Thursday, October 11, 2018

Үдийн хоол

Идсэн уусан зурагнаасаа оруулахаас дөө. Зүгээр суухаар. Энэ удаагийнх өдрийн цайныхаа цагаар өлссөн үедээ идсэн хоолныхоо зурагнаас орууллаа. Ихэвчлэн хөнгөн хооллоно л доо. Оройд тэртэй тэргүй хоолоо хийнгээ их идчихээд байдаг болохоороо.
Ажлын газрын нэг давхарт байрлах жижигхээн гуанзны өдрийн хоол. Хэд хэдэн төрөл бий л дээ. Энэ өдөр мах идмээр санагдсан байх. Таглаатай аяганд цагаан будаа бий.

Иймэрхүү орц ихтэй хоол идсэн өдрөө оройн хоолоо идэхгүй дээ, тараг уугаад болно доо гэж боддог юм. Гэрийнхнийхээ царайг хараад л шууд мартана. Идэж өгнө. Хи хи.
Энэ суугуул нутгийнхаа их дэлгүүр хэсэж яваад.  Хальт хооллосон нь гэдэг зураг. Их дэлгүүр нэг их ороод байдаггүй юм. Үнэтэй санагддаг. Бас эмээ загвар ихтэй. Хэ хэ. Миний л бодол л доо. Түүнээс байнга их дэлгүүр ордог хүмүүс байна аа байна. Хүмүүс луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү тийм ээ?
Байнга шахуу ордог хүнсний дэлгүүрээс иймэрхүү цуглуулга бас авч иднэ ээ. Хальт ганц нэг хүнсээ цуглуулангаа, хааяадаа номоо уншингаа.
Дандаа мах иддэг юм чинь гээд хааяадаа бас загас авч иднэ. Ажлын газрын хүүхэн зааж өгөөд.Тэгж байгаад бусад цэсийг нь авч иднэ дээ. Сашими байна лээ. Амттай харагдаад байсан гэж юүхэв.

Анзаарч байгаа биздээ. Ихэнх хоол нь гурилгүй, будаа. Гэхдээ раамэн, лавшаа гээд гурилтай хоол байна л даа. Тэдгээр нь мах, ногоо, загас бараг байхгүй шахуу байдаг болохоор нэг их авч идэхгүй ээ. Хааяа л.

Бас нэгэн зуршил бол гурилан бүтээгдэхүүнд дурлах. Боов боорцог биш, эдний талх нь төрөл бүрээрээ, амт нь гоё байдаг болохоор заримдаа авч иднэ ээ. Түүнээс бондгор, хөвсгөрөөсөө салах гээд барагтай идэхгүй л байгаа л даа.Өдөр бүр биш, долоо хоногийн ганц хоёр өдөр л идэж байх санаатай...

Заримдаа гэртээ харьж урд өдрийн хоолоо халааж идэх үе ч гарна шүү дээ. Хамгийн сайхан нь түгжрэлгүй болохоор амждаг юм.

Ингэж орж гарч идэх нь байнга суугаа байдлаа засах, шатаар өгсөж уруудаж хөдөлгөөнтэй байх зорилготой бас. Тэгэхгүй бол эд нар шиг гэрээсээ хоолоо авчраад, пс-нийхээ ард таг суусан чигээрээ  ажил тарахыг хүлээвэл ч бүтэхгүй ээ. Ганц нэг жорлон гүйхээс өөр хөдөлгөөн хийхгүй байж гуалиг гэж хүүхнүүд нь. Хэ хэ. Төрмөл л дөө гэдэг шиг, төрөлхийн таргалдаггүй золигнууд шиг байгаам...

2 comments:

  1. Бүгд л их амттай харагдаж байна. Миний иддэгийн хажууд бол мини-ийн мини порцтой юм байна. Хаха.

    ReplyDelete
    Replies
    1. He he, tiim bna uu, chi mini bas zurag oruulaarai, goy, saihan amttai bhdaa, tiim ee.

      endhiin ports baga taldaa, mgld ochson jpn humuus mgl hoolnii portsiig haraad gaihaad bdg shd. kkk

      Delete