухайтай тэмцэхгvйгээр яагаад ч хєгжихгvй. Сайн муугийн тэмцэл бол хvний мєн чанар юм гэдгийг ойлгоорой. Бусад хvмvvсийг муу муухай зvйл хийснийх нь тєлєє эргэлзэлгvй шийтгэж байгаарай. Учир нь муу vйлийн тєлєє хvнийг шийтгэх нь сайн хэрэг бєгєєд харин огт тоомсорлохгvй байх нь муу vйл юм. Єєрийн ухамсарт итгэж бай. Єєрийгєє ч хайрлахгvй шаргуу хєдєлмєрлє. Хvнийг єрєвд, хайрла, дурла...

Wednesday, April 02, 2008

Хvн мичнээс vvсээгvй


Блог анд Заяa эгчийнхээ єгсєн номыг уншаад дуусгалаа. Нэлээд удаан уншсан. Над шиг нэг л сэдвийн ном уншдаг хvнд сэдвээ єєрчилсєн, их сонирхолтой санагдсан. Мєн хэрэгтэй vедээ л бурхан ярьдаг, хааяa нэг эвгvй зvvд зvvдэлсэн зэрэг vедээ л маань уншдаг надад яагаад ч юм итгэл vнэмшил тєрvvлсэн.
Номын гарчиг болох "Хvн бичнээс vvсээгvй"-н хувьд ч гэсэн хэрэв хvн бичнээс vvссэн бол єдийд энэ олон сармагчингууд яагаа хvн болохгvй байнаа гэж боддог юм. Бид хvнээс л тєрсєн, Хvн тєрєлхтний гений сан гэж байдаг... Мєн энэ номд гарч буйгаар дээр vеийн хvмvvс гэж байсан болов уу, тэрхvv самади гээч юманд нь орж vзэх юм сан гээд л элдэв бодол толгойд минь эргэлдсээр... Энэ мэтчилэн дэлхий дээр олон гайхамшигт, нууцлаг зvйл их байх юм даа.

Бас нэг сонин зvйл уншсан нь мэдлэг нь хvн тєрєлхтний дайсан нь болдог гэнэ. Мэдлэгийг хvмvvс эрх мэдлийн тєлєє, эд хєрєнгийн тєлє ашиглах нь элбэг байдаг гэнэ. Yнэн ч юм шиг.

Би урд нь Тєвдийг бурханы орон л гээд байдаг, шамбалын орон л гээд байдаг тэгээд яагаад ийм ядуу, дорой, хvлцэнгvй, бvдvvлэг байдаг байнаа гэж боддог байлаа, Бурхан хэрвээ байгаад тэднийг харж vздэг бол єдийд тэр бурхан нь тэдэнд туслаад дэлхийд нэртэй улс байхсан гэж боддог байлаа. Тэгтэл энэ номыг уншсанаар тэд ердєє хvсдэггvй юм байна, тэд эд материалыг сайхныг бус сэтгэлийн сайхныг хvсдэг юм байна гэж ойлголоо. Тэнд олон лам нар байна, тэрхvv лам нар нь энгийн иргэддээ сэтгэлийн сайхан, цэвэр ариун сэтгэлийг сурталчилдаг, чухалчилдаг юм байна. Тэд энэхvv хєгжилгvй, хvлцэнгvй байдлаа хэцvvд, муу муухайд тооцдоггvй юм байна, мєн тэднийг хавчсаар байхад эргээд тэдэнд хариугий нь барья гэж боддоггvй юм байна, учир нь энэ нь нvгэл учраас... Монгол лам нар энэ номыг уншсан болов уу, мэдээж уншсан байх л даа. Мєн монголд очихоороо бясалгалд явъя гэж бодоод байгаа.

Ямар ч л байсан надад ихийг ойлгуулсан сайхан ном байлаа. Хvмvvсээ сэтгэлээсээ муу муухай бодлоо vлдэн хєєе .
Олигтойхон найруулж бичиж чадсангvй, уучлаарай.

PS: Єєрт таалагдсан, бусдад хэрэгтэй болов уу гэсэн ганц нэг зvйлээс дараагийн дугаартаа иш татнаа.


Monday, March 31, 2008

Зад авав

Хагас сайнд нэг эгчийн тєрсєн єдєр гээд бидний хэдэн хvvхнvvд дискодов оо. Би японд ирээд анх удаагаа дискодож байгаа нь энэ. Хvvхэд гаргаснаасаа хойш дискодоогvйг ч хэлэх vv, орчин vеийн дисконд транс ая явдаг болоод ч тэр vv (байнга эсэхийг сайн мэдэхгvй юм), японы диско болоод ч тэр v нэг л сонин санагдаад болдоггvй. Дээрээс нь япончууд сэтгэлийн хєдєлгєєнгvй юм аа. Хот газар єєр байж магад л даа. Манай эндэх чинь хєдєєний хєдєє болохоор. Токиод байдаг монголчууд "6 номтой мод" гээч газраар их ордoг гэж дуулсан юм байна. Тэгж байгаад нэг орж vзэхийг бодноо. Такс нь 2000, vvндээ нэг уух юм багтдаг юм билээ. Тэгсэн нэг пиво авчаад л нээх сvрхий бvжиглэдэг хvн болсон чинь байхгvй ээ пивоо алдчихсан хэхэ. Хvмvvс бvжиглэх гэж ордоггvй юм уу бvv мэд, зvгээр л суугаад байх юм билээ. Ганц нэгэн хvн л худлаа vнэн бvжиглэж харагдсан. Нээрээ vнэн зай багатай, 20 хvн ороход л хєл эргэх зайгvй болчих юм. Тамхины vнэрт нь нvд хорсоод бушуухан шиг гарахын тvvс. Урд нэг сэгсгэр залуу толгойгоо хєдєлгєєд овоо байнаа. Бид ч "овоо муу гар уу даа" гээд ярьж байсан чинь єнєєх чинь эргэж харж байнаа. Матар байдаг байгаа хэхэ. Манай халхын залуучууд, хvvхнvvд ч vнэн саак юм даа гэсэн шvv юм яриад л япон залуучуудыг жаахан мууллаа. Тэд ямар монгол хэл мэдэхийн биш... Миний японд дискодсон тvvх нэг иймэрхvv... Наддаа тvvх юм даа.

