Чингисийн гурван цонж уул
Цэцэрлэг сумын нутагт Хvрэмтийн ойрлцоо Чингисийн гурван цонж уул бий. Эдний захын 2 цонж уул нь дундахаасаа намхан авч эгц цавчим, дундах нь єндєр шовх гурван хад уул юм. Дунд цонж нь араасаа єврєєсєє хvртэл нэвт цоорхой нvхтэй. Энэ vед Чингис хаан байлдаанд байхдаа гурван цонжийн дундахыг харваж цэцээ шалгасан учир ийм цоорхой болж тэдгээр уулсыг Чингисийн гурван цонж гэдэг болжээ.
Уран мандал овооны домог
Манжийн амбан Мєрєнгийн хvрээнд морилж ирэх болж гэнэ. Гэтэл заргач Наст мээрэн гэгч vvнийг сонсоод амбанг яг морилж явахад нь одоогийн Мєрєнгийн тєвєєс зvvхэнтээ буй шовх толгой дээрээс
Хoлын газраас доншуучилсан
Ховдог шунахай чиний
Жууз тэрэг чинь хэмхэрч
Зyргаан мєч чинь тасар гэж
харааж зvхжээ.
Амбан сайн тvvнийг сонсоод дэргэдэх Монгол хэлмэрчээсээ
-Энэ хvн юу гэж байна вэ? гэхэд
-Таныг тавтай морилж, тухтай зочлоорой гэж уран уншлага уншин мандал єргєж байна гэсэнд амбатан баясаад жууз тэрэгнээсээ бууж тvvнд 50 лангийн мєнгєн ембvv бэлэглээд энэ толгой "Уран мандал" гэж нэрлэ гэжээ. Наст мээрэн мєнгийг аваад амбаныг холдмогц "Эрдэмгvй мунхаг, эдгvй хоосон" гэж хэлжээ. Yvнээс хойш тэр толгойг "Уран мандал" гэж нэрлэх болсон бєгєєд Хєвсгєл аймгийн тєв Мєрєн хотын орчимд бий.
Уран мандал овооны бас нэгэн домог
Мєрєнгийн хvрээнээс нэг лам даяанчлан гарч явтал хангай дэлхий хилэгнэж, хvчтэй салхи босч, дуу цахилгаантай аадар бороо орж цааш явахын аргагvй болжээ. Иймээс даяанч лам дэргэдэх овоон дээр гарч уран уншлага хийж ном уншжээ. Тэр цагаас хойш даяанч ламын аяны замд элдэв саад бэрхшээл тохиолдоогvй ажээ. Иймээс энэ нутгийнхан энэхvv овоог "Уран мандал"-ын овоо хэмээн нэрлэдэг болсон тєдийгvй аян замд гарч яваа хvмvvс энэ овоонд сэржим єргєж, аяны алтан шар замаа єлзийтэй байхыг даатгадаг ёсон бий. Зарим хvмvvс энэ толгойг "Лам толгой" ч гэдэг.
Monday, June 30, 2008
Дахиад л Монголдоо
6 сарын 16-с 23-ны хооронд монгол яваад ирсэн шvv нєхєд єє.
Онгоц хоцроод, Чингис хаан нисэх онгоцны буудалд солонгосоос ирсэн онгоцтой давхцаад, цаана бууж автобусаар онгоцныхоо буудалд хvрээд, 2 улсаас ирсэн хvмvvсийн ачаа гарч ирэхгvй удаад гээд л эхнээсээ асуудал ихтэй л байлаа.
2 дахь єдрєєс vvлшээд, од харах гэсэн япончуудын хvслийг хясчихсан. Тэгээд л буцан буцтал бороо ороод л, шороо босохгvй сайхан байсан боловч удаан vргэлжилсэн бороонд Улаанбааарын маань энд тэнд худалч хvнд бараг нуур тогтчихсон, биднийг буцсаны дараа ч бороо орсоор, Хэнтий зэрэг аймгуудад vер болоод, айл живсэн гэж уншаад сэтгэл бас л сонин болчихсон.

Дараа дахин ирж тэнгэр дvvрэн од харах хvсэл тээгэээд буцсан доо хєєрхийс.
Бидний 5 хvний зорьсон ажил ерєнхийдєє амжиттай, бас зугаатай байсан. Тvрvv жил явсан эмээ маань энэ жил дахин явсан. Монголд их элэгтэй болж байгаа эмээ. Бvр урвуулна даа Монголдоо. Тvрvv жил дан Монгол гуанз, рестoран ороод л монгол хvмvvстээ орлого оруулаад явсан миний бие энэ жил цуг яваа нэг "том гар"-ын ачаар Улаанбаатарт байдаг жаахан vнэтэй гэсэн газруудаар л явах шив дээ. Нэг ёсондоо гадны хvмvvст орлого оруулж байгаад ирсэн. Гэхдээ нэг авууштай юм нь бэлгэнд нь харин дан made in Mongolia гэсэн бvтээгдэхvvнvvд авахуулж чадсан шvv. Чацарганы дарс, Нохойн хошууны дарс, Нэрсний дарс, Чингис архи, 100-н бичень, фафли, зєєлєн чихэр, ноолууран ороолт, эсгий таван хошуу мал гээд л. Єєрєє ч бас ганц нэг хvмvvст єгєх гэж авсан.
