Wednesday, October 17, 2018

Япон хоол оо гэж...

 Хоолзүйч нэг эмээгийн тухай бичдэг дээ. Тэр эмээ биднийг уриад.

Энэ жил хоёр дахь удаагаа зохиогдож байгаа арга хэмжээнд оролцов. Өнгөрдөг онд бас уригдаж оролцсон л доо.
Энэ япон хоол өмнөх жилтэйгээ адилхан байна уу? Би сайн санадаггүй ээ. Зураг хөргөө эргэж сөхөхгүй л бол. Энэ жилийн нэг онцлог нь уух зүйл нь чөлөөтэй байсан. Хүмүүс уугаад л байсан. Би харихдаа машин барих тул уугаагүй ээ. Хань ижил уусан, миний оронд. Хэ хэ.
Хооллож дуусаад бид халуун рашаанд орсон. Тэр цаана хана тулж ирж байна аа даа, энэ хонгилоор явахаар. Тэр хананд тулж очоод хоёр тийшээ салаа өрөө бий. Эр эмээрээ тусдаа халуун рашаанд орно. Зарим нэг газар эр эм цугтаа ордог нь байдаг л юм.

Ойрд ороогүй сайхан байсөөн. Хүн ч цөөтэй байлаа. Дотор их халуун бүгчим байсан, гадаах шараан нь дээрээс од гялалзаад, амьсгалахад таатай гэж юүхэв. Гэснээс манай монгол шиг гялалзахгүй ээ, зүгээр л уран сайхны хэтрүүлэг шүү. Хи хи.

Рашаанаас түрүүлж гарч ирсэн нь олбог бүхий сандал тээр сууж хүлээнэ. Хүлээхдээ бас зүгээр байхгүй ээ, автоматаас ундаа энэ тэрхэн худалдаж авч ууна. Хөөрхөөн мөнгийг минь хүүлэхээр байгаа биз?

Зулзагууд аавыгаа хүлээх зуураа зайрмаг авч идсэн.
Олбог бүхий сандалны өөдөөс харсан чулуунууд. Энгийн нэг чулуу шиг хэрнээ бас орчноо хөөрхөн чимчихэж байгаа юм.
Энэ бүр гадаах үүдэнд байрлах мод? Холоос харахад хатаасан навч шиг. Шаргалдуу өнгө ороод, намар цагийн нэг илэрхийлэл. Бодвол тухайн газар нутгийн нэгэн симбол байх даа, тийм ээ. Асуух гэснээ ойр хавьд үйлчлэгч харагддагүй, тэгээд л мартаад гараад ирсэн байна билээ.

Уг арга хэмжээний гол зорилго нь нэг домгийн тухай судлаад, түүнийгээ нийтэд таниулах. мөн тэрхүү домог нь олон улс оронд бараг адилхан агуулгатай ам дамжин яригдсаар ирсэн. Энэ тухай тусад нь бичнэ ээ.

Ярианы төгсгөлд нутгийн нэгэн дуучин гарч хэдэн ая дуугаараа мэндчилсэн. Хань ижил бас тайзан дээр гарч монгол дуу дуулсан. Микрофонгүй дуулах байсан байна лээ гэж сүүлд сонсогч олноос сонссон. Хи хи. Бага зулзага чихээ дарж энэ тэр. Ккк

Нэг иймэрхүү. Завгүй, нааш цааш давхисан хагас сайн байлаа. Үдээс өмнө нь бага зулзага бид хоёр шуудай ургац түүсэн шд. Юу түүснээ дараагийн бичлэгт.

No comments:

Post a Comment