Tuesday, February 28, 2017

Номын дуу

Номын дуу сонсов. Жаахан зайтай газар болсон ч хуучин ажлын газрын маань цуг ажиллаж байсан австрали хүүхэн лекц уншина гэхээр нь уухайн тас явсан.

Мундаг хүүхэн. Ээж нь япон хүн л дээ. Царай нь ч ази. Илүү дутуу зангүй, хамтдаа ажиллахад урамтай байдаг байлаа. Тийм болохоор очиж уулзмаар санагдаад.

Битүүний өдөр таарсан. Оройдоо л гэрээрээбитүүлэх юм чинь гэж бодоод, сургалтанд суухаар шийдсэн. Гэрийнхээ бусад гишүүдэд бууз чимхээд, будаа агшаагаад сууж байгаарай гэж даалгавар өгөөд өөрөө бага зэрэг хөөрхөн дээрээ тавьж аваад л гарав. Хэ хэ.

 Яг ямар сургалт вэ гэхээр? Манай байгууллагад бүртгэлтэй сайн дурын орчуулагч нарт зориулсан, орчуулах арга барилын тухай.

Хэрхэн тэмдэглэл хөтлөх, хэрхэн өөрийн үгийн сангаа нэмэгдүүлэх гээд л сонирхолтой сэдэв байлаа.

Жил бүр л ийм арга хэмжээ явуулна, ажлынхан минь. би ч бүгдэд нь суухыг хичээнэ. Хааяадаа хоолтойгоо холиод иднэ. Хэ хэ.

Толь бичигтэй ирээрэй гэсэн байсан. Мэдээж дээрээс нь бичгийн хэрэгсэл.

Гэснээс хааяа сургалтанд ирсэн хүмүүс дэвтэр балгүй байдгийг гайхаад баршгүй. Хэ хэ.

3 сард бас нэг сургалт зохион байгуулах гээд бэлтгэл ажилдаа орсон байгаа, манайхан. Би ч сууна гээд ажлаа төлөвлөсөн, гэрийнхэндээ ч эртнээс хэлж байгаа.

Уншигч олондоо амжилт, өөртөө ч амжилт.

Мартах гэж байна, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Monday, February 27, 2017

Хайрын баяр ба цагаан сар

Энэ жилийн хайрын баяр их дэвшилттэй.

Яасан гэхээр том зулзага хэнд ч шоколат өгөөгүй. Худлаа юм байна нэг том хүнд өгсөн. Жил бүр өгдөг юм. Бага зулзага бас дуурайж өгсөн. Учир нь тэднийд хааяа очиж буузаддаг юм. Тэднийх гөлөгтэй, гэхдээ одоо тэр нь ихээ том болсон гэсэн. Том нохой, ямар ч үүлдэр билээ, мартааский.

Бага зулзага яг 14-нд амарсан юм. Яагаав өнөөх айхтар цаснаар таараад. Би ажлаа тараад аягүй л бол цагт нь авч амжихгүй гээд аниатай нь амраачихсан. Тэгсэн маргааш нь ангийнхаа нэг бандиас шоколат авсан. Мэдээж ангидаа ил тод өгч авалцаж болохгүй. Ээж нь нууцаар өгсөн.

Том зулзагын ангийнхан, дугуйлангийнхан өөр хоорондоо ярилцаад бие биедээ өгч авалцахаа больё гэж тохирсон гэсэн. Ээж энэ санааг нь 200 хувь дэмжсэн.

Тэртэй тэргүй манайх гэдэг айл амттан гэхээр л ямар нэгэн төрлийн шоколат орсон зүйл иддэг болохоор.

Харин аав нь ажлынхаа хүүхнүүдээс гээд нэлээд хэдэн шоколаттай ирсэн.
-Яах гэж авдын бэ? 3 сарын 14-нд буцааж хариуг нь барих гэж бла бла. Хэ хэ
-Өгч байхад нь ямар буруу хараад зогсолтой биш дээ.
-За за тоглосон юм аа, ахиухныг авахгүй яасан юм бэ. Ха ха.

3 сарын 14-нд авсан хүмүүстээ эргүүлж хариуг нь барина. Хань ижил өөрөө очоод авчихгүй шд. Би л цайныхаа цаг магаар гарч марч гүйнэ. Өчнөөн олон төрлөөс алийг нь авахаа мэдэхгүй хэд хэд эргэлдэнэ.

Гурван бүсгүй аавдаа өгөөгүй, сайхан цуйван хийж идсэн.

Нээрээ манайх түрүү жил нүүхдээ 14-нд ёсолсон өдөр. Тэмдэглэлт өдөр нэгээр нэмэгдсэн. Хэ хэ. Нүүж суухад сайн өдөр яг тэгж таарсан юм.

Цагаан сарын тухай яг одоогоор чим чимээгүй л байна. Хэдхээн монголчууд дундаа захиа явуулсан чинь нэг нь ч хариу өгөөгүй л байна шд. Бүгд л завгүй хүмүүс. Би өөрөө тэдний нэг. Ккк

Тэгсэн эх оронд минь ёстой амьсгалж байна гэсэн. Өнөөх утаа мутааны асуудал баярын ачаар жаахан намдсан бололтой.

Ямартай ч сайхан битүүрээд, сайхан шинэлээрэй.

Sunday, February 26, 2017

Боулинг

Байсгээд л боулинг гэдэг бичлэг бичдэг дээ. Хэ хэ. Уламжлалт бичлэг.

Хорооноос бага сургуулиа төгсөж буй 6-р ангийн хүүхдүүд, шинээр 1-р ангид элсэн орох гэж буй цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүдийг цуглуулж нэг өдрийн үдээс өмнө эсвэл үдээс хойш хөгжөөнт боулинг тоглоно.

Энэ нь хавь ойрынхоо хүүхдүүдийг хооронд нь танилцуулах, өглөөд бага сургуульд жагсаж явахдаа хэн гэдэг хүүхэдтэй хамт явах нь уу гэдгээ мэдэж авах гээд л томоос том зорилготой.

Хагас сайн өдөр зохион байгуулсан ч би гэж хэнхэг хүн тул ажилтай байж таараад. Хүргэж өгөөд, тарах үед нь очиж авсан.

Бусдыг нь хорооны хүүхдийн хэсэг хариуцсан хэсэг ээж аавууд хариуцлага өндөр гэгч нь зохион байгуулахыг мэдэж буй тул  санаа зовох зүйлгүй л ажлаа хийв.

Бага зулзага жаахан бишүүрхээд үлдсэн, тарахдаа нүүр хагарсан, хөгжилтэй байсныгаа гайхсан хүн байв.

