Ажлынхан маань үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэх гэж үзээд, шинээр ном их худалдаж авч байна. Хамгийн идэвхитэй үйлчлүүлэгч нь би өөрөө, хэхэ. Шинээр худалдаж авсан бүх номыг нь унших юмсан гэж боддог ч үнэндээ амжихгүй юм.
Энэ удаад "Япон хүний зүрх сэтгэлийг ойлгох япон хэл" гэдэг ном.
Янз бүрийн хэлц үгнүүдийг, япон хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоод тайлбарласан. Мэдэхгүй их олон хэлц байсан. Япон хэлний багш, япон хэлийг сонирхон суралцагчдад зориулсан.
За би нь анх ирээд ойлгодоггүй байсан япон хүмүүсийн зан чанар, онцлог, одоо ч эдний энэ зан уу гэж бодох зүйлсийг тайлбарлажээ. Уншаад улс үндэстний онцлог гэж байх, би тэрийг нь эсэргүүцээд, шүүмжлээд, муулаад яахав дээ гэж бас дотогшоогоо өмөөрлөө. Монголчууд бидний зарим нэг зан чанарыг эд таалдаггүйтэй адил.
Ганц нэг жишээ дурдах уу?
Япончуудад "ичих" гэдэг ухагдахуун ихээхэн хүчтэй оршдог ард түмэн гэж үздэг. Ичих, шараа болох гэсэн ухагдахууны ард "өөрийнх нь үйлдэл, байр байдлыг эргэн тойрных нь хүмүүс юу гэж боддог бол" гэсэн санаа бодол нуугдаж байдаг. Япон хүмүүс өөрийг нь юу гэж бодож байгаа бол гэж бодон амьдардаг гэхэд нэг их хилсдэхгүй.
Энэ тохиолдолд бусад хүн гэдэгт "хэн" гэдэг хувь хүн биш, эргэн тойрных нь хүмүүс болон нийгэм дэх энгийн хүмүүс болно.
Жишээ1. Тэр бүсгүйтэй яриа өдмөөр байсан боловч эргэн тойрны хүмүүсээс санаа зовоод чадсангүй.
Жишээ2. Гэмт хэргүүд олны нүднээс далд газар үйлдэгдэх нь их.
Гадаад хүн японы галт тэргэнд суугаад зорчигчид маш чимээгүй байдагт ихээхэн гайхдаг. Энэ нь япон хүмүүс олон хүн цугласан газар үргэлж "хүний нүд"-нээс санаа зовон, анхаарал татахуйц зүйл хийхгүй байхыг хичээдэг гэж хэлж болно.
Япон хүн нь хэдий хэр хэмжээнд "хүний нүд"-нд санаа зовдог болохыг уг үг орсон хэлцүүдээс харж болно.
人目をはばからず-эргэн тойрны хүмүүсээс санаа зоволгүй
人目につく-олонд сайн харагдахаар газар
人目をひく-хүний анхаарал татах
人目がうるさい-хүмүүс шивэр авир гэх
人目に余る-хөндлөнгөөс харахад тааламжгүй
人目を避ける-олны нүднээс дальдчин
人目を忍ぶ-олны нүднээс далдуур
人目を盗んで-бусдаас нуугдаж
гэх мэтчилэн. Зөндөө л зүйл байсан.
Орчуулж бичсэн чинь нэг л эвлэж өгөхгүй байна шүү. Алдаа байвал засаж залруулаарай, найзуудаа. Онэгай нэ.
Wednesday, August 27, 2014
Monday, August 25, 2014
Хичээл эхлэв
Өнөөх л олон зуны даалгавраа хүүе хаая даалгавраа хийгээч ээ гэж байж ам мөчид л дуусах шив дээ. Хичээл эхлэх урд өдөр. Хэ хэ.
Өдөр нь ямар хоол хийж өгөх вэ? Хаа нэгтээ дагуулаад явчих юмсан гэх асуудалгүй болов. Ямар хаашаа ээж вэ гэж бодох л байх даа, уншигч олон түмэн минь. Гэхдээ байна шүү дээ, хүн чинь муу занг дорхноо сурна. Өдөрт сургуульдаа өдрийн хоол идчихдэг болохоор бүр дасчихаж. Би байтугай япон ээж нар хүртэл залхчихсан, хичээл бушуухан шиг эхлээсэй гэчихсэн явна лээ. Миний танихын ихэнх ээжүүд. За тэгээд нэг гэрээс 3 хүүхэд, 2 хүүхэд, бүр 4, 5 хүүхэд нь сургуульд явдаг танил ээжүүд байна. Бүгд л толгой сэгсрээд,
-Ёооё, хоол цайнаас нь гадна даалгаврыг нь хийлгэх гэж үгээ идэж байна шүү. Бушуухан шиг л хичээл эхлэтүгэй.
гэж бидний хэдэн ээжүүдийн хааяа уулзаад, мэндчилгээний оронд хэрэглэдэг мэндчилгээ. Хэ хэ.
9 зүйл даалгавар өгсөн. Манайхаар бол хөдөлмөрийн хичээлийн даалгавараа бид 2 зуны амралтанд зориулж энд тэндхийн байгууллагуудаас зохион байгуулдаг арга хэмжээгээр тусгай багшийн заавраар нэг бүтээл хийсэн. Мөн гэр ахуйн хичээл дээр өглөөний хоолонд тохиромжтой загас ч билүү, хоол ч билүү гэсэн зүйл байсан. Далимдуулж ээж нь нэг өглөө том зулзагаараа өглөөний хоолоо бэлдүүлэв. Хэ хэ. За тэгээд бусад нь ханз, тоо, бие даалт энэ тэр гэсэн тувт бичих зүйл байсан. Гараа өвдтөлөө л юм бичих юм. Заримдаа өрөвдөөский. Заримдаа загнааский. Загнааскийгийнхаа дараа нь аргадах гэж бас юм болно оо. Ккк
Зуны амралтын хаалтын өдөр ээж том зулзага 2 булагнаж тансаг хоолонд орсон. Ирэх хичээлийн жилийг амжилттай дүүргэхийг, ээж нь ч ажлаа сайн хийхийг бие биедээ хүсэн ерөөгөөд. Ккк
Одоо ч үзүүлээд өгнө дөө.
