Thursday, June 26, 2008

Хотгойдын угсаа гарал ба тvvхийн асуудалд vргэлжлэл 3

Мин улсын сударт Mахамудыг Ойрадын тэргvvлэгч гэж бичсэн байх нь энэ vеэс эхлэн Ойрадын холбооны дотроос Дєрвєдийн Чорс овог (аймаг) товойн гарч бусдыгаа давамгайлав. "Дєрвєн Ойрад"-ыг Чорс овгийн Mахамудын угсааны Тогоон тайш (1418-1440), Эсэн хаан (1440-1455) нар тус тус нэгтгэснээр vл барам, сvvлчийх нь Зvvн Монголыг эрхэндээ тvр оруулан, улмаар Хятадын Мин улстай тэмцэлдэх болсон билээ. Тэгэхэд Баруун Монголын феoдалын ёст байдал эрчээ аван урагш ахиж, Ойрадын феoдалын тєв, тєрийн сvр хvч нь нэмэгдсэн цаг vе байжээ. Эсэн хаан бvх Ойрад аймгуудыг нэгэн тєрд бvр мєсєн нэгтгээд эртний Ойрад аймгуудын "Арудай" хэмээх хуучин нэрийг халж, Зvvн гарын улс, Єєлдийн хаан хэмээн алдаршжээ. 13-15 зууны Ойрадыг Манж сурвалжид Арудай хэмээн нэрлэдэг байжээ. Yvнтэй уялдуулан "Ойрад" гэдэг нэрийн vvсэл болон тvvний учир холбогдлын тухай товч єгvvлсvгэй.
Эрдэмтэн Дорж Банзаров Ойрад гэдэг нэрийн язгуур гарлын тухай: "Ойрад хэмээх vг нь ойр, хол гэсэн vгнээс биш, Ойард (Ойн ард) гэдэг vгнээс гарсан бєгєєд Рашид Ад-Динний ойн иргэн гэсэн нэр тєр мєн" гэж єгvvлжээ.
Шинжээч А.Ремюза, И.Шмидт нар "Ойрад" гэдэг нь ойр саахалт, холбоо сvлбээ хэмээсэн vгэнд дєрєв гэдэг тооны vг нэмэгдээд "Дєрвєн ойрад"-ын холбоо болсон гэдэг бєгєєд тvvнийг Банзаров ийнхvv єєрєєр тайлбарлажээ. Миний бодлоор бол харин А.Ремюза, И.Шмидт нарын санал vнэнд ойртож байгаа мэт. Учир нь тод vсгээр бичсэн тvvхэн сурвалжуудад "Ойрад" хэмээх vгийг "ой-ард" бус харин (ой-рууд) гэж бичсэнийг ажихад уг vг нь "Ойн-ард" хэмээсэн vгнээс биш, "ой-рууд" буюу саахалт гэсэн vгнээс vvссэн мэт санагдана. Эртний Ойрадыг манж болон хуучин монгол бичгээр зохиогдсон зарим сурвалжид "Аруудай" гэж нэрлэн бичсэнийг ажихад Манж зэрэг харь хэлтнvvд Монголын Ойрууд гэсэн vгийг сунжруулан хайнга дуудсан юм уу эсвэл "аруудай" (аруудай-хан) гэсэн vг ойрууд болж сунжирсан байж болзошгvй. Юу ч гэсэн миний бодлоор "ойрад" ба "аруудай" хэмээх хоёр vг нь язгуур нэгтэй тєрєл vг бєгєєд нэг нь нєгєєгєєсєє vvссэн бололтой юм. Нэг сурвалж бичигт: "Эдvгээ єлгийтийг Єєлд хэмээн єргєсєн нь даруй Мин улсын цагт Аруудай хэмээсэн нь (мєн-С.П)" гэж бичсэн нь сонирхолтой. Ойрадад феoдалын харилцаа бvрэн зонхилохын хамт ємч газар, хараат тариачдаа євлєсєн том эзэн ноёд нэгэн хааны тєрийг vл ойшоон, толгой мэдэн оршихыг хичээдэг жамын дагуу Эсэн хааныг нас барсны дараа Баруун Монголд феoдлын тєрийн бутрал vvсэж, хаан ширээний тєлєє олон жил vргэлжилсэн ер бус ужиг удаан vймээн самуурал дэгдэн, хаад байн байн солигдох болсон ба Ойрадын нэг хэсэг нь хуучин нутаг газартаа хоцорч, нєгєє хэсэг нь Эсэний дvv, ач хєвгvvнийг дагаж харийн нутагт шилжин нvvдэллэх болжээ. Ойрад нь ийнхvv 15 зууны сvvлийн хагасаас 16 зууныг шувтартал нэлээд буурч, феoдлын єєрийн бутралд гvнээ автагджээ. Ийм учраас дурдан буй vе дэх нийт Ойрад болон тvvний дотроос хойдуудын тухай мэдээ сэлт бvдэг болжээ. Энэ тухай Бичурин "... Эсэнээс Хар Хул хvртэлх 150 жилийн тvvхэн vйл явдал тодорхой бус" гэж єгvvлсэн нь vнэний хувьтай юм.

1 comment:

  1. Anonymous10:29 AM

    уншаад л байгаа шүү хө..

    ReplyDelete