Шинээр элсэн орох хүүхдүүдэд балын харандаа, дэвтэр. Төгсөөд явж буй сурагчдад ном худалдаж авах эрхтэй каарт бэлэглэдэг.

Явцын дунд ууттай амттан өгдөг. Энэ жилийн амттан харин дажгүй санагдсан. Доонац байсан. Уух зүйлээ хүүхдүүд өөрсдөө авч очдог. Гэхдээ энэ жил цай болон жүүс тараасан байна лээ.

 Бүх хагас, бүтэн сайны амралтын өдөр нэг иймэрхүү ажилтай л өнгөрөөж байна. Өнгөрдөг хагас бүтэн харин цасханыхаа ачаар гэрээс гараагүй амарсан юм байна. Хэ хэ.

Friday, February 24, 2017

Зүйр үгийн ном 4

5 дахь дэвтэр нь.

Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм.

Энэ зүйр үгийг бол мэдээд байгаа юм.

Харин энэ зүйр үгийг сайн мэдэхгүй, санаанд огтхон ч орж ирэхгүй, ээжээсээ асуусан. Яг тохирсон эх хувь нь олдохгүй л байна.

Энд ингээд бичлээ. Мундагууд минь олоод өгөөрэй, хэлээд өгөөрэй.

よい行いは知られず
悪い行いは街中をかけ回る。
Сайн үйл үл мэдэгдэх
Муу үйл хотоор нэг тархах?

Мөхөс миний орчуулга нэг иймэрхүү. Яг монгол зүйр үгээ санахгүй, хайгаад олохгүйл байна.

Монголоор нь бичээгүй шууд япон орчуулгыг нь л бичсэн байсан болохоор тааж хэлэх гээд чадаагүй хэрэг.

За ингээд эх хэлний минь зүйр үг орсон номын танилцуулга үүгээр өндөрлөв.

Мэдээж дахин шинэ ном олохоороо танилцууламз.

Та бүхний сурлагад, ажил үйлсэд амжилт хүсье. Өөртөө ч бас амжилт.

Thursday, February 23, 2017

Сургалт аялалын хөтөлбөр

Нэг дэх өдөр: Өглөө эртлэн сургуулийнхаа ойрхон цуглана. Автобусандаа суугаад хөдлөнө.Токиогийн Асакүса хавиар эргэлдэнэ.Үдээс хойшдоо Парисын Дарь эхийн сүмийн мюзикл үзнэ. Энэ л ээжид сайхан санагдсан. Анх сонсоод л гоё м аа гэж том зулзагатайгаа ярилцсан. Үзэхээсээ өмнө номыг нь олоод уншчихвал бүр л амттай даа гэж захьсан. Даанч уншиж амжилгүй л явсан даа.

Хоёр дахь өдөр: Үдээс өмнө Скай цамхагт гарна. Үдээс хойшдоо Диснейлэнд орно. Оройн цагаар орсон. Хүн багатайг нь бодолцож.

Гурав дахь өдөр: Үйлдвэртэй танилцана. Моринага сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр орсон. Ингэхдээ бас хэд хэдэн бүлэгт хуваагдаж өөр өөр үйлдвэрээр ордог юм билээ. Бусад нь ямар ч гэлээ дээ, санадаггүй.

Томчууд бол Асахи пийвоны үйлдвэр их орж танилцдаг юм билээ. Далимд нь шар айраг уудаг гэсэн шүү.

Миний хамгийн их атаархаж байгаа нь "Парисын Дарь эхийн сүм"-н мюзиклийг үзэх. Багадаа хүүхэлдэйн театрт ангиараа жүжиг үзсэн, кино театрт хятадын? ээжийн тухай кино үзээд асгартал уйлж байсан гээд л дурсамжууд сэдрээд гоё байлаа. Ангиараа үзэх үзмэр сэтгэлийн гүнд тодоос тод үлддэг юм байна шд.

Тийм болохоор том зулзагын сэтгэлд ч энэхүү аялал сэтгэлд нь тодоос тод үлдэх байх даа.

За ийм аялалынхаа үйл явцыг дор бүр нь мэдээллэж байсан. Бүгд сэргэлэн цовоогоор галт тэргэндээ суулаа, буудалдаа ирлээ, Скай цамхагт ирсэн ч салхи хүчтэй байгаа тул цахилгаан шат дээшээ гарах эсэхийг хүлээж байна, чөлөөт зугаалгаа хийж байна, Диснейлэнд дээ орцгоов, сурагчид бүгд сайн байгаа тул санаа зоволтгүй гээд л мэйл ирж байсан.

Тийм болохоор их санаа амар байлаа. Арга хэмжээгээ нэг нэгээр нь гүйцэлдүүлээд л яваа юм байна, яаж хөглөж байгаа бол доо? гэж үе үе инээмсэглэл тодруулсан шиг л сууна би.

Бага зулзагаасаа
-Аниа нь эзгүй, уйтгартай байна уу?
-Үгүэ, ерөөсөө ч уйтгартай биш байна.
-Аниа нь сонсвол жаахан гонсойх л байх даа?
-Буцаад л ирчихнэ биз дээ?

Бага зулзага минь аниагаасаа жаахан айдаг юм. Хэ хэ. Аниа нь дүүгээ жаахан базна аа. Хи хи.

Энэ бичлэгийг оруулах гэсээр байтал том зулзага минь хариад ирэх өдөр нь болчихлоо дөө. Орой тосно. Ээждээ ямар бэлэгтэй ирэх бол? Ккк. Бэлэгний юүхэв ээ гэсэн мөртлөө хараад байна уу үгүй юу. Хэ хэ.

Тэр яахав цагаан сар болох гээд эх оронд минь цагаан сараар амьсгалж байна гэнэ. Энд ямар ч уур амьсгал алга. Би л тийм уур амьсгал оруулахаас...

Сургалт аялал

Дунд сургуулийн 2-р ангийн сурагчид бөөнөөрөө сургалт аялалд гарав.

Анх 2-р ангид дэвшиж ороход нь л энэ тухай ярьж эхэлсэн. Зунаас зардлыг нь бага багаар та бүхний данснаас татах болно, уучлаарай бла бла гээд л.

Нээрээ ингэж нэмэлт мөнгө татахад гэрийн санхүүд эрс мэдэгдэж байгаа юм чинь. Заримдаа картаараа худалдаа их хийсэн байвал бүр ч. Би чинь угтаа хэрэглээ багатай, хэмнэлттэй хүүхэн шд. Кккк. Тэгсэн мөртлөө л энэ мөнгө гайхал чинь гарахдаа их хурдан юм аа.

Хадуурах нь.

2 хоног 3 өдрийн аялал. Сурагчдын ганц хүсэн хүлээж байгаа зүйл нь Диснейн оройн аялал.