Friday, August 22, 2014
Эрхцасаа асуулт байна
Архийг хашраадаг бичлэгийг чинь уншаад, яг ийм архи байгаад байсныгаа ашиглахаар шийдээд. Архиа гаргаад ирсэн чинь арай өөр байлаа. Мөн дэлгүүрээс зуун наст худалдаж авлаа.
Тэгээд асуулт гараад, сэтгэгдэлээр асуух гэсэн чинь орж өгдөггүй. Эндээ асуучихлаа.
1. Зуун настыгаа хэдэн годгорыг хийсэн бэ?
Би 2 годгорыг хийсэн. Архи нь 1 литр байсан. Бас архинаасаа жааханг тусад нь шилэнд авч тавьсан. Учир нь архи хальж асгараад. Хэ хэ.
2. Бэлэн болохоор нь нүүрээ цэвэрлэнэ гэсэн байна. Өглөө, оройд нүүрээ угаасны дараагаар уг шингэнээрээ арчихад болох уу? Дараа нь мэдээж чийгшүүлэгч тосоо түрхэнэ.
3. Мөн монгол архиар хийж боолох уу?
За өөр юу билээ, цагаа тулсан, тулгамдав хэхэ. Санаж байгаа зүйл байвал бичээрэй. Хичээнгүйлэн хүсэв.
14 хоногийн дараагаар учиргүй сайхан арьстай болно гэсэн мөрөөдлөөр дүүрэн байгаа, том зулзага бид 2. Хэ хэ.
Нэмж хэлэхэд, дэлгүүрийн худалдагачаас асууж мэдсэн зүйл. Зуун наст нь 2 янз байдаг гэнэ. Нэг нь хүнсэнд хэрэглэдэг, нөгөөх нь яр шарх, түлэгдэлтэнд хэрэглэдэг гэж. Би нь хүнсэнд хэрэглэдгийг нь худалдаж авлаа. Том зулзага тарагтай идсэнээ, ёстой гоё амттай байна гэсэн. Ингэж идэхдээ, энэ харагдаж байгаа ногоон хальсыг нь авч хаяад, доторх өнгөгүй цэлцэгнэснийг нь иддэг юм байна. Нэг тийм гарт наалдсан, зунгаарсан зүйл байдаг юм билээ.
Ямартай ч тасалгаандаа цэцэг тарьдаггүй би нь зуун наст арчлах гэсэн шинэ ажилтай боллоо. Бас болоогүй ээ худалдагчийг байцааж өгсөн. Сардаа нэг удаа бордож өгнө гэхээр нь нэмж тэр бордоог нь худалдаж авав. Мөн өдөрт нэг услана, балкон дээрээ байлгахад болно, өвлийн цагаар гэртээ байлгаад, сард нэг услана гэсэн. Бүр болохгүй бол дахин ирж асуухаар болов. Найзлаад авна аа. хэхэ

Thursday, August 21, 2014
Гэснээс
бага зулзага даахиа үргээлгээд хөдөлгөөнтэй болсон. Бүр ангийнх нь багш харилцах дэвтэртээ "их хөдөлгөөнтэй, бас их цоглог болоод байгаа" гэж бичсэн байхав. Өнөөх хоёр биенийхээ фен гээд байсан банди нь ээждээ
-Соро чян шиг толгойтой болмоор байна
гээд үсийг нь зассан чинь толгойгоо илж үзсэн ээ
-Үс байна шдээ, хусаачээ
гэсэн гээд ээж нь, багш нь хүртэл надад хэлээд хөхрөөд байсан. Хэ хэ. Хусаагүй зассан байсан л даа. Тэр банди дээхэн нэг хусаад, хавтгай толгой гарч ирсэн чинь өвөө нь уурлаад дахин хусч болохгүй гэж айлдсан юм байх аа. ккк. Бага зулзагыг хөөрхөн толгойтой байна, ёстой хөөрхөн зохиж байна л гэсэн улс байгаа.
Ямар ч байсан одоо алчуур зүүхээ больсон, тоохгүй л ангидаа яваад орчихож байгаа. Эргэн тойрны ээж аав нар жаахан гайхасхийж харж байгааг эс тооцвол. Цэцэрлэгийнх нь хүүхдүүд бол тоохгүй л байна. Томчууд бид л илүү ихийг ургуулж бодоод байдаг шиг байна шүү, зарим тохиололд. Хааяадаа зүгээр л хүүхдүүдэд даатгаад орхих хэрэгтэй ч юм шиг. Таньдаг ганц нэг хүн
-Мундаг байна аа, зан заншлаа хадгалаад, харь нутагт гэлтгүй хэрэгжүүлээд
гэж намайгаа хошгоруулаад л. Үнэндээ бид чинь тухайн өдөр skype -аар ээж ааваасаа заавар, зөвлөгөө авч байж л үйлдэж байгаа байхгүй юу хаха. Одоо яах билээ? За тэгээд яах билээ? гээд л.
Яг л аав байна, бага зулзага. Хүмүүс ч хэлээд байна, манай хүн их додьгор байна аа. Өөртэй нь адилхан гэхээр л. Охидууд минь угаасаа аав л даа. Би өөртэйгөө адил нэг хүнтэй болно байгаа гэхгүй юу хэхэ...

