Sunday, October 14, 2018

Оройг зоог

Энэ удаагийнх нь оройн зоогны зураг шүү.
Токиогоос ирсэн нэгэн залуутай хамт хоолонд орсон нь гэдэг зураг. Суугуул нутгийн минь их сургуулийг төгссөн залуу. Тохиолдлоор бид нэг төсөл дээр таараад. Саяхан төрөлх сургууль дээрээ лекц уншихаар ирээд. Миний орж үзээгүй гэсэн газар орж оройн хоол идээд. Кари будаа. Нэг онцлог нь 1-8 хүртэл байсан байхаа тоотой. Тэр нь халуун ногооных нь хэмжээг илтгэсэн тоо. Би 2-г сонгож, мань залуу 3 билүү 4 зэрэглэлийн халуун ногоотойг сонгож идсэн.

Дараа том зулзагаа дагуулж нэг орно доо. Дуртай юм, халуун ногоонд. Байнга идэхгүй л дээ, ээж үглэх учир.

Мөн кара агэ буюу шарсан тахиа нь гоё амттай юм билээ.
Том зулзага үе үе онгод нь орж хоол хийнэ. Цагаан будааг үр тариатай хольж агшаасан байгаа нь. Бага зулзага, хань ижил хоёр цагаан будаанд л дуртай гээд нэг их идэж өгдөггүй байснаа, ойрхон ойрхон ингэж агшаагаад байхаар аргагүйн эрхэнд иддэг болж байгаа.

Гал тогоог юун төлөө эзэгнэнхэн төрсөн билээ? Аль болох шим тэжээлтэй, биед сайн гэсэн зүйлээ л голцуу хийхийг бодоод байгаа.

Жижиг тавагтай ногоон нь болохоор гүнжидийн үртэй бууцай. Чанаж байгаад цуу энэ тэрээр амтлаад, гүнжидийн үр цацаад л болоо.

Шөл нь мисо шөл. Сэрүүсч ч байна, оройд хийж уудаг юм.
За энэ бас том зулзагын хийсэн хоол. Амтат чинжүүнд тахианы мах хийцэн байгаа байдал. Өнөө хоёр нь бууцай, хаш ногоонууд. Хажуугаар нь будаа, мисо шөл гарна.
Хань ижлийн нэрэмжит хоол.  Зэрлэг гахайн мах, ангийн мах. Төмс, сонгино. Хажууд байгаа тавагтай зүйл нь суугуул нутгийн минь бас нэг брэнд бүтээгдэхүүн болох шагар сонгино. Нэлээд дээхний бичлэгт танилцуулж байсан, сонирхвол олж уншина биз дээ.

Лууван, байцаа, хулуу гэх мэт бас бус ногоо нь шөлөндөө байгаа. Шөлөнд будаа хаяад, ногоо хийгээд ногоотой шөл. Амт гэж салахын аргагүй байсөөн.

Ангийн махыг олуулаа иддэг гээд бага зулзагын монгол хэлний багш болох банди, ээж аав дүүтэй нь, бас нэг орос агааг дуудаж байгаад л бужигнаад, идэцгээсэн.
Миний хийсэн оройн хоол. Мах ногоогоо дарааллаар нь хийж хуураад л болоо. Хэ хэ. дандаа л хүний хийсэн хоол оруулаад, энэ өөрөө хоол хийдэг юм уу гэж бодож байсан уу? Ха ха.

Хажуугаар нь агшаасан будаа, мисо шөл гарна.
Үе үе онгод орохоороо иймэрхүү нарийн ногоо хуурна, шарна, чанана. Үе үе зургийг нь оруулдаг хаш. Ногоон өнгөтэй нь англиар okra гэдэг. Монголоор хэлж мэдэхгүй байна аа.

Сахартай хүнд сайн гэсэн байх шүү. Би бол дуртай. гэрийнхэн маань жаахан дургүй. Нялцгай, зунгааралдсан ногоо учраас.

Анзаарсан уу тэ? Бас л гурил ховор идэж байгаа биз. Үе үе шөлтэй хоолондоо гоймон хийнэ. Заримдаа паста, шпагетти хийж иднэ. Зуны ид халуунд нарийхаан гоймон чанаж иднэ. Мөн гурвалжин будааний гоймон чанаж иднэ.

Харин өглөөдөө амрыг нь бодоод талх голдуу иднэ. Мөн овъёос. Би тарагтай идэх дуртай, том зулзага сүүтэй идэх дуртай. Бага зулзага дангаар нь идэх дуртай. Хань ижил иддэггүй, сонин юм иддэг юм гээд. Хэ хэ.

Талхаа бол янз бүрийн л хольцтой иднэ. Ихэвчлэн бэкон, бяслагтай иднэ. Хааяадаа варень, самарны крем? түрхэж иднэ.

За нэг иймэрхүү. Та нарын минь оройн зоог ч амттай байх болтугай.

2 comments:

  1. Anonymous6:41 AM

    Ходоодны шүүс ялгаруулсан яасан сайхан хоол бэ?

    ReplyDelete
    Replies
    1. amttai haragdaj chadaj bnauu, gaduurh hoolnuud bolon tom zulagiin hool ch amttai l daa, miniih bol ugui eeyahav, zugeer suuj bhaar gedeg shig l, bantan neg ugeer, hehe.

      Delete