Том зулзага минь догдлоод л байсан.
-Ямар бэлэг авах уу ээж ээ танд?
- Иш, үр минь. Тэр Токио гэдэг гайхал чинь хөдөлбөл л зоос болдог газар. Миний охины гарын мөнгө нь дорхноо л дуусна.
-Өө, тийм үү?
-Биднийг байнга л дэмжиж байдаг зургийн дугуйлангийн багш, уулынхаа эмээ өвөөдөө л бэлэг ав, ээж аав нь зүгээр.

Онгоцоор явдаг юм ихэвчлэн. Харин энэ удаад хурдан галт тэргээр явсан. Манай мужид тэр хурдан галт тэрэг нь тоож ирэхгүй л дээ. Хэ хэ.

Автобусаар эхэлж яваад, хурдан галт тэрэг явдаг Хёого мужийн Химэжи хот хүртэл явна. Тэндээсээ Токио хүртэл галт тэргээр.

Том зулзагын хувьд онгоцонд сууж байсан болохоор хурдан галт тэргэнд сууж үзэхээр болсондоо баяртай байсан. Гэм нь ачаагаа аваад л бууж суухад төвөгтэй юм даа.

Ачаа гэснээс хоёр л хонох учраас нэг их ачаа байхгүй л дээ. Сургуульдаа байнга авч явдаг нэг жижигхээн цүнх, ганц нэг солих лотуур хувцсаа хийх бас нэг цүнхтэй л явсан.

Авч явах зүйлсийг бараг а б-гүй бичиж өгсөн байсан. Гар утас угаасаа барьдгүй болохоор авч яваагүй. Айпод авч явахгүй, зургийн аппарат авч явахгүй. Элдэв гоо сайхны зүйлс авч явахгүй.

Харин хөзөр авч явж болно гэсэн гээд том зулзага гэрт байдаг цоо шинээрээ шахуу хөзрийг авч явсан.

Хариуцаж яваа багш нарын зургийн аппаратаар л зураг дарна. Нэг бодлын их зүгээр байгаа биз.

Монголоос ирсэн иймэрхүү олон тооны сурагчтай танилцах аялал хариуцаж явж байхад жаахан замбараагүй, хүүхэд болгон өөр өөрсдийн гар утас, зургийн аппараттай явна. Нэг зураг авах болохоор бүгдийнх нь тоогоор авна, цаг их авдаг юм. Бүх зүйл цагтай уралддаг, цагаа чандлан баримталдаг Япон улсад хариуцаж яваа багш нар нь л зүдэрдэг юм.

Эрх чөлөөгүй юм шиг санагдаж магад л юм. Ардчилалд чинь дэг журам их чухал юм байна гэдгийг одоо ч бид яс махандаа шингэтэл ойлгож байгаа байх тийм ээ. Ялангуяа хүүхэд багачууд, залууст.

За үглэх ч яахав? 3 өдрийн хөтөлбөрийг нь танилцуулна аа дараагийнхаа бичлэгт.

Жич: Нэг матрсан зүйлийг минь нэгэн уншигч маань сануулаад.

Дүрэмт хувцастайгаа л явна. Их амар. Мэдээж солих дотуур хувцсыг хонох өдрийнхөө тоогоор авч явна. Эцэг эхэд ч тухайн хүүхэддээ ч их зүгээр. Юу өмсөж хуйхаа маажихуу? Юу өмсүүлэ хүү гэж санаа зовохгүй. Өмсөх, зүүхийнхээ тарчигаас болоод сургуульдаа явж чадахгүй, явах дургүй байх гэдэг асуудлыг дээрээс нь ингээд хүчээр зохицуулаад өгөх их чухал.

Wednesday, February 15, 2017

Зүйр үгийн ном 3

За энэ 4 дэх дэвтэр нь. Ганц л зүйр үг орсон байсан.

Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа

За энэ зүйр үгийг мэдээж сонсож өслөө.

Бусад олон орны зүйр үгийг оруулсан байсан. Герман, Энэтхэг, Франц, Англи, Чех, Узбекстан, Тажекстан, Солонгос, Бангладеш, Тайланд, Өмнөд Африк, Хятад гээд л.

3 дахь дэвтэрт нь Монгол зүйр үг байсангүй. Тийм болохоор зураг ч дарсангүй. Хэ хэ.

Хэрэв хавтсыг нь ч болов хармаар байна гэвэл хэлээрэй. Зураг оруулж өгч болно шүү.

Ингэхэд монгол хэлэндээ л ус цас болох хэрэгтэй юм билээ шд. Их л хожуу ойлгосон болохоос. Хэ хэ.

Сүүлийн үед энэ хүмүүсийн бичгийн алдаа гэж бас л найгүй болжээ тэ. Би ч алдана л даа. Гэхдээ арай гайгүй юм болов уу гэж өөрийгөө үнэлээд байгаа,  зарим нэг хүмүүстэй харьцуулаад.

Залуус минь ээ ном уншаа, нүүр ном, твиттер, инстаграм зэрэг ээ болио. Өөр юу байна?

Бусдад үглэх ч яамай? Би өөрөө канди крашаа больчихбол яасын? Хэ хэ.

Tuesday, February 14, 2017

Шар доктор минь

Хайртай ээж аавын минь сэтгэлээ шингээж тарьсан шар доктор. Чацаргана жимс маань ийм шинэхэн нэртэй болчихсон юм байна лээ шд тэ. Хэ хэ.

Ээж минь жимсээ миксэрдэж байгаад халуун буцалсан усанд хийгээд ууж болно гэж шинэ арга зааж өгөв.
Жимсэндээ юу ч холихгүй. Аягалаад уухдаа зөгийн бал хийж уусан. Зөгийн бал минь бас монголоос ирсэн зөгийн бал.
Үр нь доороо тунаад үлддэг юм билээ, тун аятайхан. Хэ хэ. Жимсээ ганцыг ч үлдээлгүй уух юм билээ. Миксердэлгүй буцалгаж уухаар хааяадаа жимсийг нь идэхгүй хаячих гээд байдаг талтай байлаа.

Ямартай ч ханиад хүрэх гээд байгаа ч юм шиг хамаг бие сонин болоод байсан чинь шар доктороо буцалгаад уусан, санаа дагаад ханиад минь эдгэчих шиг болсон шүү.

Хайраа шингээж тариад, өргөсөнд нь хатгуулан байж түүгээд бидэндээ жил бүр өгч явуулдагт маш их баярладаг шүү. Хайртай шүү.

Saturday, February 11, 2017

Цасхан минь цасхан минь

Баасан гарагийн шөнөөс эхэлж орсон цас. Хагас сайндаа нэгхэн шөнийн дотор 80см-1 метр ороод, энд тэнд зам бөглөрөөд, мэдээгээр нэг манайт нутгийн цасны тухай. Ямар азаар хагас сайнд нийтийн амралтын өдөв таарав аа.