Saturday, March 29, 2008

Тэр хэзээ ийм байсын

Би сvvлийн vед банжигын блогоор их ордог болоод байгаа юм. Блог ч хvрээгээ тэлж байна даа.
Алтаргана гэдэг хvний блогийг олж уншсан юм. Тvvний бичсэн "Сэтгэгдлээс vvдсэн бодол"(гэсэн байхаа сайн санахгvй байна) бичлэг их таалагдлаа. Олж уншаагvй хvмvvс гvйлгээд нэг хараарай.
Тэр хэзээ ийм байсын, нэг муу тийм юм л хийдэг байсан даг, тэрнийг нь манай тэр л єєд нь татаж гаргаж ирсэн дэг, нусгай жаал л байсан даг, муу сурдаг байсан даг... гээд л хvмvvс их ярихыг би зєндєє л сонссон. Би єєрєє хэлж байсан ч байж магадгvй, хэлээгvй юмаа гэхэд бодож байсан байх. Yvнийг vгvйсгэхгvй. Сvvлийн vед Бямбаа нь ухаан суугаад байгаа ч юм уу бvv мэд, ямар ч л байсан муу муухай бодлоо єєрєєсєє зайлуулахыг хичээж байгаа.
Тэгж ярьж буй хvмvvс ч єєрсдєє багадаа ч юм уу, урд нь юу хийгээд явж байсныгаа эргэн нэг санахад илvvдэхгvй байх.
Ёстой л єнєє "дахан дор эр, даахин дор хvлэг", "эрийг бvv бас", гээд л зєндєє л vгнvvд байна. Ядуу дорой, тэнэг мангараараа дуудуулж байсан хvмvvс суутан болоод, тэрбумтан болоод, дарга болоод явж байгаа тохиолдол зєндєє л байна даг.
Хvн дандаа нэг хэвээрээ байгаад байна гэж байхгvй шvv дээ. Муу, муухай хvн дээшилж дэвжиж болно ш дээ, бvр тухайн vед гоё сайхан, онц сурдаг байсан улсууд бас дордож ч болно ш дээ. Туг ч барина тугал ч хариулна гэдэг vг зvгээр л нэг гараад ирчээгvй байх.
Жишээ нь манай 10 жилийн ангид нэг их хvн анзаараад байхааргvй, бордуу царайтай охин байсан юм. Тэгсэн саяхан манай ангийнхан уулзацгаахад тэр охин ганган, царайлаг болсон байна лээ гэж сонссон. Эсрэгээрээ хєєрхєн, тухайн vед их ганган, банди нарыг араасаа гvйлгэсэн ангийн маань охин урдных шигээ биш болсон байна лээ гэсэн.
Иймэрхvv амьдралын жишээн дээрээс хараад байхад хvн єєрчлєгдєнє, бvр хэдэн ч удаа єєрчлєгдєж болно ш дээ.
Yvнийг "их ид болжээ, хэзээ ийм байсын" гэж ярьдаг хэлдэг улсууд ойлгож ухаарайсаа гэж хэлэх гээд л баахан нуршуу юм биччихлээ. Уучилна биз...
Би ч багадаа тааруухан хувцастай, сурлагаараа нэг их онцгойроод байх юмгvй, бvр оюутан болсон vед манайх гэдэг айл нэлээд хvнд байсан учраас 2хон л ємдтэй тэрийгээ 7 хоногоор ээлжилж ємсдєг, євлийн гутал ч авч чадахгvй, хавар намрын гуталтайгаа євєлждєг байлаа. Энэ бvхэн намайг амьдралын ухаанд сургасан, мєнгєний vнэ цэнийг ойлгуулсан гэж боддог. Хэрэв би баян тансаг айлд єссєн бол бусдыг бассан, тэр хэзээ ийм байсын гэж ярьдаг хvн болох ч байсан юм билvv.
Одоо миний блогийг уншаад ч юм уу, миний хийж байгаа ажлыг сонсоод ч юм уу намайг “энэ Бямбаа хэзээ ийм байсын” гэж боддог ч байж магад л юм. Яахав тухайн хvмvvсийн бодох сэтгэх нь хvвь хvний дур боловч амьдрал vргэлж муугаараа ч юм уу, сайхнаараа байдаггvй, хvн эхээс тєрєхдєє бvгдийг чаддаг, мэддэг, дарга, суутан болж тєрдєггvй гэдгийг санаж байхад илvvдэхгvй байх...
Бас хvн гэдэг чинь нийгмийн амьтан учраас хэн нэгнээс тусламж, дэмжлэг авч байдаг гэдгийг хэлэх гэсэн юм. Ил далд ямар нэгэн хэлбэрээр хэн нэгэн чамайг дэмжиж, чамд тусалж байдаг...

Wednesday, March 26, 2008

Бяцхан сургааль-2

Хvн болж терсний учир чи
Хvн бvхнийг хvндэлж яв!
Хvнээс хvчтэй амьтан энэ ертенцед vгvйн учир
Хvнээс чи айж, болгоомжилж яв!
Буруу биш, зев сэтгэлтэй явбал чинь
Бурхан бус, хvн, чамайг аварна.
Булзаж мэхэлж, хорон санаатай явбал чинь
Буг биш, хvн, чамайг ална!
Цэцэн ч бай, тэнэг ч бай хvний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хvчит херс юм.
Хэрвээ чи, еерт хэрэггvй зvйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол
Тэр хvний сэтгэлд чиний телее цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно!
Алив бvхэн, ганцхан едреер дуусдаггvй.
Аавын хvvтэй ганцхан уулзаад енгердеггvй.
Амьдралын олон давааны чухам ямар оройд
Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх!
Зурвасхан тохиолыг, vvрд vл мартан
Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно.
Аар саархан юманд vл хайхран
Аягvй нэгэн ул мер хvний сэтгэлд vлдээвэл
Он жилийн уртад тэр, чиний эсрэг
Ой хевч болтлоон ургасаар явна.
Ярвагар явахдаан хэрхсэнээ чи мартан
Ядрах нэгэн едрее тэр ойд орно.
Гaрах газаргvй хорт ширэнгэнд мухардаж
Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана!
Херенге зеер, нэр алдар, албан тушаал
Хегшдийн буян, залуугийн тэнхээ, найз нехед
Аль нь ч гэсэн eнee байвч, маргааш хоосон
Алга дарамхан улаан нvvр л хэзээ ч хэвээр!
Дайсан нeхeр хоёрын аль нь ч гэсэн
Дандаа уншиж явах амьд хуудас бол
Yхэн vхтэл гагцхvv чиний нvvр мeн!
Yvний учир, тэр хуудсанд инээмсэглэлээс eeр юу ч бvv бич!

1975-VIII-24Р.Чойном Сvмтэй будрын чулуу 1990, 123-124-р талууд

Бяцхан сургааль

Ямар ч юмыг хийж сур
Ядаж хийснээ хэрэглэж сур!
Єчнєєн зовж бvтээсэн юм даа гэж
Єєрєє еереесее бvv харамла!
Удаан оролдож бvтээсэн бvхнийг
Удаан хэрэглэдэг албатай бус!
Арван жил бэлтгэсэн зvйлийг
Агшин тєдийд дуусгаж ч болно.
Гуч хоног бэлдэж зэхээд
Гурав хоног наадам хийдэг.
Насанд хvртлээ тєхєєрч яваад
Найр хурим ганцхан хийдэг.
Их ажил болж хийсэн сумаар
Ирмэх тєдийд буудаад дуусдаг.
Зуун цагаар бvтээсэн чvдэнз
3урах тєдийд нvvрс болдог.
Учир иймээс, бэлтгэсэн зvйлээ
Удаан хэрэглэх гэж єєрийгее бvv зовоо!
Єєрийн зэхсэнийг эзний эрхээр
Єєрийгее баясган хэрэглэж сур!
Амьдралыг єгсєн эх орондоо ч бас
Алд биеэ зориулж сур!