Сvvлийн vед япончууд єєрийн улсдаа vйлдвэрлэсэн, ялангуяа тариалсан хvнсний ногоо, бvтээгдэхvvн хэрэглэх сонирхолтой болсон тул, монголчууд ч гэсэн аль болох єєрсдийн орондоо vйлдвэрлэсэн зvйлсээ хэрэглэж байх гэж эмээ маань сургааль айлдаад л...

Дээхэн чатаар "хятад хоолний газар орж хор идэхээ больцгооё" гэсэн message яваад байсан бодогдоод л, нээрээ vндэсний vйлдвэрлэлээ дэмжиж байх гэсэн хvслийг минь оволзуулаад орхисон.
Анх удаагаа Irish pub-р орж vзээд хэхэ. Намайг энд ирсний дараа баригдсан болохоор, бас дандаа л ажлаар харьдаг надад орох зав болохгvй яваад байсан юм. Их л сайхан охид, бvсгvйчvvд, залуучууд байна лээ орой орсныг ч хэлэх vv, эмээгээ, бусад хvмvvсээ дагуулаад л...
Єє тийм, Чингисийн хvрээ? -г vзсэн, Яг дэргэд нь очоогvй л дээ, гэхдээ бараг л дэргэдээс нь зураг авсан.
Юмны vнэ нэмэгдсэн нь анзаарагдсан шvv. Зочид буудалд утсаар ярьсан мєнгє гээд байдгаа тавиад туучихсєєн. Тийм vнэтэй гэж мэдээгvй нэлээд хэдэн хvн руу залгачихсан чинь...

Жолооч ах маань 3 жилийн ємнєєс бидэнд vйлчилж байгаа юм. Анх машин дотроо тамхиа татаад, би та чинь хvнд vйлчилж байж ингэж болохгvй ш дээ гэж байсан юм. Тэгээд тамхи нь одоо цєєрсєн байна лээ. Эмээ дараа жил ирэхэд тамхинаас гарсан байгаарай гээд, ах маань ч толгой дохиод л vлдсэн дээ.
Нэг гэм нь нэг нь утсаа алдцан. Анхааруулж хэлээд байхад л... Одоо яая гэхэв. Энэ талаар дараагийн бичлэгт та бvгдийн нvдэнд харагдтал бичнээ. Хэ хэ

Замын тvгржэл их байсєєн, бас тэр дарга нар ийш тийшээ явахдаа нээх сvр болоод баймааргvй байхын, нэгхэн хvний тєлєє нэлээд хэдэн иргэдийн ажил vйлсийг уяад энд тэндгvй баахан цагдаа, зам журамлаад л, хаагаад л vнэн лайтай...
Сонгууль болоход 7хон хоног vлдцэн, баахан том том сурталчилгааны самбарууд, овоо их мєнгє орж байгаа даа. Баян байгаам шvv. Тэрийгээ монгол хvнээр хйилгэдэг, хэвлэлийн компаниуд нь ч монгол газар байвал ч болж л байна л даа.

Энэ удаад эх нутгаа арай єєр нvдээр харж байгаад ирсэн. Ямар гээч, дараа хэлэмз...
Saturday, June 28, 2008
Хотгойдын угсаа гарал ба тvvхийн асуудалд vргэлжлэл 4
Гэвч Ойрад нь хараахан бvр мєсєн задран сарниж, тэр цагийн Монголын тvvхэнд ямар ч байр суурь эзлэхээ больсон гэсэн хэрэг биш ээ. Зєвлєлтийн эрдэмтэн И.Я.Златкины онож хэлснээр Ойрадууд тэр цагт зєвхєн гадаад бодлогынхоо чигийг єєрчилж зvvн Туркестан, Дундад Ази зэрэг баруун ба баруун хойт зvгтэй идэвхитэй бодлого явуулах болсноос биш, харин бvр мєсєн тvvхийн тавцангаас ор сураггvй арилж одоогvй ажээ. 16 зууны эцсээр удаанаар vргэлжилсэн Ойрад дахь феoдлын бутралыг даван туулж, нэгэн хаанаар толгойлуулсан нэгдмэл тєрийг эртний "Дєрвєн ойрад"-ын уламжлалт эвслийг сэргээн тогтоох замаар байгуулах гэсэн эрмэлзлэл хvчтэй болжээ. Тvvхэн сурвалжид дурдсанаар ⅩⅩⅠзyyны эцэст "Дєрвєн Ойрад"-ын бvрэлдэхvvнд: Дєрвєд, Хойд, Хошуу, Торгууд багтаж байжээ. Тэгэхдээ Хошуудын Байбагас, Чорс буюу Дєрвєдийн Хархул ноёт бусдыгаа зонхилон толгойлж байжээ. Хархул нь Ойрадыг Чорсын феoдлyyдаар толгойлуулахын тулд бусад руугаа уулгалан дайрах болсон бололтой. Хархулыг "єлсгєлєн хєх чоно єглєє vvрээр хоттой хонь руу дайрах лугаа адил" хэмээн зvйрлэсэн байна. Хархулын "олон толгойтой" Ойрадыг нэгэн хааны захиргаанд оруулах гэсэн эрмэлзлэл нь толгой мэдэж орших гэсэн дотоодын том феoдлyyдын дургvйцэл болон Зvvн Монгол, тухайлбал ємнєт Монголын баруун тvмний хаад болон Халхын баруун гарын Засагт хан аймгийн Чингисийн угсааны ноёдын эсэргvvцэлтэй тулгарчээ. Мєн энэ vеэр ємнєд Монголын Хутагт Сэцэн хун тайж Алтан хааны тушаалаар 1562 онд торгуудыг байлдан дарж, Эрчис мєрєн хvртэл нэхэн хєєж байсан ба дараа жил нь Ойрадын Чорс, Баатууд аймгуудыг довтолж байжээ.