22 жилийн дараах их цас гэнэ. Олон жилийн өмнө бол цасны орон гэгддэг байж. Сүүлийн хэдэн жил ингэж их цас ороогүй юм байна.

Миний мэдэхийн бага зулзагыг ой гарантай байхад нэг их цас ороод би машинаа гаргаж чадалгүй үдээс өмнө амарч байснаа санаж байна. Бодвол блогтоо бичиж д байсан байх.

Гар утасны мэдээнээс харахад энд тэнд зам хаагдаж байна. Бүтэн сайнд болох ёстой байсан том зулзагын сургуулийн нээлттэй хичээл өдөрлөг зогсов. Овоо хэд хоног орно гэж сэрэмжлүүлсэн тул даваа гарагийн хичээл орохгүй гэсэн мэдээ ирэв. Бага дунд сургууль орохгүй. Том зулзага бөөн баяр.

Гэм нь хоёр дахь өдөр тесттэй. Харилцах мэйлд "мягмар гарагийн тест явагддагаараа явагдах тул онц байдал зарлаж амарсан ч хичээлээ сайн давтаад мягмар гарагт сэргэлэн цовоогоор уулзацгаая".

Баасан гарагийн өглөө том зулзагыгаа хүргэж өгөх гээд гарсан чинь шинэхэн цас чихарч дуугараад яг л эх орны минь цас аа. Сэтгэл маш их хөдөлсөн.
Баасан гарагийн өдөр. Ажлын газрын гадаах Зураглал. Цастай юм чинь гаралгүй дотроосоо нэг худалдаж аваад идье гэж бодсон чинь мухлагууд нь бүгд хаалттай. Учир нь онгоц ирэхгүй тул гэсэн. Жижигхэн хөдөө газар нэг иймэрхүү л байх юм дөө. Тэгээд аргагүйн эрхэнд гадагш гарсан нь энэ. Зүгээр байхгүй зураг дарсан. Мөхөөлдөс шиг харагдаад. Хэ хэ.
Цонхоор айлын машин ингэж харагдаж байна. Энэ хагас сайны өглөө дарсан зураг. Энэ хар машин 8 хүний суудалтай том машин шүү дээ. Машины нэр сайн мэдэхгүй тул том машин л гэе. Хэ хэ. Хажуудах нь жижиг тэрэг.

За тэгээд хань ижил бид хоёр машинаа гаргаж ирэх гэж цас ухав. хань ижил бол бараг бүтэн өдөржингөө л цастай ноцолдсон. Охид дунд нь нэг гарч цасаар тоглосон. Бага зулзага гар хөл нь мөс болчихсон, оймс нь шал нойтон орж ирсэн.

Нүүр номдоо цасныхаа зургийг оруулж бүгдтэй нь байгалынхаа хишгийг хуваалцлаа.

Цас бол янзтай гоё цас байсаан. Цав цагаан, тув тунгалаг. Эхний өдрийн цас хөвөн зөөлөн байсан чинь сүүлийн 2 өдрийн цас нойтон, хүнд байлаа.

Би хоёр өдөр гэрээсээ гараагүй л байна. Цагаан сар болох гэж байна, хэдэн ширхэг бууз хийж хөлдөөлөө. Манайхаар ирвэл бууз жигнэж өгөх нь байна даа, даанч цас ихтэй тул наашаа онгоц нисэхгүй, зам хаагдааский, галт тэрэг харин яаж байгаа юм бол, мэдсэнгүй. Зурагт үзэхгүй байгаа шүү дээ.

Thursday, February 09, 2017

Зүйр үгийн ном 2

За хоёр дахь дэвтэр нь шүү. Энэ дэвтэрт ямар ямар зүйр үг орсон байна вэ гэвэл

1. Айсан хүнд аргал ч хөдлөнө.

2. Айлаас эрэхээр авдраа уудал

3. Дэм дэмэндээ дээс эрчиндээ

Их сонссон зүйр үгс чинь байна уу? Хэ хэ. Би ч зөндөө л сонсож өссөн.

"Япон болон дэлхийн сонирхолтой зүйр үг" гэсэн гарчигтай тул сонирхолтой зүйр үг зөндөө байна лээ. Зураг хөрөг нь ч хөөрхөн, шог маягаар зурсан.

Бага насны хүүхэд, сурагчдад сонирхолтойгоор заасан, тэдний толгойд үлдэхүйц тайлбартай.

Би багадаа ээжийнхээ үглээнээс л зүйр үг олж тогтоодог байсан. Хэ хэ. Гэснээс одоо өөрөө ээж болоод зүйр үг энэ тэр хэлж үглэдэггүй юм байна. Хааяа л том зулзагатайгаа япон зүйр үгийн тухай яриа гарвал монголын ийм зүйр үгтэй төстэй юм болов уу? гэж ярилцдаг.

Хойшид хоёр хэл соёлынхоо зүйр үгнээс сайн гэгч нь цээжлээд л охидоо загнахдаа таван үг хэлээд л зүйр үг хэлж яншина аа. Ккк Чадах болов уу даа?

Өөртөө болон ээж уншигчдадаа амжилт шүү.

Monday, February 06, 2017

Завгүй бүтэн

Ажлын газраас минь гадаад оршин суугчдад зориулсан хоёр янзын лекц, хятадын банш чимхэж сурах арга хэмжээ, төгсгөлд нь чимхсэн баншаа чанаж идээд хоорондоо танилцах, нөхөрлөх арга хэмжээ зохиосон юм. Бүтэн сайнд.

Уг арга хэмжээнд ажлаар биш, зочноор? оролцогчоор хань ижил, бага зулзагатайгаа явах төлөвлөгөөтэй байлаа. Том зулзага өнөөх л нэг дугуйландаа.

Тэгсэн нэг ажилтан маань халдварт томуу ханиад хүрээд, явж чадахаа байв. Ингээд би түүний хариуцсан ажлыг хариуцаж явах болсон юм.

Өглөө эртээ гэгч нь гэрээс гарсан. Оройдоо харьж ирцгээсэн.

Ажлаа амжилттай хийсэн. Манай нэг дарга гэнэт ажиллаад өг гэж гуйсанд уучлаарай, төвөг удсанд уучлаарай л гээд  байсан. Хэ хэ.

Нэг дор 110 гадаад хүмүүсийг цуглуулсан нэлээд томоохон арга хэмжээ болсон. Япондоо хүн амын тоогоороо хамгийн сүүлд явдаг энэ жижигхэн мужид ойролцоогоор 4000 гаран гадаад хүн оршин суудаг гэсэн тоо байдаг юм.
За энэ машин бол муж болгон, хот болгон, томоохон дүүрэг болгоны гал командын газарт байдаг машин.