1977-IX-28 Р.Чойном /Сvмтэй будрын чулуу, 1990 он, 188-р тал /

Monday, March 24, 2008

ЗАНАБАЗАР

"Хэдэн зуунд ганцхан гялсхийх суу билэг нь
Хэзээнээс заяатай Монгол тvмнийх байсан!"О.Д

Мэргэн хvн ертєнц дээр амьдарч
Мэлмийд нь єдєр тутмын наран гийж
Санаа бодол нь огторгуй мэт уужирч
Сайхан хvний тєрхийг урлаж байлаа
Мэргэн хvн ертенц дахинаа оршиж
Мэдэрхvйд нь зузаан тив багтаж
Єндєр дээд санаа бодлынхоо ертєнцєд
Єєрийгєє аваачсанаар дахин тєрvvлэв ээ!
Ард тvмнээ бурхан хэмээн урлаж
Амь насаан бурхан тvмэндээ шингээж
Хvн ардынхаа сэтгэл зvрхэнд заларсан
Хvчтэй хvнээ бас "бурхан" болгосон юм
Угаасаа тэр хаан хvн болоогvй
Урлан бvтээхийн суут тэнгэр байсан юм
Ерєєсєє тэр эзэн дээдэс болоогvй
Ертєнц дахины бvтээл туурвил байсан юм
Эдvгээ би ард тvмнийхээ дунд алхахдаа
Энэ хvмvvс л Занабазарын бурхад болохыг мэдрэв
Санаа бодол нь угаасаа уудам монгол тvмэн
Сайхан хvн Занабазараа "бурхан" болгосныг мэдэв!

1983 он.О. Дашбалбар. Шидэт ертєнц I боть

Friday, March 21, 2008

Могжоохон даагатай Жогжоохон хvv

Эрт урьд цагт манжийн хааны vед нэг хаан нутгийн ардыг хэл амаараа даван дарлаж байж гэнэ. Тэр нутагт Могжоохон даагатай Жогжоохон хvv байж гэнэ. Нэгэн єдєр Жогжоохон хvv Могжоохон даагаа унаад дарданхан замаар шавхранхан гуядаад давхиж явтал шулуухан нvх рvv шулданхан зурам гулданхан гээд орчихож гэнэ. Тvvний нvхийг утaнхан уханхан сууж байтал хар азарга унасан хар дахтай хааны адуучин хvн ирээд "Чи юу хийж байгаа эцгийеэ тvрий вэ?" гэж асууж гэнэ. Хvv
Шyлyyхан нvх рvv
Шyлданхан зурам
Гулданхан гээд орчихоор нь
Уханхан утанхан сууж байна гэж хариулсанд адуучин "Яасан цэцэн vгтэй гайхал вэ? Тэнгэр ниргэг чамайг" гэв. Хvv
Дахтайгаар нь таныг ниргэг
Далантайгаар нь азаргыг тань ниргэг
Уртаар нь уургыг тань ниргэг
Єнєрєєр нь хааныг тань ниргэг
Єнчнєєр нь намайг єршєє гэв. Гэтэл адуучин уурлаж хаандаа очиж мэдvvлэх гэтэл хаан эзгvй байв. Тэгээд хааны хатанд мэдvvлжээ. Хатан нь хvvг дуудуулж авчраад байцаах гэтэл хvv
Ямаан толгой ямбанд ордоггvй
Янтгар хатан хуулинд ордоггvй
Тэмээн толгой тэвшинд ордоггvй
Тэнтгэр хатан зарга шvvдэггvй
Хoнины толгой хоймроо домбойдог
Хотгор сайхан ноёноо ирэхэд шийтгvvлнэ гэв.
Тэгэхэд нь хvvг нvцгэлж морины уяан дээрээс уячихав. Хvv чичрэн зогсож байтал хааны оточ лам хараад "Чи юугаа хийж байгаа хуухэд вэ?" гэж. Хvv "Эмч хvний эрхий хуруу, домч хvний долоовор хуруу, хувраг хvний хувхай толгой мєлжиж сууна" гэв. Гэтэл хаан ирээд хэрхэн юуны учир уюулсныг асуужээ. Хvv хатан, адуучин хоёртой хэрэлдсэнээ бvрэн хэлбэл хаан "Хvv чиний зєв" гээд шагнал хvртээж явуулжээ.

Thursday, March 20, 2008

Жолооч болов

Бараг 2 сар шахам явж байж нэг юм жолооч болов. Оройн цагаар суусан тул жаахан удчихсан. Номын дуу сонсоогvй удсаныг хэлэх vv дvрмийн хичээл дээр нойр хvрээд л оюутан цагийн дурсамжийг сэдрээдэг байгаа. Єдєр нь ажил дээрээ 2 аяга кофе ууж аваад л хичээлдээ явна. Жолоотой vед ч яахав айж бэмбэгнэсээр байтал таарна. Гэхдээ єєрийгєє аймхай юм чинь машин барьж чадахгvй байх гэж бодоод монголд байхдаа ч нэг л зугатаад байдаг байсан чинь хvний газар амьдралын эрхээр сурлаа ш дээ. Мэдээж их хєглєсєн л дєє. Давхиж байх явцдаа хэд хэдэн удаа машинаа унтраачихсан, гэрэл дохион дээр хєдлєх гэж удаад арын машиндаа сигналдуулсан. Энд бол машин сигналдах гэдэг чинь нvдний гэм байхгvй юy. Монголд байсан бол ууртай нэгэн жолоочид элдвээрээ хараалгуулж байгаа даа. Дvрмийн шалгалт нь их хэцvv, унагаадаг гээд манай хvн, эргэн тойрны хvмvvс айлгаад байсан чинь би нэг удаагийнхаар тэнцээд, єєрийнхєє ч, нєхрийнхєє ч нvдийг орой дээрээ гаргах шив дээ. Тэнцэхгvй бол яанаа л гэж бодож байлаа, учир нь манай эндээс галт тэргээр 1 цаг гаран явна, ажлаасаа байн байн чєлєє авах, бас ч vгvй хєєрхєн єндєр vнээр сурч байгаа тул иймэрхvv жижиг сажиг зардал гаргахгvй байх юмсан гэж бодоод. Мэдээж шалгалт єгєхєд тєлбєртэй байдаг учраас...Манай энд ойрхон хурдны зам байхгvй тул ТВ дээр хурдны зам дээр явах хичээл хийдэг юм билээ. 100 км хурдтай яв гээд багш араас vглээд байдаг, би айгаад хурдалж чаддаггvй, тэгж яваад зам дээр зогсож байсан ачааны тэрэгний цаанаас гарч ирсэн жолоочыг нь дайрчихсан, араас маань машин ирээд мєргєчихсєн гээд л хєгтэй юмнууд их байлаа. Яаж азаар хурдны зам нь хол юм, тэгээгvй бол ч... Хурдны зам дээр жолоо барихгvй юм шvv.

