Saturday, October 20, 2018

Дэвтээсэн ааруул

Дэвтээсэн хатуу ааруул ямар сайхан амттай гээч тийм ээ?

Ойрд монголоос ирсэн хатуу ааруулыг халуун усанд дэвтээж байгаад л мэрж идэж байна. Тэгээд усыг нь бас хөрөхөөр нь уучихна. Ажил даараа үе үе бас тэгж иднэ. Ганц нэг хүн хараад гайхаад л байх шиг байдаг юм. Хэ хэ.

Чихэртэй ааруулыг гэрийнхэн маань нэг их таалахгүй л дээ. Бага зулзага дуртай. Тийм болохоор хүмүүст ихэвчлэн чихэргүй ааруул шүү гэж аминчлан захьдаг юм.

Аяганы доод талын суурийг одоо нэхэж байгаа бүтээл минь. Хажуу талд нь байгаа бөөрөнхий утсыг дуустал нэхэх санаатай.Учир нь дахиж ийм утас байхгүй тул нэг мөсөн том суурь нэхэх гээд л. Гэм нь нарийхаан утас тул дуусч өгдөггүй ээ. Хажуугаар нь бас нэг бүтээл эхэлчихсэн.

Дуусахаар нь зураг оруулна аа, их урамтай нэхэж байгаа. Эмэгтэй волейболын дэлхийн аварга энэ тэр үзэхдээ хуруугаа бас хөдөлгөөд л... Даанч дэмжиж байсан Япончууд маань медаль авч чадсангүй дээ.

Бүгдэд нь уран бүтээлийн өндөр амжилт хүсье дөө. Мөн ааруулаа чихэргүй идэж байгаарай гэж захимаар байна өө...

No comments:

Post a Comment