Позднеев, Барга Буриад нар нь 13 зууны vед Байгал нуурын орчим нутагтай агсан ойрад буриад овгоос vvсэлтэй гэдэг эртний мэдээж домог болон зохиогч єєрєє шинээр сурвалжилж олсон Асухан хэмээх удганы тухай дээр дурдсантай тєстэй єєр нэг домгийн тухай: "Чингис хааны эрх мэдэлд нэгэнт орчихоод байсан ойрад буриад удмын удган Асухан Байгал нуурын эргээр явж байтал амнаасаа хєєс цахруулан мєєрсєн нэгэн бухтай тохиолдон, тvvнийг тэнгэрийн элч хэмээн учран золгомогц нярайтай болж, хоёр хєвгvvн тєрvvлсний ахмад нь Буриадай, дvv нь Хоридай ажээ. Буриадай нь ан гєрєє хийж яваад уулын орой дээр ургасан бургасны дээр сууж байсан нэг охин олж, тvvнийг гэргийгээ болгожээ. Тэрхvv гэргийгээс хоёр хєвгvvн мэндэлсний ахмад нь Икирид, дvv нь Булгад ажээ. Икирид нь 8 хєвгvvнтэй болсон бєгєєд тэд нь тус бvр нижгээд овог болон салбарлаж, барга буриадын олон овгуудыг vvсгэжээ" гэж єгvvлжээ. Энэхvv домгийн єєр нэг хэллэг баруун буриадын Бух ноёны домогт гэргий Будан хатанг бас ойрадын ноёдын охин буюу эсвэл заримдаа тэдний гэргий болгон єгvvлдэг байна. Дээр дурдсан домгуудын зарим нь 13 зууны vед болсон бодит тvvхэн vйл явдалтай тохирч байна. Монголын нууц товчоонд єгvvлснээр Бух ноён нь 1207 онд Зvчи, баруун гарын цэргийг авч ойн иргэнийг дайлаар мордоход газарчаар явсан хvн бєгєєд Будан хатан гэгч бол Хорь тvмдийн ноён Дайдухул сохорын гэргий Бодохой мєн бололтой. Байгал хавийн эртний Буриад овгуудын олонхи нь Баруун Монголын Хойд-Єєлдтэй удам угсааны хувьд ойр хэлхээ холбоотой болохыг тvvхэн сурвалжууд ийнхvv нотолж байна.
Халимагийн нэгэн тvvхэнд: "...Барга буриад нь Хойд, Баатууд, Єєлд гурбаны уг (гурвын уг Ц.П)... тул энд бичвэй..." гэж шууд єгvvлжээ. Баруун монголчууд, тухайлбал Дєрвєд, Єєлд, Баядын доторх овгуудын нэрс ба бvрэлдэхvvний олонх нь Сэлэнгийн болон бусад нутгийн Буриадынхтай адил байгаа нь санамсаргvй тохиолдол огтхон ч бус бєгєєд тэр нь єрнєд монголчууд ба буриадын овог, ястнуудын эртний гарал vvсэл, угсаа удам нэг юм уу ойролцоог дахин гэрчилж байна. Тухайлбал, Увс аймгийн дєрвєд ястны дотор байдаг Харнууд, Шарнууд, Баядын доторх хамгийн олон хvн амтай овог болох булгадар ба тvvнээс гадна галзад (галзуут), шарнууд Ховд аймгийн Эрдэнэбvрэн сумын Єєлдийн галзынхан (галзуугийнхан) зэрэг овгуудын нэр нь буриадын овгуудтай тохирч байна. Ойрадууд 14 зууны эхнээс Байгал орчмоос баруун тийш бvр мєсєн нvvж Эрчис мєрєн, дараа нь аажмаар Алтай, Тарвагатайд очиж нутаглан талын малчид болжээ. Ойрадууд бол Монгол аймгийн нэг салбар бєгєєд 13 зууны эхээр Байгал нуурын баруун ємнєд этгээдийн зэргэмжээ газраар нvvдэллэн амьдарч байгаад Хубилай ба Хайду хоёрын дунд тєрийн эрх булаалдсан хэдэн арван жилийн дайны хєлд vлэмж хохирол хvлээсэн учир Эрчис мєрнь эхэнд очиж нутагласан, тэндээсээ аажмаар Алтай уулсын бэлд хvрч суурьшжээ хэмээн Хятад сурвалжид бичжээ.
Ийнхvv ойрадууд 14 зууны дундуур Байгал орчмын ой тайгаас бvрмєсєн гарч, шинэ нутагт шилжин суусан явдал нь олон жилийн vймээн самуун болсонтой аль нэг талаар холбоотой болох нь магад. Гэвч тvvний гол шалтгаан нь юуны ємнє ойрадуудын vйлдвэрлэхvй хvчин урагшлан ахиж, мал сvрэг олшрон єссєн явдалтай холбоотой байсан бололтой. Хvн ам, мал сvргийн тоо толгой олшрон єсч, ойрадууд заримдаг гєрєєчин, заримдаг малчдын байдлаас бvр мєсєн талын малчин болцгоон, дотоод дахь хєрєнгє чинээ, ангийн ялгарал нь хvчтэй болж ирсэн vед олон толгой мал сvргийг сибирийн цас их унадаг, байнга зудархаг нутагт цаашид найдвартайгаар єсгєн vржvvлэх боломжоор хязгаарлагдаж байсан тул ойрадууд нарлаг дулаан бэлчээр эрэн баруун зvг нvvн оджээ. Шинэ нутагт шилжсэний дараах буюу 14 зууны сvvлч, 15 зууны эхэн vеийн ойрад, тухайлбал бидний сонирхон буй хойд єєлдийн тvvх vлэмж балархай юм. Юу боловч 14 зууны сvvлчээр ойрадууд Мєнхтємєр гэдэг ноёны захиргаанд байгаад, 1403 оны vеэр тvvнийг нас барахад Махамуд, Тайван, Батболд хэмээх гурван ноён ойрадыг 1418 он хvртэл хуваан захирч байсан ажээ.
vргэлжлэл бий...
No comments:
Post a Comment