За тэгээд vнэмлэхтэй болох ч яахав. Чухал зvйл одоо л эхэлж байна. Yнэмлэхээ авсан эхний єдрєє машин барив аа. Аймаар бороотой зам дээрх шар цагаан шугамууд харагдахгvй бажигадлаа ш дээ. Бас зогсоолд машинаа зогсоох гэж наян юм боллоо ш дээ. Нєхєртєє юу сурч тєгсдєг байнаа гээд баахан загнуулав хэ хэ. Ямар ч байсан анхааралтай байж, сайн жолооч болноо.

Миний нутгийн чулуу (тєгсгєл)

Хєгжилтэй орон л гэнэ хєдєєгийн цэвэр агаар байхгvй л юм байна, соёлтой газар л гэнэ солонгын долоон єнгє байхгvй л юм байна. Тэр энийг харлаа, тэнгэр лvv нь ч харлаа, тэгээд нутгаа ч саналаа, тэвчээргvй амьтнаа би. Ирэнгvvтээ буцмаар, эхний єдрєє л явмаар дасаж ердєє єгєхгvй нь, даанч эх орон минь хол байгаа. Гэхдээ надад чулуу байгаа, гэр улсаа орлож байгаа. Гартаа би чулуугаа атгаад гандан буурахгvй дээ vзнээ гээд гал халуун зоригоон цэл залуу настайгаа, гадаад энэ улсад гайхах юмгvй хутгаж орхилоо.. Алдартай том сургууль байна, асгарсан будаа шиг оютнууд байна, Америкаас арай л єєр юмаа, Азиуд болохоор над шиг л юм. Гэхдээ л бид тэс ондоо гэр улс нь ч бvр ондоо, миний сурах улсынхаа тєлєє, тэдний сурах хувийнхаа тєлєє. Энд бид сурч єрсєлдєнє, эрдэм номын тєлєє мэрийж єрсєлдєнє, ирээдvйд тэгээд улсынхаа тєлєє илvv дутуугvй бас л єрсєлдєнє. Найман зууны тэртээ Монгол баатрууд Наран улсыг авахаар байлдаж байсан тvvхтэй, дайчин хаадын цэргvvд яг эзэлдэгийн даваан дээр далайн давалгаа гарч сvйтгэж орхисон тvvхтэй. Цаг vе хувирч цадиг тvvх улирчээ, єнє эртний зvйл мєнх болон vлджээ. Хубилай хааны цэргvvд ирж байсан замаар хуй салхин мэт би ганцаар ирлээ. Ирэхдээ эзлэхээр бус илд бамбай нум саадагтай ч бус, дайтвал дайтъя дарийн утаа бус, номын дуугаар гэж бардам зангаар шивнээд, байр сууцандаа орж, баахан номоо дэлгэлээ. Сургууль эхлэх єдєр сурсан зангаараа бослоо, сул тавьсан номоо хамж байгаад цvнхэллээ, суутан болохоо амалсан чулуугаа ч бас авлаа. Сурсан юмгvй надаас л азтай чулуу шvv, суман хєлгєнд суугаад гадаад их улсыг ганц очоод vздэг гээд Мєнхєє минь хэлснийг мєдхєн би саналаа. Чулуу минь наддаа хань болно шvv, чулуу шиг хатуу сэтгэлээр сурахад минь тусална шvv. Олон зvйлийг бодож, орхиод гарсан нутгаа санаашрахгvй байхад дэмжиж, ойчих газар татаж, унах газар тvшиж, босоход дэм, бодоход эм болно шvv. Нутгаасаа авсан чулуугаа нууж байгаад сургуулийн босгонд тавилаа, нуусны учир гэвэл гадныхан гайхна биз, галзуу хvнvv гээд эндvvрэх биз. Єглєє бvр энэ босгоор єєдрєг сэтгэлээр алхана даа. Орой бvрийд гарахдаа чулуундаа залбирч, маргааш єглєє хоёулаа маш эрт уулзана, маргаантай асуудалд минь дэм єгєєрэй, маргашгvй vнэн хариултийг хэлж єгєєрэй гэнэ. Сурах надад амар байлаа, сургаалийг нь нутагтаа заалгасан болохоор. Мэрийх ч надад хялбар байлаа, мэргэн багшаараа хэлvvлсэн болохоор. Дээр нь нутагтаа vзсэнийг дэгсдvvлэлгvй давтаж байлаа, хэцvv бэрх таарах бvрт хэнээс ч биш багшийнхаа хэлснийг санаж байлаа. Монголдоо сайн сурсаны ач, мохож vзээгvйн шим, эрдэмд ёроолгvй гээд ээж минь зэмлэж байсны ч гавъяa. Залхуу мугуйд хvvгээ заавал сурахыг даалгаж зав л гарвал ном vзvvлж, сав л хийвэл єєрєє сургаж, хатан буурал ээж минь хааны зэрэгт л хайрладагсан. Ээжийгээ, эрэлхэг хєвгvvдийн тvvхээ, хаадын улбаа, халтар чулууныхаа шивнээ, бvгдийг би санана, бvрэн улсдаа ч бас бvтэн зvйл хийнэ. Хэдэн жил би хэний ч дор ороогvй, хэрхэхийг цаг хугацаа л хэлж байсаан надад. Єндєр босготой энэ л сургуулийн єлмийнєєс нь нутгийн минь чулуу єргєж байсаан. Босго давахдаа би бvдрээгvй, бодолдоо хvрэх гэж зvтгэсэн. Сургуулийн довжоог багагvй элээж, сурсан зvйлээ ч зузаалж амжсан. Жил хугацаа гэдэг жирийн биш юм, эрдэм ном гэдэг эгэлгvй баян юм. Олон орны залуусыг оройлж л явлаа би, мандсан соёлтой vрсийг магнайлж л явлаа би. Хэн нь ч миний урьд хэчнээн мэрийгээд гарч чадсангvй, хэлэх vг нь цєєдєєд гайхаж л байгаа тэд. Газар дэлхийд сайн улс гарцаа байхгvй олон бий. Гэхдээ л манлайлсан оюутан нь ангидаа би л байлаа, гэнэхэн тэгээд магтахад Монгол хvн генитэй л юм билээ. Баярласан vедээ чулуундаа шивнэж, бахдам сэтгэлийг олж авна, гуньсан vедээ тvvндээ л хэлж гутралгvи босох ухааныг авна. Дандаа л би чулуугаа бодно, дайчин Монгол чулуу гэж хэлнэ. Газар шорооны минь хэлтэрхий гарцаа байхгvй энэ мєн. Гандан бууршгvй миний сэтгэл гал бутарсан Монгол мєн. Эзэн дээдэс минь нэгэн цагт аралын Японыг буулгаж амжаагvй, эрдмийн хvчээр би энд ихийг бодон санаж сууна. Ямар ч байсан чулуу бид хоёр ядрахыг мэдэлгvй сурч байна. Чулуу минь нутгийг орлож чухамдаа надад хань болж байна. Энэ улсыг эзлэх нь яамай эндхийн залуустай эн зэрэгцэж, эрдмийн далайгаас хутган авч, эх орноо хєгжvvлэхэд нэмэр болно. Япон залуус нойргvй сууж, ядрахыг мартаж номоо vзэхийг яваандаа би ойлгож мэдэж, ядаж цєхєхгvй тийм болсон. Ширхэг будааг мєр дагуулж шижир алт шиг хайрлан гамнаж, эгэл шулуухан шугаман дээр эгнээ алдуулалгуй