Ямар ид шидтэй вэ гэхээр газар хөдлөлтийн үеийн чичиргээг биеэрээ бодитоор нь мэдрэх боломжтой.

Бүтэн сайны арга хэмжээнд оролцогч гадаад хүмүүс ийм машинд  сууж чичиргээг мэдэрсэн. Энэ харагдаж байгаа ширээ сандалтай хэсэгт орж сууна. Нэг ёсондоо гэртээ байж байтал газар хөдөллөө гэж үзээд, тэр зурагтаар газар хөдлөлтөд гэрийн тавилгууд яаж нурж орж ирдэг тухай гаргана.

Чичрээд эхлэнгүүт хүүхнүүд орилолдоод л явчихна. Хэ хэ. Бууж ирэхдээ бүгд л хүсэхийн биш гэсээр бууж ирнэ.

Зурагтаар номын тавиур энэ тэр нурж байгааг харах тоолондоо энэ япон гэдэг оронд элдэв янзын гэрийн тавилга хэрэггүй юм байна, нэг бол ханандаа маш сайн бэхлэх хэрэгтэй юм байна гэж бодсон.

Хань ижил, бага зулзага хоёр сууж үзсэн. Яг ингээд ийм хүчтэй газар хөдөлбөл ч хэцүү л юм байна. Аль болох сандарч паанигтахгүй байх л хэрэгтэй гэсэн.

Гэх мэтчилэн их хэрэгтэй хичээлд суусан байгаа биз. Суусан ч гэж дээ, ажиллангаа сонссон.

Хэрэв та гадаад оронд, тэр дундаа газар хөдлөлт их болдог газар, заавал газар хөдлөлт гэлтгүй хар шуурга, хуй салхи, гал их гардаг зэрэг ямар нэгэн байгалийн гамшиг их болдог газар амьдардаг бол тухайн оршин суугаа газраас чинь зохион байгуулдаг иймэрхүү  сургалт арга хэмжээнд заавал сууж, сонсож, оролцоорой. Хэрэг болно шүү.

Холбогдох мэргэжлийн хүмүүсийг урьж хичээл заадаг тул их өгөөжтэй. Эргэлзсэн асуултандаа хариулт олоод авчихна. Үгийн баялгаас авахуулаад л мэдлэг мэдээлэл тань тэлнэ.

Амжилт хүсье бүгдэд нь.

Sunday, February 05, 2017

Завгүй хагас, бүтэн

Хагас сайнд нэг хороон дээр очиж эх орныхоо тухай танилцуулж, сүүлийн 2 цагт нь хамтдаа цуйван хийж идсэн.

Үгүй ээ мөн идэвхитэй хүн ээ би. Зарим орны хүмүүс чинь их зантай гэж юүхэв байдаг юм. Ядардаг, завгүй, хоол хийж чаддагүй гээд шууд татгалзаж харагддаг юм. Мэдээж бүгд биш л дээ. Хувь хүнээсээ шалтгаална. Нийгмийн идэвхи сайтай хүн бол яг л над шиг. Манай энд нэг орос хүүхэн байна, Үнэн идэвхитэй. Дээрээс нь шар үстэй, цэнхэр нүдтэй болохоор япон хүмүүс ч их сонирхоно.

Би яахав, гаднаасаа эд нараас нэг их ялгараад байхгүй тул тэр бүр сонирхлыг нь татаж чадахгүй.

Би үнэхээр ажил давхцаагүй л бол өө тэгье өө тэгье гээд гар хөлөө зэрэг өргөх нь холгүй шүү дээ. Миний муу эх орныг тоогоод, өчүүхэн надад хандаж байхад нь юу гэж татгалзхав. Тийм үү.

Цуйван хийнэ гэдэг чинь бас ажиллагаа ихтэйг та нар минь хэлүүлэлтгүй биз дээ. Урд өдөр нь 2 гк гурил худалдан авч, зуурч, элдэж, тос түрхэж, хөлдөөж тавьсан. Ядарсөөн ядарсан. Хэ хэ.

Ядарснаа огтхон ч нүүрэн дээрээ гаргалгүй маргааш өглөө нь хороон дээрээ очсон. Авч очсон хантааз, далбаа, зураг хөрөгөө өлгөв. Дарж чадахгүй ч байнга авч очдог морин хууртайгаа. Мөн үндэсний хувцастай сувенир хүүхэлдэйнүүд. Нэлээд хэдэн зурагт ном.

Иймэрхүү маягаар орчноо сайхан монгол гэсэн зүйлээр чимнэ. Энд чинь жижигхээн хороо ч байсан дэлгэцэн дээр зураг хөрөг үзүүлэнгээ яриа хийх боломжтой, их зүгээр. Повер пойнтоо аваад л явна.
Урд өдөр нь эртээ гэгч нь гурилаа зуурч амраасан. Гурилаа амарч байх хооронд бага зулзагатайгаа баг сургууль дээр хичээлд сууж, хэрэгтэй гэсэн ганц нэг хэрэгслээ худалдаж авсан. Энэ талаар дараа бичнэ ээ.

Санаа зовомтгой юм болохоороо 2 кг гурил хүрэх болов уу? яах бол? гээд л санаа зовов. Хүүхэд, том хүн нийлсэн 20 хүнд. Санаа зовоод болохгүй дахин нэг гурил худалдаж авчраад тавьсан. Хань ижил болохоор эд чинь бидэн шиг монгол хоолыг тэгж их идэхгүй ээ, хүрнэ гэж намайгаа тайвшруулаад. Нэмж зуураагүй. Хань ижлийн зөв байсан. Хэ хэ.

5 хэсэгт хуваагдаад цуйвангаа хийсэн. Гахайн махтай цуйван. Үхрийн мах гэж хэлсэн л дээ, даанч үнэтэй тул гахайн мах бэлдсэн байсан. Ганц нэг бүлэг нь бага зэрэг түлснийг эс тооцвол сулавтар амттай, наддаа л сайхан болсон байсан. Хажуугаар нь кимчи таваглаж тавьсан.

Бүтэнгийх нь ажлаа дараагийн бичлэгт. Тэгэхгүй бол урт бичлэг болох гээд  байна. Түр баяртай.

Thursday, February 02, 2017

Зүйр үгийн ном

Ажил дээр байдаг нэг хөөрхөн номыг танилцуулах гээд. Японд байдаг уншигчид минь олж уншихыг хичээгээрэй.

Нийтдээ 6 дэвтэр байна. Сүүлийн 6 дахь нь эхний 5-ыгаа нэгтгэж дүгнэсэн.