Тогооч болсон нь
Нэг өдөр нэгэн хороон дээр очиж хэсэг эмээ өвөөтэй хоол хийж иднэ гэж байсан даа. Ямартай ч даваад гарчихсан шүү.
Гурил зуурч элддэггүй хүмүүс гэж нээрээ хэлэх үг олдоогүй. Хэ хэ
Лавшааны гурил элдсэн чинь юу вэ. Нэг хэс эг газраа зузаан, нэг хэсэг газраа цоорчихсон энэ тэр. Хэлбэр нь гурвалжин, дөрвөлжин гээд л. Хараагүй юм шиг л өнгөрсөн. Учир нь миний удирдлаган дор 3 ширээнд хуваагдаж хийсэн тул, яг өөрөө оролцож байгаа ширээнийхэн арай гайгүй, бусад 2 ширээ бол гурилдаж өгнө гэдэг нь л болж байлаа.
Хэрчсэн гурилтай лавшаа биш, Дөрвөлжин тасдсан гурилтай шөл болсон. Бууз нь цэцгэн бууз. Бас л янз янзын чимхэлттэй.
Буузны амт гайгүй болсон. Лавшаа нь жаахан лавшайсан болох шив дээ.
Хоолоо идсэний дараагаар монголоо танилцуулж яриа хийгээд, энэ удаагийн ажил өндөрлөв.
Гандан буурахгүй ээ, дахин ийм захиалга ирвэл би би гээд л гараа өргөнө шүү дээ. Таван цаас нь ч хаа юм тэ, манайхаан. Хэ хэ.

Бороо битгий ороосой
гэмээр л байна шүү энэ японд.
Энэ жилийн зун хур бороо ихтэй, энд тэнд үер усны гамшиг их болж байна.
Киото, Хёого, Миэ, Хирошима зэрэг мужуудад бороо хур их орсноос хот усанд автлаа л гэнэ, хүн урслаа л гэнэ гэсэн мэдээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл 19-нд орсон дуу шуу ихтэй, хүчтэй цахилгаантай борооноос болоод Хирошима мужийн хойд хэсэгт уул нурж, шавар шалбааг бүхий ус урсаж орж ирээд 39 хүн нас барж, 7 хүн олдоогүй байна. Сонин болгон дээр энэ тухай мэдээллээд, тэрэн дунд нэг гэрийн 2 настай, 11 настай ах дүү хоёр, 3 настай жаал хүүг аврахаар гал командын ажилтан аврах гэж байсан жаал хүүгээ тэврээд цугтаа шавартай усанд урсаад амиа лдаад гээд л зүрх шимширмээр их зүйл бичигдээд, охидоос минь ялгаагүй гэж бодохоор л нулимс цийлэгнээд ...
Амралтаар уулын мухарт унтаж байсан дуу шуутай цахилгаан цахиад, бид сэрээд. Том охин хүзүүндээ гоёлын гинжээ зүүгээд, би нь маань уншиж сүйд болсон юм. Аймар юм билээ. Маргааш нь бие биенийгээ жаахан шоолсон. Одоо бодоход бас л азтай байсан байна. Юмыг яаж мэдэхэв, яг уулын дор унтаж байгаа хүмүүс чинь, хэрэв ингэж уул нурвал хамгийн түрүүнд л ... Муу ёр, түй түй.
Танил ахтай чатлаад, эндхийн сонин сайхангаас бичсэн чинь, монголд бас аймар хэрэг гараад байна гэнэ ээ. Хэрэг бол хүмүүс нь ухамсартай, иргэд нь баян бол сэргийлж болно. Байгалийн гамшиг ч бас л хэцүү юм, хэлж ирэхгүй, гэнэт болдог.
Японд ч бас сүүлийн үед их гэмт хэрэг их гарч байна. Ихэвчлэн охид хүүхнүүдийг алсан хядсан. Охидтой хүн ер нь хаа газар хэцүү юм аа. Нүдний цөцгий мэт л хайрлаж байсан үрс нь хүний гарт амь үрэгдчихээр чинь тэ.
За за ингээд дуусгая. Баахан хэцүү гэдэг үгтэй бичлэг боллоо.

Амралтаар
-Ай даа, амттайхан харагдаж байх чинь ээ
гэж авсан.
| Энэ их хөөрхөөн, ингээд бүгдээрээ нэг юманд яваад орчихсон |
| Иймэрхүү танин мэдэхүйн үзүүлэн ихтэй шүү. Энэ хясааг мисо шөлөндөө хийж иддэг юм. |
| Том газраар тувт алхаад байхаар ядардаг юм билээ. Ингээд сайхан сууж тухлангаа хөлөө амраана. |
Wednesday, August 13, 2014
Хөөрхөн кино
Нэлээд дээхэн тайваны Ф4 ч билүү нэг кино гараад байсан даа, монголд. Тэрний япон хувилбар нь.
Яг гарч байхад нь үзэж тухтай үзэж амжаагүй юм. Энэ удаад ютүбээр үзлээ. Таалагдлаа. Гол дүрийн Мацүмото Жюн гэдэг залуугийнх нь жүжиглэх чадвар нь мундаг байлаа. Яагаад ч юм нэг л хөөрхөн. Жинхнээсээ л дурласан залуу ийм байдаг байх даа гэж бодогдоод хэхэ

Бяцхан зөвлөгөө
Олж уншаад аа. Мартахгүйн үүднээс эндээ оруулав.
Орчуулагч хүний баримтлах ёстой зүйл.