байрлуулж, нягт нямбай няхуур ажилсаг тийм агуу улсаас авах юм зєндєє, ажиглах юм бишгvй. Будаагаа ингэж тариалдаг улс буурь сууж хєгжєєд техник оролджээ, технологийг ч сонирхжээ. Нарийн тєвєгтэй учир зангилааг нааш цааш болгох нь будаанаас vvдэлтэй будаа шиг будаа болгодог нь бурхан минь тийм л учиртай. Техникийн нарийн зангилааг тэнхээгээр бус ухаанаар, удаанаар бус хурданаар будаа яаж тарьдаг шигээ будаа болгодог нь ийм тvvхтэй. Бага багаар би сурч байна, баримжаа аван судалж л байна. Хэзээ нэг єдєр эх орон минь энэ л тvвшинд хэнээр ч заалгалгvй хvрэх л учиртай. Сурсандаа би сурсан, суунаг утаа байтугай сургуулийнхаа тэргvvний оютан гээд сурагч оюутан багш нарын ємнє магтуулж гайхуулж сурсан. Гэлээ гээд энэ гавъяa биш гэр улс минь тийм байхад жишимгvй ингээд сууж болох уу, жирийн улс шиг инээгээд байж чадахуу. Чулуугаа би авчирсандаа, чухал vнэнийг олсондоо, аажимдаа би баярлаж эхлэв, асуулт байхгvй чармайж эхлэв. Сургуулийн босгонд чулуу минь байгаа, сургуулийн хананд нэр минь байгаа. Нутгаасаа гарсан чулуу хэдэн жилдээ ирдэггvй, нутгаасаа холдсон хvн хэний ч газар тогтдоггvи. Чулуугаан би авна, чухам сургуулиан тєгсєхдєє, харь газар орхихгvй ээ, халтар чулуу минь гомдоно. Тэр vед тэнгэрийн хvvд юу ч саад болохгvй, тэнэмэл бодол ч хєндєлсєхгvи. Нутгаа л би зорино, нуусан чулуугаа ч авна. Чулуу хvн хоёр чухам нэг л улсынх. Улсынхаа нэрийг мандуулахад ухаан л хэрэгтэй, улам их хєгжvvлэхэд мэдлэг л хэрэгтэй. Мэрийсэн эзэнтэй элэгдсэн чулуу минь мэдлэг дvvрээд тєгсєхийн минь цагт сургуулийн довжоог чи минь єргєхгvй, суудлаан сэлгээд нутгаа зориноо. Харийн нутагт олны дунд харин би ганцаардсан. Харийн шороонд чулуудын дунд халтар чулуу минь ч ганцаардсан. Гэхдээ бид нэгнээ тvшиж гэр улсаа орлож байсан. Сургууль руугаа ирэх бvр минь чулууруугаа очиход л байсан. Чулуу руугаа ирэх бvр минь сурах ёстойг зэмлэж байсан. Yнэндээ надад vеийн залуус нь vг зvггvй єрсєлдєгч байсан, vнэнч чулуу минь л ганцаараа vvрдийн сайн хань байсан. Цаг хугацаа явж байгаа, цадиг тvvх ч эргэж байгаа. Улс Монгол минь хєгжиж байгаа, униар зэрэглээ нь даллаж байгаа. Удахгvй би нутагтаа удаан санасан сэтгэлээр очино, ухаан шивнэсэн чулуу минь ч Улаанбаатартаа морилон очино. Чулуу яагаад байдгийг чухалчлан би ойлгосон. Нутгийн хvvдээ ухаан хэлхэж, нулимсыг нь хатаах гэж байдаг юм. Ухаант дээдэс минь яагаад уулзахаараа заавал чулуун хєєрєг зєрvvлж удам судраа асууж, ураг тvvхээ ярьдагийг удаан бодож би олсон, ухаан хэлхэж учрыг нь тайлсан. Чулуунд газар шорооны амь байдаг юм, чухам газар шороогоо л ухаантнууд тэгж дээдэлдэг юм, уулзах тоолондоо л тvvх соёлоо, удаан гэгчийн ярилцдаг юм. Газар шорооныхоо тєлєє гандашгvй vрс нь тэмцдэг юм, гарцаа байхгvй хойч vедээ бvтнээр нь єгєхєєр тэгдэг юм. Алга дарам газрын тєлєє алалцах дайсантай байлдаж байсан юм, амар тайван нутгийнхаа тєлєє алтан ураг ч манлайлж байсан юм. Зvрхэнд минь байгаа нєгєє л чулуу зvvдэлгvй тэнгэр шиг ойрхон байгаа, зvс нь гандуу халтар чулуу минь зvйл бvрийг шивнэж байгаа. Гадны хvмvvс ч чулуун зvрхтэй, гариг ертєнцєд амьдарч л байгаа. Тэдний чулуу минийхээс ондоо, тэр бvv хэл эсрэг юм. Чулуун зvрхтэй тэдгээр улсад чухал юм vгvй байдаг юм. Хvйтэн хєндий чулуун зvрх нь хvсэл сэтгэлийг нь хааж байдаг юм. Бусдыг тэд сайнаар боддогvй, бурангуй улс гэж гоочилж байдаг юм. Yргэлж хєгжингvй улс байсан шиг vvрдийн нутгийг минь шоолж байдаг юм. Ийм чулуу нь насан турш нь ихэрхvv занг нь тодорхойлж байдаг юм. Yхэхэд нь л ганц гэмшилд хvргэж vvргээ биелvvлсэн чулуу л vлддэг юм. Нутгийн минь чулуу тvvнээс єєр, нууцгvй хэлэхэд амьтай байдаг юм. Амьтай чулуу сэтгэлийг асар хурдан шинэчилж байдаг юм. Япон хvмvvс будаагаа хайрладаг шиг ямартаа ч бид чулуугаа хайрладаг юм. Чулуун тоглоом хаа сайгvй чухал тvvхийг хэлж л байдаг юм. Чулуугаар тоглож єссєн vрс чулууныхаа тєлєє дайтдаг юм, чулуу шигээ зvрхээ чангалсан баатрууд чулуугаа дэрлэж мєнхєд нойрсдог юм, мєрєєдєл нь тэгээд залууст vлддэг, мєдхєн тэгээд биелvvлдэг ч юм. Хvннv Сvннv хамаг Монгол хvсэл сэтгэл нь газар шороо минь байсийм, хvн чулууны балар цагт ч хvvхэд залуус нь чулуугаар зэвсэглэсийм. Сvлдэт баганы дэргэдэх ширхэг энэ чулуунаас Сvхбаатарын талбай хvртэл эх орон минь бий гэж яруу найраг ч бий ялгуусан тvмэн минь ч тэгж боддогийм. Эх орныхоо ширхэг чулууг эзэн нь болсон би хайрлаж явдагийм. Амьтны vрс амиа алдахад ч алтан хайрцганд нь амь даасан чулууг нь хийдэг юм. Есєн эрдэнийн тэр л чулуу нь ерєєл тавьсан нутагт нь эргэж тєрvvлдэг юм. Ертєнцийн тvvхэнд чулуу шиг улс ердєє тэгээд ганц л байдагийм. Бага газрын чулуу, Их газрын чулуу баян тvvхийг энгийн хvvрнэж баялаг ихтэй хєрсєн доор нь багцаагvй их эрдэнэс байдагийм. Гадныхан биднийг алтан дээр суусан гуйлгачин гэж гарцаа байхгvй гvтгэж хэлсэн юм. Андуураагvй бол харин арын vг нь арай дэндvv басамжилсан юм. Гуйлгачин