Wednesday, October 10, 2018

Дахиад нэгийг

Бага зулзагатаа нэхэв. Шар цагаан хосолсон утсаар. Эмжээр нь дан цагаан утас.
Явцын дунд хэд хэд ингэж сандал дээрээ тавьж үзэж кайф авдаг гэж байгаа. Хэ хэ. Хурдан дуусаасай гэж бодно бас. Дараагийнхаа хийх бүтээлээ бодохоор одоо хийж байгаагаа хурдан дуусгах минь гэж яарна.
Дууссаны дараах байдал. Бага зулзага тааламжтай нь аргагүй мишээж байсан. Таалагдсан гэсэн үг.

Нэг зүйл санаанд орчихлоо. Өмнөх жилүүдэд нэхсэн цагаан өнгийн хэд хэдэн бүтээлгээ монгол руу ээждээ өгч явуулав аа. Шинээр нүүж орсон гэрт маань хэрэглэгдэхгүй болохоор нь. Тэгсэн ээж маань
-Энэ цагаан бүтээлгүүдийг нь хайчлаад ижижг болгоод диван дээрээ тавьчих уу?
-Юу? Хөврөөд явчихдаг юм байгаа биз дээ? Тэгээд ч охиныхоо хийсэн уран бүтээлийг хайчлана гэж юу яриад байгаа юм?
-Хоёрын хооронд томоод байна аа? Эмжээд оёчихно шдээ.
-Тэглээ ч гэсэн дээ, сонин юм сэтгээд байгаарай.
Гэж жаал уурлаж үглэв. Хэ хэ.

Тэрнээс хойш энэ талаар яриагүй юм байна. Нэг утасдахдаа асууя байз. Тэгж хайчлаж барих гээд байгаан бол, өөр хэрэгтэй нэгэнд л өгчихнө биз тэ?

Одоо ч тийм томоохон бүтээл туурвихгүй л байна. Нэг их хэрэглэхгүй, онцын шаардлагагүй гэдгийг ухаараад, гэгээрсэн болно миний бие. Ккк

Бүтээлч ээж нарт, эмэгтэйчүүдэд, мөн эрчүүдэд ч гэсэн уран бүтээлийн өндөр амжилт хүсье ээ.

3 comments:

  1. ойрд сэрүү ороод газар дэвсээд суухаар (манайд том ширээ сандал тавих зай байхгүй ээ хөөрхий, хоолны жижиг эвхдэг ширээтэй ккк) доороос хайрахгүй дэвсгэр нэхэх санаатай утас авахаар зах явах юмсан гэсээр 2 долоо хонолоо хөөрхий ккк. Нээрээ сандал дээрээ ч ийм юм нэхчихмээр юм байна шдээ, та энийг нэхэх аргаасаа хуваалцаач

    ReplyDelete
    Replies
    1. Bi bas tiim devsger tnehdeg ch yum uu gej bodood bgaan, hivs ene ter shig tom bish, bas nuser bish, evheed huraachdag, bas ugaalgiin mashind hiigeed ugaachihdag te. hivs dorj ene ter chin zaaval garch tom ugaalgiin mashind hiij ugaana, hataana gej mungu tulnu, dargar, evheed huraaj bolku geed l hetsuuteimaa, hehe. mgld hivstei ailuud buun ajil boldog bhdaa. time ee.

      za bi shemiig ni blogtoo oruulna aa, haraad oilgono bizdee? amjilt husey.

      Delete
    2. хивс дрож хэцүү шүү, бага байхдаа гарын турсагаа хуулартал угаадаг байж билээ хэхэ, одоо ч бас манайхан угааж л байгаа байх дөө

      Delete