Нэгдүгээр дэвтэрт нийт гурван монгол зүйр үг орсон байна лээ.

Маргаашийн өөхнөөс
Өнөөдрийн уушги.
Даанч энэ номонд уушги гэхийг элэг гэж бичсэн байсан.

Сайн нөхрийг ханилж байж танина
Сайн морийг унаж байж танина.

Барын сүүл болсноос
Батганы толгой бол.

Мэдээж өөр зөндөө олон орны зүйр үгнээс оруулсан байсан. Адил төстэй япон зүйр үгээ хамтатгасан байв.

Нэг хэсэг их зүйр үг цээжилж, толь бичгээс хардаг байлаа. Орчуулгын ажил хийдэг байхдаа. Одоо хааяа нэгтээ л орчуулганд явдаг тул барагтаа толь бичиг шагайхаа байжээ. Муу л юм байгаа юм.

Ном уншиж байгаа даа гэж өөрийгөө хуурсгээд л явах шив дээ.  Хэд хэдэн ном зээлчихсэн байдаг, цаг олдохгүй, би ганцаардаад байх юм.

Миний амны уншлага маань олон би байсан бол гэдэг үг. Ном уншдаг би, хоол хийдэг би, юм нэхдэг би, сонингийн цаас сүлждэг би, юм оёх би, англи хэлийг өдөр шөнөгүй бариад суух би гээд л. Хэ хэ.

Wednesday, February 01, 2017

Цэцэрлэгээ төгсөх

Удахгүй цэцэрлэгээ төгсөх нь бага зулзага минь.

Багш нар нь бэлтгэл ажилдаа орчихсон байна лээ.

Байсхийгээд л захиа ирнэ. Тэд дэх өдөр тийм арга хэмжээтэй тул, тэдэн цаг гэхэд ирсэн байхыг хүсье.

Төгсөж буй хүүхдэдээ зориулж мэндчилгээ бичнэ үү, төгсөлтийн альбомонд нь наах гэсэн юм.

Гэх мэт.

Энд цэцэрлэгийн төгсөлтийн арга хэмжээ бас их энгийн, хөөрхөн болно оо.

Асран хүмүүжүүлэх, сурган хүмүүжүүлэх гэж хоёр янзын цэцэрлэг байна. Бага зулзага асран хүмүүжүүлэхэд нь явдаг тул, тэдний явуулдаг  арга хэмжээний тухай л бичдэг шүү.

Мөн эцэг эхийн төлөөлөл зохион байгуулдаг эг зүйл нь төгсөлт болдог өдөр бяцхаан хэмжээний цайллага хийдэг.

Тэр тухай танилцуулга хуудас бүхий том дугтуй ирсэн.

Агуулга нь цэцэрлэг дээрх арга хэмжээ дуусахаар цэцэрлэгийн ойрхон нэгэн газарт ангиараа цуглаж цайлна. Оролцох хүсэлтэй бол хүсэлтээ бичээд, анги даасан багш нарт талархлын мэндчилгээ бичих хуудаст мэндчилгээгээ бичнэ үү. Мөн тэр багшийг урьсан байгаа. Учир нь яслийн ангиас нь дунд анги хүртэл нь дааж байсан юм билээ. Тэр нь нэг хэсэг миний харж явсан бүлтгэр нүдэт эрэгтэй багш. Хэ хэ.

Нийт гурван багш нарт өгөх мэндчилгээ нууц тул, дугтуйнд хийгээд амсрыг нь наагаад тэрний ээжид өгнө үү гээд цэцэрлэгийн захиргаанд өгөөрэй.

Гэх мэт.

Энэ цайллага мэдээж төлбөртэй. Урьдчилан төлнө. Эцэг эхийн төлөөллүүдийн бэлдсэн амттан, ундаа байдаг. Хүүхдүүд ижилдэн дассан найз нөхөдтэйгөө дуртай амттанаа идэж, салах ёс хийдэг юм нэг ёсондоо.

Тэр хооронд таньдаг ээж аав нар хоорондоо буу хална. Сургуулийнхаа хэрэгслийг бэлдсэн үү, ямар өнгөтэй цүнх авсан бэ? гэж ирээд л.

Наана нь төгсөлтийнхөө альбомонд хийх зургаа татуулна гэсэн. Уг нь бүр нэг сарын сүүлээр зургаа авахуулах өдөр нь байсан боловч олон хүүхэд ханиад томуу тусаад амарч таараад, ирц бүртгэл муу байсан тул хойшлогдсон.

Ингэж зураг авахуулахдаа гоёж гоодохгүй. Өдөр тутмынхаа хувцастай л явахад болно. Харин төгсөх өдрөө гого хувцсаа өмсөж очно. Ээж аав нар бас гоё дээрээ тавигдана.

За тэгээд дор бүр нь бичээд явна аа.

Tuesday, January 31, 2017

Агаа

Дүү маань, бага зулзагат монгол үг зааж байна аа. Утасны наана цаанаас.

-Агаа гэж юу гэсэн үг билээ.
Бага зулзага бодож бодож

-Сүмо?

Бодоод байсан чинь манайд сүмо банди нар хааяа ирдэг юм. Тэд нарыг бага зулзага агаа л гэж дууддаг. Тэгээд л агаа гэдэг үг нь сүмо гэж ойлгосон байх нь. Хэ хэ.

Ямартай ч монгол үгийн сан нь нэгээр нэмэгдсэн.

Уулзсан хүн болгон л монгол хэлээ заа гэх. Сэтгэлдээ бол заагаад заагаад явчихад байгаа юм. Үйлдэл дээр арай өөр. Хэт албадаад байж боломгүй, хэт зөнд нь орхиж боломгүй.

Өдөр тутмынхаа ярианд, тоглох тоглоом наадгай зэрэгт нь монгол үгээ түлхүү хэрэглэх гэж оролдоно.

Гэсэн хэдий ч гэртээ бидэнтэй хамт эх хэлээрээ ярих цаг нь богинодоод байх юм. Цэцэрлэгт өнгөрөөх цаг нь урт.

Хагас сайнд ажил гарахаар аль болох дагуулаад явах сонирхолтой ч, япончуудын хувь хувьсгалаа холих дургүй зэрэг шалтгаанаас болоод аргагүйн эрхэнд цэцэрлэгт нь өгнө.

Энэ хагас сайнд бас л цэцэрлэгтээ явна. Бүтэн сайнд л гэртээ өнжих нь. Эх хэлээрээ ярих, сонсох цаг маш богино...

Гадаадад суудаг монголчуудын бас нэгээхэн толгойны өвчин шүү, энэ эх хэлээ сурах.

Ээж хүний хүчин зүтгэл л ихээхэн шаардах эд шиг байгаа юм. Хичээнэ ээ...