байж болно, ядуу байж болно. Гуйлгачин баяжсан тvvх зєндєє л байдаг, ядуу хvн хєлжсєн тvvх ядах юмгvй олон байдагийм. Бусдын алт багасах vед буулгаж бид гаргах юм, гадны эрдэнэсийг давахын тулд гарцаагvй одоо л зvтгэж байгаа юм. Тэр цагийг хvлээхийн тулд тэнгэрийн хvvхдvvд чармайж байгаа юм. Маргааш бусдадаа єгч чадахын тулд магад єнєєдєр би сурч байгаа юм. Маргаан байхгvй ялахын тулд магадлан би хичээж байгаа юм. Чулуунаас vvдээд би ихийг боддог, чухал vнэнийг ч нээх шиг болдог. Сургуулиа тєгсєєд нутгаа зориноо, суутан болохоор амалсан чулуугаа ч авна. Чулуу хvн хоёр нэг нутгийнх юм. Чухамдаа бид Монголынх юм. Сургуулийн довжоог єргєсєн чулуу минь сурж дуусахыг минь хvлээж байгаа. Нутгийн чулуугаа харьд авчираад нуугдаж тавихдаа би айж байсийм, одоо буцаад авахдаа харин олон зvйлээс огт эмээхгvй байнам. Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг, манай газар шорооны хэлтэрхий магад эх орны минь vндэс чулуугаа авъя, чухамдаа хэнээс ч асуухав дээ. Асуулгvйгээр л тавьсан юм, асуулгvйгээр л авна. Хvн чулуу хоёр ихийг сурлаа, хvсэл сэтгэлдээ ч дєхєж ирлээ. Харийн нутагт би гэрээ санаагvй халтар чулуу минь байсийм, олны дунд би гэрэвшээгvй ээ, омог тєгєлдєр тvvхээ дандаа санасийм. Чулуундаа би шивнэсийм чухамдаа суутан болноо гэж, чулуу минь хариу хэлээгvй ч чухал vнэнийг ойлгосон юм. Чулуунаас vvдээд би ихийг бодсон чухам ганц эх орноо л хайрласан. Нутгийн минь чулуу харь нутгийн шуургыг даван туулж, нулимсыг минь бас хатааж байсаан. Чулуунаас vvдээд би єєрийгєє нээсэн юм, чулуу шигээ хатуу байхыг ойлгосон юм. Зoвлoн ирэхийн цагт чулуу шиг бай, зорьсондоо хvрэхийн тулд нутаг шигээ бай. Чулуу нутаг хоёр Монголынх юм, чухамдаа би ч бас Монголынх. 3 жилийн ємнє би нэгэн чулуу олсон юм. 3 жилийн дараа чулуу минь намайг нээсэн юм. Олсондоо хvртээж, нээсэндээ баясаж чулуу хvн хоёр нэг болсийм. Олон жил би харьд байлаа, онцолж хэлэхэд нутгаасаан хол байлаа. Гэхдээ нутгийн чулуу намайг тvшиж , нулимас гарсан хацрыг минь арчиж байсийм. Чулуунаас би єєрийгєє нээсийм, чухамдаа тэгээд эх орноо л хайрласийм. Эзэн Чингисийн нутгийн чулуу, эх орны минь ширхэг чулуу, эндэлгvй миний нээсэн чулуу, эр хvн миний сэтгэлийн чулуу. Чулуу шиг хатан ч уяхан сэтгэлтэй чухам би эх орноо хайрласан тэнгэрийн хєвгvvн. 3 жилийн ємнє би нэгэн чулуу олсийм. 3 жилийн дараа чулуу намайг нээсэн юм. Чулуу бид хоёр нэг нутгийнх, чухамдаа бид Монголынх. Єнєєдєр би чулуугаа авна. Єєр юм бодохгvй чулуугаа л авна. Чулуундаа шивнэсэн олон бодлууд чулуу шигээ байхыг байнгад хэлсийм, ухаантай байхыг чулуу минь захиж, удам тvvхээ мартахгvйг даалгасан юм. Єнєєдєр гэрээс минь утсаар ярьсан, єчигдєр Мєнхєє маань хvvтэй болжээ. Хvvдээ тэр сайн аав, хvслийг нь биелvvлдэг халамжтай эцэг, ханьдаа тэр сайн тvшиг, хар санаагvй цагаахан найз минь. Yеийн vед Монгол дуусахгvй, vрсийн дуугаар ч хэзээ ч тасрахгvй, тvмний нэг ингэж л тєрдєг, тvvхийн тавцанд тэгээд л гардагийм. Хvvдээн тэр нэр єгчээ, хvчтэйг нь бодож Чулуун гэжээ, хvсэлдээ хvрэх сайн хvv гээд хvvгээн тэр Чулуун гэжээ. Би ч гэсэн чулуутай, биелэшгvй ихийг туулахад чулуу минь тусалсан, хал vзээд би халуун чулуугаан бишгvй л долоосоон. Yнэндээ чулуу минь надад итгэл єгч, vvрдийн сайн хань байсан, гандсан бодлыг тэр л сэргээж мандсан сvрийг тэр л тєрvvлсээн. Эх орон минь хєгжихєд эгэл хєвгvvд хэрэгтэй, эгэл хєвгvvдэд нь эрдэмт охид нь тусална, хэн алинд нь нутгийн чулуу нь хэзээ ч мартахааргvйг шивнэж таарна. Эх орон минь надгvйгээр оршин байхад, эх оронгvй бол би хэн ч биш, эх орны минь эгэлгvй тvvх энэ л халтар чулуунаас минь эхэлдэгийм. Чулууны тухай би ихийг боддогийм, чухал бvхнийг ч тэр хэлэх шиг болдогийм. Энэ бие минь ч нэгэн цагт энгvй уудам нутагтаа л шингэдэгийм, эрдмийн орой номын гvнд ч эх орноо ойлгох сэтгэл л байдагийм. Би vхлээ ч чулуу минь vлдэнэ, бие маань дууслаа ч чулуугаа л дэрлэнэ, чулуу хvн хоёр vvрд мєнх чухамдаа ингэж нэг л байдагийм. Чулууд надаас ємнє ч цуутай баатрыг зэмлэж байсан, эх орон надаас ємнє эрэлхэг хєвгvvдийг тєрvvлж байсан. Нэгэн чулууг олсоноор нээрээ би ихийг нээсэн, эх орноо хайрлах сэтгэлийг энэ л халтар чулуу л хэлсэн. Тэмцэж олсон их гvрнийг мандаж хєгжихєд зvтгэл хэрэгтэй, тэнгэрийн хvvхдvvд ихийг ойлгоход онын тvvхийг санах хэрэгтэй. Тvvхэн домогт эрэлхэг баатрууд тvvртэлгvй хэлэхэд чулууд юм шуу. Ухаан сэлгэж итгэж биширвэл улам ихийг ч хэлэх юм шvv. Монголын чулууд vнэндээ молор эрдэнэ юм, Монголын хvvхдvvд ч vнэндээ судар ном юм, судар номын улбаад суутан болдог юм, молор эрдэнийн орон мєхєшгvй хєгждєг юм. Бие дууслаа ч чулууд vлдэнэ, биднийг залгаад Чулуун хvv ч єснє. Харьд би мєнхєд байхгvй, харьж буцах єдєр ирж л таараа, халуун дулаан эх нутагтаа хаврын шувууд шиг нисээд л очино. Чулуу хvн хоёр чухамдаа нэг л нутгийнх. Гандан бууршгvй мандах Монголынх, яндаж баршгvй ялгуун Монголынх.