1. Үнэртэй ус хэрэглэхгүй
2. Өндөр өсгийтэй гутал өмсөхгүй
3. Хэт олон гоёлын зүйл, хэт анхаарал татахаар чимэглэл зүүхгүй байх
4. Хөдөлөхөд бие барихгүй хувцас өмсөх
5. Авч яваа ачаагаа эмх цэгцтэй байлгах
6. Бичгийн хэрэгсэл заавал авч явах
Орчуулгын өдөр
1. Орчуулагч гэсэн пайзаа марталгүй зүүх
2. Бичих хэрэгсэл. Үүнд өөрийн хэрэглэж дадсан зүйл байх
3. Толь бичиг
4. Мэргэжлийн үгийн түүвэр
5. Тэмдэглэлийн дэвтэр
6. Мэргэжлийн толь бичиг, цуглуулж судалсан материалын хуулбар зэргийг авч явах. (Энэ нь ид орчуулгын үед тэр бүр сөхөөд хараад байх цаг байхгүй ч, орой нь ч юм уу, түр завсарлагааны үеэр гялс хараад авахад хэрэгтэй ) Жишээ нь анагаахын холбогдолтой орчуулга бол маск, хүний биеийн схем зураг гэх тухайн орчуулганд хэрэг болно гэж үзсэн зүйлээ бэлдэх.
Гэсэн байна шүү.

Tuesday, August 12, 2014
Дуртай
Солонгосоос ганц дуртай жүжигчин минь шүү дээ. Мэдээж эрэгтэй нь шүү.
Бас ингэж 2 залууг араасаа гүйлгэж үзэх юмсан хаха. Кинонд л гардаг байх даа тэ.
Японы нэг савангийн дуурь үзэж байгаа. Дээхний бүтээл л дээ. Тухтай үзэж амжилгүй, одоо л үзэж байгаа юм. Тэрэн дээр бас 2 залууг дурлуулаад л. Дууг нь оруулнаа.
Ер нь кино болгон дээр л ингэж араасаа хоёр гурваар нь гүйлгэсэн байх юм. Ямарт нь ингэж олноороо дурлаад байнаа айн. Ккк
За жаахан дүрсгүй зүйл биччихлээ. Их л олон таньдаг хүмүүс уншдаг юм. Шоолон инээх байх даа...

Амралтаараа
Гэрээрээ музей үзээд. Охидын минь ихэд сонирхон, цаг зарцуулсан үзүүлэнгээс...
| Далайн шүрийг танилцуулсан тасгийн тааз. Далайн гүний өнгийг харуулсан чимэглэл. Охид минь яасан гоё юм бэ гээд тааз ширтээд л явсан. |
| Энэ номон дээрх шувуудын дууг сонсож болдог. Харагдаж байгаа цагаан багажаар гүйлгэж сонсоно. |
| Бороон дусал. Овоолоостой бороон дуслыг охид минь ингэж газраар тарааж тоглосон. Бага зулзага бүр идэвхитэй байсан. |
Донгодуулсан нь
Зарим нэг хүн сонсвол нэг их сүртэй зүйл биш л дээ.
Яасан гэхээр ингэсэн юм. Байсгээд л яасан гээч гэж байгаад л бичдэг болов шд би.
Хэсэг монгол хүмүүс ирсэн юм. Хань ижил таньдаг хүн нь байна, очиж уулзана гээд, очиж мэнд мэдэж уулзлаа л даа.
Мэдээж шар айраг ууцгаалаа. Тэрнээс өмнө бас ирсэн зочид эндхийн дарга цэрэгтэй уулзаад халаалттай байсан л даа.
Халсан улсууд дууллаа. Манай хүн ч дуулна л гэнэ шүү болдог болохоор би ч хальт харц шидэж анхааруулга өгч байлаа.
Харих гээд гартал доор 2 хүнтэй нь таараад. бас шууд баяртай гэж болдоггүй жаахан ярьж зогслоо. Тэгсэн нутгийн дүүд дуулж өгнө өө гээд л дуулав. Тэгсэн буудлын харуул ирээд, дуулахаа болино уу гэж анхааруулга өгөв.
Бид ч сайн яваарай гээд харилаа.
Тэгсэн маргааш нь надад майл ирэв. Эртээд бас ингэж дуулсан гэж гомдол ирсэн. Энэ удаад 2 дахь удаагаа. Дахин ийм асуудал гаргахүй байхыг хүсэе, нөхөртөө бас хэлж өгнө үү гэсэн байлаа. Би ч шууд сэтгэл санаа хачин болоод л явчихсан. Чадахаар нь, ойр байснаар нь нөхөртөө л уурлалаа.
-Чи эднийг мэднэ шүү дээ. 00-ын өрөөнийхөө усыг чанга татлаа, хүүхэд гүйлээ гээд жаахан юман дээр сүр болоод байдгийг нь мэднэ биз дээ. Битий дуулж бай гэж хэлээд байгаа биз дээ.
гээд л би нь цамналаа. Буцчихсан улсад хэлж чадахгүй юм чинь одоо.
Дээхэн бас ингэж дуулаад, хань ижил гол үүрэг гүйцэтгээд, би нь төрийн чухал ажил хийж байсан хүн чинь дараа нь яг ингэж гомдол ирнэ гэж мэдээд, тэр үед бас л хань ижилдээ цамнасан юм. Энэ удаад манай хүн гайгүй, бараг дуулаагүй л дээ. Амаа бол хөдөлгөсөөн хөдөлгөсөн.
Тэгэхээр байна шүү дээ, монголчуудаа. Өргөн уудам тал нутагтаа байдгаараа чанга дуулж болно оо. Гадаад дотоод явахдаа ялангуяа японы зочид буудалд битгий дуулж бай. Жаахан тэвчиж байгаад, гэртээ харьчихаад дуулж бай гэж гуйх байна аа.