Monday, January 30, 2017

Цагаан сар

Цас цас гэж бичээд алга болчихсон уу? Хэ хэ.

Манай цас 3 хоногтоо жаахан хэцүү байсаан. Орж гарахад хэцүү, хальтаргаа гулгаа ихтэй, 10-хан минут явдаг газраа 1 цаг гаран явж хүрч очно гээд л.

Монголд байгаа та нартайгаа харьцуулахад юу ч биш л дээ. Хэдхээн хоноод л хайлчихдаг тул.

Монголд мэдээгээр гарсан гэсэн. Ойрын хэдэн жил ороогүй цас орсон гэж. Би зурагт бараг үзэхгүй байгаа тул элдэв мэдээ мэдээллээс хол байлаа.

За тэр ч яахав. Сая хагас сайнд хятадын цагаан сараар нэг газар очоод монголынхоо цагаан сарын тухай танилцуулсан.
Бэлэн амсуулж болохоор нь хорхой ааруул таваглаад сүүтэй цай чанаж тавьсан.

Хорхой ааруул авчирч өгсөн болон өгч явуулсан найз, найз эгч нартаа их баярлалаа. Та нарынхаа ачаар бас нэгэн даваагаа амжилттай даваад гарлаа.

Дугуй хэлбэртэй ааруулыг их эртээ өгч явуулсан юм. Бага зулзагаасаа харамлах гэж нэлээд юм болсоон. Бага зулзага аарооф идмээр байна гэж нэхээд л. Аарооф гэж ааруулыг хэлж байгаа юм шүү. Хэ хэ. Дуудлага нь нэг иймэрхүү сонсогдоод. Засах гэж үзэж л байна. Бага багаар хэллэг нь сайжирч байгаа.

Япон хүмүүс ааруулыг минь идэж чадахгүй л дээ. Пүү паа болоод идээгүй. Яахав амсахын хувьд бол амссан. Арга ч үгүй биз дээ, ямар багаасаа идэж өссөн биш.

Би ч эдний зарим нэг зүйлийг идэж чадахгүй, одоо ч. Тийм болохоор буруу өгөлтгүй.

Гэх мэтээр бага багаар танилцуулаад яваад байхад яваандаа эд ч дасаад идэж сурах байх тэ. Хэ хэ. Тэгвэл ааруул оруулж ирж зарах юм шүү. Ккк.

Энэ хагас сайнд бас нэг хороон дээр очиж яриатай. Хүүхдүүд голцуу цуглах байх. Ямар болсон тухай нь эндээ бичнэ ээ. Амжилт хүсье.

Гэснээс би ийм үйлдвэрийн хорхой аарууланд нэг их дуртай биш л дээ. Хэт нялуун амтагдаад байдаг юм. Чихэргүй ааруул л гоё тэ. Энэ удаад япон хүмүүст амсуулах юм чинь гээд албаар ийм чихэртэйг захьсан чинь өнөөдүүл маань ч нэг их идэж сүйд болоогүй.

Хатуу ааруул дэвтээж байгаад мэрэх ч ээдээ бас сайхан шүү...

Monday, January 23, 2017

Цас цас цас

Урд орой нь хав хар байснаа өглөө сэрээд харахад цав цагаан.
Нэг тийм хөвсөлзсөн, зөөлөн цас. Яг л ийм цасаар цасан өвгөн хийгээд, цасаар байлдаад л гүйж баймаар.
Даанч бид ажилтай албатай улс яахав. Гэснээс бага зулзага бид хоёр амарч байгаа л  даа. Яасан гэхээр ханиад хүрсэн. 5 хоног амрах ёстой. Хагас бүтэн сайн таарч, миний ажлаасаа чөлөө авах өдрийн тоо хоёроор багассан. Сайн охин. Хэ хэ.
Том зулзагаа албанд нь хүргэж өгөх гэж явахдаа дарсан зураг. 15 минут явдаг газар хэдэн ч минут явав? Маш болгоомжтой явахгүй бол халтиргаа ихтэй.
Зайрмаг юм уу хайшаа юм. Хэ хэ. Машиныхаа цасыг буулгана гэдэг маш том ажил шүү дээ. Энд тэнд л машиныхаа цасыг арилгасан хүмүүс. Урт урт усны гутал өмссөн.

Хойд нутгаараа бүр ч их цастай байх шиг байна. Дээврийнхээ цасыг буулгах гэж байгаад даруулчихлаа гэх настай хүмүүс.

Бага зулзагын ханиад эдгэрээд, орж гардаг болохоор аав нь цугтаа цасаар тоглоноо гэсэн. Би ганц нэг зураг дарах байх даа.  Хайлчихгүй л бол. Хайлахдаа ч хурдан шүү дээ.

Friday, January 20, 2017

Шинэ санаа

Та нарын гэрт нэг ийм лааз байдаг гэж бодож байна. Ялангуяа гадаадад амьдардаг бол гарцаагүй байх л ёстой. Хэ хэ.
Хүний газар их хааныхаа хөрөгтэй шилийг хаяхад хэцүү байдаг гээд л нэг хэсэг их бичигэдсэн дээ. Яг л тэрэн шиг, энэ лаазыг хаяхад бас л их зүрх зориг хэрэгтэй.

Тэгээд би зүрх зориг хүрэхгүй, ингээд нэгэн мэргэн санаа олж байсан минь энэ. Нэхмэлийнхээ зүүг хийх. Хос зүүнүүдээ хийнэ гэсэн үг. Дэгээ зүүнүүдээ өөр уутанд хадгалаастай.

Монголд элэгтэй уулын хэд маань ийм лаазыг яаж ашигладаг гээч. Таглаанд нь нүх гаргаад задгай мөнгө цуглуулдаг сав болгосон байсан. Хамгийн том 500 иений мөнгөн тэмдэгт орох нүх гаргаад л болоо. Хөөрхөн шийдэл байна уу?

Би дараа ийм лаазтай болохоороо бас тэгж ашиглана гэж бодож байгаа. Дүүртлээ овоо хэдэн жил болно оо доо тэ. Тэсэхгүй наана нь онгойлгоод байхгүй л бол. Дүүрээд онгойлгоход маш их хуримтлал үүссэн байх байхдаа тэ.

Одоо гол нь дахин ийм лаазтай архи бэлгэнд авахаа хүлээх. Хэ хэ.

Ингэхэд хэд хоног архи зарахыг хориглосон гэсэн тэ. Хорио тавигдахаар юм үзээгүй юм шиг дайраад байв  аа, ухаантайхан байна шүү.

Угтаа идээний дээж архиа маш л зөв хэрэглээд явбал эм юм байгаамшд.