Tuesday, March 18, 2008

Миний нутгийн чулуу (vргэлжлэл 2)

Би ганцаараа биш шvv, билиг яруу тvмэн олон минь бий. Харь нутагт хадагдах биш дээ ямар, харьж буцах єдєр ирж л таараа. Сурвал суръя, суунаг утаа гартал зvтгэе, зvдэрвэл зvдэрье, зvрх сэтгэлээ хурцадтал зvтгэе. Хэний хvvгээс айж, хэн болж жижигрэхэв, хэний соёлоос эмээж хэл зvггvй зугтахав. Хєгжсєн орны хvvхдvvд мэрийлттэй байдаг юм бол хєгжилгvй газрын би мэдлэгтэй байдаг юм, соёлт ертєнцийн хvvхдvvд ухамсартай байдаг юм бол соёлгvй газрын би ухаантай байдаг юм. Багаасаа л баримжаа авсан залуустай нь барилцаж аваад барилдахгvй ч багцаа юугаан тааруулж балчирдана гэж л байхгvй. Омог бардам зан зvрхэнд минь бий, олон зууны соёл сэтгэлд минь бий. Эзэн Чингисийн хvсэл зvvдэнд минь ч бий, эрэлхэг хєвгvvдийн цус судсанд минь бий. Хаа газрын хvvгээс халирна гэж л байхгvй, харь нутгийн улсаас далдирна гэж л vгvй. Yзвэл vнс болгодог Монгол зан минь бий, харвал хальс болгодог морьтой заяа минь ч бий. Сурна гэдэг надад шинэ юм биш, сургааль ихтэй багшийн минь хэлсэнтэй нь дvйнэ гэж vv? Мэднэ гэдэг надад мэрийх ч юм биш мэдлэг ихтэй багшийн минь ярьсантай нь дvйцэх гэж vv? Гадаад орон гээд гайхалтай ч юм биш, Гандан хийдийн минь хийцийг гvйцэх ч юм биш. Харийн нутаг гээд сайрхах ч юм биш, Хархориний минь туурийг давах ч юм биш. Угаасаа л би бардам ухаант ардаасаа л євлєсєн, даруухан байхдаа ч би омогтой, дайчин баатруудаасаа авсан. Буурай орны иргэн л биз, бурангуй газрын оюyтан л биз, буцалсан хvсэл надад л бий, бут ниргэх мэдлэг зєндєє их бий. Олон газрын хvvхэдтэй эвтэй байхыг мэднэ, оролдоод эхэлбэл харин эвгvй хандахаа ч мэднэ, наян орны залуустай найзууд болохоо ч мэднэ, нанчилдаад эхэлбэл харин нармайг нь нээхээ ч мэднэ. Багаасаа л би барилдаж єссон, барьж аваад шидэхээ хэнээрч заалгахгvй мэднэ, балчир наснаасаа л би ихийг сурсан, баян орны залуусаас илvv гарахаа ч мэднэ. Хvний дор орохгvйг хvсэл минь мэднэ, хvvгийн бодол ихийг эх орон минь мэднэ. Хvрэх газар холыг эрдэм минь мэднэ, хvлгийн жолоо залахыг Монгол минь мэднэ. Ингэж л би бодном, илvv ихийг хvснэм. Цаг хугацаа явна л биз, цадиг тvvх хувирна л биз. Тvvх дандаа л давтагддаг юм, тvмэн олон ч дандаа л дагадаг юм. Єндєр том сургууль л биз, єргєн нарийн гудмууд л биз, шилэн толин барилгууд л биз, шинэ зууны техник л биз. Дандаа ч ямар ийм байсан биш, даруухан хэлэхэд бvтээгээ л биз дээ. Yргэлж ямар тийм байсан ч биш, vе vеийн суутнууд хийгээ л биз дээ. Буурай хєгжилтэй Монгол л биз, бурангуй ядарсан нутаг л биз, тарчиг ядуу улс л биз, тасарч хоцорсон соёл л биз. Харь гаригаас ч ирсэн биш, хатан дэлхийн орнууд ийм л байсан. Мєнхєд ч ямар тийм байх биш, мєрєєдлєє биелvvлж хєгждєг л биз дээ. Тэгж л би бодном, тэр чинээгээрээ хvснэм. Хvсэл минь уртсах тусам биелvvлэх минь зориг минь оргилох юм. Хvvгийн бодол цаашлах тусам тvvхийн давталт наашлах юм. Хєдєєгийн нvсэр амьдралыг хєсєр хаяагvй би холын орны амархаан амьдралд хойрго хандаад ч яахав дээ. Хєдєєгєє л санана даа би хєлс алгадсан буурлуудаа л vгvйлнэ дээ. Малын vнэрт бууцаа, манхайн цайх vvрээ, мандах наран, шингэх туяг, магад оньсого мэт тэргэл саранг санана даа би санана. Морь унахыг заасан модон толгой хочит багын найз Мєнхєєгєє барин тавин зvvдэлсээр, харь газрын зvг харвасан сум шиг явах нь ээ, хал vзсэн хvv хатан нутгаасаа явах нь ээ. Ховор багын найз минь хоч нь тийм боловч хорвоогийн тvvхийг надаас илvv хойд урдгvй мэддэг хонгор гэнэн найз минь, хойноос чинь дандаа л залбирнаа, хойтон