Хєх нохой жил (1574) онд Хyтагтай Цэцэн хун тайж дахин цэрэглэж Чорс, Баатууд аймгийг эрхэндээ оруулжээ. Бас 1577 оны орчим халхын Автай сайн хаан Ойрадын цэргийг Хєвхєр Хэрээ (БНМАУ-ын Ховд аймгийн Дарви сумын нутаг) хэмээх газар дарж, єєрийн хvv Сибуудайд (1561 онд тєрсєн) тэднийг захируулсан хэмээх мэдээ буй. Мєн тvvнчлэн дурдсан vед халхын Засагт хан аймгийн vндэслэгч, Засагт хан Лайхуур (1562 онд тєрсєн) Ойрадтай Инил голын адагт тулалдсан тухай мэдээ буй. Бидний бодоход чухамхvv энэ vест Засагт хан Лайхуур хойдын хагасыг Дєрвєн Ойрадаас таслан авч єєрийн эзэмшилд нийлvvлэн, vеэл дvv Убаши хун тайждаа захируулсан нь хожим Хотгойд нэртэй болсон бололтой. 1585-1586 оны орчим ойрадууд, тухайлбал Хархул Халхаас хvчээр тавьсан Сибуудай алж, Зvvн Монголын захиргаанаас гараад, Зvvн гарын хаант улсыг vндэслэж эхэлжээ. Тийм ч учраас Халхын Баруун гарын Убаши хун тайж Ойрадаас хариу єшийг авч, тvvнийг єєртєє захирах буюу ядахдаа Ойрадын эршээлд хуучин хэвээр байсан Хойдыг Хархулаас булааж авахын тулд 1537 онд дайралт хийжээ. Энэхvv тулалдаанд Ойрадын талаас Торгууд сайн Сэрдэнгийн 2000, Хойдын Эсэлбэй сайн хиагийн 4000, Хархулын 6000, хошуудын Байбагасын 1600, бvгд 36000 орчим цэрэг оролцсон бєгєєд халхчууд дийлдэж, Убаши хун тайж хvнд шархадсан бололтой. Ойрадын сайн Сэрдэнгэ Убаши хун тайжид єргєхдєє (жадаар хатгахдаа)"Бор бєєрєнд чинь болд жад єргєе, хажуу сvвээнд чинь хатан жад єргєе" хэмээгээд чичив. Убаши хун тайжийн залуус (цэргvvд) ноёныхоо ясан дээр Дєрвєн ойрадын цэргvvдтэй цавчилдаж байж vхсэн билээ гэж сурвалжид єгvvлжээ. Энэхvv дээр дурдсан тоо баримтыг Убаши хун тайжийн намтар хэмээх уран зохиолын сурвалжид єгvvлсэн тул эргэлзээтэй тал байж болох боловч тvvнийг бvр мєсєн vгvйсгэх єєр нотолгоо vгvй байна. Оросын архивын баримт сэлтээс vзэхэд Шолой Убаши дээр дурдсан 1587 оны тулалдаанаас хойш 1608 онд Орост элч зарсан ба 1616 онд Весилий Тюменийг ирэхэд бас амьд байсан тухай бичжээ.
2. Хойд аймаг
Хойдуудын гарал vvсэл тухайлбал тэд "Дєрвєн ойрад"-ын чухам аль аймагтай нь удам угсааны хувьд шууд холбоотой болох хийгээд тэдний овгийн бvрэлдэхvvн, нэр зэрэг нь vлэмж бага судлагджээ. Yvнээс vзвэл Шолой Убаши хун тайжийн туужид тvvнийг алагдсан мэт єгvvлдэг нь ташаа бололтой. Шинжээчдийн ихэнх бvтээлд Хойдын тухай "илтгэл шастир" зэрэг зарим сурвалжид цухас дурдагддаг "Хойд нь маш буурай, анхан Дєрвєд дор захирагдсан бєлгєє" гэдгийг давтахаас єєрєєр дэлгэр єгvvлсэн зvйл бараг vл vзэгдэнэ. Хойд нь Монголын, тухайлбал эртний "Дєрвєн ойрад"-ын нэг аймаг бєгєєд 13 зууны эхээр нэр нь тодрон гарч тvvх сурвалжид тэмдэглэгдэх болжээ. "Шар тууж"-ид "Хойдын уг нь Явган Мэргэний vр. Хойдын хутаг бэхийн хvv Иналчид Чингис хаан охин Чэчэйхэнг єгсєн, Иналчийн ах