Энэ жилийн паагт
Байсгээд л паагталдаг болсон.
Ойрдоо аниа нь тоглодог байсан хуванцар шүр бариад гүйгээд байсан юм. Тэгсэн тэрнийхээ нэгийг зүүн хамар луугаа хийчихсэн. Би нь өөр өрөөнд юм хум янзлаад явж байсан чинь аниа нь
-Яасан? Хамар луугаа хийчихсэн үү?
-Тийм, ааан аан уйлав
гэх дуулдав. Би ч уулга алдаад яав ийв болов.
Нийлгээд гардаггүй ээ. Хань ижил ажлаасаа ирээгүй байсан тулд утасдаж мэдэгдэв.
Эдний хүүхэд өвдөж барихаар утасдаж асуудаг дугаар луу утасдав. Асуулаа.
-Уг нь бол чих хамар хоолойн эмчид үзүүлсэн нь дээр дээ.
-Маргааш явж болох болов уу?
-Хоолой руу нь ороод тээглэж барих байх аа. Түргэн дуудсан нь дээр.
гэж байна. За гээд түргэн рүү утасдав.
-Гал гарсан уу? Эмнэлгийн түргэн тусламж уу?
-Эмнэлгийн түргэн тусламж.
-За хаягаа тодорхой, удаан, ойлгомжтой хэлнэ үү.
Би ч хаягаа, нэр усаа хэллээ.
-За яг яасан?
-Тэдэн настай хүүхэд хамар луугаа шүр хийчихлээ. Яах уу?
-Хэдийд хийсэн? Өвдөлттэй байна гэнэ үү? Өөрөө ярьж чадаж байна уу?
-Өвдөлт байхгүй юм шиг байна, ярьж чадаж байна.
-За ойлголоо, гэрийн чинь ойролцоо түргэний дохио дуугарахаар гарч зам дээр гарч ирж газарчлаарай.
-За.
5 минут болов уу үгүй юу. Түргэний тэрэгний дохиолол дуулдав. Охиноо тэврээд л гарлаа. Түргэний тэрэгт аав ээж бага бид 3 ороод л суулаа. Жолоочтойгоо нийлээд 3 хүн байна. Хамрыг нь үзэж, нэг сордог гуурсаар сорж үзсэнээ болохгүй байна. Эмнэлэг явна гэв. Ингээд л би нь багыгаа тэврээд эмнэлэг явав. Японы түргэний машинд сууж үзэв. Хэ хэ. Дохиогоо хангинуулаад, замын хөдөлгөөний гэрлэн дохио мохио бол падлий байхгүй л давхиж гарна лээ. Хэ хэ.
Манай хүн машинаараа араас ирэхээр болоод түргэний тэрэгнээс буусан чинь,
-Гэрлэн дохиогоо чандлан сахиж ирнэ шүү.
гэж анхааруулж байсан. Бодвол түрэгний тэрэгтэй зэрэгцээд гэрлэн дохиог үл тоогоод давхиад унана гэж бодсон уу яасан хэхэ.
За тэгсэн эмнэлэгтээ хүрэв. Тухайн эмнэлэг нь хүлээж авах эсэхийг утасдаж асуудаг юм билээ. Түргэний эмч нь. Бодвол бас хүлээж авахгүй гэх тохиолдол гардаг бололтой.
Арын хаалга онгойсон чинь баахан цагаан халаадтай эмч нар эмнэлгийнхээ гадаа зогсож байна аа. Ийшээ гээд л газарчилав.
Чих хамар хоолойн эмч жижүүрт гараагүй, өөр мэргэжлийн эмч байсан. Бөөнөөрөө нэг үзэж, хавчдаг багажаар авах гэсэн болдоггүй. Бага минь уйлахаар л
-За жаахан завсарлая. Сайн охин байна. Сайн охин байна.
гээд л ам амандаа магтана.
Тэгснээ бүр авч чадахаа байгаад чих хамар хоолойн эмч рүүгээ утасдаж асуухаар болов. Бид энэ хооронд хүлээлгийн танхимд хүлээгээд л сууж байлаа. Нэг сувилагч гарч ирснээ
-Эмчээ дуудчихлаа. Удахгүй ирнэ, түр хүлээж байгаарай гэв.
20-д минут болоод эмч ирэв. 2 давхарт байдаг чих хамар хоолойн тасаг руу алхав. Мэргэжлийн эмч аргагүй л мэргэжлийнх байсан. Нэг багажаар авах гэж оролдоод болохгүй болохоор нь арай нарийхан нэг багаж гаргаж ирж ухаад л гаргаад ирсэн. Охин ч уйлсангүй.
Энэ бүх явдал 2хон цагийн дотор болоод өнгөрөв. Өөр мужаас даахьны найранд орохоор ирсэн дүү маань хүнтэй уулзах гээд түр гарсан 2 цагийн дотор. Ирэхэд нь хамаг паянгаа дэлгээд хэргийн эзэн бидэнтэй уралдаад л ярьж гарсан. Ккк
Бас түргэн энэ тэр дуудаж бөөн сүр болчихоод төлбөр нь 530 иен л болсон. Хүүхдэд эмнэлгийн тусгай хөх карт гэж байдаг. Тэрийгээ үзүүлээд л бүх эмнэлэгт 530 иен төлдөг юм. Эм нь үнэгүй. Эмнэлэгт хэвтэхэд бага зэрэг нэмэгдэнэ л дээ. Бүр том хотууд бол бүр огт үнэгүй газар ч байдаг гэсэн.
Даахиа үргээлгэсэн хүүхэд юманд өртчих гээд байдаг гэж сонссон. Ганц нэг хүн ч бас сануулаад байсан л даа.