Энэ архинаас болж ямар сайхан хүмүүс хорвоогоос эрт хальж байна, амьдралаа алдаж байна? гээд л яриад хэлээд барахгүй.

Ар араасаа баяр ундардаг сарууд. Зөөлөн сайхан дарс, шар айраг гэх мэтийг хэрэглээд сурчихвал ч хэрэгтэй дээ. Би эндээс үглээд л байгаа, үгийг минь авах хүмүүс цөөхөн л дөө.

Гандан буурахгүй, ад болтлоо л үглэнэ дээ, хэхэ.

Wednesday, January 18, 2017

Өглөгч хөрш

Нэг тийм өглөгч хөрштэй болсон шд. Хэ хэ.

Нэг бодлын сайхан, нэг бодлын санаа зовоостой.
Нэлээд дээр үүнийг хийсэн гээд үүдэнд тавьчихаад явсан байсан. Би зураг авахдаа ёроолыг нь авчихсан байна лээ. Хэ хэ. Хулууны кекс. Нялуун биш, тун аятайхан амттай байсан.
Үүнийг өчигдөр өгөөд. Бас их хөөрхөн, энэ хэв болох цаас маасыг нь авна аа даа. Эд иймэрхүү зүйлдээ дуртай гэж юүхэв.

Би одоогоор иймэрхүү зүйлд хоббигүй тул шаал дэмий юманд мөнгө үрж байх юм гэж бодоостой. Ккк

Бас байсгээд л өөрөө тарьсан гээд ногооноосоо өгнө. Цагаан лууван, брокколи өгсөн.

Найз өвөө эмээ нар уралдаад л тарьсан ногооноосоо өгдөг юм их хөөрхөн. Энэ өвөл цагаан лууван лав худалдаж авсангүй. Өгөхгүй удахаар нь нэхэх нь холгүй. Нэхэхгүй л дээ. Хэ хэ. Талархаад баршгүй.

Бялуу хийж сурна аа гээд л яваа. Энэ жилийн томоохон зорилтын нэг болгоно оо. Өнгөрдөг жил пицца хийж сурсан юм. Зураг орууллуу? Оруулаагүй бол хэлээрэй.

Sunday, January 15, 2017

Үдэх

Хүн үдэж гаргаж өгөх бас л сэтгэл сонин болгодог эд байна шүү.

Тэртээ олон жилийн өмнө ижий аав, дүү нараараа үдээлээд л нисч байхдаа үдээд үлдэж буй хүмүүсийн сэтгэлийг яахан мэдрэх билээ.

Энэ сард хоёр ч хүн үдлээ.

Нэг нь яагаав өнөөх шавь маань. Канбож улс руу ниссэн. 2 жил ажиллаад ирнэ. ЖАЙКА-н сайн дурын ахмад ажилтнаар. Энэ удаад эхнэртэйгээ хоёулаа явсан.

Монгол явахад нь оймс нэхээд л өгч байлаа. Энэ удаад юу өгөхөө мэдэхгүй л яваад л байлаа. Тэгсэн ашгүй сүмо хуанли гартаа оруулж аваад, энэ хуанлиг л өгье. Очоод бас эх орноо санагалзахаараа хэдэн сүмо бөхөө харж эрч хүч аваг гэж бодоод.

Эх орноо санахдаа харна гэснээс талыг нь шахуу гадаад бөх, тэгээд дийлэнх нь монгол бөхчүүд эзэлчихээр ямар олиг байхав. Хэ хэ.

Ядаж монголд байсан үеэ дурсан санаад одоо байгаа улсдаа хичээж ажиллах байх тэ. Хи хи

Нөгөөх нэг үдэж гаргаж өгсөн хүн нь ажлын газрын маань Морокко нөхөртэй хүүхэн. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэгчээр нөхрийнхөө нутгийг зорихоор одсон.

Гэрээс нь аваад галт тэрэгний буудал хүргэж өгөх ёстой байв. Лалын шашинт хүмүүс бас их хэцүү юм аа л гэж бодогдож байгаа юм. Хүүхнүүд нь уртаа гонжролдсон юбка өмсөхөөр шатаар бууж өгсөхөд нэлээд төвөгтэй юм. Нүүж суухад, ачаа бараагаа зөөхөд хэрэггүй эдийн нэг шиг санагдах.

Толгойдоо заавал нэг даавуу зүүх юм. Хүүхдүүдээ эхнэрүүд нь л харах юм. Аав нь бараг тэврэхгүй юм. Тэвэрдэг л байх л даа, яг тэр өдөр ганц нэг шашин нэгт улсууд нь ирж үлдээж буй гал тогооны хэрэгсэл энэ тэрээс нь авахаа аваад, үлдсэнийг нь бусад хэрэгтэй гэсэн оюутнуудад өгнө гээд ачсан юм. Тэр хооронд миний ажигласан зүйл энэ.

Идэж уух зүйл нь ч хязгаартай. Уг нь үдэж өгөнгөө гэртээ урьж монгол хоол хийж өгөх санаатай байсан ч амжсангүй. Бидний иддэг үхэр гахайн махыг идэхгүй, заавал тусгай мөргөл үйлдэж махалсан үхрийн мах иддэг гээд. Дээрээс нь бидний цаг зав таарч өгсөнгүй.

Загас, тахианы мах бол иддэг л юм байна. Гэм нь монгол хоолонд би тахианы татсан мах ашиглаж үзээгүй тул, зориглон хийж зүрхэлсэнгүй.

За тэгээд л буудалд нь хүргэж өгөөд автобусанд нь суулгаад, хөдөлтөл нь бага зулзага хань ижил бид гурав хүлээгээд, гараа даллаад зогссон. Хөөрхий минь ажлын газрын бүсгүй уйлаад л. Тэдний охин нь манай багатай чацуу тул тэр хоёр жаал тоглож амжсан. Охин нь тоож байгаа ч зүйл алга. Нөхөр нь гэж өндөөр залуу бушуухан шиг л нутаг буцахын түүс байсан байх. Хэ хэ.

Мороккод ирээрэй гэсэн. Би хэзээ нэгэн цагт очно оо, бас Франц очиж үзнэ ээ гэсэн. Учир нь нөхрийнх нь ах францад байдаг гэсэн. Өөрсдөө ч хойшид Мороккодоо амьдрах уу? Францад амьдрах уу? сайн шийдээгүй байгаа гэсэн.

Нэг нартай сайхан өдөр Францад хэдэн өдөр амрангаа далимд нь Морокко орчихоод явж байна гээд блогтоо бичиж суухын ерөөл дэвшүүлье.

Бас шавийгаа Канбожид байх хугацаанд очоод үзчих юмсаан гэж мөрөөдөөд л сууж байна.