тєрєлчид Зvчийн охин Холойханыг єгсєн, "Дєрвєн ойрадын нэгийг нь Єєлд, нэгийг нь Хошууд, Торгууд, Зvvн гар Дєрвєд хамсаж (нийлж) нэг нь (ойрад)-нэгийг нь Барга, Баатууд, Хойд. Дєрвєн тvмэн ойрад гэгч энээ" гэх зэргээр тус тус єгvvлснийг vзвэл "Нууц товчоо"-нд нэр нь дурдагддаг Ойрадын толгойлогч Хутаг бэх нь угтаа тэр цагийн "Дєрвєн ойрад"-ын нэг хойд аймгийн хvн мєний дээр хойдын зарим сурвалжид єгvvлдгээр "Дєрвєн ойрад"-ын бvрэлдэхvvнд зєвхєн 17 зууны эхээр багтан орсон хожуугийн нэгэн буурай овог хараахан биш, харин эртний єрнєд Монголын нэг аймаг мєн болох нь тодорхой болж байна. Хойдыг эрт цагт Чингис угсааны Явган Мэргэний удмынхан захирч ирсэн гэж сурвалжид олонтаа єгvvлдэг нь хараахан vндэсгvй зvйл бус ажээ. "Хойд яс нь их ноёдын гурван vе єрлєж (эх єргєгдєж) яс цайж, цагаан тугийн ноёд болсон буй" хэмээн сурвалжид єгvvлснийг vзэхэд Хойдын тэргvvлэгч ноёд 13 зууны vеэс Чингисийн ургаас хэд хэдэн vе дараалан гэргий авч "цагаан ястай тайж язгууртан" болсон бєгєєд тэд тулгар тєрийн "есєн хєлт цагаан туг"-ийг хадгалдаг болжээ. Ингэж Хойдын тэргvvлэгчид vе дараалан Чингисийн ургаас гэргий авах явдал Хутаг бэх ба тvvний хєвгvvн Иналчаас эхэлжээ. Тэгээд Хойдыг Иналчийн угсааны Очирт Мянгад, тvvний хvv Сутай Мянгад, Эсэлбэй нарын зэрэг ноёд 16 зууны 70-аад он хvртэл захирч байсан тухай сурвалжид дурджээ. 18 зууны дунд хэрд Чингисийн "цагаан туг"-ийг "Явган Мэргэн"-ий удмын Дэжид ахай гэдэг ноён хадгалж байжээ.
Yргэлжлэлийг дараагийн дугаарт...
PS: За ингээд та бvхэн vргэжлэлийг нь дараагийн дугаарыг авч уншаарай, надад алга...

Thursday, June 26, 2008
Хотгойдын угсаа гарал ба тvvхийн асуудалд vргэлжлэл 3
Мин улсын сударт Mахамудыг Ойрадын тэргvvлэгч гэж бичсэн байх нь энэ vеэс эхлэн Ойрадын холбооны дотроос Дєрвєдийн Чорс овог (аймаг) товойн гарч бусдыгаа давамгайлав. "Дєрвєн Ойрад"-ыг Чорс овгийн Mахамудын угсааны Тогоон тайш (1418-1440), Эсэн хаан (1440-1455) нар тус тус нэгтгэснээр vл барам, сvvлчийх нь Зvvн Монголыг эрхэндээ тvр оруулан, улмаар Хятадын Мин улстай тэмцэлдэх болсон билээ. Тэгэхэд Баруун Монголын феoдалын ёст байдал эрчээ аван урагш ахиж, Ойрадын феoдалын тєв, тєрийн сvр хvч нь нэмэгдсэн цаг vе байжээ. Эсэн хаан бvх Ойрад аймгуудыг нэгэн тєрд бvр мєсєн нэгтгээд эртний Ойрад аймгуудын "Арудай" хэмээх хуучин нэрийг халж, Зvvн гарын улс, Єєлдийн хаан хэмээн алдаршжээ. 13-15 зууны Ойрадыг Манж сурвалжид Арудай хэмээн нэрлэдэг байжээ. Yvнтэй уялдуулан "Ойрад" гэдэг нэрийн vvсэл болон тvvний учир холбогдлын тухай товч єгvvлсvгэй.
Эрдэмтэн Дорж Банзаров Ойрад гэдэг нэрийн язгуур гарлын тухай: "Ойрад хэмээх vг нь ойр, хол гэсэн vгнээс биш, Ойард (Ойн ард) гэдэг vгнээс гарсан бєгєєд Рашид Ад-Динний ойн иргэн гэсэн нэр тєр мєн" гэж єгvvлжээ.