Та нар минь ч гэсэн бага насны хүүхдээ сайн харж байгаарай...
Билэгт сайн өдөр
буюу 8 сарын 8-нд бага зулзагынхаа даахийг үргээлээ. Томыгоо хий настайгаа 6-тайд нь үргээж байсан юм. Багыгаа эртхэн үргээсэн нь дээр гэж бодов.
Эхэндээ ч бэлэг аваад сайхан байснаа, жижиг жижиг үснүүдийг нь угаах гээд ванны өрөө орохоор явах замдаа толинд харчихаад
-Боль гэж хэлсэн биздээ? Миний үсийг буцааж өг гэж нэхсэн.
Хүн орж ирэхээр толгой дээгүүрээ гарт тааралдсан зүйлээ тавиад байгаа. Гэртээ бол тоохгүй л байна. Гадагшаа гарахдаа харин ичээд, алчуур зүүж байгаа. Өнөөдөр албандаа явсан, дажгүй яваад орчихсон. Багш нарт нь урьдчилаад хэлсэн байсан тул бүгд л
-Хүүе ямар хөөрхөн болчихоо вэ гэсээр л угтсан. Харин хүүхдүүд жаахан гайхасхийгээд л хараад байсан. Нэг охин
-Үсээ тайрчихсан юм уу? гэж асуусан чинь
-Хусчихсан юм аа. гээд нэг их тоохгүй л байх шиг байсан. Хэ хэ. Би нь ч жаахан тайвшраад л ажил руугаа жирийлгэлээ.
Нэг онцлууштай нь яасан гэхээр. Манай өнөө Сүхбаатар өвөө нэг альбом барьчихсан орж ирсэн юм. Бүх үйлдэл дуусахаар багад минь үзүүлнэ гэнэ ээ. Тэр нь юу байсан гээч. Том зулзагын минь даахь үргээх үеийн зураг бүхий альбом. Эхэндээ жаахан ичээд, харцаа нуугаад байсан бага зулзага минь аниагийнхаа зургийг хараад, бүгд багадаа ингэж даахиа үргээлгэж байсан гэж мэдээд бага зэрэг тайвширсан шүү.
Би нь ерөөсөө тэгж сэтгээгүй юм. Түүнээс альбомон дотор тухайн үеийн зураг бий л дээ. Сүрхий байна уу?
Бас нэг япон хүн
-Ойлголоо. Монгол хүүхнүүдийн зоригтой, тэвчээртэй, мундаг байдгийг. Багадаа ингэж даахиа үргээлгээд л, тэгээд л бүх зүйлд хүчтэй болдог байх нь. Гэсэн.
Бас энэ удаагийн үргээлгээр дараах зүйлийг мэдэж авсан.
Хүүхэд 3 хүнийг дуурайдаг.
1. Эх барьж авсан эхээ.
2. Даахь хөндсөн хүнээ.
3. Бэргэнтсэн хүнээ.
Тийм болохоор эдгээр хүнийг сонгохдоо сайн сайхан яваа сайн хүнийг сонгодог гэнэ шүү.
Бага минь бэлгэнд Frozen-ий алчуур, ном, двд-тэй болоод бөөн баяр. Аниа нь ч бас их л дуртай байх шиг.
Ямартай ч нэг том даваагаа давчихлаа бид.

Хүнчин
гэдэг номыг захиж уншлаа. Өгч явуулсан ... дүүдээ их баярлалаа. Сонирхолтой ном байв.
Хүний амьдралд тохиолддог баяр баясгалан, уйтгар гуниг, ялимгүй зүйлд гаргах алдаа, зовлон бэрхшээл, түүнийг даван гарах тэсвэр тэвчээр. Дээхэн үеийн ном зохиолд их бичигддэг байсан сэдэв. Сүүлийн үед харин иймэрхүү төрлөөр бичдэг хүн ховордсон байх аа. Эсвэл би олж уншиж амжихгүй яваа ч байж магад. Хэ хэ. Багадаа иймэрхүү ном их уншдаг байсан болоод ч тэр үү? Цаанаа л нэг дотно сэдэв байлаа. Ухаарал хайрласан ном байлаа. Эсвэл би иймэрхүү сэдэвтэй ном, зохиолд дуртай байж магад.
Кино нь байдаг гэж сонссон. Чадвал олж үзнэ ээ.
Уг нь нэг хамаатныхаа дүүг дуурайж лааны гэрэлд уншина гэж байсан тэсээгүйээ. Хүн тосохоор автобусанд явж байх хоорондоо уншчихсан. Хэ хэ.
Бас би боддог юм. Алдаа гаргаад, хэцүү нэртэд орсон хүмүүсээс хэдэн хувь нь засарч сайн сайхан амьдралтай золгодог бол гэж. Тэгж засарсан, хүнд бэрхийг давсан хүмүүсийн амдралаас сэдэвлэж бичсэн ном, кино хийдэг бол тэ. Мэдээж нийгэм нь тэдгээр хүмүүсийг тийм ч амархан хүлээн зөвшөөрөхгүй байх л даа. Гэх мэтээр ургуулан их олон зүйл бодно гээч...

Saturday, August 02, 2014
Борооны шүхэр
авч өгсөн юм бага зулзагатаа.