ирэхээр чинь найрланаа, авгай болох хvнээ асуултгvй чамд танилтуулнаа, айл болох бэлтгэлээ ч маргаашнаас бас хийнээ. Хvндтэй зочны том нь хvлээх юy байхав чи, чамайг ирээгvй байхад миний хурим болохгvй, чанга хатуу хэлэхэд би vvнээсээ буцахгvй гэсэн. Хатуу даалгавар авсан би хар багын найзынхаа хvндтэй хуримыг хойшлуулж, хvvхдийг нь хэнздvvлж болохгvй. Тэрчлэн Мєнхєє бид хоёр тэнгэрийн дор хамтдаа тэнэмэл зовлонг бишгvй л туулж, тэр энийг ярьж тэр минь надад ихийг заасансан. Хотод ирээд машинаас айж, хоршоонд ороод хєлс нь асгарч, миний багадсан пvvзийг ємсчихєєд Майкл Жексон гээд дэвхэрч байдагсан. Ямар Жексон гэхээр л яагаав нєгєє сагсчин гээд гудиггvй инээгээд гуяа алгаддаг найз минь. Жексон чинь дуулдаг юм, Жордан нь тоглодог юмаа хоёр єєр хvнийг хольж солиод байна, хойно урд нь оруулаад андуурч эндvvрээд байнаа гэхэд, худлаа яриад байгаарай, хvн цаашлуулаад байна уу, хvvхэд шиг хуураад байна уу, хєдєєний мангуу гэж бодов уу, хєєсєн мантуу гэж санав уу гэх. Сумандаа л би чинь шигшээ нь, сул довтолдог нисдэг нь гээд дахиад л дэвхэрч дээд доод айлыг паар тогшуулж дэргэдэх намайг инээлгэдэг найз минь. Мєнхєє минь тэднийг мэдэхгvй ч мєн ч олон зvйлийг надаас илvv мэднэ дээ. Сумын атаман нэртэй, сул задгай яриатай ч нэг ч хvнд гар хvрээгvй, нэрэлхэхдээ л худлаа хэлдэгийм. Дандаа л тонгорч унагаагаад тойгдож даваад давхар ачсан, далбаан дээрээс нь гуд татаад нармайг нь цєм цохиод насны тоолонгоор амбаардаад гээд л гэнэгvй худлаа ярьдаг ч гэмгvй сайхан найз минь. Удахгvй найз нь явах нь, удаан хvлээх байх даа. Намайг ирээгvй ч тэр минь найраа хийж хуримлана. Yvнийг нь би мэднэ, vнэндээ тэр минь ч мэднэ. Намайгаа л хуурч найздаа хоргодож байгаа нь тэр, насан багынхаа андыг санаж байдаг нь л энэ. Намайг очих бvрт гэрэвшиж угтдаг найз минь, удалгvй дасаад ирэхээрээ удаан суулгадаггvй анд минь. Буцах болохоороо би хамаг хувцасаа vлдээхэд булган нударгатай дээлэндээ мєнгєн товч хадаад... Даарвал ємсєєрэй, дах л гэсэн vг, халууцвал яахав ханыхаа араар шидчихнэ биз гээд бас л гуниггvй зангаар гутрахыг мэдэхгvй инээдэгсэн. Хэзээ найз нь даарах ч билээ, хэл зvггvй vстэй дээл ємстєлєє. Хаана яaж авч явах вэ дээ, халууцаад хананыхаа хаагуур нь ч шидэхэв дээ. Гээд муу найз минь гэмгvй баясаад л суугаа, хамгийн vнэтэй юмаа хадгалж байгаад єгсєн нь тэр. Дээлийг нь найз нь авч явж амжихгvй ч дэндvv их итгэлийг чинь євєрлєєд л явнаа. Мєнхєд бид сайн найзууд байнаа, Мєнхєє чи минь наддаа тvшиг тулгуур минь шvv. Харь нутгийг би ингээд л зорилоо, харьж ирэхэд та нар минь эрvvл энх байгаарай. Хvлээх сайхан шvv анд минь, хvлээсэн хvн хvрээд ирэх бvр сайхан шvv. Олон жилийн дараа би эргэж ирэх ч магад, онцолж хэзээ ирэхээ одоо тааж чадашгvй нь.... Yнэндээ би олон жил сурах байх даа, vсээн цайлгаад ч ирж магад, vстэй дээлээ тэгэхэд л ємсєн, vеийнхээ та нартай сайхан шинэлнээ... Онгоц хєєрєєд оргилуун хvсэл минь тvрvvлээд л явчихлаа. Одоо онгоц тэнгэрт гарсан шиг олон єдєр хvлээсэн сэтгэлд оосор байхгvй ээ, онцлоод хэлэхэд очих газарт тvрvvлээд хvрчихсэн л байгаа. Нутгаасаа холдох тусам сэтгэл минь эзгvйрэх юм, гадаад руу ойртох тусам итгэлээ чанга атгах юм. Эргээд ирнээ хvv нь эсэн мэнд суугаарай, буцаад ирнээ би, буянтай сайхан нутаг минь. Нутаг минь нулимсан дунд vзэгдэнэ, энэ чинь зєвхєн эхлэл нь шvv, эмзэг сэтгэл минь чи ирэх єдрvvдэд яaх болж байна, эргээд ирэхдээ суутан болж эх орноо хєгжvvлэх минь яалаа. Чулуугаа би гаргаж ирээд чухам vнэнээ тvvнд л хэллээ.....