Saturday, June 28, 2008

Хотгойдын угсаа гарал ба тvvхийн асуудалд vргэлжлэл 4

Гэвч Ойрад нь хараахан бvр мєсєн задран сарниж, тэр цагийн Монголын тvvхэнд ямар ч байр суурь эзлэхээ больсон гэсэн хэрэг биш ээ. Зєвлєлтийн эрдэмтэн И.Я.Златкины онож хэлснээр Ойрадууд тэр цагт зєвхєн гадаад бодлогынхоо чигийг єєрчилж зvvн Туркестан, Дундад Ази зэрэг баруун ба баруун хойт зvгтэй идэвхитэй бодлого явуулах болсноос биш, харин бvр мєсєн тvvхийн тавцангаас ор сураггvй арилж одоогvй ажээ. 16 зууны эцсээр удаанаар vргэлжилсэн Ойрад дахь феoдлын бутралыг даван туулж, нэгэн хаанаар толгойлуулсан нэгдмэл тєрийг эртний "Дєрвєн ойрад"-ын уламжлалт эвслийг сэргээн тогтоох замаар байгуулах гэсэн эрмэлзлэл хvчтэй болжээ. Тvvхэн сурвалжид дурдсанаар ⅩⅩⅠзyyны эцэст "Дєрвєн Ойрад"-ын бvрэлдэхvvнд: Дєрвєд, Хойд, Хошуу, Торгууд багтаж байжээ. Тэгэхдээ Хошуудын Байбагас, Чорс буюу Дєрвєдийн Хархул ноёт бусдыгаа зонхилон толгойлж байжээ. Хархул нь Ойрадыг Чорсын феoдлyyдаар толгойлуулахын тулд бусад руугаа уулгалан дайрах болсон бололтой. Хархулыг "єлсгєлєн хєх чоно єглєє vvрээр хоттой хонь руу дайрах лугаа адил" хэмээн зvйрлэсэн байна. Хархулын "олон толгойтой" Ойрадыг нэгэн хааны захиргаанд оруулах гэсэн эрмэлзлэл нь толгой мэдэж орших гэсэн дотоодын том феoдлyyдын дургvйцэл болон Зvvн Монгол, тухайлбал ємнєт Монголын баруун тvмний хаад болон Халхын баруун гарын Засагт хан аймгийн Чингисийн угсааны ноёдын эсэргvvцэлтэй тулгарчээ. Мєн энэ vеэр ємнєд Монголын Хутагт Сэцэн хун тайж Алтан хааны тушаалаар 1562 онд торгуудыг байлдан дарж, Эрчис мєрєн хvртэл нэхэн хєєж байсан ба дараа жил нь Ойрадын Чорс, Баатууд аймгуудыг довтолж байжээ.
Хєх нохой жил (1574) онд Хyтагтай Цэцэн хун тайж дахин цэрэглэж Чорс, Баатууд аймгийг эрхэндээ оруулжээ. Бас 1577 оны орчим халхын Автай сайн хаан Ойрадын цэргийг Хєвхєр Хэрээ (БНМАУ-ын Ховд аймгийн Дарви сумын нутаг) хэмээх газар дарж, єєрийн хvv Сибуудайд (1561 онд тєрсєн) тэднийг захируулсан хэмээх мэдээ буй. Мєн тvvнчлэн дурдсан vед халхын Засагт хан аймгийн vндэслэгч, Засагт хан Лайхуур (1562 онд тєрсєн) Ойрадтай Инил голын адагт тулалдсан тухай мэдээ буй. Бидний бодоход чухамхvv энэ vест Засагт хан Лайхуур хойдын хагасыг Дєрвєн Ойрадаас таслан авч єєрийн эзэмшилд нийлvvлэн, vеэл дvv Убаши хун тайждаа захируулсан нь хожим Хотгойд нэртэй болсон бололтой. 1585-1586 оны орчим ойрадууд, тухайлбал Хархул Халхаас хvчээр тавьсан Сибуудай алж, Зvvн Монголын захиргаанаас гараад, Зvvн гарын хаант улсыг vндэслэж эхэлжээ. Тийм ч учраас Халхын Баруун гарын Убаши хун тайж Ойрадаас хариу єшийг авч, тvvнийг єєртєє захирах буюу ядахдаа Ойрадын эршээлд хуучин хэвээр байсан Хойдыг Хархулаас булааж авахын тулд 1537 онд дайралт хийжээ. Энэхvv тулалдаанд Ойрадын талаас Торгууд сайн Сэрдэнгийн 2000, Хойдын Эсэлбэй сайн хиагийн 4000, Хархулын 6000, хошуудын Байбагасын 1600, бvгд 36000 орчим цэрэг оролцсон бєгєєд халхчууд дийлдэж, Убаши хун тайж хvнд шархадсан бололтой. Ойрадын сайн Сэрдэнгэ Убаши хун тайжид єргєхдєє (жадаар хатгахдаа)"Бор бєєрєнд чинь болд жад єргєе, хажуу сvвээнд чинь хатан жад єргєе" хэмээгээд чичив. Убаши хун тайжийн залуус (цэргvvд) ноёныхоо ясан дээр Дєрвєн ойрадын цэргvvдтэй цавчилдаж байж vхсэн билээ гэж сурвалжид єгvvлжээ. Энэхvv дээр дурдсан тоо баримтыг Убаши хун тайжийн намтар хэмээх уран зохиолын сурвалжид єгvvлсэн тул эргэлзээтэй тал байж болох боловч тvvнийг бvр мєсєн vгvйсгэх єєр нотолгоо vгvй байна. Оросын архивын баримт сэлтээс vзэхэд Шолой Убаши дээр дурдсан 1587 оны тулалдаанаас хойш 1608 онд Орост элч зарсан ба 1616 онд Весилий Тюменийг ирэхэд бас амьд байсан тухай бичжээ.