Тэгсэн инээдтэй нь, би үнийг нь эхэлж харчихаад л хоёр ширхэгийг сонгов оо. Өөрийнх нь саналыг асууж байгаад л шийдэхээр болов. Тэгсэн мэдээж охин хүүхэд л болсон хойно гүнжтэйг нь сонгоноо доо. Гадарлаж байсан л даа. Өнөөх нэг нь бас хөөрхөн гүзээлзгэний хээтэй. За тэгээд бас бус юм аваад л дэлгүүрээс гарав. Тэгсэн шүхэрний үнэ нүдний буланд зурсхийгээд л харагдав. Эхэндээ тоогоогүй юм, тэгснээ юу билээ? Дэлгүүрт байхад харсан үнэнээс нэг л өөрөө. Юу вэ? ийм үнэтэй байгаагүй юм даа гээд талоноо шалгасан чинь өөр байна аа. Дэлгүүрээсээ гараад явчихсан улс нягталж чадсангүй. Диснейн баатартай л бол ерөнхийдөө бусад хээ хуартайгаасаа үнэтэй байдаг болохоор, шатчихсанаа л гайхлаа шүү дээ хэхэ. Нэг дахин үнэтэй байсан. Хэрэв анхнаасаа үнийн ялгаатайг нь мэдсэн бол өөрт нь анхнаасаа үзүүлэхгүй шүү дээ, шууд л гүзээлзгэний хээтэйг нь шахна. Ёстой хөөрхөн байгааз энэ тэр гээд л. Тэгэхгүй бол, дорхноо эвдэрнэ, нэг газар мартаад явчихна гээд л. Хайран юм болно биз дээ.
Маргааш нь эрт босчихоод хурдхан шиг цэцэрлэгтээ явъя бушуул түргэл гээд намайг сандаргав. Түүнээс өглөөдөө албандаа явахдаа жаахан хойрго байдаг хүн чинь.
За даа охины паян биш, ээжийн л паян болсон доо.
Модон тоглоом
Модон тоглоом цаанаа л нэг сайхан юм аа. Үнэр танар нь ч тэр, илж таалахад ч гэсэн.
Хүүхдүүдэд зориулсан иймэрхүү үнэ төлбөргүй арга хэмжээ их болох юм. Цаг заваа харж байгаад охидоо дагуулж явахыг хичээнэ ээ. Заримдаа амжихгүй ээ.
Зураг 1. Модон өндөг. Илээд л баймаар байсан.
Зураг 2. Ингэж олноор нь өрж байгаад нураасан. Жаахан хүүхдээр нураалгасан чинь тийм ч гоё нуралт болж чадаагүй. Хэ хэ. Бага байхад бид даалуугаа өрж тавиад л нураадаг байж билээ. Их гоё дуугарна аа тэр нь . Их л дуртай байж. Даалуудахаасаа илүү нурааж тоглоод л. Томроод харин даалууны мастер болсон.
Өөр их олон янзын тоглоом байсан. Бүгдийг нь тоглож амжсангүй. Хүүхдүүд дуртай тоглоомондоо анхаарлаа төвлөрүүлээд их удаан тоглож харагдана лээ.
Уг арга хэмжээний гол зорилго нь хүүхдүүдээ багаас нь байгальд ээлтэй, байгальтайгаа ойр хүн болгон хүмүүжүүлэх тухай ойлголтыг ээж аавуудад бий болгох.

Tuesday, July 29, 2014
Од болоод л гаарч байна аа
Бүтэн сайнд олон улсын арга хэмжээ боллоо. Орон орны хүмүүс нутгаа танилцуулна. Ингэхдээ а б-гүй дуржиганатал яриад байхгүй. Аль болох улсынхаа өвөрмөц, онцлог зүйлийг танилцуулна. Жишээ нь Канадын нэг иргэн кофегоо, Солонгос залуу тэвэг, Япончууд ятга, уран бичлэг, Бразил залуу шоколад, Монголоос би нь шагайгаа гэх мэт.
Шагай минь од болсоон. Би ч өөрөө бас. Сонингийхон, телевизийнхэн гээд л шавж өгсөн. Ярилцлага хүртэл өгөөд амжсан гэж байгаа.
Няслахыг заагаад байхад ингэж өрж тоглоод байгаа улсыг яалтай ч билээ. Хэ хэ. Нэгэн япон жаалын бүтээл.
Танилцуулах зүйл ихтэй оронд төрснөөрөө бахархнам зээ.
Гэм нь өөрөө энэ тэрүүгээр сайхан зугаалаад, улс орны сонин сайхантай танилцаж чадахгүй нь тиймхэн. Өөрийнхөө хариуцсан газраа л хадаастай, ядаж байхад үнэнч амьтан чинь яахав, хар халуунд дээлтэй монгол хүүхэн гунхсанаас хамаг хөлс цуваастай.
Ямартай ч арга хэмжээ амжилттай болж өндөрлөв. Олон ч хүн цуглав. Дараа дараагийн арга хэмжээнд ч гандан буурахгүй,хөл хөнгөрөөд л гүйнэ шүү дээ би ч.

Saturday, July 26, 2014
Үглэнээ эрчүүддээ
Яасан гэхээр байна шүү дээ.
Танил минь цуг ажилладаг хэдэн залуусынхаа төлөө ... газарт ажилладаг амтан хүн хайгаад хавийн таньдаг хүн лүүгээ утасдаад явна. Хаа байгаа над руу хүртэл утасдсан.
Сая наадмаар хэсэг залуус олон хоног амарч байхаар хэдий үндсэн ажил нь амарчихсан ч хөдөө нэг газар халтуур хийхээр явж л дээ. Тэгсэн мөрөөрөө ажлаа хийгээд байж байсан чинь нутгийн индианчууд гээд морьтой хэсэг бүлэг залуучууд давхиад ирж л дээ. Тэд наадам тэмдэглээд нэлээд халамцуу явсан юм байх. Ууж идсэнээ шингээж чадахгүй улс жаал дөвчигнөсөн гэнэ. Сүүлдээ хоорондоо тэсэхээ байгаад зодолдсон юм уу даа. Тэгээд л хэрэг мандах нь тэр. Нутгийн индианы нэг нь гомдол мэдүүлээдхэж. Тэгсэн ажил хийж явсан залуус хэрэгт уналгүй хаачихав. Ингээд л хаа хаанаа хэн бүхний сэтгэл санааг зовоосон үйл явдал болоод байгаан байх аа.