Шинжээч А.Ремюза, И.Шмидт нар "Ойрад" гэдэг нь ойр саахалт, холбоо сvлбээ хэмээсэн vгэнд дєрєв гэдэг тооны vг нэмэгдээд "Дєрвєн ойрад"-ын холбоо болсон гэдэг бєгєєд тvvнийг Банзаров ийнхvv єєрєєр тайлбарлажээ. Миний бодлоор бол харин А.Ремюза, И.Шмидт нарын санал vнэнд ойртож байгаа мэт. Учир нь тод vсгээр бичсэн тvvхэн сурвалжуудад "Ойрад" хэмээх vгийг "ой-ард" бус харин (ой-рууд) гэж бичсэнийг ажихад уг vг нь "Ойн-ард" хэмээсэн vгнээс биш, "ой-рууд" буюу саахалт гэсэн vгнээс vvссэн мэт санагдана. Эртний Ойрадыг манж болон хуучин монгол бичгээр зохиогдсон зарим сурвалжид "Аруудай" гэж нэрлэн бичсэнийг ажихад Манж зэрэг харь хэлтнvvд Монголын Ойрууд гэсэн vгийг сунжруулан хайнга дуудсан юм уу эсвэл "аруудай" (аруудай-хан) гэсэн vг ойрууд болж сунжирсан байж болзошгvй. Юу ч гэсэн миний бодлоор "ойрад" ба "аруудай" хэмээх хоёр vг нь язгуур нэгтэй тєрєл vг бєгєєд нэг нь нєгєєгєєсєє vvссэн бололтой юм. Нэг сурвалж бичигт: "Эдvгээ єлгийтийг Єєлд хэмээн єргєсєн нь даруй Мин улсын цагт Аруудай хэмээсэн нь (мєн-С.П)" гэж бичсэн нь сонирхолтой. Ойрадад феoдалын харилцаа бvрэн зонхилохын хамт ємч газар, хараат тариачдаа євлєсєн том эзэн ноёд нэгэн хааны тєрийг vл ойшоон, толгой мэдэн оршихыг хичээдэг жамын дагуу Эсэн хааныг нас барсны дараа Баруун Монголд феoдлын тєрийн бутрал vvсэж, хаан ширээний тєлєє олон жил vргэлжилсэн ер бус ужиг удаан vймээн самуурал дэгдэн, хаад байн байн солигдох болсон ба Ойрадын нэг хэсэг нь хуучин нутаг газартаа хоцорч, нєгєє хэсэг нь Эсэний дvv, ач хєвгvvнийг дагаж харийн нутагт шилжин нvvдэллэх болжээ. Ойрад нь ийнхvv 15 зууны сvvлийн хагасаас 16 зууныг шувтартал нэлээд буурч, феoдлын єєрийн бутралд гvнээ автагджээ. Ийм учраас дурдан буй vе дэх нийт Ойрад болон тvvний дотроос хойдуудын тухай мэдээ сэлт бvдэг болжээ. Энэ тухай Бичурин "... Эсэнээс Хар Хул хvртэлх 150 жилийн тvvхэн vйл явдал тодорхой бус" гэж єгvvлсэн нь vнэний хувьтай юм.

Wednesday, June 25, 2008
Хотгойдын угсаа гарал ба тvvхийн асуудалд vргэлжлэл 2
Позднеев, Барга Буриад нар нь 13 зууны vед Байгал нуурын орчим нутагтай агсан ойрад буриад овгоос vvсэлтэй гэдэг эртний мэдээж домог болон зохиогч єєрєє шинээр сурвалжилж олсон Асухан хэмээх удганы тухай дээр дурдсантай тєстэй єєр нэг домгийн тухай: "Чингис хааны эрх мэдэлд нэгэнт орчихоод байсан ойрад буриад удмын удган Асухан Байгал нуурын эргээр явж байтал амнаасаа хєєс цахруулан мєєрсєн нэгэн бухтай тохиолдон, тvvнийг тэнгэрийн элч хэмээн учран золгомогц нярайтай болж, хоёр хєвгvvн тєрvvлсний ахмад нь Буриадай, дvv нь Хоридай ажээ. Буриадай нь ан гєрєє хийж яваад уулын орой дээр ургасан бургасны дээр сууж байсан нэг охин олж, тvvнийг гэргийгээ болгожээ. Тэрхvv гэргийгээс хоёр хєвгvvн мэндэлсний ахмад нь Икирид, дvv нь Булгад ажээ. Икирид нь 8 хєвгvvнтэй болсон бєгєєд тэд нь тус бvр нижгээд овог болон салбарлаж, барга буриадын олон овгуудыг vvсгэжээ" гэж єгvvлжээ. Энэхvv домгийн єєр нэг хэллэг баруун буриадын Бух ноёны домогт гэргий Будан хатанг бас ойрадын ноёдын охин буюу эсвэл заримдаа тэдний гэргий болгон єгvvлдэг байна. Дээр дурдсан домгуудын зарим нь 13 зууны vед болсон бодит тvvхэн vйл явдалтай тохирч байна. Монголын нууц товчоонд єгvvлснээр Бух ноён нь 1207 онд Зvчи, баруун гарын цэргийг авч ойн иргэнийг дайлаар мордоход газарчаар явсан хvн бєгєєд Будан хатан гэгч бол Хорь тvмдийн ноён Дайдухул сохорын гэргий Бодохой мєн бололтой. Байгал хавийн эртний Буриад овгуудын олонхи нь Баруун Монголын Хойд-Єєлдтэй удам угсааны хувьд ойр хэлхээ холбоотой болохыг тvvхэн сурвалжууд ийнхvv нотолж байна.