2. Хойд аймаг
Хойдуудын гарал vvсэл тухайлбал тэд "Дєрвєн ойрад"-ын чухам аль аймагтай нь удам угсааны хувьд шууд холбоотой болох хийгээд тэдний овгийн бvрэлдэхvvн, нэр зэрэг нь vлэмж бага судлагджээ. Yvнээс vзвэл Шолой Убаши хун тайжийн туужид тvvнийг алагдсан мэт єгvvлдэг нь ташаа бололтой. Шинжээчдийн ихэнх бvтээлд Хойдын тухай "илтгэл шастир" зэрэг зарим сурвалжид цухас дурдагддаг "Хойд нь маш буурай, анхан Дєрвєд дор захирагдсан бєлгєє" гэдгийг давтахаас єєрєєр дэлгэр єгvvлсэн зvйл бараг vл vзэгдэнэ. Хойд нь Монголын, тухайлбал эртний "Дєрвєн ойрад"-ын нэг аймаг бєгєєд 13 зууны эхээр нэр нь тодрон гарч тvvх сурвалжид тэмдэглэгдэх болжээ. "Шар тууж"-ид "Хойдын уг нь Явган Мэргэний vр. Хойдын хутаг бэхийн хvv Иналчид Чингис хаан охин Чэчэйхэнг єгсєн, Иналчийн ах тєрєлчид Зvчийн охин Холойханыг єгсєн, "Дєрвєн ойрадын нэгийг нь Єєлд, нэгийг нь Хошууд, Торгууд, Зvvн гар Дєрвєд хамсаж (нийлж) нэг нь (ойрад)-нэгийг нь Барга, Баатууд, Хойд. Дєрвєн тvмэн ойрад гэгч энээ" гэх зэргээр тус тус єгvvлснийг vзвэл "Нууц товчоо"-нд нэр нь дурдагддаг Ойрадын толгойлогч Хутаг бэх нь угтаа тэр цагийн "Дєрвєн ойрад"-ын нэг хойд аймгийн хvн мєний дээр хойдын зарим сурвалжид єгvvлдгээр "Дєрвєн ойрад"-ын бvрэлдэхvvнд зєвхєн 17 зууны эхээр багтан орсон хожуугийн нэгэн буурай овог хараахан биш, харин эртний єрнєд Монголын нэг аймаг мєн болох нь тодорхой болж байна. Хойдыг эрт цагт Чингис угсааны Явган Мэргэний удмынхан захирч ирсэн гэж сурвалжид олонтаа єгvvлдэг нь хараахан vндэсгvй зvйл бус ажээ. "Хойд яс нь их ноёдын гурван vе єрлєж (эх єргєгдєж) яс цайж, цагаан тугийн ноёд болсон буй" хэмээн сурвалжид єгvvлснийг vзэхэд Хойдын тэргvvлэгч ноёд 13 зууны vеэс Чингисийн ургаас хэд хэдэн vе дараалан гэргий авч "цагаан ястай тайж язгууртан" болсон бєгєєд тэд тулгар тєрийн "есєн хєлт цагаан туг"-ийг хадгалдаг болжээ. Ингэж Хойдын тэргvvлэгчид vе дараалан Чингисийн ургаас гэргий авах явдал Хутаг бэх ба тvvний хєвгvvн Иналчаас эхэлжээ. Тэгээд Хойдыг Иналчийн угсааны Очирт Мянгад, тvvний хvv Сутай Мянгад, Эсэлбэй нарын зэрэг ноёд 16 зууны 70-аад он хvртэл захирч байсан тухай сурвалжид дурджээ. 18 зууны дунд хэрд Чингисийн "цагаан туг"-ийг "Явган Мэргэн"-ий удмын Дэжид ахай гэдэг ноён хадгалж байжээ.

Yргэлжлэлийг дараагийн дугаарт...

PS: За ингээд та бvхэн vргэжлэлийг нь дараагийн дугаарыг авч уншаарай, надад алга...

1 comment:

  1. Sonirholtoi baina, unshaad baigaa shuu.

    ReplyDelete