Ємнє минь "Хотгойд Монгол" гэдэг сонин дэлгээстэй байна. 8 дахь дугаар нь хэдийнээ гарсан энэхvv сонинг анх удаагаа л олж харж байна. Аргагvй ч юм байх даа.
Хотгойд гэсэн нэрнээс цаашгvй надад ихийг мэдэх боломж олгосон Ц.Ч ахдаа баярлалаа. Ганцаархнаа уншиж зvрхэлсэнгvй, блог андууддаа бас сонирхуулмаар санагдаад. Хотогойд нутгийн талаар их л дэлгэрэнгvй бичсэн байх юм. Хотгойд дуу, домог гээд л. Бага багаар блогтоо оруулахар шийдлээ. Улам ихийг уншихийг хvссэн хvмvvс мэдээж худалдаж аваад уншина биз ээ. Сонгууль эхлээд элдэв хов жив, худлаа vнэн нь мэдэгдэхгvй PR-р дvvрсэн сонин уншихаас хавьгvй илvv гэж бодож байна. Та бvгдэд таалагдана гэдэгт...
...Мянгад хэмээх сонин содон тvvхтэй ард тvмэн бол хотгойдууд бидний яс махны тасархай юм. Yзэсгэлэнт Алтан хєхий уулын хаяаг дэрлэн жаргах энэ сонирхолтой ард тvмэн тvvх соёл, ёс заншлаа чанд хадгалан vлдсэн цєєхєн нэг vндэстний нэг юм. Єндєр хєхий уулын нутгаас олон арван гавъяатнууд тєрєн гарсан. Єдгєє ч тєрсєєр байна. "Хотгойд Монгол" сонин мянгадуудын тухай дугаар бvртээ нийтэлсээр байгаа билээ. Энэ удаад мянгад ардын домгоос нийтэллээ. Ер нь мянгад ардын зан vйл, аман зохиол дундаршгvй их арвин сантай. Бичгийн хvмvvн Д.Лхам агсны эмхэтгэсэн домог таныг уйдаахгvй гэдэгт итгэнэм.
Мєнгєтийн амны домог
Мянгадын нутаг Сундуйлын голын Мєнгєтийн амны цанжид хятадууд их мєнгє нуучихаад нутагтаа тvр буцжээ. Энэ тухай мянгад лам нар мэдээ авч уул мєнгийг авахаар очжээ. Нуусан газрыг хайж цоож хадыг бараг унатал ухаж тєнхєж хvч аагаа баржээ. Гэтэл явсан хятадууд ирж, хад ухаж хийгээд, хадан тагаар таглаж, чулуун оньсоор тээвч хийж бэхэлсэн мєнгєє хоромхон зуур гаргаж авчээ. Мєнгєтєд эгц доошоо орсон харанхуй хар агуй бий. Чулуу хаяхад хэсэг хугацаа єнгєрєєд дуу нь тээр доор битvv сонсогддог нь агуй их гvнзгий болохыг нотолтог гэнэ. Тэр агуйд хурган цагаан мєнгє их байдгийг нутгийнхан эртнээс мэдэж, авах арга сvвэгчилсээр иржээ. Дvн євлийн хvйтэнд хонины нойтон гуяыг дээс сураар оосорлон оруулж мєнгєнєєс наалдуулан татдаг байжээ. Мєнгє наалдсан гуя агуйны яг аманд ирэхийн сацуу уул мєнгє хангинан жингэнэн дуугарсаар буцаж унадаг нь их гачлантай гэнэ. Олон хvн олон удаа ингэж vйл тамаа эдлээд гар хоосон буцсан домогтой. Тэгээд ч энэ газрыг "Мєнгєт" гэж нэрлэжээ.
олоод уншчих юмсан.
ReplyDeleteсонирхол татаад бна, иргэний үнэмлэх авах гээд овог энэ тэр гэж бужигналдахад хотгойд овогтой болоод явчихсан шүү..
үүх түүх мэдэхгүй юм.
сураглаад явчнаа, олдвол илгээлгээд унших юмсан.
ямартаа ч баярлалаа хө, хайхаас.....
Үй зайгүй, үнэнч найз маань мянгад гэж өөрийгөө хэлдэг. Ховдынх.
ReplyDeleteСайхан бичлэг оруулсан байна.
Orlood oruulchihmaar bichleg boljee.
ReplyDeleteAltan hohii minii nutag.Ene l gazaraas oson ondiij jiguuree delgesen yum daa bi.
ReplyDelete