Saturday, June 14, 2008

Хотгойдын угсаа гарал ба тvvхийн асуудалд (16-19 зуун)

Манай сонин энэ дугаараасаа эхлэн Хотгойдын нэрт тvvхч, доктор, профессoр С.Пvрэвжав агсны тэртээх 1970 онд бичсэн "Хотгойдын угсаа гарал ба тvvхийн асуудалд" (16-19 зуун) хэмээх гайхамшигтай номыг цувралаар нийтэлж байхаар боллоо. Монгол улсын тvvхэнд томоохон байр суурь эзэлдэг Хотгойдууд нь бусад ястануудыг бодвол харьцангуй бага судлагдсан билээ. Энэхvv эрэмгий, дайчин, сонирхолтой тvvхэн хувь заяатай ард тvмний талаар доктор, профессoр С.Пvрэвжав анх зориг гарган судалжээ. Энэхvv бэсрэг мєртлєє бодит vнэнд тулгуурлан бичсэн зохиол єдгєє Улсын тєв санд 5, Д.Нацагдоржийн номын санд ердєє 2хон ширхэг хадгалагдаж байна.

Энэхvv эрдэм шинжилгээний товхимолд Хєвсгєл ба Завхам аймгийн Хотгойдын эртний угсаа гарлыг тодорхойлохын хамт тvvний тvvхийг 16-20 зууны vе хvртэл товч улируулан бичжээ. Уг зохиолд Хотгойдууд 16-17 зууны vед Халхтай нэгдсэний учир холбогдол болон тvvний гадаад харилцаа, тухайлбал Орос улстай хэрхэн харилцаж байсныг нэлээд дэлгэрэнгvй єгvvлжээ. Зохиогч бас Манжийн ноёрхлын vед (18-20 зууны эхэн) дэх Хотгойдын нийгэм-yлс тєрийн байдлыг товч бичжээ. Энэхvv бяцхан зохиол нь эрдэм шинжилгээний ажилтан болон БНМАУ-ын тvvхийг сонирхогч нийт уншигч нарт зориулагдав.

Нэгдvгээр бvлэг
Хoтгoйдын євєг дээдэс
1. "Дєрвєн ойрад" ба Хотгойдын євєг дээдсийн хоорон дахь учир холбогдол
16 зууны сvvлч хvртэлх тус орны болон харь улсуудын тvvхэн сурвалж бичиг ба тэмдэглэлд Хотгойд хэмээх нэр vзэгдэх нь vгvй бєгєєд харин 16 зууны vеэс эхлэн Хотгойдын таван отог, "Хотгойдын таван хошуу" гэж манай эх сурвалж бичиг, эх зохиолуудад тэмдэглэгдэх болсон байна. Иймээс Хотгойдын эртний євєг дээдэс нь чухам хэн болох,тэднийг хэрхэн нэрлэж байсан, тэд эртний Монгол туургатан аймаг, ястан альны нь угсаа болох зэрэг асуудлууд эдvгээ болтол бvдэг ээдрээтэй хэвээр байна. Гэвч Хотгойд ардын домог, хэв заншил, хэл аялгуу зэргийг нийт Монгол угсаатантай харьцуулан vзэхэд Хотгойд нь удам улбаагаараа Ойрад Монголчуудтай эртнээс урт удаан цагийн хэлхээ холбоотой байсан нь мэдэгдэхvйц харагдаж байна. Учир иймд "Дєрвєн Ойрад" ба Хотгойд євєг дээдсийн хоорондын учир холбогдлын тухай товч єгvvлье. Монголын тvvхэнд Ойрад хэмээх нэр бvр 13 зууны vест мэдэгдэх болсон бєгєєд хожим 4 тvмэд Ойрад гэж алдаршжээ. Гэвч уг нэр ийм гарал болон Дєрвєн Ойрадын бvрэлдэхvvн хийгээд тvvний буй болсон он цагийн тухай асуудал нь бvрэн тодорхой бус тул тvvхчдийн анхаарлыг татсаар ирсний учир тэр биз.

PS: Хотгойд монгол сонин-с авав. Yргэлжлэл бий.

2 comments:

  1. Hotgoidiin talaar sonin medee oruulj baigaad talarhal ilerhiilie.

    ReplyDelete
  2. Хотгойдууд дайчин хүмүүс байх аа.
    Амарсанаа Чингүнжав нар чинь Хотгойдынх биз дээ?

    ReplyDelete