Иймэрхүү зүйл гарвал зугатаачихаж байгаачээ, араа бодоод гэж хэлэх гээд л. Хүүхнүүд ихэвчлэн уншдаг гэж боддог ч ганц нэг эр хүн уншдаг л байх. Бас ууж идсэнээ зөв шингээж сураачээ. Дөнгөж амьдралтайгаа золгож буй 20 хэдхэн настай залуучууд иймэрхүү зүйлээс болоод хичнээн нь буруу зам руу ордгийг хэлж барах биш.
Юм л бол зодоон цохиондоо тулаад, хөөрцгөөгөөд. Үр дүнг нь хар. Хөдөөнийхөн чинь уухаараа их хөөрүү байдаг гэж сонссон. Хотынхон ч адилхан л даа. Ер нь энэ эрэгтэй хүмүүс энэ хөөрүү зангаа жаахан татаж баймаар юм аа.
Одоо танил минь яасан юм бүү мэд. Ойрд чимээгүй л байна. Би сонсчихоод бас сэтгэл санаа сонин болоод, яаж туслах аргаа мэдэхгүй л байна.
Нутгийн индиан гэснээс би бас таарч байсан шүү дээ. Аймар аймар. Аз болоход тэндхийн хэсгийн төлөөлөгчийг таньдаг, ойрхон байрлаж байсан тулдаа амьд гарсан гэхгүй юу. 4 билүү 5 залуус хурдтай гэгч давхиж ирснээ бүчээд.
-Хэн гэдгийн?
-Хэнийд ирсийн?
Ёо ёо. Бодсон айчихлаа. Орчуулгаар хөдөө явж байсан юм л даа. Өглөө байрнаас минь жаахан зайтай байдаг модон жорлон орчихоод буцаж явсан чинь таарчихдаг юм даа. Дөнгөж сургууль төгссөн үе. Тухайн үедээ нэг их юм бодоогүй хэрнээ, сүүлд ингээд бодохоор бас л аймаар. Морьтой залуус шүүрээд л аваад давхичихсан бол яана?
За за үглэх гэсэн чинь өөрөө элдэв зүйл ургуулж бодоод нервтэх нь, ингээд дуусгах минь. ккк

Гоймон урсгаж идэх
заншил байна аа энд. Хулс модоо ингэж тайраад, голоор нь хуваана. Тэгээд энэ зураг дээрх шиг байрлуулж байгаад л ус урсгаад хажуугаар нь гоймонгоо урсгачихаж байгаа юм. Тэрийг нь хүмүүс 2 талд нь зогсож байгаад л савхдаж гарна даа. Савхдаж бараагүй бол доор нь төмпөн тосно. Бүр савхдаж чадахааргүй жаахан хүүхэд энэ тэр бол төмпөнд орсноос л савхдаж иднэ дээ. Урсаж буй зүйлийг савдах тийм амаргүй бөлгөө. Мөн дан гоймон урсгах сонирхолгүй тул улаан лооль, сосиск гэх мэтээр хүссэн зүйлээ урсгана.
Төгсгөлд нь хүүхдүүдэд сонирхолтой байлгах зорилгоор жижиг цэлцэгнүүр урсгасан. Хөгжилтэй л юм билээ.
Уг арга хэмжээг хүүхдүүдэд зориулан хорооноос зохиогоод. Хэд хоногийн өмнөөс бүртгэл нь явагдсан. Сургуульд ороогүй бол асран хамгаалагчийнхаа хэн нэгтэй ирэх. Хэд хэдэн аавууд харагдсан. Сүүлийн үед аавууд их идэвхитэй болоод байх шиг энд. Өмнө нь бол иймэрхүү хүүхдийн арга хэмжээнд ээжүүд л хүүхдээ дагуулж ирдэг байлаа.
Эхлээд хүүхдүүдэд зориулсан зурагт ном уншиж сонирхуулав. Мөн нэг удаагийн цаасан тавган дээр зураг зуруулаад ар талд нь нэг удаагийн модон савхыг скочоор наалгаж дэвүүр хийлгэсэн. Үдийн хоолны цаг дөхсөн, гоймонгоо урсгаж идэхээр гадагш гарав. Угтаа бага зулзагатаа сонирхуулах журмаар оролцсон чинь гадаа учиргүй халаад, нэг их ач холбогдол өгсөнгүй бага минь. Халууцаад, хөлс нь урсаад уцаартай байлаа гэж.
Хүүхдүүдэд ном уншиж өгч байх хооронд хорооны бусад гишүүд доор гал тогоонд гоймонгоо чанаад л, улаан лоолио угаагаад л гээд түмэн завгүй гүйлдэж харагдсан. Ихэвчлэн настай хүмүүс, сайн дураараа тусалдаг юм.
Би нь амралтын өдрүүдээ далимдуулж блогоо хашрааж байна аа. Хэ хэ. Аждын өдөр зав гарахгүй юм. Дээрээс нь өнөөдөр орой айлд уригдсан. Оройн хоолоо айлд идэхээр болсон хүн чинь түмэн завтай байна биз дээ. Ккк. Тэгээгүй бол өнөөдөр ямар хоол хийх үү? гээд л тэрэндээ түүртээд сууж байдаг хүн чинь. Бөөн аз жаргал амтагдаад блогоо бичээд сууж байна. хэхэ.

Subscribe to:
Posts (Atom)