Tuesday, October 23, 2018

Онгод ороод оо

Онгод минь ороод хэрэг алга. Хэ хэ. Нэг ийм шинэ хээ гэх юм уу? шинэ хэлбэр дүрстэй нэхэж сураад, түүнийгээ гартаа оруулчих санаатай л үзээд байх шиг байна.
Тэгээд тэсгэлгүй ийм бүдүүвтэр утас худалдаад авчихсан. Бушуухан шиг нэг юм болгож авах гээд чичрээд дайрчихсан хэрэг.
Бэлэн болсон дүр зураг. Тоо нь цөөхөн, хямдарсан байсан утсыг худалдаж аваад, ингээд хослуулчихсан.

БМР -н дэвсгэр нэхэх гээд гэдэг санаанаас санаа аваад дэвсгэр нэхсэн юм. Тэгсэн шалан дээр гулсаад байхаар нь одоогоор диван дээрээ дэвсчихсэн. Хэрэв үүдэндээ, ванны өрөөний үүдэнд гэх мэтээр шалан дээр дэвсэх бол гулсуулдаггүй хулдаас байдаг даа, тэрийг доор нь тавьбал зүгээр байх.
Яваандаа энэ бүдүүн утас, бүдүүн зүүг авч нэхэх санаатай. Гол нь хямдрахаар нь л худалдаж авна. Тэгж байж сэтгэл санааны кайф авна шүү дээ. Хямд төсрөөр, өөрийн гараар хийсэн гэдэг утгаараа.

Гэм нь энэ утас ерөөсөө хямдарч харагдахгүй байна л даа. Би хямдралтай нь таарахгүй байгаа байх. Учир нь гэгээрээд тэр бүр дэлгүүр хэсэхээ байсныг ч хэлэх үү. Ккк

Нэг бол дотроо ажилчид нь түрүүлээд авчихдаг байх гэж хардаад. Ха ха. Хартай хүн чинь хэцүүмөө. Нэхдэг, оёдог хүмүүсийг авч ажиллуулдаг болов уу гэж бодоод, тэгэхээр тэр хүмүүс чинь дотор нь байгаа юм болохоороо мэдээлэл сайтай л байгаа тийм ээ.

Ямартай ч яг хэдийд гэдгийг нь мэдэхгүй ч ийм бүдүүн утсаар ёстой үүднийхээ шаланд дэвсгэр нэхээд зургийг нь оруулах байх шүү.

Бүгдэд нь уран бүтээлийн амжилт хүсье аа.

4 comments:

  1. надад онгод ер орж ирэхгүй байна, одоо болтол утас үзэхээр ч яваагүй хаха, та л надад нэхэж өгч тус бол доо гсн кккк

    ReplyDelete
  2. ХЭ ХЭ, ТИЙМ ҮҮ?
    ОЙРХОН БОЛ НЭХЭЖ ӨГӨӨД Л ЗАРАХ САН, ГАНЦ НЭГ УДААДАА БОЛ БЭЛЭГЛЭНЭ Л ДЭЭ, ККК

    ОНГОДОО ДУУДАА, ХАРИЖ ЯАЖ? ТЭ.

    ReplyDelete
  3. hahah muuhai hartai ain? Ter yasan hyamdardaggui utas ve, manai end yor ni havar bolohoor hyamdraad bdgiin. Odoo hun bolgon gertee bogood yumaa neheed ehelchihsen, za yu ch bolson uran buteeliin amjilt husie!

    ReplyDelete
    Replies
    1. HELEED YUHEV, AIMAR HARTAI. AJLAA HIIJ BGAA HUDALDAGCHIIGHURTEL HARDAAD TE.

      END BAS UG NI ZUNII UTAS UVUL BOLHOOR HYAMDRAAD, UVLIIN UTAS ZUN BOLHOOR HYAMDARDIIN, ENE UTAS L BDAGGUI EE.

      BAYRLALAA, NEHEJ UGNU UU HEHE.

      Delete