Saturday, January 05, 2013

Өврийн дэвтэр

Та нар минь хөтөлдөг л биз дээ мэдээж. Би нь энд ирснээсээ хойш хөтөлдөг болсон. 2004 оноос хойш гэсэн үг л дээ. Яг одоо ойр байгаа нь энэ 4. Эргээд харж байхад их зүгээр.
2013 оных харин их хөөрхөн дэвтэртэй болсон. Ажлын ёолкноор бинго тоглоод таарсан юм. Ер нь ийм дэвтэргүй бол бас л хэцүү болсон байна лээ. Төлөвлөсөн ажлуудаа мартчих гээд байдаг болсон шүү дээ. Эд чинь худалч хүнд жилийн өмнөөс л ажлаа төлөвлөөд байдаг юм.
Ийм жижигхэн нь авч явахад амар байдаг юм, хөнгөн. Энд бүр гэрийн эзэгтэй нарт зориулсан гэрийнхээ дансыг хөтлөөд орлого зарлагаа тооцоод хянаад байж болохоор дэвтэр байдаг юм билээ. Би нь авч хөтөлдөг юм бил үү гэж бодсоноо жаахан нервтэй байж магад гээд авахгүй байгаа.Яг хөтлөөд эхлэхээр сонирхолтой байж мэдэх л юм тээ. Ямар илүү зүйлд мөнгө зараад байгаагаа мэдэж авна хэхэ.Тэгээд л тэрийгээ хянаад, тэвчээд явчихвал ч...
Нээрээ би дэвтэртээ энд тэндээс олж харсан номныхоо нэрийг бичиж авдаг юм байна, сүүлд нь авч уншина гэж.  За тэгээд өөр юу эс бичиж тэмдэглэхэв...


4 comments:

  1. Сүүлд эргээд харахад энэ үед ингэж байж гээд дурсгалтай шүү нээрээ. ШЖМ!

    ReplyDelete
  2. Piglet: Хэлээд юүхэв. Санаа авах, сургамж авах зүйл их байдаг тээ.

    ReplyDelete
  3. sn bnuu tanid shine onii mend hurgie

    bi japand surdag oyutan bga yum. eejiigee avchirch emnelget uzuuleh gesen yum. juulchnii visagaar ireh bolohoor daatgald orj bolohgui bh. Enmelgiin tolbor neleen ih garah bololtoi. daatgald hamragdah yamar neg bolomj bdag bolovuu.

    neleen deer tanii bichlegnees unshij bsan haigaad oldoggui ee. Eejiigee avchraad shinjilgeend unegui hamruulsan gesen. Ter tuhaigaa todorhoi bichij ogooch.

    ReplyDelete
  4. Туулд: жуулчны визтэй бол болохгүй байх аа. Би ээжийгээ үзүүлээгүй шүү дээ. Багыгаа харуулах гэж л авчирсан, муу охин хэхэ.

    ReplyDelete