Халимагийн нэгэн тvvхэнд: "...Барга буриад нь Хойд, Баатууд, Єєлд гурбаны уг (гурвын уг Ц.П)... тул энд бичвэй..." гэж шууд єгvvлжээ. Баруун монголчууд, тухайлбал Дєрвєд, Єєлд, Баядын доторх овгуудын нэрс ба бvрэлдэхvvний олонх нь Сэлэнгийн болон бусад нутгийн Буриадынхтай адил байгаа нь санамсаргvй тохиолдол огтхон ч бус бєгєєд тэр нь єрнєд монголчууд ба буриадын овог, ястнуудын эртний гарал vvсэл, угсаа удам нэг юм уу ойролцоог дахин гэрчилж байна. Тухайлбал, Увс аймгийн дєрвєд ястны дотор байдаг Харнууд, Шарнууд, Баядын доторх хамгийн олон хvн амтай овог болох булгадар ба тvvнээс гадна галзад (галзуут), шарнууд Ховд аймгийн Эрдэнэбvрэн сумын Єєлдийн галзынхан (галзуугийнхан) зэрэг овгуудын нэр нь буриадын овгуудтай тохирч байна. Ойрадууд 14 зууны эхнээс Байгал орчмоос баруун тийш бvр мєсєн нvvж Эрчис мєрєн, дараа нь аажмаар Алтай, Тарвагатайд очиж нутаглан талын малчид болжээ. Ойрадууд бол Монгол аймгийн нэг салбар бєгєєд 13 зууны эхээр Байгал нуурын баруун ємнєд этгээдийн зэргэмжээ газраар нvvдэллэн амьдарч байгаад Хубилай ба Хайду хоёрын дунд тєрийн эрх булаалдсан хэдэн арван жилийн дайны хєлд vлэмж хохирол хvлээсэн учир Эрчис мєрнь эхэнд очиж нутагласан, тэндээсээ аажмаар Алтай уулсын бэлд хvрч суурьшжээ хэмээн Хятад сурвалжид бичжээ.
Ийнхvv ойрадууд 14 зууны дундуур Байгал орчмын ой тайгаас бvрмєсєн гарч, шинэ нутагт шилжин суусан явдал нь олон жилийн vймээн самуун болсонтой аль нэг талаар холбоотой болох нь магад. Гэвч тvvний гол шалтгаан нь юуны ємнє ойрадуудын vйлдвэрлэхvй хvчин урагшлан ахиж, мал сvрэг олшрон єссєн явдалтай холбоотой байсан бололтой. Хvн ам, мал сvргийн тоо толгой олшрон єсч, ойрадууд заримдаг гєрєєчин, заримдаг малчдын байдлаас бvр мєсєн талын малчин болцгоон, дотоод дахь хєрєнгє чинээ, ангийн ялгарал нь хvчтэй болж ирсэн vед олон толгой мал сvргийг сибирийн цас их унадаг, байнга зудархаг нутагт цаашид найдвартайгаар єсгєн vржvvлэх боломжоор хязгаарлагдаж байсан тул ойрадууд нарлаг дулаан бэлчээр эрэн баруун зvг нvvн оджээ. Шинэ нутагт шилжсэний дараах буюу 14 зууны сvvлч, 15 зууны эхэн vеийн ойрад, тухайлбал бидний сонирхон буй хойд єєлдийн тvvх vлэмж балархай юм. Юу боловч 14 зууны сvvлчээр ойрадууд Мєнхтємєр гэдэг ноёны захиргаанд байгаад, 1403 оны vеэр тvvнийг нас барахад Махамуд, Тайван, Батболд хэмээх гурван ноён ойрадыг 1418 он хvртэл хуваан захирч байсан ажээ.
vргэлжлэл бий...

Tuesday, June 24, 2008
Хотгойдын угсаа гарал ба тvvхийн асуудалд (16-19 зуун) vргэлжлэл
Шинжээчид дээрх нэрийн vvссэн цаг vе болон учир холбогдлыг янз бvрээр тайлбарлан, анхлан Ойрад, дараа нь "Дєрвєн Ойрад"-ын холбоо буй болсон хэмээн дотоод гадаадын тvvх, судар бичигт єгvvлсэн байдаг. Оросын нэрт нангиадагч Я.Бичурин: "14 зууны эцэст Зvvнгарт хошууд, торгууд чорс хэмээх гурван отог нvvдэллэн байв. Цорсын тэргvvлэгч Махмуд гурван отгийг захирч, тэднээс Дєрвєдvvд тусгаарласнаар Ойрадын холбоонд гурав бус дєрвєн аймаг нэгдэж 15 зууны дунд vеэс Дєрвєн ойрад хэмээн нэрийдэх болов" гэжээ. Костенкo "Дєрвєн ойрад"-ын холбооны бvрэлдэхvvний тухай Бичуринээс арай єєр сонирхолтой санал дэвшvvлжээ. Костенкo Дєрвєд, Хошууд, Хойд нар дээр Торгууд нэгдэж, Дєрвєн ойрадын холбоо vvссэн гэж vзжээ. Ойрад аймгийн холбоо буй болсон он цагийн тухай ноттой баримт ховор, хоорондоо зєрєєтэй байдаг тул тvvнийг яг товлон тодорхойлох нь тєвєгтэй юм.
Б.Владимерцєв "Дєрвєн ойрад гэсэн нь ямар нэгэн холбоо бус харин дєрвєн том аймаг байсан хэрэг" гэж хэлснээс vзэхэд Дєрвєн ойрадын холбоо лав 13 зууны vед бус харин хожуу буй болсон гэсэн санаа бололтой.
