Tuesday, August 12, 2014

Донгодуулсан нь

Зарим нэг хүн сонсвол нэг их сүртэй зүйл биш л дээ.

Яасан гэхээр ингэсэн юм. Байсгээд л яасан гээч гэж байгаад л бичдэг болов шд би.

Хэсэг монгол хүмүүс ирсэн юм. Хань ижил таньдаг хүн нь байна, очиж уулзана гээд, очиж мэнд мэдэж уулзлаа л даа.

Мэдээж шар айраг ууцгаалаа. Тэрнээс өмнө бас ирсэн зочид эндхийн дарга цэрэгтэй уулзаад халаалттай байсан л даа.

Халсан улсууд дууллаа. Манай хүн ч дуулна л гэнэ шүү болдог болохоор би ч хальт харц шидэж анхааруулга өгч байлаа.

Харих гээд гартал доор 2 хүнтэй нь таараад. бас шууд баяртай гэж болдоггүй жаахан ярьж зогслоо. Тэгсэн нутгийн дүүд дуулж өгнө өө гээд л дуулав. Тэгсэн буудлын харуул ирээд, дуулахаа болино уу гэж анхааруулга өгөв.

Бид ч сайн яваарай гээд харилаа.

Тэгсэн маргааш нь надад майл ирэв. Эртээд бас ингэж дуулсан гэж гомдол ирсэн. Энэ удаад 2 дахь удаагаа. Дахин ийм асуудал гаргахүй байхыг хүсэе, нөхөртөө бас хэлж өгнө үү гэсэн байлаа. Би ч шууд сэтгэл санаа хачин болоод л явчихсан. Чадахаар нь, ойр байснаар нь нөхөртөө л уурлалаа.
-Чи эднийг мэднэ шүү дээ. 00-ын өрөөнийхөө усыг чанга татлаа, хүүхэд гүйлээ гээд жаахан юман дээр сүр болоод байдгийг нь мэднэ биз дээ. Битий дуулж бай гэж хэлээд байгаа биз дээ.
гээд л би нь цамналаа. Буцчихсан улсад хэлж чадахгүй юм чинь одоо.

Дээхэн бас ингэж дуулаад, хань ижил гол үүрэг гүйцэтгээд, би нь төрийн чухал ажил хийж байсан хүн чинь дараа нь яг ингэж гомдол ирнэ гэж мэдээд, тэр үед бас л хань ижилдээ цамнасан юм. Энэ удаад манай хүн гайгүй, бараг дуулаагүй л дээ. Амаа бол хөдөлгөсөөн хөдөлгөсөн.

Тэгэхээр байна шүү дээ, монголчуудаа. Өргөн уудам тал нутагтаа байдгаараа чанга дуулж болно оо. Гадаад дотоод явахдаа ялангуяа японы зочид буудалд битгий дуулж бай. Жаахан тэвчиж байгаад, гэртээ харьчихаад дуулж бай гэж гуйх байна аа.

3 comments:

  1. Өө бас ийм юм бдиймуу кк Монголоос ирсэн хүмүүст сайн хэлж өгч байхгүй болох болохгүйн байна даа. Манайхан нийлээд халахаараа ер нь л дуулна л гэнэ шүү гэдэг хүмүүс шүү дээ. Дараа Япон явахаараа анхааралдаа авнаа кк хэзээ нэгэн цагт очих л байх даа

    ReplyDelete
  2. h tii shde, yostoi hetsuu. Endhiihen bas manaihan tuistei aashtai blhr bas gaigui. gehdee uuj ideed duu n changaradag gemtei shuu manaihan.
    Za tgd nuguu chemodanii ymaa zadlana gd...

    ReplyDelete
  3. yarival ih yum bnaa hehe.

    zaaval oroidoo uudiishd, buh hun neg neg yumtai irdiim shig bnlee.

    ReplyDelete