Monday, December 12, 2016

Онгод ороод

Гэснээс сая 6 ширхэг үсний боолт зараад гэсэн дээ. Тэгээд гэнэт онгод ороод. Оройд нэгийг нэхэж тавьсаар 10-тай болоод. Нэгийг нь эртээд бууз болон будаа идсэн айлынхаа ач охинд өгөөд.

Шинэ жилээр охидынхоо найзуудад, найз хэдэн эмээ өвөөгийнхөө ач зээ нарт бэлэглэх санаатай. Бас энд тэнд хорвоод шинэхэн мэндэлсэн бяцхан охидод бэлэглэх гэж.

Саатай утас худалдаж авсан. Гоёмсог болдог юм билээ. Шинэ жилийн улиралд яг тохирно.

Сая монгол руу найзууддаа, найзуудынхаа охидод нэлээд хэдийг нь явуулчихлаа. Бас бус өгмөөр байгаа хүмүүс байна аа. Ондоо багтаагаад явуулчих санаатай.

Энэ зургийг хамаатны охин нүүр номдоо оруулсан байв.

Би нэхэж өгч байсан гэнэ шүү. Би өөрөө санадаггүй ээ. Ахтай нь он нь өөрч нэг сарын нэг өдөр төрсөн болохоор хэдэн жил дарааллан гэрт нь чихмэл тоглоом тэврээд л очдог байлаа.

Тэгэхдээ газар дээрх ганц дүүг нь гомдоохгүй гэсэндээ бас гар урлалаараа бэлэг барьдаг байсан бололтой.

Сая хуучны эдлэлээ ухаж байгаад олов, бүр гялгар уутанд хийж ихэд нандигнан хадгалжээ гэхийг нь уншаад сэтгэл ихэд хөдлөв. Шууд л үсний боолт нэхэж өгнө өө гэж бодогдов. Өөрт нь хэлээгүй л дээ. Цаг зав таарахгүй удаж магад гэж бодоод.

Миний энэ өөрийн хийсэн гар урлалаараа хүмүүст бэлэглэдэг зан бүр багаас л өвлөж ирсэн бололтой юм.

Хамаатныхаа дүүтэй жаал хууч хөөрлөө, чатаар. Би чинь багаасаа л тэдний гэрт үлгэр дуурайлал нь болсон хүн нь байсан гэнэ.

Ичих, өөрөөрөө бахархах хоёр зэрэгцэн оршлоо шд. Хэ  хэ.

Нэг ойлгосон зүйл? Өөрөө хийж өгсөн зүйл арай удаан сэтгэлд хоногшдог юм байна гэж.

Тэгэхээр үсний боолт, хааяадаа оймс, аяга угаагч гэх мэт зүйлээ залхууралгүй, уйдалгүй нэхээд л өгөөд байдаг хэрэг ээ.

Гэснээс том зулзагаасаа жаахан шүүмж хүртээд байгаа.
-Аяга угаагчаа чанга биш сул нэх, надад хэрэглэхэд жаахан хэцүү санагдаад байдаг юм. Тэгэхээр бусад хүмүүст ч хэцүү байгаа шд, таны сэтгэлийг бодоод л хэлдэггүй байх.
гэсэн.

Аяга угаагч авсан найзууд минь санал бодлоо санаа зоволтгүй хэлж байгаарай. Тэгвэл би улам сайжруулаад л явна шүү дээ, бүтээлээ.

4 comments:

  1. гүй ээ мөн уйгагүй хүн шүү кк

    ReplyDelete
  2. Үсний боолт аяга угаагч бэлгэнд авч үзэх юмсан. Тэгээд сэтгэгдлээ хэлэх юмсан хэхэ

    ReplyDelete
  3. Anonymous2:16 AM

    Үнэгүй юм бол авна шүү.

    ReplyDelete
  4. BMP; hehe. zarim huniig bodvol uigagui, zarim huniig bodvol ogthon ch tiim bish...

    Piglet; haygaa uldeeh yum uu? mundag hunees sanal shuumjlel sonsdog yum biluu? durtaiya yavuulna shuu, neeree haygaa uldeevel...

    Anony; hehe, naiz bol er ni unegui l ugchihuud bgaa daa...

    ReplyDelete