Аль эрт 13 зууны эхэнд "Дайчуд, Татар, Ойрад, Найманы ноёд нийлж 1201 онд Эргvнэ мєрний хєвєєнд Жамухыг Гvр хаанд єргємжилсєн" хэмээснээс vзэхэд ойрадууд єєрийн бие даасан аймгийн холбоог хараахан байгуулаагvй авч нєлєє бvхий аймаг байсан нь мэдэгдэж байна. 18 зууны эхээр тод vсгээр бичигдсэн Гаван Шаравын "Дєрвєн ойрадын хаадын намтарт", "Дєрвєн ойрадууд: нэгдvгээр нь Єєлд, хоёрдугаар нь Хойд баатууд, гутгаар нь Барга Буриад, дєтгєєр нь Дєрвєд, Зvvн гар Хошууд, Торгуудын хэмээх мєн. Барга Буриад нь Монгол Орос хоёр шингэвэй. Хойд нь Хотон, Зvvн гар хоёрт шингэв" хэмээн єгvvлжээ. Ю.Лыткин "Дєрвєн тvмэн ойрадын нэг тvмэн нь Єєлд, хоёр нь Хойд ба Багаатууд (баатууд), гурав нь Барга ба Буриад, дєрєв нь Дєрвєд, Зvvнгар, Хошууд ба Торгууд байжээ" гэж бичжээ.
Дээр дурдсан баримтаас vзэхэд Дєрвєн ойрадын тоонд Барга, Буриад, Хойд, Дєрвєд зэрэг аймгууд багталцаж, тэдгээрийн дотор ойрадуудтай хамт Эрчис мєрєн рvv огт нvvгээгvй Буриадvvдын тухай гарч буй нь vлэмж сонирхолтой.
Бидний шохоорхон судалж буй Хотгойдын эртний євєг дээдэс болох баруун монголчууд, тухайлбал Хойд (єєлд) нь 13 зуунаас ємнє vнэхээр Байгал нуур ба тvvний баруун ємнє этгээдээс Эрчис мєрєн хvртэлх асар уудам нутагт тархаж, чанагш янагш нvvдэллэн аж тєрєгч заримдаг малчин, заримдаг анчин аймаг, овгууд байсан ба тэд нь бараг буриад, хорь, тvмд зэрэг Байгал орчмын монгол туургатнуудтай ураг удмын хэлхээ холбоотой явж ирснийг тvvхэн баримт, ардын домог, угсаатны зvй, хэл аялгуу нь харуулж байна. Баруун монголчууд, тухайлбал баяд ба буриадын ихэрvvд, булгад зэрэг овгуудын домог туульсыг харьцуулан vзэхэд хоорондоо маш тєстэй олон vзэгддэг ажээ.
ЗХУ-ын эрдэмтэн К.Г.Вяткина: "Буриад ардын (гол толов Байгал орчмын ихэр-бyлгад баруун монголчууд)-тай тухайлбал, баядуудтай эрт цагаас нягт хэлхээ холбоотой явж иржээ хэмээх дvгнэлтэд хvргэж байна" гэж єгvvлсэн байна.
"Элеть (єєлд) да Буриадын домогт єгvvлснээр тэд нь ах дvv хоёр байгаад гvv булаалдан эвдрэлцжээ" гэж И.Фишер бvр 1774 онд бичжээ.

Saturday, June 14, 2008
Хотгойдын угсаа гарал ба тvvхийн асуудалд (16-19 зуун)
Манай сонин энэ дугаараасаа эхлэн Хотгойдын нэрт тvvхч, доктор, профессoр С.Пvрэвжав агсны тэртээх 1970 онд бичсэн "Хотгойдын угсаа гарал ба тvvхийн асуудалд" (16-19 зуун) хэмээх гайхамшигтай номыг цувралаар нийтэлж байхаар боллоо. Монгол улсын тvvхэнд томоохон байр суурь эзэлдэг Хотгойдууд нь бусад ястануудыг бодвол харьцангуй бага судлагдсан билээ. Энэхvv эрэмгий, дайчин, сонирхолтой тvvхэн хувь заяатай ард тvмний талаар доктор, профессoр С.Пvрэвжав анх зориг гарган судалжээ. Энэхvv бэсрэг мєртлєє бодит vнэнд тулгуурлан бичсэн зохиол єдгєє Улсын тєв санд 5, Д.Нацагдоржийн номын санд ердєє 2хон ширхэг хадгалагдаж байна.
Энэхvv эрдэм шинжилгээний товхимолд Хєвсгєл ба Завхам аймгийн Хотгойдын эртний угсаа гарлыг тодорхойлохын хамт тvvний тvvхийг 16-20 зууны vе хvртэл товч улируулан бичжээ. Уг зохиолд Хотгойдууд 16-17 зууны vед Халхтай нэгдсэний учир холбогдол болон тvvний гадаад харилцаа, тухайлбал Орос улстай хэрхэн харилцаж байсныг нэлээд дэлгэрэнгvй єгvvлжээ. Зохиогч бас Манжийн ноёрхлын vед (18-20 зууны эхэн) дэх Хотгойдын нийгэм-yлс тєрийн байдлыг товч бичжээ. Энэхvv бяцхан зохиол нь эрдэм шинжилгээний ажилтан болон БНМАУ-ын тvvхийг сонирхогч нийт уншигч нарт зориулагдав.
