Tuesday, October 02, 2018

Алтан намар

10 сар ч гарчихлаа. Хурдан байна шүү.

Намарт би дуртай. Ер нь дургүй улирал байхгүй дэг ээ.
Алтан намар гээд гарчиг өгчихсөн чинь дээрх цэцэгнээс өөр улаан өнгөтэй зураг дарж чадсангүй ээ. Хэ хэ.

Японоор Хиганбана гэдэг цэцэг. Англиар Red Spider Lily. Монголоор мэддэггүй ээ. Мэддэг нь хэлж өгөөрэй.

Угтаа уул явж, гоё модод улаарсан, шаралсан зураг оруулна гэж бодсон чинь, цаг зав гардаггүй ээ. Эртээд уул явахад нов ногооноороо л байна лээ. Тэгэхээр нь бага зулазагынхаа зээлсэн номны зургийг орууллаа.
Номын санд намрын тухай, унасан навчны тухай, за ер нь намартай холбоотой номнуудыг ил гаргаад тавьчихсан байсан. Хүүхдийн танин мэдэхүйд асар их анхаарал хандуулж байгаа юм шүү.

Шаргалтаад, улаараад унасан навчаар ийм ийм бүтээл туурвиж болно, ийм хэлбэртэй навч нь ийм нэртэй модных ч гэдэг юм уу? Навч ингэж унаснаар аврагддаг хорхой шавьж хүртэл байна гээд л хөөрхөн зүйл зөндөө бичээстэй байдаг юм билээ.

Энэ удаад би өөрөө өөр ном уншиж байгаа тул зулзагынхаа номыг уншсангүй. Томроод угаасаа номных нь тоог гүйцэж уншихаасаа өнгөрсөн байна билээ. Өөрийнхийгөө л уншиж байвал барав шүүд ээ.

Хөндлөн зүйл бичих үү? Хажууд нь бөөрөнхийлсөн байгаа утсаар бага зулзагатаа нэгэн зүйл урлах гээд бэлдээд тавьчихсан байгаа нь. Эгчид нь нэхэж өгсөн чинь барьцсан бөлгөө.

Бас нэг хөндлөн зүйл. Хажууд байгаа гонзгой нарийхан, саатай өнгийн цаас монголоос ирсэн юм. Ийм цаас хаана зардаг вэ? Хэлж өгөөрэй, плийз.

Намрын бүхий л ажилд нь амжилт шүү...

No comments:

Post a Comment