Tuesday, January 29, 2013

Самарнаас болж 2

Сэтгэгдэл үлдээсэн бүх найз нөхөд, блог андууддаа баярлалаа. Хариултаа бичлэг болоод орууллаа шүү.
-Яг орчихсон тохиолдолд бол  илт хэржигнээд мэдэгдэнэ. Гэхдээ өдрийн цагаар бол мэдэгддэггүй юм билээ. Бүр чихээ цээжинд нь нааж л сонсохгүй бол.
-Харин тийм ээ, сонссон бүх л монгол хүмүүс маань японд байсан нь аз болжээ гэж хэлээд байгаа. Атай азтай, бурханд их баярлаж байгаа...
- Дурангийн хагалгаа нь энэ удаад амтай ойр эрхтэн байсан тулдаа амаар нь гуурс оруулж байгаад авсан. Түүнээс өөр газар мэдээж тэрүүхэн тэнд нь цоолж байгаад л хийгдэх байх.  Янз бүрийн зүсэлт хийгдээгүй тулдаа эдгэрэлт хурдан, 2хон хоноод л эмнэлгээс гарсан.
-Эмээ өвөө нарт нь загнуулсан. Ийм жаахан амьтныг хар багаас нь бүтэн биеийн норкозонд оруулчлаа гээд. Ий ий ий. Гайгүй л байгаасаа бурхан минь. Нугасаар нь мэдээ алдуулаагүй юм даа гэж сэтгэлээ хуурч байгаа.
За тэгээд үүрэг хариуцлага өндөр газар байгаа тулдаа энэ удаад гайгүй өнгөрсөн шүү.
Та нар минь нялх нярай үрсээ хараанаасаа салгав аа дахин дахин сануулахад...
Тэгээд ганц зураг орууллаа.
Энэ өнөө гайтай самар чинь шүү дээ. Ингээд харахад бол жижигхэн байгаа биз. Эрхтэн дотор орчихоороо их том харагддаг юм билээ шүү. Ингэж 2 хэсэг болж гарч ирсэн. Бодвол зөөлрөөд чимхэж авах гэхэд ингэж салсан байх.



Ийм хүүхдийн орон дээр эмчлүүлж буй хүүхэд сахиултайгаа унтана. Би нь гуалиг тулдаа л болж байсан шүү. Бие томтой лут хүмүүс бол бас л сахиул нь өөрөө ядраад гарахаар. Гэхдээ монгол дахь эмнэлгүүдийг минь бодвол ор байгаа нь их юм тээ. Тансаг газар харахаараа эх орон минь ийм болоосой гэж атаархдаг юм өөрийн эрхгүй.
 




Ор болгоны хажууд ийм зурагт, ширээ, хөргөгчтэй. Зурагт хөргөгч нь картаар ажиллана. Бид цөөхөн хоносон болохоор хэрэглээгүй. Ширээ нь доороо дугуйтай болохоор их амар. Хүүхэд орноосоо буулгүй хоолоо идэхэд дөхөм.







Орнуудаа ингээд ийм хөшгөөр халхалчихна. Нэг өрөө 6 ортой байсан.
00-ын өрөө нь гадаа коридорт, нийтийх. Үүдэнд угаалтуур байсан. Хүүхдийнхээ живхийг сольчоод гараа угаах, гар нүүр, шүдээ угаах зориулалттай.
Бохирдсон живхээ хийх тусад нь гялгар уут өгнө, амыг нь зангидаад зориулалтын хогийн саванд хаяна.
Эмчлүүлж буй хүндээ л хоолтой. Сахиул гаднаас өөрсдөө хоолоо даана. 
15 хүртэлх насны хүүхэд эргэлтээр тасагт орж болохгүй. Бага насны хүүхэд эмчлүүлдэг учраас. Том зулзага ирээгүй эргэлтээр нэг ч. Хэ хэ. Ирээд орж чадахгүй юм чинь гэртээ хичээл номоо хийгээд л байж бай гээд үлдээгээд байсан.
Нэг инээдтэй зүйл нь бид амралтынхаа өдрүүдээр цанын бааз явна гэж байсан чинь учиргүй сэргэлэн цовоо байсан дүү нь гэнэт эмнэлэгт хэвтээд төлөвлөгөө будаа болчихсон тул том зулзага их харамссан. Утсаар ярьсан чинь
- Ээж ээ...
-Яасан, миний зулзага зүгээр үү? Их л санаа зовоод асуусан чинь.
-Дүүд самар өгөөгүй бол өдийд цанын баазад явж байгаа тээ...
-Харин тийм ээ...
Дотроо бол дүүгээ үхэх гэж байхад чи ийм юм яриад байхдаа яадын гэж бодож байсан. Сүүлд нь хүүхэд л юм даа, ишшшшшш гэж уярсан хэхэ. Өнөө үглэхээ л урьтал болгохоо боль гэж номноос уншсан хүн учраас эрэмгий зориг гаргаж хэлээ хазаад өнгөрсөн. Сүүлд нь харин учирлаж хэлсэн.

3 comments:

  1. сайхан ээж юмаа.. зургыг нь авцан сууж энэтэр

    ReplyDelete
  2. үхэх гэж бсныг нь яаж мэдэхэв дээ хүүхэд шүүдээ.
    манай нөхөр бас хүүхдээ халуураад хэвтээд энээ тэрээ болж бхад зургийг нь аваад, эмнэлгийн доторхийг нь бас аваад бдаг юм.
    бодвол монгол ийм болоосой, болгох юмсан гэж л тэр бх

    ReplyDelete
  3. Хэхэ, блог бичдэг хүсүүс ер нь зураг авах өвчтэй болчдым шиг байна лээ шдэ.

    тэх, хүүхэд л болсон хойно тийм ээ. уг нь бол дүүдээ амь шүү дээ.
    тийм л байх, ер нь бол зураг үлдэнэ шүү дээ.

    ReplyDelete