Friday, March 11, 2016

3.11

Түрүү жил бас ийм бичлэг оруулж байж.

Нэлээд хэдэн өдрийн өмнөөс 5 жилийн өмнө гамшигт автсан хүмүүс, газар усны тухай нийтлэл гарч эхэлсэн.

Би нь сэтгэл санаа эмзэглэдэг хэрнээ л уншчихсан суух. Энэ жилийнхээ бичлэгт нэгэн жаахан охины тухай.

Ээжийгээ, аавыгаа, эмэгтэй дүүгээ 3.11-нд цүнамид алдчихсан. Тухайн үед өөрөө 4-тэй байсан. Дүү нь дөнгөж 2-той байсан. Ээжийнх нь цогцос далайн эргээс олдсон ч аав дүү хоёрынх нь олдоогүй байгаа.

4-тэй байхдаа, гэрийнхнийгээ алдчихаад, тэр жаахан охин ээжийгээ их санана, ээждээ захиа бичнэ. Дөнгөж үсэг нүдэлж эхэлж байсан түүний ээждээ бичсэн захиа нь "Ээж ээ таны бие сайна уу? Та минь амьд байсан бол?" гэж бичиж эхлээд орхисон захианы зураг. Өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд, яг л миний бага зулзагатай чацуу байхдаа гэж бодохоор өр өвдөөд.

4-тэй хүүхэд чинь ээжийнхээ энгэрээс бас л зүүгдээстэй байдаг юм байна шд, тэр хөөрхөн жижигхэн гар нь цээж рүү минь яваад л, мээмээ хайгаад л, нойрондоо мээмээ олоод барьчихаараа нээх хөөрхөн санаа нь амраад гээд л.

Яг л тэгж ээжийнхээ энгэрээс зүүгдэж байх ёстой 4-хөн насандаа ээжийгээ, бас 2-хон настай дүүгээ, аавыгаа алдчихсан... Одоо тэрээр бага сургуульд орчихсон, нийгмийн идэвхи сайтай, ямартай ч ирээдүй рүү тэмүүлээд, өсөн торниж, алхам алхмаар урагшилж л байна гэж эмээ нь ярина. Их зоригтой охин доо гэж эмээ нь түүнийг магтана. Анх удаа далайн эрэг дээр, ээжийнх нь цогцос олдсон тэр л эрэг дээр очиж цэцэг өргөж буй дүрс.

Олон олон хүнийг уй гашууд автуулсан тэр өдрийг мартаж болохгүй, байнга дурсан ярилцаж, хойшид ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг хэлэлцэх хэрэгтэй гэж ярьж бичих япон хүмүүс. Биширмээр, бахархмаар, суралцмаар хүмүүс шүү.

Ум мани бадми хум.

6 comments:

  1. Anonymous3:49 AM

    Ямар мундаг юм бэ? Бахархмаар.

    ReplyDelete
  2. Хөөрхий дөө, тийм жаахан хүүхэд эцэг эхээ алдана гэдэг. Хэдэн мянган хүн тийм хувь заяаг туулж яваа гэж бодохоор өрөвдмөөр шүү :(

    ReplyDelete
  3. Anony; uu ed chin mundag uls. mundagiig ni gaihaad barahgui. haaya l tenegiig ni, zevuuniig ni gaihchdag bolohoos. hehe

    Erhtsas-han mini why tag bna? blog ene teree bichihgui. uur uruvdmuur uls zunduu bh yum oo. end ch, eh orond min ch.

    ReplyDelete
  4. нээрээ нэг сонсож байсан ч юм шиг түүх байх чинь

    ReplyDelete
  5. хөөрхийдөө

    ReplyDelete
  6. дэлгэрмээ Эрка: хэлээд юүхэв ээ...

    БМР: тийм үү, урд нь яригдаж байсан юм уу? би сонсоогүй юм байна аа.

    ReplyDelete