Thursday, March 24, 2016

Нээрээ

Зурагтгүй байх чинь бас л уйддаг юм байна шүү. Хэ хэ

Мэдээллийг цаг тухайд нь сонсож мэдэхгүй байна. Монголчуудын ярианы ганц сэдэв болсон сүмог өдөрт нь үзэж чадахгүй байна.

Ухаантай утсан дээр мэдээ ирэх л юм, тэр бүр ороод харчихаж бас л амжихгүй юм.

Хорвоо ертөнц минь юу л болоод байна даа, элдэв зүйлээр л дүүрэн байх юм.

Гэрээрээ антенаа тавиулах уу? гээд яриад эхэлчихсэн. Хэ хэ. Ээж уйдаад ирснийг мэдрээд байна энэ гэрийнхэн, аргагүй л нэгэн дээвэр дор амьдарч байгаа улс. Ккк

Яг хэдийд антен тавиулахаа эдгээ мэдэхгүй ч ядаж нэг сар гүрийчих санаатай л байна.

Нэг нууц хэлэх үү? Ээж нь бусдыгаа эзгүйд ухаантай утсаараа дуртай киногоо үзчихээд байгаа. Гэмт хэрэгтэй кино. Нэг ангитай болохоор их амар. Их олон цуврал байдаг юм байна. Гол дүрийн жүжигчид нь өөр өөр, эрэгтэй ч байна, эмэгтэй ч байна. Анги болгон дээр өөр өөр гэмт хэргийг илрүүлнэ.

Хань ижил шоолоод л байдаг юм, эдний цагдаа, мөрдөн байцаагч нар нь нэг л уяраасан, ухааруулсан хүмүүс гээд л. Амьдрал дээр яг л ингэж зөөлөн хандаач гээд л.

Зурагт үздэггүй сонсдог ээж ингэж уйдаж байгаа юм чинь бусад гишүүд минь уйдах нь аргагүй аргагүй гэж өрөвдөв.

Удахгүй зурагтынхаа өмнө тухлан суугаад, ертөнцийн элдвийг сонсоод, халуун борголоо уугаад, хааяа гурван зулзагаа зурагт их үзлээ гэж үглэх өдөр тун удахгүй байх аа. Гурван зулзага гэдэг нь хань ижил минь бол ер нь л нэг зулзага гэсэн үг шүү дээ. Та нарын минь хань ижлүүд бас л ижил биз? Хэ хэ.

5 comments:

  1. хэхэ гэнэт юун гурван зулзага билээ гээд л уншиж байлаа шд.. Зурагтгүй уйдна уйдна. Би өмнөх байрандаа цаанаасаа зурагттай байсан, энэ байр зурагтгүй болхоор нь учиргүй ком-ийн дэлгэц болгож болдог зурагт аваад үзэх гэсэн чинь кабель байхгүй 4хөн суваг гараад ккк,, байрныхаа эзэнд хэлсэн чинь байхгүй ээ гээд, гайхөөд байж байсан чинь кабель тавиад өгчихсөн шд нийтээр нь ккк..

    ReplyDelete
  2. Бас ч гэж овоо удаан тэслээ шүү кк.

    ReplyDelete
  3. gkk manaih bas ungursun zun nuugd huuchin muuhai zuragtaa hayaad. yaag 3 sar zuragtgui amidarsii shde. Boldog l ym blee. daanch ohin uidaad awsn daaa :P

    ReplyDelete
  4. блогыг нь уншихгүй яваад бйасан чинь дахиад нэг зулзага төрүүлчээ юу гэтэл хаха аахахха

    ReplyDelete
  5. Hehe, yag l neg zulzaga bdg shde zarimda ch. hehe.

    tv ch bas ih tom nuluuldug yum bna shuu, hunii setgel sanaand...

    ReplyDelete