Friday, October 19, 2018

Амтат төмс

Өнгөрдөг хагас сайнд таньдаг япон өвөөгийндөө очиж хураалцаад. Япон хоолонд уригдсан хагас сайныхаа өдөр нь.

Уул өөд өгсөх замд дарсан зураг. Намрын налгар сайхан өдрийн нэг байлаа. Түүнээс ойрдоо бороо ихтэй, онцгүй л байна.
Амтат төмсөө төмс шиг ингэж нуруу гаргаж тарьдаг юм байна. Мэдээжийн юм биччихэв үү яав? Хи хи. Хажуугийн өвс байна шдээ, түүнийг биднийг ирнэ гээд өвөө маань тэр цаана байгаа бага оврын комбайнаар хадчихсан байгаа байдал. Тэгэхгүй бол асар хэцээ гэж байна, тэр өвсийг зулгаах нь. 
Нэг ишнээс ийм олон гардаг юм байна. Хэмжээ янз янз. Том жижиг гээд л. Бүр жижиг байна аа, тэрийг нь хорхой идчихсэн ч иш нь үр төлөө үлдээе гэсэн төрөлхийн чанар нь давамгайлаад жижиг ч гэсэн ургадаг гэнэ. 

Харихдаа жижгэвтэр шуудайгаар дүүрнийг аваад л харьлаа. Мэдээж олзыг олуулаа, ганц нэг хүмүүст тарааж өгсөн. Өөрсдөө тариад хуурчихсан ч юм шиг. Хэ хэ.

Жижгийг нь хэрчээд мисо шөлөндөө хийж иднэ. Томыг нь шарж иднэ. Эд нарын өөрсдийнх нь аргаар бүхлээр нь болгож иднэ гэвэл жаахан ажиллагаатай байдаг юм. Бас болсон хойноо нэлээд чихэрлэг амттай. Би өөрийнхөө бодож олсон аргаараа л хайруулын тавганд шараад идчихдэг. Дараа тэгж шарсан амтат төмснийхөө зургийг оруулна аа.

Гэх мэтчилэн байнга ном шагайж амралтыг өнгөрөөхгүй л дээ. Нартай сайхан өдөр бол бага зулзагаа гарч тогло гэж хөөнө, нэг бол гадуур дагуулж гарна. 

Уул усны ойр нь, ураг садны хол нь гэж үнэхээрийн үнэн үг шүү. Ккк

No comments:

Post a Comment