Нэгдvгээр бvлэг
Хoтгoйдын євєг дээдэс
1. "Дєрвєн ойрад" ба Хотгойдын євєг дээдсийн хоорон дахь учир холбогдол
16 зууны сvvлч хvртэлх тус орны болон харь улсуудын тvvхэн сурвалж бичиг ба тэмдэглэлд Хотгойд хэмээх нэр vзэгдэх нь vгvй бєгєєд харин 16 зууны vеэс эхлэн Хотгойдын таван отог, "Хотгойдын таван хошуу" гэж манай эх сурвалж бичиг, эх зохиолуудад тэмдэглэгдэх болсон байна. Иймээс Хотгойдын эртний євєг дээдэс нь чухам хэн болох,тэднийг хэрхэн нэрлэж байсан, тэд эртний Монгол туургатан аймаг, ястан альны нь угсаа болох зэрэг асуудлууд эдvгээ болтол бvдэг ээдрээтэй хэвээр байна. Гэвч Хотгойд ардын домог, хэв заншил, хэл аялгуу зэргийг нийт Монгол угсаатантай харьцуулан vзэхэд Хотгойд нь удам улбаагаараа Ойрад Монголчуудтай эртнээс урт удаан цагийн хэлхээ холбоотой байсан нь мэдэгдэхvйц харагдаж байна. Учир иймд "Дєрвєн Ойрад" ба Хотгойд євєг дээдсийн хоорондын учир холбогдлын тухай товч єгvvлье. Монголын тvvхэнд Ойрад хэмээх нэр бvр 13 зууны vест мэдэгдэх болсон бєгєєд хожим 4 тvмэд Ойрад гэж алдаршжээ. Гэвч уг нэр ийм гарал болон Дєрвєн Ойрадын бvрэлдэхvvн хийгээд тvvний буй болсон он цагийн тухай асуудал нь бvрэн тодорхой бус тул тvvхчдийн анхаарлыг татсаар ирсний учир тэр биз.
PS: Хотгойд монгол сонин-с авав. Yргэлжлэл бий.

Thursday, June 12, 2008
Хотгойд Монгол
Ємнє минь "Хотгойд Монгол" гэдэг сонин дэлгээстэй байна. 8 дахь дугаар нь хэдийнээ гарсан энэхvv сонинг анх удаагаа л олж харж байна. Аргагvй ч юм байх даа.
Хотгойд гэсэн нэрнээс цаашгvй надад ихийг мэдэх боломж олгосон Ц.Ч ахдаа баярлалаа. Ганцаархнаа уншиж зvрхэлсэнгvй, блог андууддаа бас сонирхуулмаар санагдаад. Хотогойд нутгийн талаар их л дэлгэрэнгvй бичсэн байх юм. Хотгойд дуу, домог гээд л. Бага багаар блогтоо оруулахар шийдлээ. Улам ихийг уншихийг хvссэн хvмvvс мэдээж худалдаж аваад уншина биз ээ. Сонгууль эхлээд элдэв хов жив, худлаа vнэн нь мэдэгдэхгvй PR-р дvvрсэн сонин уншихаас хавьгvй илvv гэж бодож байна. Та бvгдэд таалагдана гэдэгт...
...Мянгад хэмээх сонин содон тvvхтэй ард тvмэн бол хотгойдууд бидний яс махны тасархай юм. Yзэсгэлэнт Алтан хєхий уулын хаяаг дэрлэн жаргах энэ сонирхолтой ард тvмэн тvvх соёл, ёс заншлаа чанд хадгалан vлдсэн цєєхєн нэг vндэстний нэг юм. Єндєр хєхий уулын нутгаас олон арван гавъяатнууд тєрєн гарсан. Єдгєє ч тєрсєєр байна. "Хотгойд Монгол" сонин мянгадуудын тухай дугаар бvртээ нийтэлсээр байгаа билээ. Энэ удаад мянгад ардын домгоос нийтэллээ. Ер нь мянгад ардын зан vйл, аман зохиол дундаршгvй их арвин сантай. Бичгийн хvмvvн Д.Лхам агсны эмхэтгэсэн домог таныг уйдаахгvй гэдэгт итгэнэм.
Мєнгєтийн амны домог
Мянгадын нутаг Сундуйлын голын Мєнгєтийн амны цанжид хятадууд их мєнгє нуучихаад нутагтаа тvр буцжээ. Энэ тухай мянгад лам нар мэдээ авч уул мєнгийг авахаар очжээ. Нуусан газрыг хайж цоож хадыг бараг унатал ухаж тєнхєж хvч аагаа баржээ. Гэтэл явсан хятадууд ирж, хад ухаж хийгээд, хадан тагаар таглаж, чулуун оньсоор тээвч хийж бэхэлсэн мєнгєє хоромхон зуур гаргаж авчээ. Мєнгєтєд эгц доошоо орсон харанхуй хар агуй бий. Чулуу хаяхад хэсэг хугацаа єнгєрєєд дуу нь тээр доор битvv сонсогддог нь агуй их гvнзгий болохыг нотолтог гэнэ. Тэр агуйд хурган цагаан мєнгє их байдгийг нутгийнхан эртнээс мэдэж, авах арга сvвэгчилсээр иржээ. Дvн євлийн хvйтэнд хонины нойтон гуяыг дээс сураар оосорлон оруулж мєнгєнєєс наалдуулан татдаг байжээ. Мєнгє наалдсан гуя агуйны яг аманд ирэхийн сацуу уул мєнгє хангинан жингэнэн дуугарсаар буцаж унадаг нь их гачлантай гэнэ. Олон хvн олон удаа ингэж vйл тамаа эдлээд гар хоосон буцсан домогтой. Тэгээд ч энэ газрыг "Мєнгєт" гэж нэрлэжээ.

Subscribe to:
Posts (Atom)